A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

ДӨРВӨЛЖИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 42

Буга

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэхь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дэхь заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг"-ийг 1 дүгээр хавсралт, "Газрын төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг Засаг дарга /Ч.Батдөл/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА В.БАТМЭНДЛЭХ

/ИТХ-ын 2019-06-26-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон/

ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 
ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 32

Буга

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Дөрвөлжин сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" 42 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний улсын бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Н.Батболд)-д даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /П.Амгалан/-д үүрэг болгосугай.

ДАРГА М.ГАНТОГТОХ