A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

БАЯНТАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 11

Лүн

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ХИЛ ЗААГ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлйийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэнТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгальэкологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар нэгтгэн зурагласан газрын үнэлгээний бүсийн хил хязгаарыгнэгдүгээр хавсралт, газрын үнэлгээний бүсийн солбицолыг хоёрдугаар хавсралтаар, газрын төлбөр тооцох үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээггуравдугаар хавсралтаартус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыгсумын Засаг дарга /Д.Мөнх-Эрдэнэ/, Газрын даамал /Б.Батчимэг/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулансумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст хүргүүлэн,Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА С.БАСАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЯНТАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 09

Лүн

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасны дагуу сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний бүсчлэл, хил зааг, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.МӨНХ-ЭРДЭНЭ