Хэвлэх DOC Татаж авах

“Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа

 эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч,

даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 6 дугаар хавсралт

 

ДААТГАЛЫН БОЛОН ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРӨЛ,

БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ БӨГЛӨХ, БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗААВАР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү зааврын зорилго нь даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягтыг бөглөх, тэдгээрт хавсаргах баримт бичигт тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино.

1.2.Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягтыг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ны цахим хуудас дахь (www.frc.mn) "цахим" өргөдлийн маягт цонхонд хандаж бөглөнө. Өргөдлийн маягтыг цаасан хэлбэрээр бөглөхдөө Хорооны цахим хуудаснаас маягтыг татаж авна.

1.3.Маягтыг бөглөхдөө техникийн үзүүлэлт, компанийн хэлбэрээс бусад тохиолдолд товчлол хэрэглэхгүй, овог нэр, оноосон нэр, он сар өдрийг бүтэн бичиж, хариулт сонголттой тохиолдолд тохирох нүдэнд “√” тэмдгийг тавина.

1.4.Гадаад улсад үүсгэн байгуулагдсан /гадаад улсад бүртгэлтэй/ хуулийн этгээдийн оноосон нэрийг түүний албан ёсны латин үсгээр бичигдсэн нэр болон Монгол үсгээр галиглан бичсэн нэрээр, регистрийн дугаарыг тухайн улсын бүртгэлийн албанаас олгосон бүртгэлийн дугаараар бичнэ.

1.5.Гадаад улсын иргэний талаарх мэдээллийг оруулахдаа овог нэрийг латин үсгээр бичиж, регистрийн дугаар хэсэгт гадаад паспортын дугаарыг бөглөнө.

1.6.Маягтыг бөглөхдөө шаардлагатай тохиолдолд хүснэгтийн тохирох хэсэгт үндсэн маягтын бүтцийн хүрээнд мөр, багана нэмж болно.

1.7.Маягтад дурдсан мэдээлэл тус бүрийн мөрийн дугаар болон хавсаргах баримт бичгийн жагсаалт дахь харгалзах дугаарын дагуу зааварчилгааг тусгасан болно.

1.8.Өргөдөл, тодорхойлолт гаргагч нь хуулийн этгээд бол тухайн өргөдөл, тодорхойлолт гаргагчийн эрх бүхий албан тушаалтан өргөдөл, тодорхойлолтод овог нэр, албан тушаал, өргөдөл, тодорхойлолт гаргасан огноог бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулна. Иргэн бол өөрийн овог нэр, өргөдөл, тодорхойлолт гаргасан огноог бичиж, гарын үсэг зурж баталгаажуулна.

1.9.Өргөдөл, тодорхойлолтын маягтад гадаад валютыг өргөдөл, тодорхойлолт гаргаж буй өдрийн Монголбанкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн илэрхийлнэ.

1.10.Бизнес төлөвлөгөөг энэ журмын 7 дугаар хавсралт “Бизнес төлөвлөгөө боловсруулах зөвлөмж”-ийн дагуу, дотоод үйл ажиллагааны журмыг энэ журмын 8 дугаар хавсралт “Дотоод үйл ажиллагааны журам боловсруулах зөвлөмж”-ийн дагуу, эхлэлтийн тайланг энэ журмын 9 дүгээр хавсралтын дагуу тус тус гаргана.

Хоёр. Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх

2.1.Тусгай зөвшөөрлийн өргөдлийн СЗХ04001 маягтыг бөглөх, түүнд хавсаргах баримт бичгийг бүрдүүлэх

2.1.1.Тусгай зөвшөөрлийн өргөдлийн СЗХ04001 маягтыг бөглөх

Тусгай зөвшөөрлийн төрөл, хэлбэрийн мэдээлэл

1)Өргөдөл гаргасан огноо: Он, сар өдөр гэсэн дарааллаар тоогоор бичнэ.

2)Өргөдөл гаргагч хуулийн этгээдийн нэр: Үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.

3)Өмнө нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаагүй бол үгүй гэсэн сонголтыг хийж 5 дугаар мөр лүү шилжинэ.

4) 3 дугаар мөрөнд тийм гэсэн хариултыг сонгосон бол 4 дүгээр мөрөнд үйл ажиллагааны төрлийг бичнэ.

5)Өмнө нь Хороонд даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл ирүүлж байгаагүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, 8 дугаар мөр лүү шилжинэ.

6) 5 дугаар мөрөнд тийм гэсэн хариултыг сонгосон бол 6 дугаар мөрөнд өмнө нь хүсэлт ирүүлж байсан тусгай зөвшөөрлийн төрлийг бичнэ.

7) 7 дугаар мөрөнд тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхээс хамааран тохирох сонголтыг хийнэ.

8)Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны төрлийг сонгоно. Үйл ажиллагааны төрлийг сонгохын өмнө Даатгалын тухай хуулийн 20.3, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 12 дугаар зүйлтэй уншиж танилцана уу.

9)Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэхээр сонгосон бол 9 дүгээр мөрөөс эрхлэх даатгалын хэлбэрийг сонгоно.

10)Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэхээр сонгосон бол 10 дугаар мөрөөс эрхлэх даатгалын хэлбэрийг сонгоно.

11)Даатгалын мэргэжлийн оролцогч нь эрхлэх үйл ажиллагааны төрлийг сонгосны дараа 9, 10, 11 дугаартай мөрүүдээс эрхлэх даатгалын хэлбэрийг сонгоно.

Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн мэдээлэл

12)Оноосон нэр: Монгол – хуулийн этгээдийн нэрийг кирилл үсгээр, бүтэн бичнэ.

Англи – хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ.

13)Хэрэв хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөж байсан бол өмнөх нэрийг бүтэн бичиж, хэзээнээс хэдий хүртэл тухайн нэр ашиглагдсан талаарх хугацааг он, сар, өдөр гэсэн дарааллаар бичих

14)Хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан хурлын огноог он, сар, өдөр гэсэн дарааллаар бичнэ.

15)Хуулийн этгээдийн хэлбэр: ХК-хувьцаат компани, ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.

16)Хөрөнгө оруулалтын хэлбэрээс тохирох нүдийг сонгож, гадаадын хөрөнгө оруулалттай бол нийт хувьцааны хэдэн хувийг гадаадын хөрөнгө оруулагч

Дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт хувьцааг /100 хувь/ Монгол улсын иргэн , Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд эзэмшдэг,

Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуй нэгжийг тус тус ойлгоно.

17)Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.

18)Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.

19)Хаяг байршил: Хуулийн этгээдийн одоо байршиж байгаа эсхүл байршихаар гэрээ байгуулсан байрны хаягийг хүснэгтийн дагуу дэлгэрэнгүй бичнэ.

20)Холбоо барих утас: Хуулийн этгээдийн холбоо барих суурин, гар утас, факсын дугаарыг бичнэ.

21)Цахим хуудас: Хуулийн этгээдийн албан ёсны цахим хуудсыг бичнэ. Цахим шуудангийн хаяг: Хуулийн этгээдийн цахим шуудангийн хаягийг бичнэ.

Нийгмийн сүлжээний хаяг: www.twitter.com, www.facebook.com гэх мэтолон нийтийн сүлжээн дэх хаягийг бичнэ.

Банкин дахь харилцах, хадгаламжийн мэдээлэл

22)Дансны төрлийг сонгож, банкны нэр, дансны дугаар, дансны валютын төрлийг бичиж, холбогдох дансны үлдэгдлийг тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцон төгрөгөөр илэрхийлнэ.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн талаарх мэдээлэл

23)Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бүрээр хүснэгт дэх мэдээллийг бөглөнө.

-Хувьцаа эзэмшигчдийн овог нэр/ оноосон нэр хэсэгт хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэрийг, иргэн бол иргэний овог нэрийг бичнэ.

-Хувьцааны тоо хэсэгт тухайн хувьцаа эзэмшигчийн нийт эзэмшиж буй хувьцааны тоог бичиж, хувьцааны төрлүүдээс сонголтыг хийнэ.

-ХНХ-н хэмжээ хэсэгт тухайн хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэн, дараагийн хэсэгт энэхүү хөрөнгө нь нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хичнээн хувийг бүрдүүлж байгааг зуутын орны /таслалаас хойш 2 орны/ нарийвчлалтайгаар тусгана. /Жишээ нь 50.85 %/

24)Компанийн тухай хуулийн 6.13-т заасан компанийн нэгдлийн оролцогч биш бол үгүй гэсэн хариултыг сонгон 26 дугаар мөр лүү шилжинэ.

25) 24 дүгээр мөрөнд тийм гэсэн хариултыг сонгосон бол 25 дугаар мөрөнд компанийн нэгдлийн оролцогч бүрийн оноосон нэрийг хуулийн этгээдийн хэлбэрийн хамт оноосон нэр хэсэгт бичиж, регистрийн дугаар, үйл ажиллагааны төрлийг бичнэ.

-Тусгай зөвшөөрөл хүсэгчтэй ямар холбоотой болох хэсэгт толгой компани, хараат компани, охин компани, зэргэлдээ компани, үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбоонд компанийн нэгдлийн оролцогч гэж бичнэ.

Удирдлага боловсон хүчинтэй холбоотой мэдээлэл

26)Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бол тийм гэсэн хариултыг сонгон, зөвлөлийн бүрэлдэхүүний тоог бичнэ. Үгүй гэсэн хариултыг сонгосон бол 27 дугаар мөр лүү шилжинэ.

27)Дотоод хяналтын нэгжтэй байх бол тийм гэсэн хариултыг сонгон, нэгжийн бүрэлдэхүүний тоог бичнэ. Үгүй гэсэн хариултыг сонгосон бол 28 дугаар мөр лүү шилжинэ.

28)Нийт ажилтан албан хаагчдын тоо хэсэгт хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болон ажиллаж буй нийт ажилтны тоог бичнэ.

29)Даатгалын үйл ажиллагаа эрхлэх бол даатгалын андеррайтер, актуарч, даатгалын борлуулалт болон нөхөн төлбөр хариуцсан ажилтан, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх бол даатгалын зуучлалын борлуулалтын ажилтан, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх бол хөрөнгийн үнэлгээчин гэх мэт мэргэжлийн боловсон хүчний тоог нэгтгэн гаргаж даатгалын мэргэжлийн боловсон хүчний тоо мөрөнд бичих бөгөөд даатгалын үйл ажиллагаа эрхлэх бол даатгалын актуарчийн тоог бичнэ.

30)Ажлын байрны мэдээлэл хэсэгт тухайн ажлын байрыг худалдаж авсан, түрээслэсэн аль нь болохыг сонгоно.

Ашиглах техник, тоног төхөөрөмж, програм хангамжийн мэдээлэл

31)Үйл ажиллагаанд ашиглагдах техник тоног төхөөрөмжийг нэр, төрөл бүрээр түүний хүчин чадал, багтаамж, тоо ширхэг, үнийн талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу нөхөх ба тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсан түрээслэсэн аль нь болохыг сонгоно. Тоног төхөөрөмжийн үнэ нь худалдан авсан өртөг байна.

32)Програм хангамжийн зориулалт баганад тухайн програмыг ямар зориулалтаар ашиглах талаар бичнэ. Жишээ нь: нягтлан бодох бүртгэл, даатгалын мэдээллийн санд мэдээ өгч, авах, өдөр тутмын мэдээ, мэдээлэл боловсруулах гэх мэт.

Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн төлөвлөлт

33)Компанийн нийт хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгө, нийт орлого, зардал, цэвэр ашгийн хэмжээг тооцон, дараалсан 3 жилээр тухайн оны дүнг төгрөгөөр илэрхийлэн бичих бөгөөд энэ нь бизнес төлөвлөгөөнд тусгагдсантай ижил байна.

34)Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн бол 33, 34 дүгээр мөрөнд үзүүлэлтүүдийг бөглөнө. “Хохирол нөхөлтийн харьцаа” үзүүлэлтээс бусад үзүүлэлтийг төгрөгөөр илэрхийлэх бөгөөд дараалсан 3 жилээр тухайн оны дүнг төлөвлөсөн дүнг бичнэ. Энэ нь бизнес төлөвлөгөөнд тусгагдсантай ижил байна.

2.1.2.Тусгай зөвшөөрлийн өргөдлийн СЗХ04001 маягтын дагуу гаргасан өргөдөлд хавсаргах баримт бичигт тавигдах шаардлага

1.Нэгээс дээш үүсгэн байгуулагч нийлж компанийг байгуулж байгаа бол компани байгуулж, холбогдох тусгай зөвшөөрөл хүссэн үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэг үүсгэн байгуулагчтай бол компани үүсгэн байгуулах шийдвэр, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

3.Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.Компанийн дүрмийн санд хувьцаа эзэмшигч нарын оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг. Хэрвээ баримт бичгийн эх хувийг хавсаргах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана. /Ногдол ашиг хуваарилсан талаарх шийдвэр, төлбөрийн баримт, дансны хуулга, худалдаж худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хадгаламжийн дэвтрийн хуулбар гэх мэт/.

5.Энэ журмын 7 дугаар хавсралт “Бизнес төлөвлөгөө боловсруулах зөвлөмж”-ийн дагуу гаргасан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө.

6.Ажлын байрыг худалдан авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээслэсэн бол түрээсийн гэрээний хуулбар, техник тоног төхөөрөмж, програм хангамжийн талаарх танилцуулга, холбогдох материал.

7.Тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахаас өмнө 1 жилээс доошгүй хугацаагаар үйл ажиллагаа эрхэлж байсан бол жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, үйл ажиллагаа эрхэлж байгаагүй бол эхлэлтийн тайлан.

8.Өргөдөл гаргагчийн нийт энгийн хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг дангаараа болон бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд бүр энэ зааврын дагуу маягт СЗХ04005-г бөглөж, хувьцаа эзэмшигчийн тодорхойлолтыг гаргана. Тодорхойлолтод хувьцаа эзэмшигчийн иргэний цахим үнэмлэх (хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ), эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримтыг хавсаргана. (тухайлбал нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...).

9.Энэ зааврын дагуу маягт СЗХ04006-г өргөдөл гаргагчийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчин бүр бөглөж, эрх бүхий албан тушаалтан болон боловсон хүчний тодорхойлолтыг гаргана. Компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэгт 84.1-т заасан буюу компанийн дүрэмд заасан эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.

10.Компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн /даатгалын борлуулалтын ажилтан, даатгалын менежер, даатгалын нөхөн төлбөрийн ахлах ажилтан, даатгалын актуарч, даатгалын андеррайтер гэх мэт/ боловсон хүчний иргэний үнэмлэхний гэрчлүүлсэн хуулбар. Тэдгээрийн мэргэжлийн /даатгал, санхүү, эдийн засаг болон бусад/ диплом, мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээ мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон даатгалын байгууллагад ажиллаж байсан бол тус байгууллагын гаргасан тодорхойлолт.

11.Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааврын 1.2-т заасан этгээд бүр бөглөсөн тус зааврын хавсралтаар батлагдсан асуулгын хуудас.

12.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу боловсруулсан дотоод хяналтын хөтөлбөр буюу:

-сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээллийн нууцлалыг хадгалах, Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлэл өгөх, баримт бичиг шилжүүлэх журам;

-мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж болон дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилох, чөлөөлөх журам, түүний эрх, үүрэг;

- хяналт тавих ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах төлөвлөгөө, арга хэмжээ

-өөрийн харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг онцгой анхаарахад чиглэсэн арга хэмжээний цогц хөтөлбөр.

Дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулахдаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 156/45 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд хяналт шалгалт хийх журам”-тай сайтар танилцсан байвал зохино.

13.Эрхлэх даатгалын хэлбэрээр мэргэшсэн буюу өмнө нь даатгалын байгууллагад тухайн даатгалын хэлбэрийн даатгалын бүтээгдэхүүнтэй холбогдох үйл ажиллагааг хариуцан 1-ээс доошгүй жил ажилласан /даатгалын байгууллагын чиглэлээс хамааран даатгалын гэрээг байгуулах, борлуулах, тухайн даатгалын хэлбэрийн хохирлын үнэлгээг хийх гэх мэт/ эсхүл тухайн даатгалын хэлбэрийн болон хөтөлбөрт нь тус даатгалын хэлбэрийн талаарх хичээл багтсан сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт.

14.Энэ журмын 8 дугаар хавсралт “Дотоод үйл ажиллагааны журам боловсруулах зөвлөмж”-ийн дагуу гаргасан дотоод үйл ажиллагааны журмын төсөл.

15.Энэ зааварт заасны дагуу СЗХ04004 маягтаар гаргасан даатгалын хэлбэр, 2-оос доошгүй бүтээгдэхүүн бүртгүүлэх өргөдлийг гаргана.

16.Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүний журам: Тухайн даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнтэй холбоотойгоор даатгалын гэрээ байгуулах, даатгалын нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журам, заавар;

-Даатгалын гэрээ, баталгааны загвар: Иргэний хуулийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан, Даатгалын тухай хууль болон даатгалын багц дүрмээр тавигдсан шаардлагыг хангасан даатгалын бүтээгдэхүүний гэрээний болон баталгааны загвар;

17.Даатгалын хэлбэрт хамаарах бүтээгдэхүүн тус бүрийн хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол, танилцуулга: Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хувьд даатгалын хураамжийн хэмжээг тооцоолохдоо ашигласан тоон мэдээлэл, аргачлал, эрсдэл тус бүрийн түвшин, хувь хэмжээ, түүнийг тооцоолсон аргачлал, цэвэр хураамжийн хувь, нийт хураамжийн хувийн талаарх мэдээллийг агуулсан актуарын тайлан, танилцуулга.

18.Хорооноос баталсан Давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах санг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журамд заасан хэмжээгээр давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан, Компанийн тухай хуулийн 99.1-д заасан компанийн нэгдмэл сонирхолтой этгээдэд хамаарах банкнаас бусад банкинд байршуулсан дансны хуулга.

19.Хууль тогтоомжид заасан мэргэжлийн хариуцлагын доод хэмжээний хязгаараас багагүй хэмжээний даатгалын үнэлгээтэй мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төсөл.

20.Хоёроос доошгүй даатгалын компанитай байгуулах хамтран ажиллах гэрээний төсөл. Хамтран ажиллах гэрээний төсөлд дараах зүйлийг тусгана:

-Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын хураамжийн орлогыг даатгагчийн дансанд шуурхай шилжүүлэх ажиллагааны зохицуулалт;

-хамтран ажиллах даатгагч бүрийн нэр дээр данс нээх талаарх зохицуулалт; /Хэрвээ банк бол/

-даатгалын хураамж төлөгдсөнөөр даатгалын гэрээ байгуулагдсанд тооцож, даатгалын тохиолдол гарахад даатгалын хураамжийн орлого даатгагчийн дансанд шилжсэн эсэхээс үл хамааран даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгох талаарх зохицуулалт;

21.Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх ажилтан нь Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан зохион байгуулсан даатгалын зуучлалын сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт.

22.Банкны тухай хуулийн 6.4-т заасны дагуу даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэхэд татгалзахгүй тухайгаа мэдэгдэж Монголбанкнаас Хороонд ирүүлсэн албан бичиг.

23.Даатгалын зуучлалын үйл ажиллагааг хариуцах тусгайлсан нэгж нь 2-оос доошгүй орон тооны ажилтантай байх бөгөөд уг нэгжийг байгуулсан буюу томилсон тухай шийдвэрийн хуулбар, тухайн нэгжийн танилцуулга болон банкны бүтцийг харуулсан бүдүүвч зураг.

24.Хамтран ажиллах даатгагч бүр дээр даатгалын зуучлалын үйл ажиллагаатай холбогдон гарах гүйлгээ хийгдэх данс нээснийг нотлох дансны хуулга, хамтын ажиллагааны гэрээнд тусгасан байдал

25.Эрхлэх даатгалын хэлбэрийн хохирлын үнэлгээний чиглэлээр үнэлгээчин нь мэргэшсэн гэдгийг нотлох баримт – тухайн даатгалын хэлбэр, түүний хохирлын үнэлгээний талаар сургалтад хамрагдсан, тухайн чиглэлээр үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авсан баримт бичиг, тухайн хэлбэрийн хохирлын үнэлгээгээр ажиллаж байсан туршлагатайг нотлох баримт. Эрхлэх даатгалын хэлбэрээс хамааран эд хөрөнгийн хохирлыг үнэлэх тохиолдолд Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

26.Сонгосон даатгалын хэлбэрээр хохирол үнэлгээ хийж гүйцэтгэхэд шаардлагатай судалгааны материал, програм хангамж, мэдээллийн сангийн танилцуулга.

27.Даатгалын хохирол үнэлгээ хийх ажилтны Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын хохирол үнэлгээний сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт.

2.2.Тусгай зөвшөөрлийн өргөдлийн СЗХ04002 маягтыг бөглөх, түүнд хавсаргах баримт бичгийг бүрдүүлэх.

2.2.1.Тусгай зөвшөөрлийн өргөдлийн СЗХ04002 маягтыг бөглөх

Эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл

1)Өргөдөл гаргасан огноо: Он, сар өдөр гэсэн дарааллаар тоогоор бичнэ.

2)Өргөдөл гаргагчийн овог нэр, оноосон нэр: Өргөдөл гаргагч нь иргэн бол овог нэрийг, хуулийн этгээд бол оноосон нэрийг бичнэ.

3)Өмнө нь өргөдөл гаргагч хуулийн этгээд нь санхүүгийн салбарт ажиллаж байгаагүй /хуулийн этгээд бол санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаагүй/ бол үгүй гэсэн сонголтыг хийж 5 дугаар мөр лүү шилжинэ.

4) 3 дугаарт тийм гэсэн хариултыг сонгосон бол 4 дүгээр мөрөнд эрхэлж байсан үйл ажиллагааны төрлийг бичнэ.

5)Өмнө нь Хороонд даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл ирүүлж байгаагүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, 8 дугаар мөр лүү шилжинэ.

6)5 дугаарт тийм гэсэн хариултыг сонгосон бол 6 дугаар мөрөнд хүсэлт ирүүлж байсан тусгай зөвшөөрлийн төрлийг бичнэ.

7) 7 дугаар мөрөнд тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхээс хамааран тохирох сонголтыг хийнэ.

8)Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны хэлбэрийг сонгоно.

9)Өргөдөл гаргагч нь тохирох сонголтыг хийж, иргэн 10-19 дүгээр мөрийг бөглөнө. Хуулийн этгээд бол 20-32 дугаар мөрийг бөглөнө.

Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх иргэний мэдээлэл

10)Өргөдөл гаргагч иргэний овог буюу иргэний цахим үнэмлэх дээрх эцэг/эх/-ийн нэрийг бичнэ.

11)Өргөдөл гаргагч иргэн өөрийн нэрийг бичнэ.

12)Өргөдөл гаргагч иргэн өөрийн регистрийн дугаарыг бичнэ.

13)Өргөдөл гаргагч иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж/байр, тоот гэсэн дарааллаар бичнэ.

14)Өргөдөл гаргаж буй өдрийн байдлаар эрхэлж байгаа ажил, ажиллаж буй газар, албан тушаалын талаар бичнэ.

15)Ажил эрхэлдэг бол ажлын газрын хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж/байр, тоот гэсэн дарааллаар бичнэ.

16)Өргөдөл гаргагч иргэн нь мэргэжил эзэмшсэн бол эзэмшсэн мэргэжлийн нэрийг бичнэ.

17)Өргөдөл гаргагч иргэнтэй холбоо барих утасны дугаарыг бичнэ.

18)Өргөдөл гаргагчийн цахим шуудангийн хаягийг бичнэ.

19)Өргөдөл гаргагч иргэн нь Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн бол тийм гэсэн сонголтыг хийж, үгүй бол үгүй гэсэн сонголтыг хийнэ.

Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн мэдээлэл

20)Оноосон нэр: Монгол – хуулийн этгээдийн нэрийг кирилл үсгээр, бүтэн бичнэ.

Англи – хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ.

21)Хэрэв хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөж байсан бол өмнөх нэрийг бүтэн бичиж, хэзээнээс хэдий хүртэл тухайн нэр ашиглагдсан талаарх хугацааг он, сар, өдөр гэсэн дарааллаар бичих

22)Хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан хурлын огноог он, сар, өдөр гэсэн дарааллаар бичнэ.

23)Хуулийн этгээдийн хэлбэр: ХК-хувьцаат компани, ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.

24)Хөрөнгө оруулалтын хэлбэрээс тохирох нүдийг сонгож, гадаадын хөрөнгө оруулалттай бол нийт хувьцааны хэдэн хувийг гадаадын хөрөнгө оруулагч

Дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт хувьцааг /100 хувь/ Монгол улсын иргэн , Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд эзэмшдэг,

Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуй нэгжийг тус тус ойлгоно.

25)Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.

26)Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.

27)Хаяг байршил: Хуулийн этгээдийн одоо байршиж байгаа эсхүл байршихаар гэрээ байгуулсан байрны хаягийг хүснэгтийн дагуу дэлгэрэнгүй бичнэ.

28)Холбоо барих утас: Хуулийн этгээдийн холбоо барих суурин, гар утас, факсны дугаарыг бичнэ.

29)Цахим хуудас: Хуулийн этгээдийн албан ёсны цахим хуудсыг бичнэ. Цахим хуудасгүй бол нөхөх шаардлагагүй.

Цахим шуудангийн хаяг: Хуулийн этгээдийн цахим шуудангийн хаягийг бичнэ.

Нийгмийн сүлжээний хаяг: www.twitter.com, www.facebook.com гэх мэтолон нийтийн сүлжээн дэх хаягийг бичнэ.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн талаарх мэдээлэл

30)Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч /гишүүн/-ийн овог нэр / оноосон нэрийг бичиж, тухайн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэн, нийт хувь нийлүүлсэн хөрөнгөд түүний хувь нийлүүлсэн хөрөнгийн эзлэх хувийг бичнэ. Эдгээр мэдээллийг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бүр бөглөнө.

Удирдлага боловсон хүчинтэй холбоотой мэдээлэл

31)Хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй нийт ажилтны тоог бичнэ.

32)Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх удирдлага, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээд албан тушаал, овог, нэр, регистрийн дугаар, иргэний харьяалалыг бичиж, Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн эсэх тохирох хариултыг сонгоно.

2.2.2.Тусгай зөвшөөрлийн өргөдлийн СЗХ04002 маягтын дагуу гаргасан өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

1.Даатгалын төлөөлөгчийн шимтгэл олгох нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн тусгасан даатгагчтай хамтран ажиллах бичгээр байгуулсан гэрээний төсөл.

2.Даатгалын төлөөлөгчөөр ажиллах этгээдийн Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт, мөн ажил эрхэлдэг бол тухайн этгээдийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

3.Өргөдөл гаргагч нь иргэн бол иргэний цахим үнэмлэх болон мэргэжил эзэмшсэн бол тухайн мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар.

4.Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр.

5.Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

6.Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шинэчилсэн дүрмийн төсөл.

Гурав. Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахтай холбоотой өргөдлийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх

3.1.Өргөдлийн СЗХ04003 маягтыг бөглөх

1)Өргөдөл гаргасан огноо: Он, сар, өдөр гэсэн дарааллаар тоогоор бичнэ.

2)Өргөдөл гаргагч даатгалын байгууллагын нэр: Даатгалын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.

3)Регистрийн дугаар: Даатгалын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.

4)Зөвшөөрлийн төрлийг сонгох: Маягтад дурдсан 5 төрлөөс зөвшөөрлийн хүсэлт гаргаж буй төрлийг сонгох бөгөөд сонгосон төрөлтэй холбогдуулан дараах байдлаар мэдээллийг бөглөнө.

-“Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 5 дугаар мөрийг бөглөнө.

-“Салбар, төлөөлөгчийн газар нээх” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 6-14 дүгээр мөрийг бөглөнө.

-“Оноосон нэр өөрчлөх” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 15-17 дугаар мөрийг бөглөнө.

-“Даатгагчийн эрх бүхий албан тушаалтан томилох” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 18 дугаар мөрийг бөглөнө.

-“Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 19-20 дугаар мөрийг бөглөнө.

Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах

5)Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн өмнөх болон шинэ хувьцаа эзэмшигч тус бүрийн хувьд мэдээллийг дараах байдлаар бөглөнө.

-Хувьцаа эзэмшигч: Хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний цахим үнэмлэх дэх овог нэр, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.

-Регистрийн дугаар: Хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний цахим үнэмлэх дэх регистрийн дугаар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регисрийн дугаарыг бичнэ.

-Одоогийн ХНХ хэмжээ: Хороонд бүртгүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигч тус бүрээр төгрөгөөр илэрхийлж бичнэ.

-Нэмэгдсэн: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа тохиолдолд нэмэгдүүлж буй дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.

-Хорогдсон: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ бууруулж байгаа тохиолдолд бууруулж буй дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.

-Өөрчлөлтийн дараа ХНХ хэмжээ: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээн дээр нэмэгдүүлж буй дүнг нэмээд, бууруулж буй дүнг хасаад гарсан дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.

-Өөрчлөлтийн дараа ХНХ-д эзлэх хувь: Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орсны дараагаар дүрмийн санд хувьцаа эзэмшигч тус бүрийн эзлэх хувийг гаргаж бичнэ. (Нийт дүрмийн санг 100% гэж үзнэ)

Салбар төлөөлөгчийн газар нээх

6)Даатгалын байгууллагын нэгж байгуулах буюу тухайн нэгжээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх нэгж нээх тухай шийдвэр гарсан огноог он, сар, өдөр гэсэн дарааллаар шийдвэрийн дугаарын хамт тохирох нүдэнд бичнэ.

7)Нэгжийн хэлбэр буюу салбар, төлөөлөгчийн газрын аль нь болохыг сонгоно.

8)Нэгжийн нэр буюу тухайн салбар эсхүл төлөөлөгчийн газрын нэр.

9)Нэгжийн ажлын байрыг худалдаж авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дэх хаяг, түрээслэсэн бол түрээсийн гэрээн дэх хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж, байр, тоот гэсэн дарааллаар бүрэн гүйцэд бичнэ.

10)Холбоо барих утас: Тухайн нэгжийн ашиглаж буй суурин утас, факс болон холбогдох албан тушаалтны утсыг бичнэ.

11)Тухайн нэгжийн цахим хуудас, цахим шуудангийн хаягийг бичнэ.

12)Компанийн удирдлагаас тухайн нэгжийн ажилтнаар томилсон нийт ажилтны тоог бичнэ.

13)Үйл ажиллагаанд ашиглагдах техник тоног төхөөрөмжийг нэр, төрөл бүрээр түүний хүчин чадал, багтаамж, тоо ширхэг, үнийн талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу нөхөх ба тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсан түрээсэлсэн аль нь болохыг сонгоно. Тоног төхөөрөмжийн үнэ нь худалдан авсан өртөг байна.

14)Програм хангамжийн зориулалт баганад тухайн програмыг ямар зориулалтаар ашиглах талаар бичнэ. Жишээ нь нягтлан бодох бүртгэл, даатгалын мэдээллийн санд мэдээ өгч, авах, өдөр тутмын мэдээ, мэдээлэл боловсруулах гэх мэт.

Оноосон нэр өөрчлөх

15)Даатгалын байгууллагын хуучин оноосон нэрийг бичнэ.

16)Даатгалын байгууллагын шинэ оноосон нэрийг бичнэ.

17)Оноосон нэрийг өөрчлөх болсон шалтгааныг товч, тодорхой бичнэ.

Даатгагчийн эрх бүхий албан тушаалтан томилох

18)Шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны албан тушаал, овог, нэр, иргэний харьяалал, регистрийн дугаар, утасны дугаарыг хүснэгтийн дагуу бичнэ.

Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх

19)Эрхлэх албан журмын даатгалын хэлбэрийн нэрийг бичнэ.

20)Эрх бүхий этгээдийн гаргасан сонгосон албан журмын даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийн нэр, шийдвэр гаргасан огноо, шийдвэрийн дугаарыг бичнэ.

3.2.Өргөдлийн СЗХ04003 маягтын дагуу гаргасан өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

3.2.1.Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
1.Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /хувьцаа эзэмшигчийн шийдвэр/-ийн хүчин төгөлдөр эх хувь.
2.Дүрмийн санд өөрчлөлт орохтой холбоотойгоор шинэчлэн боловсруулсан компанийн дүрмийн төсөл;
3.Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн бол дүрмийн санд оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь зээлийн хөрөнгөөр бүрдээгүй, мөн хууль бус үйл ажиллагаанаас орсон орлого биш гэдгийг батлахуйц баримт, бичгийг бүрдүүлнэ. Тухайлбал, хуримтлагдсан ашгаас дүрмийн санг бүрдүүлж байгаа нөхцөлд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хуваарилах шийдвэр, хөрөнгийн орлогын албан татварын баримт, хөрөнгө худалдан борлуулсны орлогоор дүрмийн санг бүрдүүлэх нөхцөлд тухайн хөрөнгө хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хөрөнгө мөн эсэхийг нотлох баримт бичиг, хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, төлбөр хийгдсэнийг нотлох баримт бичиг, хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт, хувьцаа эзэмшигч нь хувь хүн бөгөөд хувийн харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөсөө дүрмийн санг бүрдүүлэх нөхцөлд харилцах хадгаламжийн дансны хуулга гэх мэт.
4.Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд СЗХ04005 маягтын дагуу шинэ хувьцаа эзэмшигч тодорхойлолт гаргана. Тодорхойлолтод хувьцаа эзэмшигчийн иргэний цахим үнэмлэх (хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ), эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримтыг хавсаргана. (тухайлбал нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...)
5.Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааварт заасан хувь хүн, хуулийн этгээд бүрийн бөглөсөн асуулгын хуудсыг бөглөнө.

3.2.2.даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээх өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

1.Салбар, төлөөлөгчийн газар нээх тухай удирдлагын шийдвэрийн эх хувь эсхүл шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх мэт/

2.Ажлын байрыг худалдан авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түрээслэсэн бол түрээсийн гэрээний хуулбар.

3.СЗХ04006 маягтын дагуу гаргасан салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, мэргэжлийн боловсон хүчин бүрийн бөглөсөн тодорхойлолт.

4.Салбар, төлөөлөгчийн газрын удирдлага болон мэргэжлийн /даатгалын борлуулалтын ажилтан, даатгалын менежер, даатгалын нөхөн төлбөрийн ахлах ажилтан/ боловсон хүчний иргэний цахим үнэмлэхний хуулбар, мэргэжлийн /даатгал, санхүү, эдийн засаг болон бусад/ дипломын хуулбар, мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмнө нь даатгалын байгууллагад ажиллаж байсан бол тус байгууллагын гаргасан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

5.Салбар нээхтэй холбоотойгоор хийсэн зах зээлийн судалгаа.

6.Салбар, төлөөлөгчийн газрын эрхлэх үйл ажиллагааны чиглэл, дотоод үйл ажиллагаанд баримтлах зарчим, дүрмийг тодорхойлсон дотоод үйл ажиллагааны журмын төсөл.

7.Салбарын удирдлага эсхүл боловсон хүчин нь Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт.

8.Даатгалын хохирол үнэлэгч салбар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд дээр дурдсан 1-7 дугаартай баримт бичгүүдээс гадна эрхлэх даатгалын хэлбэрээс хамааран эд хөрөнгөнд учирсан бодит хохирлыг тогтоох бол салбарын 1-ээс доошгүй ажилтны Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

9.Даатгалын компани салбар нээх зөвшөөрөл хүссэн тохиолдолд тухайн салбарын арилжааны банкин дахь дансны хуулга.

10.Даатгалын компанийн салбар нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд салбарын шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга.

11.Шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын дуудлагын зориулалтын автомашины гэрчилгээний хуулбар.

12.Даатгалын компани нь тухайн салбарын шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

13.Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааврын дагуу гадаад улсад нээх салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтны бөглөсөн асуулгын хуудас.

14.Гадаад улсад төлөөлөгчийн газар нээх тохиолдолд Төлөөлөгчийн газар нээх үндэслэл, зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаарх дэлгэрэнгүй тайлбар.

3.2.3.Даатгалын байгууллагын оноосон нэр өөрчлөх өргөдөлд хавсаргах баримт бичиг, түүнд тавигдах шаардлага

1.Хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчлөх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

2.Улсын бүртгэлийн албанаас авсан шинэ оноосон нэрийн баталгаажуулалт.

3.Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөж байгаатай холбогдуулан шинэчилсэн компанийн дүрмийн төсөл.

3.2.4.Даатгагчийн эрх бүхий албан тушаалтан томилох өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

1.Эрх бүхий албан тушаалтныг томилох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэр: Компанийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн эрх бүхий албан тушаалтныг томилох тухай Хувьцаа эзэмшигчдийн хурал эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, хүчин төгөлдөр шийдвэрийн эх хувь;

2.СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт.

3.Шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн диплом, эрхэлж байсан болон эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримт бичиг (нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...,)-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

4.Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т заасны дагуу шинэ эрх бүхий албан тушаалтны бөглөсөн асуулгын хуудас

3.2.5.Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

1.Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай удирдлагын шийдвэр /Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гэх мэт/-ийн эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

2.Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай удирдлагын шийдвэр /Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гэх мэт/-ийн эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

3.Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан даатгагчийн бизнес төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлт

4.Албан журмын даатгалын үйл ажиллагааны мэдээллийн сангийн бүртгэл хөтлөх болон тухайн даатгалын чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний СЗХ04006 маягтын дагуу гаргасан тодорхойлолт.

5.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлыг шалгах шуурхай албаны бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга. Хэрвээ даатгалын компани нь шуурхай албаны үйл ажиллагааг Албан журмын даатгагчдын холбоо болон хууль тогтоомжид заасан бусад байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх тохиолдолд гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулгыг хавсаргана.

6.Шуурхай албаны үйл ажиллагааг бусад байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх тохиолдолд тухайн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

7.Албан журмын даатгалын хэлбэрээс хамааран хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай баримт бичиг.

Дөрөв. Бүртгэлийн өргөдлийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх

4.1.Бүртгэлийн өргөдлийн СЗХ04004 маягтыг бөглөх         

1)Өргөдөл гаргасан огноо: Он, сар, өдөр гэсэн дарааллаар тоогоор бичнэ.

2)Өргөдөл/хүсэлт гаргагч даатгалын байгууллагын нэр: Даатгалын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.

3)Регистрийн дугаар: Даатгалын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ..

4)Бүртгүүлэх мэдээллийн төрлийг сонгох: Маягтад дурдсан 3 төрлөөс бүртгүүлэхээр хүсэлт гаргаж буй төрлийг сонгох бөгөөд сонгосон төрөлтэй холбогдуулан дараах байдлаар мэдээллийг бөглөнө.

-“Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 5 дугаар хэсгийг бөглөнө.

-“Даатгалын мэргэжлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 6 дугаар хэсгийг бөглөнө.

-“Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлт” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 6 дугаар хэсгийг бөглөнө.

-“Хаягийн өөрчлөлт” төрлийг сонгосон нөхцөлд маягтын 7 дугаар хэсгийг бөглөнө.

Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн бүртгүүлэх

5)Бүртгүүлэх хүсэлт гаргаж буй даатгалын хэлбэр, түүнд хамаарах бүтээгдэхүүний нэрийг бичнэ.

Даатгалын зуучлагчийн, хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт

6)Даатгалын мэргэжлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтныг бүртгүүлэхдээ дараах мэдээллийг бөглөнө:

-Албан тушаал: Тухайн байгууллагад эрхлэх албан тушаалыг бичнэ.

-Овог, нэр, регистрийн дугаар: Тухайн албан тушаалтны иргэний цахим үнэмлэх дэх овог, нэр, регистрийн дугаарыг бичнэ.

-Утасны дугаар: Тухайн албан тушаалтны гэрийн болон гар утасны дугаарыг бичнэ.

Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлт

7)Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг бүртгүүлэхдээ дараах мэдээллийг бөглөнө:

-Албан тушаал: Тухайн байгууллагад эрхлэх албан тушаалыг бичнэ.

-Овог, нэр, регистрийн дугаар: Тухайн албан тушаалтны иргэний цахим үнэмлэх дэх овог, нэр, регистрийн дугаарыг бичнэ.

-Утасны дугаар: Тухайн албан тушаалтны гэрийн болон гар утасны дугаарыг бичнэ.

Хаяг, байршлын өөрчлөлт

8)-Нэгжийн нэр: Даатгалын байгууллагын төв компани, салбар, төлөөлөгчийн газар аль нь болохыг тодорхой зааж бичнэ. Тухайлбал: Төв компани, Сэлэнгэ аймаг дахь салбар, Баянхонгор аймаг дахь төлөөлөгчийн газар гэх мэт...

-Хаяг: Хуучин хаяг байршил хэсэгт хуучин ашиглаж байсан Хороонд бүртгэлтэй хаягийг бичнэ. Шинэ хаяг байршил хэсэгт шинээр ажлын байрыг худалдаж авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дэх хаяг, түрээслэсэн бол түрээсийн гэрээн дэх хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж, байр, тоот гэсэн дарааллаар бүрэн гүйцэд бичнэ.

-Холбоо барих утас: Тухайн нэгжийн ашиглаж буй суурин утас болон холбогдох албан тушаалтны утсыг бичнэ.

4.2.Өргөдлийн СЗХ04004 маягтын дагуу гаргасан өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

4.2.1.Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн бүртгүүлэх өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

1.Компанийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх тухай Хувьцаа эзэмшигчдийн хурал эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэл, хүчин төгөлдөр шийдвэрийн эх хувь;

2.Даатгалын байгууллагын боловсон хүчний мэргэжлийн диплом, холбогдох сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ, сертификат болон сургалтын хөтөлбөрт тухайн чиглэлээр хичээл орсон эсэхийг нотлох баримт бичиг, тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, СЗХ04006 маягтын дагуу гаргасан тодорхойлолт.

3.Даатгалын хэлбэр эрхлэхтэй холбоотойгоор компанийн бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсны дагуу шинэчлэн боловсруулсан бизнес төлөвлөгөө.

4.Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнийг борлуулах шаардлага, хэрэгцээ, зах зээлийн багтаамж, ашигт ажиллагаа, борлуулалтын суваг, давхар даатгуулах эсэх зэрэг мэдээллийг багтаасан судалгаа, танилцуулга.

5.Даатгалын гэрээ, баталгааны загвар: Иргэний хуулийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан, Даатгалын тухай хууль болон даатгалын багц дүрмээр тавигдсан шаардлагыг хангасан даатгалын бүтээгдэхүүний гэрээний болон баталгааны загвар;

6.Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүний журам: Тухайн даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнтэй холбоотойгоор даатгалын гэрээ байгуулах, даатгалын нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журам, заавар;

7.Даатгалын хэлбэрт хамаарах бүтээгдэхүүн тус бүрийн хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол, танилцуулга: Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хувьд даатгалын хураамжийн хэмжээг тооцоолохдоо ашигласан тоон мэдээлэл, аргачлал, эрсдэл тус бүрийн түвшин, хувь хэмжээ, түүнийг тооцоолсон аргачлал, цэвэр хураамжийн хувь, нийт хураамжийн хувийн талаарх мэдээллийг агуулсан актуарын тайлан, танилцуулга. Актуарын тайланг тухайн компанийн актуарч гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

4.2.2.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

1.Эрх бүхий албан тушаалтныг томилох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэр: Компанийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн эрх бүхий албан тушаалтныг томилох тухай Хувьцаа эзэмшигчдийн хурал эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, хүчин төгөлдөр шийдвэрийн эх хувь;

2.Шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн диплом, эрхэлж байсан болон эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримт бичиг (нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...,)-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

3.Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т заасны дагуу шинэ эрх бүхий албан тушаалтны бөглөсөн асуулгын хуудас

4.СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт.

4.2.3.Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага

1.Салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг томилох тухай эрх бүхий этгээдийн шийдвэр:;

3.Шинээр томилогдож буй албан тушаалтны иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн диплом, эрхэлж байсан болон эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримт бичиг (нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...,)-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

4.СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй албан тушаалтны тодорхойлолт.

4.2.4.Даатгалын байгууллага хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргахдаа ажлын байрыг худалдаж авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээслэсэн бол түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана.

Тав. Тодорхойлолт бөглөх

5.1.Хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт СЗХ04005 маягтыг бөглөх

1)Хороонд өргөдөл гаргаж буй хуулийн этгээдийн оноосон нэрийг бичнэ.

2)Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд, иргэн аль нь болохыг сонгоно. Хуулийн этгээд бол 3-15, 24 дүгээр мөрүүдийг бөглөнө. Иргэн бол 16-24 дүгээр мөрүүдийг бөглөнө.

Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн мэдээлэл

3)Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэрийг бичнэ:

Монгол – хуулийн этгээдийн оноосон нэрийг кирилл үсгээр;

Англи – хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ.

4)Хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан хурлын огноог он, сар, өдөр гэсэн дарааллаар бичнэ.

5)Хуулийн этгээдийн хэлбэр: ХК-хувьцаат компани, ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.

6)Хөрөнгө оруулалтын хэлбэрээс тохирох нүдийг сонгож, гадаадын хөрөнгө оруулалттай бол нийт хувьцааны хэдэн хувийг гадаадын хөрөнгө оруулагч

Дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт хувьцааг /100 хувь/ Монгол улсын иргэн , Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд эзэмшдэг,

Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуй нэгжийг тус тус ойлгоно.

7)Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.

8)Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.

9)Хуулийн этгээдийн эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлийг бичнэ.

10)Өргөдөл гаргагч хуулийн этгээдэд оруулах хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэн бичнэ.

11)Хаяг байршил: Хуулийн этгээдийн хаягийг хүснэгтийн дагуу дэлгэрэнгүй бичнэ.

12)Холбоо барих утас: Хуулийн этгээдийн холбоо барих суурин, гар утас, факсны дугаарыг бичнэ.

13)Цахим хуудас: Хуулийн этгээдийн албан ёсны цахим хуудсыг бичнэ.

Цахим шуудангийн хаяг: Хуулийн этгээдийн цахим шуудангийн хаягийг бичнэ

14)Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ.

15)Компанийн нэгдлийн оролцогч эсэхийг бичье

16)Компанийн нэгдлийн оролцогчийн регистрийн дугаар, үйл ажиллагааны төрөл, тусгай зөвшөөрл хүсэгчтэй ямар холбоотой болохыг бичнэ.

Хувьцаа эзэмшигч иргэний мэдээлэл

17)Хувьцаа эзэмшигч иргэний овог буюу иргэний цахим үнэмлэх дээрх эцэг/эх/-ийн нэрийг бичнэ.

18)Хувьцаа эзэмшигч иргэний нэрийг бичнэ.

19)Иргэний регистрийн дугаарыг бичнэ.

20)Иргэний оршин суугаа газрын хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж/байр, тоот гэсэн дарааллаар бичнэ.

21)Тодорхойлолт гаргаж буй өдрийн байдлаар эрхэлж байгаа ажил, ажиллаж буй газар, албан тушаалын талаар бичнэ.

22)Ажил эрхэлдэг бол ажлын газрын хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж/байр, тоот гэсэн дарааллаар бичнэ.

23)Хувьцаа эзэмшигч нь мэргэжил эзэмшсэн бол эзэмшсэн мэргэжлийн нэрийг бичнэ.

24)Өргөдөл гаргагч иргэнтэй холбоо барих утасны дугаарыг бичнэ.

25)Өргөдөл гаргагч хуулийн этгээдэд оруулах хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэн бичнэ.

26)Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн нэрийг, тухайн эх үүсвэрийн мөнгөн дүнг төгрөгөөр илэрхийлэн бичнэ. /Компанийн ногдол ашиг, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого, бизнес, хадгаламж, түрээсийн орлого, менежментийн урамшуулал гэх мэт/

5.2.Эрх бүхий албан тушаалтан болон бусад боловсон хүчний тодорхойлолт СЗХ04006 маягтыг бөглөх

1)Ерөнхий мэдээлэл хэсэгт Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан болон боловсон хүчин нь өөрийн мэдээллийг хүснэгтийн дагуу оруулна.

-Эрхлэх албан тушаал мөрөнд даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдэд эрхлэх албан тушаалын нэрийг бичнэ. Дараагийн мөрөнд тухайн албан тушаалд томилогдсон огноо, шийдвэрийн нэр/ТУЗ-ын тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал гэх мэт/, шийдвэрийн дугаарыг бичнэ.

-Өөр байгууллагад давхар ажил эрхэлдэггүй тохиолдолд “Одоо эрхэлж байгаа ажил, Албан тушаал, Ажлын хаяг, Ажлын цахим хаяг” гэсэн удаах мөрүүдийг бөглөх шаардлагагүй. Өөр байгууллагад давхар ажил эрхэлж байгаа тохиолдолд дээрх мөрүүдийг бөглөнө.

-Маягтад сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зургийг оруулна.

2)Боловсролын талаарх мэдээллийг хүснэгтүүдийн дагуу оруулна. Ерөнхий боловсролын сургуулийг оролцуулан боловсрол эзэмшсэн их дээд сургуулиудын нэрс, эзэмшсэн мэргэжил, тухайн сургуульд элссэн, төгссөн он, диплом, гэрчилгээний дугаарыг бичнэ. Мөн санхүүгийн болон даатгалын чиглэлээр мэргэшил олгох сургалтад хамрагдсан бол тухайн мэргэшил олгосон сургалтын байгууллагын нэр, эзэмшсэн мэргэжил хэсэгт мэргэшлийн нэр, тухайн сургалтад элсэн орсон, төгссөн огноо, гэрчилгээ, мэргэшлийн үнэмлэхний дугаарыг бичнэ.

3)Ажлын туршлагын талаарх мэдээллийг хүснэгтүүдийн дагуу оруулна. Хаана ажиллаж байсан хэсэгт ажиллаж байсан байгууллагын нэр, тухайн байгууллагад эрхэлж байсан албан тушаал, ажилд орсон огноо, ажлаас гарсан огноо, ажлаас гарсан шалтгааныг товч тодорхой бичнэ.

4)Холбогдох этгээд гэдэгт Компанийн тухай хуулийн 89.2-т заасан нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно. Холбогдох этгээд нь эрх бүхий албан тушаалтан болон бусад боловсон хүчний Компанийн тухай хуулийн 89.2-т заасан этгээдийн аль нь болохыг тодорхойлж “таны хэн болох” хэсэгт бичнэ. Холбогдох этгээд нь иргэн бол түүний овог, нэр, регистрийн дугаар, эрхэлж буй ажил эсхүл ажиллаж буй байгууллагын нэр, албан тушаалыг бичнэ. Холбогдох этгээд нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаарыг бичнэ.

Зургаа. Бусад

6.1.Энэ зааврын дагуу даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягтыг бөглөөгүй, баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.