A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын 2020 оны А/125, А-69, А/143 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын 2020 оны А/125, А-69, А/143 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/59,А-45,А/81

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсад 2019 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Жагсаалт батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/32/А-28/А/63 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.