A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Төрийн албан хаагчийн анкет "А ХЭСЭГ"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Төрийн албан хаагчийн анкет "Б ХЭСЭГ"-ийг гуравдугаар хавсралтаар, "Төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалт бичих хүснэгт"-ийг дөрөвдүгээр хавсралтаар, "Төрийн албан хаагчийн анкет бичих санамж"-ийг тавдугаар хастралтаар, "Хувь хүний намтар бичих санамж"-ийг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЦОГОО

/Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

МОНГОЛ УЛС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 600

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ыг нэгдүгээр, "Төрийн албан хаагчийн анкет"-ын маягтыг хоёрдугаар, "Танилцуулга"-ын маягтыг гуравдугаар, "Албан тушаалын карт"-ын маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ