A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 14/01

Чойбалсан

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн арвандөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч /П.Мөнхтөр/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАТМӨНХ

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 14/01

Чойбалсан

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэлгээний дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч /О.Пүрэв-Очир/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 14/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАТМӨНХ