A

A

A

Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/30

Улаанбаатар хот

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мал амьтныг нүүлгэн шилжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2."Мал амьтныг нүүлгэн шилжүүлэх журам"-ыг мөрдөж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, харъяа салбар нэгжүүдэд үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга С.Батсайханд даалгасугай.

ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ