Хэвлэх DOC Татаж авах

“Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах
хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн
оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 8 дугаар хавсралт

Дотоод үйл ажиллагааны журам боловсруулах зөвлөмж

Дотоод үйл ажиллагааны журам нь дараах зарчимд тулгуурлана:

  • байгууллагын стратеги, зорилттой уялдсан байх;
  • холбогдох хууль тогтоомж, журам, заавар, олон улсын конвенцийг удирдлага болгосон байх;
  • санхүү, төлбөрийн чадвар, үр ашиг, удирдлагын ур чадвар, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа зэргийг харгалзан үзсэн байх;
  • даатгуулагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх.

 

Дотоод үйл ажиллагааны журамд дараах агуулгаар заалтуудыг заавал тусгасан байна:

 

1.Үйл ажиллагаанд мөрдөх журмын зорилгыгМонгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Компанийн тухайн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Даатгалын багц дүрмийн хүрээнд даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны харилцааг зохицуулахад чиглүүлэх;

2.Үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой нийтлэг хэрэглэгддэг нэр томъёонуудын тайлбарыг оруулах;

3.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд оролцогч талууд бие биендээ харилцан итгэж, үнэн бодит мэдээллээр хангах, хууль дээдлэх, шударга байх үндсэн зарчмуудыг тусгах;

4.Тухайн үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагааг явуулахад харилцагчаас бүрдүүлэх шаардлагатай баримтын жагсаалт гаргах;

5.Тухайн үйл ажиллагаа, үйлчилгээг хэрэгжүүлэхэд тавигдах нөхцөл, шаардлага, хүү, хураамж, шимтгэл, барьцаа эд хөрөнгө, батлан даалтын шалгуур үзүүлэлт, харилцагчдын холбогдох гэрээ, хувийн хэрэг зэргийг хэрхэн бүрдүүлж хадгалж, хамгаалах талаар тусгах;

6.Холбогдох хууль журамд заасны дагуу үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдэд хуулиар тавьсан шаардлага, тухайн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа ажилтнуудын эрх, үүргийн хэмжээ, хийж гүйцэтгэх, хянаж шийдвэрлэх, батлах хугацаа зэрэг ажилбаруудыг зааж өгөх;

7.Нягтлан бодох бүртгэлийг Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн заавар, дансны жагсаалт, маягтын дагуу хөтөлж, санхүүгийн тайлан, мэдээг тогтоосон хугацаанд гаргах, Хороонд ирүүлж байх, үйл ажиллагаанд учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, Даатгалын тухай хууль тогтоомж болон Хорооноос баталсан холбогдох журамд заасан шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллах;

8.Харилцагчдыг хуурамч мэдээллээр хангах, төөрөгдүүлэх, өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн мэдээллийг нуун дарагдуулах, өөрийн ажил үүрэгтэй холбоотой нийтэд тараагдаагүй мэдээллийг ашиглан ашиг олох, бусдад тараах, харилцагчаас төлбөл зохих үйлчилгээний хөлс болон зардлаас илүү хэмжээний төлбөр шаардахыг хориглох асуудлыг тодорхой заах;