A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

Дугаар 04

2019 оны 1 дүгээр сарын 9-ий өдөр Улаанбаатар хот

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2."Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм" нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 370, 507, 2014 оны 07, 2015 оны 406, 418, 2016 оны 94, 2018 оны 142 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт оруулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Эрдэнэбат/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ж.Байгалмаа/, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК/О.Эрдэнэгэрэл/, нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН

/Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 436, 2020 оны 179 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/