A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ- Булчин цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх, Цахиуртах өвчнөөс урьдчилан сэргийлэх, Шээс чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хар араа өвчнөөс урьдчилан сэргийлэх, Төл бахуутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, Зэсийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар, Кальцийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, Цайрын дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх заавар, Төмрийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх заавар
Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар A/46

Улаанбаатар хот

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Булчин цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Цахиуртах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Шээс чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Хар араа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр, Төл бахуутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг тавдугаар, Зэсийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг зургаадугаар Кальцийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг долоодугаар, Цайрын дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зааврыг наймдугаар, Төмрийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зааврыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ