- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар А/10 Улаанбаатар хот
МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ, ШИМЭГЧТЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Гахай, гүүний иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Үхрийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Энтеробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр, Мал, амьтны эргүү болон бусад уйланхайтах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг тавдугаар, Цус сорогч хачигтах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ