Хэвлэх DOC Татаж авах

“Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын
мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ын 2 дугаар хавсралт (А)

 

ДААТГАЛЫН БОЛОН ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ, ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛД
(МАЯГТ СЗХ04001) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Баримт бичгийн төрөл

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

1

Компани байгуулах, даатгалын эсхүл даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

 

3

Компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, компанийн шинэчилсэн дүрмийн төсөл

 

 

4

Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг хууль ёсны орлогоос бүрдсэнийг нотлох баримт

 

 

5

3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө

 

 

6

Ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар, техник тоног төхөөрөмж, програм хангамжийн талаарх танилцуулга, холбогдох материал

 

 

7

Жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан / эхлэлтийн тайлан

 

 

8

Хувьцаа эзэмшигч бүрийн СЗХ04005 маягтын дагуу бөглөсөн хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт

 

 

9

СЗХ04006 маягтын дагуу бөглөсөн компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчний тодорхойлолт

 

 

10

Компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчний иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

 

 

11

Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааварт заасны дагуу бөглөсөн хувь хүн, хуулийн этгээдийн асуулгын хуудас

 

 

12

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-д заасан дотоод хяналтын хөтөлбөр 

 

 

13

Даатгалын байгууллагын боловсон хүчин нь тухайн даатгалын хэлбэрээр мэргэшсэнийг нотлох баримт

 

 

14

Дотоод үйл ажиллагааны журмын төсөл

 

 

Ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 1-14 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

15

СЗХ04004 маягтын дагуу бөглөсөн даатгалын хэлбэр, 2-оос доошгүй бүтээгдэхүүнийг бүртгүүлэх өргөдөл

 

 

16

Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн тус бүрээр боловсруулсан журам, Иргэний хуулийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан даатгалын гэрээ болон гэрээний баталгааны загвар

 

 

17

Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол, танилцуулга

 

 

Давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 1-17 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

18

Давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд байршуулсныг нотлох дансны хуулга

 

 

Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 1-14 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

19

Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төсөл

 

 

20

2-оос доошгүй даатгалын компанитай хамтран ажиллах даатгалын зуучлалын гэрээний төсөл

 

 

21

Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх ажилтны Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан тухайн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн мэргэшлийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт

 

 

Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд өргөдөл гаргагч нь банк бол 1-14, 19-21 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

22

Тус банкийг даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд татгалзахгүй тухай Монгол банкнаас ирүүлсэн баримт бичиг

 

 

23

Даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хариуцах 2-оос доошгүй орон тооны ажилтан бүхий тусгайлсан нэгжийг байгуулсан буюу томилсон тухай шийдвэрийн хуулбар, тухайн нэгжийн танилцуулга болон банкны бүтэцийг харуулсан бүдүүвч зураг

 

 

24

Хамтран ажиллах даатгагч бүр дээр даатгалын зуучлагчийн үйл ажиллагаатай холбогдон гарах гүйлгээ хийгдэх тусдаа данс байхыг нотлох баримт

 

 

Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 1-14, 19 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

25

Эрхлэх даатгалын хэлбэрийн хохиролын үнэлгээний чиглэлээр үнэлгээчин нь мэргэшсэн гэдгийг нотлох баримт /Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

 

 

26

Сонгосон даатгалын хэлбэрээр хохирлын үнэлгээ хийх судалгаа, мэдээллийн сангийн танилцуулга

 

 

27

Даатгалын хохирол үнэлгээ хийх ажилтны Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан тухайн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн мэргэшлийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт

 

 

 

 "Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч,
даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (Б)

ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛД
(МАЯГТ СЗХ04002) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Баримт бичгийн төрөл

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

1

Даатгагчтай хамтран ажиллах гэрээний төсөл

 

 

2

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

 

Өргөдөл гаргагч нь иргэн бол 1-2 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана:

3

Өргөдөл гаргагчийн иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар

 

 

Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол 1-2 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

4

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

5

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 

 

6

Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шинэчилсэн дүрмийн төсөл

 

 

 

Нийт

 

 

 

 "Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын
мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (В)

 

ДААТГАГЧ, ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ, ДААТГАЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧИЙН ДҮРМИЙН САНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ӨРГӨДӨЛД (МАЯГТ СЗХ04003) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Баримт бичгийн төрөл

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

1

Даатгагчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл

 

 

3

Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг хууль ёсны орлогоос бүрдсэнийг нотлох баримт /дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх, бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолд/

 

 

4

СЗХ04005 маягтын дагуу бөглөсөн шинэ хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт, түүнд хавсаргах баримт бичгүүд /хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд/

 

 

5

Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааварт заасны дагуу хувь хүн, хуулийн этгээдийн бөглөсөн асуулгын хуудас /хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд/

 

 

 

Нийт

 

 

 

 "Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах
хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын
мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (Г)

ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭХ ӨРГӨДӨЛД
(МАЯГТ СЗХ04003) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 Баримт бичгийн төрөл

 

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

Даатгалын байгууллага нь төлөөлөгчийн газар нээх тохиолдолд дараах 1-4 дугаартай баримт бичгүүдийг бүрдүүлж, зөвшөөрлийн өргөдөлд хавсаргана:

1

Нэгж нээх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

Ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар

 

 

3

СЗХ04006 маягтын дагуу гаргасан нэгжийн удирдлага, боловсон хүчний тодорхойлолт

 

 

4

Нэгжийн удирдлага болон мэргэжлийн боловсон хүчний иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

 

Даатгалын зуучлагч нь салбар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд зөвшөөрлийн өргөдөлд 1-4 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

5

Салбар нээхтэй холбоотойгоор хийсэн зах зээлийн судалгаа

 

 

6

Салбарын дотоод үйл ажиллагааны журмын төсөл

 

 

7

Салбарын удирдлага эсхүл мэргэжлийн боловсон хүчин нь Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт

 

 

Даатгалын хохирол үнэлэгч салбар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд зөвшөөрлийн өргөдөлд 1-7 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

8

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / эрхлэх даатгалын хэлбэрийн хүрээнд эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг тогтоох тохиолдолд/

 

 

Даатгалын компани салбар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд зөвшөөрлийн өргөдөлд1-6 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана:

9

Салбарын арилжааны банкин дахь дансны хуулга

 

 

Даатгалын компанийн салбар нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 1-6, 9 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

10

Салбарын шуурхай албаны бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны танилцуулга

 

 

11

Шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын дуудлагын зориулалтын автомашины гэрчилгээний хуулбар

 

 

12

Шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэх тухай гэрээ / шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн тохиолдолд/

 

 

Даатгалын байгууллага нь гадаад улсад салбар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд зөвшөөрлийн хүсэлтэд 1-6, тусгай зөвшөөрлийн төрлөөс хамааран 8, 9 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

13

Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааврын дагуу бөглөсөн удирдах ажилтны асуулгын хуудас

 

 

Даатгалын байгууллага нь гадаад улсад төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд зөвшөөрлийн хүсэлтэд 1-4, 13 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана:

14

Төлөөлөгчийн газар нээх үндэслэл, зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаарх дэлгэрэнгүй тайлбар /төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд/

 

 

 

Нийт

 

 

 

 "Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад
бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (Д)

 

ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОНООСОН НЭР ӨӨРЧЛӨХӨӨР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛД

(МАЯГТ СЗХ04003) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Баримт бичгийн төрөл

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

1

Хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчлөх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

Улсын бүртгэлийн албанаас авсан шинэ оноосон нэрийн баталгаажуулалт

 

 

3

Өөрчлөлт оруулсан компанийн дүрэм

 

 

3

Нийт

 

 

 

 "Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад
бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (Е)

 ДААТГАГЧИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ТОМИЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛД

(МАЯГТ СЗХ04003) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 Баримт бичгийн төрөл

 

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

1

Эрх бүхий албан тушаалтныг томилох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт

 

 

3

Шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

 

4

Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааврын дагуу бөглөсөн шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны асуулгын хуудас

 

 

4

Нийт

 

 

 

 

 "Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт
гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (Ж)

АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛД

(МАЯГТ СЗХ04003) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Баримт бичгийн төрөл

 

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

1

Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор өөрчлөлт оруулсан бизнес төлөвлөгөө

 

 

3

СЗХ04006 маягтын дагуу гаргасан Албан журмын даатгалын тухайн хэлбэрийн үйл ажиллагааг эрхлэх боловсон хүчний тодорхойлолт

 

 

Даатгалын компани нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 1-3 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана:

4

Шуурхай албаны бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны танилцуулга

 

 

5

Шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын дуудлагын зориулалтын автомашины гэрчилгээний хуулбар

 

 

6

Шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэх тухай гэрээ / шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн тохиолдолд/

 

 

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас бусад албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 1-3 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана:

7

Хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай баримт бичиг

 

 

 

Нийт

 

 

 

 

"Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн
оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (З)

ДААТГАЛЫН ХЭЛБЭР, БҮТЭЭГДЭХҮҮН БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛД

(МАЯГТ СЗХ04004) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 Баримт бичгийн төрөл

 

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

Даатгалын мэргэжлийн оролцогч эрхлэх даатгалын хэлбэрийг бүртгүүлэхэд 1-3 дугаартай баримт бичгүүдийг хавсаргана:

1

Тухайн даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

Даатгалын байгууллагын боловсон хүчин нь тухайн даатгалын хэлбэрээр мэргэшсэнийг нотлох баримт, СЗХ04006 маягтын дагуу гаргасан боловсон хүчний тодорхойлолт

 

 

3

Бүртгүүлэх даатгалын хэлбэртэй холбогдуулан өөрчилсөн бизнес төлөвлөгөө

 

 

Даатгалын компани эрхлэх даатгалын хэлбэрийг бүртгүүлэх тохиолдолд 1-3 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана:

4

Даатгалын бүтээгдэхүүний судалгаа, танилцуулга

 

 

5

Иргэний хуулийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан даатгалын бүтээгдэхүүний гэрээний болон баталгааны загвар

 

 

6

Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүний журам

 

 

7

Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол, танилцуулга

 

 

Даатгалын компани даатгалын бүтээгдэхүүнийг бүртгүүлэх тохиолдолд 4-7 дугаартай баримт бичгүүдийг хавсаргана.

 

Нийт

 

 

 

 

 "Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын
мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ын 2 дугаар хавсралт (И)

ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ, ДААТГАЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ӨӨРЧЛӨЛТ,
ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН САЛБАР ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН УДИРДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛД
(МАЯГТ СЗХ04004) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 Баримт бичгийн төрөл

 

Хуудасны тоо

Албан хэрэгцээнд

1

Эрх бүхий албан тушаалтныг томилох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

2

Шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

 

3

Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааврын дагуу бөглөсөн шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны асуулгын хуудас

 

 

4

СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт

 

 

Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгүүдийг хавсаргана.

5

Салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг томилох тухай эрх бүхий этгээдийн шийдвэр

 

 

6

Шинээр томилогдож буй салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

 

7

СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын албан тушаалтны тодорхойлолт

 

 

8

Нийт