Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн хоёрдугаар хавсралт

 

ДААТГАГЧИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь даатгагч даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэнүүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй эсэхийг тодорхойлох, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ноосхяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Даатгагч нийт хөрөнгөөс хөрөнгө оруулалт хийхийн өмнө төлбөрийн чадварт нөлөөлөх дараах үзүүлэлтүүдийг авч үзнэ. Үүнд:

1.2.1.Гэнэтийн хүлээж болзошгүй эрсдэл;

1.2.2.Төлбөрийн чадварт нөлөөлөх эрсдэл;

1.2.3.Даатгуулагчаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн байдал;

1.2.4.Хөрөнгө оруулалтаас авсан өгөөж;

1.2.5.Эргэлтийн хөрөнгөөр төлбөр түргэн гүйцэтгэх чадвар;

1.2.6.Бусад шаардлагатай үзүүлэлтүүд.

1.3.Даатгагч төлбөрийн чадварыг тооцохдоо холбогдох эрх бүхий ажилтнаар баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцлийн үзүүлэлтүүдийг ашиглана.

1.4.Даатгагч энэ журмын 2.4 болон 3.4-т заасны дагуу хөрөнгөө байршуулахад Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг харгалзахаас гадна дараах этгээдээс бусад этгээдэд хөрөнгө оруулалт байршуулж болно.

1.4.1.даатгалын тухай хуулийн 4.1.12-т заасан холбогдох этгээд;

1.4.2.барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээд;

1.4.3.холбогдох этгээдтэй хэрэг, маргаан үүссэний улмаас эрх бүхий байгууллагаар хянагдаж, шалгагдаж байгаа этгээд;

1.4.4.даатгалын компани өөрөө холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.

Хоёр. Ердийн болон давхар даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт

2.1.Даатгагчийн төлбөрийн чадварын байдлыг төлбөрийн чадварын зохистой харьцаагаар тодорхойлно.

2.2.Төлбөрийн чадварын зохистой харьцааг даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүн ба зайлшгүй байх хөрөнгийн нийлбэр дүнд хуваах замаар буюу дараах томьёогоор тооцно.

2.3.Зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг даатгагчийн нийт хөрөнгөөс зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүнг хасах замаар буюу дараах томьёогоор тооцно.

                                                  

ЗХ – зөвшөөрөгдөх хөрөнгийн дүн

      НХ – нийт хөрөнгийн дүн /Даатгагчийн санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгийн дүнгээс давхар даатгалын хойшлогдсон хураамж, нөхөн төлбөрийн нөөцийн сангийн давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүн/

     ЗqХ – зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүн

2.4.Даатгагч нь дараах хүснэгтэд заасны дагуу хөрөнгийг ангилан, зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг тооцох бөгөөд энэ журмын 3 дугаар хавсралтад заасан дансны жагсаалтыг ашиглана:

Хөрөнгийн ангилал

Хөрөнгө байршуулах дээд хувь

Нэгжид ногдох хөрөнгийн дээд хувь

Зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн хувь

Баганын дүн

1

2

3

2.4.1.

Банкны харилцах, хадгаламж/Монгол банкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, тусгай зөвшөөрөлтэй холбоотой аль нэг албадлагын арга хэмжээнд ороогүй, холбогдох этгээдэд үл хамаарах банкинд байршуулсан/

100%

35%

0%

2.4.2.

Гадаадын банкин дахь харилцах, хадгаламж, хадгаламжийн сертификат/Тухайн улсынхаа эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, тусгай зөвшөөрөлтэй холбоотой аль нэг албадлагын арга хэмжээнд ороогүй, холбогдох этгээдэд үл хамаарах “Стандарт энд Пурс” (Standard&Poor’s) компанийн ВВВ болон түүнтэй адилтгах зэрэглэлээс дээш зэрэглэлтэй банкинд байгаа харилцах, хадгаламж, тус банкнаас гаргасан хадгаламжийн сертификат/

2%

1%

0%

2.4.3.

Дотоодын банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлээр байршуулсан мөнгөн хөрөнгө /Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, тусгай зөвшөөрөлтэй холбоотой аль нэг албадлагын арга хэмжээнд ороогүй, холбогдох этгээдэд үл хамаарах банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө/

20%

5%

5%

2.4.4.

Бэлэн мөнгө

2%

2%

0%

2.4.5.

Хэвийн авлага

/Санхүүгийн байдлын тайлангийн даатгалын авлага, бусад авлага, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, аж ахуй нэгжийн орлогын албан татварын авлага, бусад татварын авлага болон мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгөнд тооцсон хүүний авлага, Банкинд байршуулсан 3 сараас дээш хугацаатай хадгаламж, хадгаламжийн сертификатын хүүний авлагын дүн/

20%

20%

0%

Хугацаа хэтэрсэн авлага

15%

15%

25%

Хэвийн бус авлага

10%

10%

50%

Эргэлзээтэй авлага

0%

0%

100%

Муу авлага

0%

0%

100%

2.4.6.

Банкны хадгаламжийн сертификат /Монгол банкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, тусгай зөвшөөрөлтэй холбоотой аль нэг албадлагын арга хэмжээнд ороогүй, холбогдох этгээдэд үл хамаарах банкнаас олгосон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үнэт цаас/

50%

20%

0%

2.4.7.

Засгийн газраас гаргасан өрийн хэрэгсэл

100%

100%

0%

2.4.8.

Төв банкны үнэт цаас/Монголбанкны мөнгөний бодлогын нээлттэй захын хэрэгсэл бөгөөд хямдруулсан хэлбэрээр арилжигдаж, тогтоосон хугацааны дараа нэрлэсэн үнээр эргэн төлөгдөх үнэт цаас/

60%

60%

0%

2.4.9.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үнэт цаас/

60%

20%

Хэвийн үнэт цаас 0%

Хугацаа хэтэрсэн үнэт цаас 25%

Хэвийн бус үнэт цаас 50%

Эргэлзээтэй үнэт цаас 75%

Муу үнэт цаас 100%

2.4.10.

Аймаг нийслэлийн гаргасан өрийн хэрэгсэл

/Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-т заасан/

 

60%

20%

2.4.11.

Компанийн өрийн хэрэгсэл

20%

10%

2.4.12.

Монголын хөрөнгийн биржийн хувьцаат компанийн хувьцаа – 1 ангилал

10%

5%

20%

2.4.13.

Монголын хөрөнгийн биржийн хувьцаат компанийн хувьцаа – 2 ангилал

5%

5%

30%

2.4.14.

Хөрөнгө оруулалтын нээлттэй сан

/Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 6.2.1-д заасан/

20%

10%

5%

2.4.15.

Хөрөнгө оруулалтын хаалттай сан

20%

10%

10%

2.4.16.

Гадаадын Засгийн газраас гаргасан өрийн хэрэгсэл

/Хорооноос баталсан Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийх талаарх харилцааг зохицуулсан эрх зүйн актад заасан олон улсын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байгаа “Стандарт энд Пурс” (Standard&Poor’s) компанийн ВВВболон түүнтэй адилтгах зэрэглэлээс дээш зэрэглэлтэй Гадаадын засгийн газраас гаргасан өрийн хэрэгсэл, Гадаадын Төв банкны үнэт цаас, түүнчлэн тус зэрэглэл болон түүнтэй адилтгах зэрэглэлээс дээш зэрэглэлтэй, холбогдох этгээдэд үл хамаарах Гадаадын компанийн хувьцаа, Гадаадын компанийн өрийн хэрэгсэл/

2%

1%

0%

2.4.17.

Гадаадын Төв банкны үнэт цаас

2%

1%

0%

2.4.18.

Гадаадын компанийн өрийн хэрэгсэл

1%

0,5%

30%

2.4.19.

Гадаадын компанийн хувьцаа

1%

0,5%

50%

2.4.20.

Давхар даатгалын хойшлогдсон хураамж/Хорооноос баталсан даатгагч даатгалын гэрээгээр хүлээсэн эрсдэлээ давхар даатгуулах талаарх харилцааг зохицуулсан журамд заасан “зөвшөөрөгдөх давхар даатгагч”-тай байгуулсан давхар даатгалын гэрээний дагуу төлөх ёстой хойшлогдсон давхар даатгалын хураамж/

100%

100%

0%

2.4.21.

Нөхөн төлбөрийн нөөцийн давхар даатгагчид ногдох хэсэг

100%

100%

0%

2.4.22.

Даатгалын орлогын шимтгэлийн хойшлогдсон зардал

10%

5%

80%

2.4.23.

Хэвийн өмчлөх бусад хөрөнгө

/Даатгалын нөхөн төлбөрийн тооцоонд хүлээн авсан хөрөнгө/

10%

5%

0%

Хугацаа хэтэрсэн өмчлөх бусад хөрөнгө

5%

2,5%

25%

Хэвийн бус өмчлөх бусад хөрөнгө

2,5%

2,5%

50%

Эргэлзээтэй өмчлөх бусад хөрөнгө

0%

0%

100%

Муу өмчлөх бусад хөрөнгө

0%

0%

100%

2.4.24.

Санхүүгийн түрээс/Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3.1, 3.2-т заасан/

10%

5%

5%

2.4.25.

Үл хөдлөх хөрөнгө /Даатгагчийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа Иргэний хуулийн 84.3 дахь хэсэгт заасан, холбогдох хууль, журмын дагуу баталгаажсан эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө (Аливаа зээлийн барьцаанд тавьсан, эсхүл төлбөрийн баталгаа болгосон хөрөнгийг үл хөдлөх хөрөнгөнд оруулж тооцохгүй)/

25%

25%

5%

2.4.26.

Хөдлөх хөрөнгөаатгагчийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа биет үндсэн хөрөнгө буюу машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, компьютер дагалдах хэрэгсэл/

10%

5%

70%

2.4.27.

Даатгалын үндсэн үйл ажиллагаанд зориулан авсан биет бус хөрөнгө

10%

10%

70%

2.4.28.

Бусад хөрөнгө/Даатгагчийн санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгийн дүнгээс энэ журмын 2.4.1-2.4.27-д заасан хөрөнгийн дүнг хасч тооцсон дүн/

0%

0%

100%

 

Нийт хөрөнгийн дүн

     

2.5.Зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүнг хөрөнгийн ангилал бүрээр байршуулах дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан хөрөнгийн дүн, нэгжид ногдох дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан хөрөнгийн дүн болон байршуулсан хөрөнгийн эрсдэлтэйд тооцсон хэсэг буюу зөвшөөрөгдөх хөрөнгийг бууруулах дүнгүүдийн нийлбэрээр дараах томьёогоор тооцож гаргана:

2.6.Энэ журмын 2.4.5 “Эргэлзээтэй авлага”, “Муу авлага”, 2.4.23 “Эргэлзээтэй өмчлөх бусад хөрөнгө”, “Муу өмчлөх бусад хөрөнгө”, 2.4.28 “Бусад хөрөнгө”-ийн зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүн нь зөвхөн эдгээр хөрөнгийн ангилал тус бүрээр байршуулах дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан хөрөнгийн дүнтэй тэнцүү байх бөгөөд эдгээр хөрөнгийн ангиллын дагуу зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн хэмжээг тооцоход энэ журмын 2.5 дахь хэсэг хамаарахгүй.

2.7.Нийт хөрөнгөнд ногдох зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүнг энэ журмын 2.4-т заасан хөрөнгийн ангилал тус бүрээр тооцсон зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан хөрөнгийн нийлбэрээр буюу дараах томьёогоор тооцно:

2.7.2.Энэ журмын 2.4.20, 2.4.21-д заасан хөрөнгийн ангиллаарх нийт хөрөнгөнд ногдох зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан дүнг тухайн хөрөнгө байршуулах дээд хувийг санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгийн дүнгээр үржиж, үржвэрийг санхүүгийн байдлын тайлан дахь тухайн хөрөнгийн дүнгээс хасах замаар тооцож гаргана.

2.8.Нэгжид ногдох зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүнг энэ журмын 2.4-т заасан хөрөнгийн ангилал бүрээр тооцсон нэгжид ногдох зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан хөрөнгийн нийлбэрээр буюу дараах томьёогоор тооцно:

2.8.1.Энэ журмын 2.4.1-2.4.19, 2.4.22-2.4.28-дзаасан ангиллаарх нэгжид ногдох зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан дүнг тухайн хөрөнгөнд байршуулах нэгжид ногдох дээд хувийг нийт хөрөнгийн дүнгээр үржиж, үржвэрийг тухайн нэгжид байршуулсан хөрөнгийн дүнгээс хасах замаар буюу дараах томьёогоор тооцно:

2.8.2.Энэ журмын 2.4.20, 2.4.21-т заасан хөрөнгийн ангиллаарх нэгжид ногдох зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн байршуулсан дүнг тухайн хөрөнгөнд байршуулах нэгжид ногдох дээд хувийг санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгийн дүнгээр үржиж, үржвэрийг тухайн нэгжид байршуулсан хөрөнгийн дүнгээс хасах замаар тооцож гаргана.

2.9.Зөвшөөрөгдөх хөрөнгийг бууруулах дүнг энэ журмын 2.4.1-2.4.8, 2.4.12-2.4.28-дзаасан хөрөнгийн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа дүнг энэ журмын 2.4-т заасан зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн харгалзах хувиар үржүүлж, Аймаг нийслэлийн гаргасан өрийн хэрэгсэл, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Компанийн өрийн хэрэгслийн энэ журмын 2.11-д заасан ангиллаарх хөрөнгийн дүнг энэ журмын 2.4-т заасан тухайн ангилалд харгалзах зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн хувиар үржүүлэн, эдгээр үржвэрүүдийг нэмэх замаар буюу дараах томьёогоор тооцно:

2.10.Даатгагчийн хөрөнгөөс авлага, үнэт цаас, өмчлөх бусад хөрөнгө хэлбэрээр үүссэн хөрөнгийг хугацааны үзүүлэлтээр нь ангилж даатгагчийн төлбөрийн чадварыг үнэлэхэд ашиглана.

2.11.Даатгалын компани нь үнэт цаас (Гадаад улсын үнэт цаас, Банкны хадгаламжийн сертификат, Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цааснаас бусад), өмчлөх бусад хөрөнгө, авлагыг дор дурдсан байдлаар тухай бүр ангилна:

2.11.1.Хэвийн

2.11.2.Хугацаа хэтэрсэн

2.11.3.Чанаргүй, үүнээс:

2.11.3.а Хэвийн бус

2.11.3.б Эргэлзээтэй

2.11.3.в Муу

2.12.Энэ журмын 2.11-д заасан активын ангиллыг хугацааны үзүүлэлтээр нь дор дурдсан байдлаар дүгнэнэ:

2.12.1.Дараах хүснэгтийн дагуу авлагыг төлөхөөр тохиролцсон огноо буюу бичгээр хийсэн хэлцэлд тусгагдсан төлөгдөх хугацаа дууссанаас хойшхи хугацаанаас эхлэн хугацааг тооцож дүгнэн, авлагыг ангилна: (авлагын төлөгдөх хугацааг 1 удаа 120 хүртэлх хоногоор сунгасан тохиолдолд тухайн авлагыг хэвийн авлагаар, 1 удаа 121-ээс дээш хоногоор сунгасан тохиолдолд эргэлзээтэй авлагаар, 2 ба түүнээс дээш удаа авлагын төлөгдөх хугацааг сунгасан тохиолдолд тухайн авлагыг эргэлзээтэй авлагаар тооцно. Эргэлзээтэй авлагаар тооцож эхэлснээс хойш 30 хоногийн дотор төлөгдөөгүй бол тухайн авлагыг муу авлагаар тооцно):

Ангилал

Хэвийн

Хугацаа хэтэрсэн

Хэвийн бус

Эргэлзээтэй

Муу

Хугацааны үзүүлэлт

30 хүртэл хоногийн дотор байгаа

31-60 хоногийн дотор төлөгдөөгүй

61-90 хоногийн дотор төлөгдөөгүй

91-120 хоногийн дотор төлөгдөөгүй

121-ээс дээш хоногоор төлөгдөөгүй буюу гэмт хэргийн улмаас бий болсон авлага

2.12.2.Дараах хүснэгтийн дагуу үнэт цаас, үнэт цаасны хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас эхлэн хугацааг тооцож дүгнэн, Гадаад улсын үнэт цаас, Банкны хадгаламжийн сертификат, Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, Хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгийн биржийн хувьцаанаас бусад үнэт цаасыг ангилна:

Ангилал

Хэвийн

Хугацаа хэтэрсэн

Хэвийн бус

Эргэлзээтэй

Муу

Хугацааны үзүүлэлт

Үнэт цаас, үнэт цаасны хүүгийн эргэн төлөлт, хуваарьт заасан хугаандаа төлөгдөж байгаа

Үнэт цаас, үнэт цаасны хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 30 хүртэл хоног хэтэрсэн

Үнэт цаас, үнэт цаасны хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 31-60 хоног хэтэрсэн.

Үнэт цаас, үнэт цаасны хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 61-90 хоног хэтэрсэн.

Үнэт цаас, үнэт цаасны хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 91-ээс дээш хоног хэтэрсэн.

2.12.3.Дараах хүснэгтийн дагуу өмчлөлд авснаас хойшхи хугацаанаас эхлэн хугацааг тооцон дүгнэж, өмчлөх бусад хөрөнгийг ангилна:

Ангилал

Хэвийн

Хугацаа хэтэрсэн

Хэвийн бус

Эргэлзээтэй

Муу

Хугацааны үзүүлэлт

Өмчлөлд авснаас хойш 30 хүртэл хоногийн дотор борлогдоогүй

Өмчлөлд авснаас хойш 31-60 хүртэл хоногийн дотор борлогдоогүй

Өмчлөлд авснаас хойш 61-90 хүртэл хоногийн дотор борлогдоогүй

Өмчлөлд авснаас хойш 91-120 хүртэл хоногийн дотор борлогдоогүй

Өмчлөлд авснаас хойш 121 хоногоос дээш хоногийн хугацаанд борлогдоогүй

2.13.Ердийн даатгагчийн өр төлбөрийн дүнг даатгагчийн нийт өр төлбөрийг даатгагчид ногдох орлогод тооцоогүй хураамжийн нөөц, давхар даатгалын хойшлогдсон шимтгэлийн орлогын дүнг тус бүр 10 хувиар бууруулах замаар буюу дараах томьёогоор тооцно.

ӨТ – өр төлбөрийн дүн

НӨТ – нийт өр төлбөрийн дүн /Санхүүгийн байдлын тайлангийн нийт өр төлбөрийн дүнгээс даатгалын нөөц сан дахь давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүн/

ОТХН – даатгагчид ногдох орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн дүн /Санхүүгийн байдлын тайлангийн орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн дүнгээс давхар даатгалын хойшлогдсон хураамжийг хассан дүн/

ДДХШО- давхар даатгалын хойшлогдсон шимтгэлийн орлогын дүн

2.14.Давхар даатгагчийн өр төлбөрийн дүнг даатгагчийн нийт өр төлбөрийг даатгагчид ногдох орлогод тооцоогүй хураамжийн нөөц, алдагдлаас хамгаалах санг тус тус 10 хувиар бууруулах замаар буюу дараах томьёогоор тооцно.

АХС- Алдагдлаас хамгаалах сан.

2.15.Даатгагч даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих түвшинд биелүүлэхэд шаардлагатай хөрөнгө буюу зайлшгүй байх хөрөнгийн хэмжээг тооцохдоо энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу дараах 3 үзүүлэлтийн хамгийн их дүнг үндэслэн тогтоох буюу дараах томьёогоор тооцно:

2.15.1.Хураамжийн аргаар зайлшгүй байх хөрөнгийн хэмжээг тайлант хугацааны агаарын хөлгийн, автотээврийн хэрэгслийн, бүх төрлийн хариуцлагын даатгалын хэлбэрийн орлогод тооцсон хураамжийн 40 хувь, бусад даатгалын хэлбэрийн орлогод тооцсон хураамжийн 20 хувийн нийлбэр дүнгээр буюу дараах томьёогоор тооцно;

2.15.2.Агаарын хөлгийн, автотээврийн хэрэгслийн, бүх төрлийн хариуцлагын даатгалын хэлбэрийн сүүлийн 3 жилд нэхэмжилсэн хохирлын дундаж дүнгийн 50 хувь дээр бусад хэлбэрийн сүүлийн 3 жилд нэхэмжилсэн хохирлын дундаж дүнгийн 20 хувийг нэмсэн дүн. Тус дүнг дараах томьёогоор тооцно;

Үүнд:

НХ1t - Агаарын хөлгийн, автотээврийн хэрэгслийн, бүх төрлийн хариуцлагын даатгалын хэлбэрийн тухайн жилийн тайлант хугацаанд нэхэмжилсэн хохирлын дүн

НХ1t-1 - Агаарын хөлгийн, автотээврийн хэрэгслийн, бүх төрлийн хариуцлагын даатгалын хэлбэрийн өмнөх жилийн тайлант хугацаанд нэхэмжилсэн хохирлын дүн

НХ1t-2 - Агаарын хөлгийн, автотээврийн хэрэгслийн, бүх төрлийн хариуцлагын даатгалын хэлбэрийн 2 жилийн өмнөх тайлант хугацаанд нэхэмжилсэн хохирлын дүн

ННХt - Тухайн жилийн тайлант хугацаанд нийт нэхэмжилсэн хохирлын дүн

ННХt-1 - Өмнөх жилийн тайлант хугацаанд нийт нэхэмжилсэн хохирлын дүн   

ННХt-2 - 2 жилийн өмнөх тайлант хугацаанд нийт нэхэмжилсэн хохирлын дүн

2.15.3.Хорооноос тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээ

2.16.Нэхэмжилсэн хохирлын дүнг тухайн жилийн тайлант хугацаанд олгосон нөхөн төлбөрийн цэвэр зардал ба нөхөн төлбөрийн нөөц сангийн өөрчлөлтийн дүнгийн нийлбэрээс нөхөн төлбөрийн нөөц сангийн давхар даатгагчид ногдох хэсгийн өөрчлөлтийг хасч тооцно.

2.17.Даатгагч нь 3-аас доош жил даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд (даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 3 жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн) энэ журмын 2.15.2-т заасан үзүүлэлтийг тооцоолохгүй.

2.18.Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа нь 110 хувь буюу түүнээс илүү байвал зохино.

2.19.Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа 100-аас 110 хувийн хооронд байвал тухайн даатгагчийг төлбөрийн чадваргүй болж болзошгүй гэж үзнэ.

2.20.Хэрэв даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа 100 хувиас доош байвал даатгагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно.

Гурав.Урт хугацааны даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт

3.1.Урт хугацааны даатгагчийн төлбөрийн чадварын байдлыг төлбөрийн чадварын зохистой харьцаа, төлбөрийн чадварын хязгаар гэсэн 2 үзүүлэлтээр тодорхойлно.

3.2.Төлбөрийн чадварын зохистой харьцааг тооцохдоо даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнг өр төлбөрийн дүнд харьцуулах замаар буюу дараах томьёогоор тооцно.

  3.3.Зөвшөөрөгдөх хөрөнгийг даатгагчийн санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгийн дүнгээс зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүнг хасч тодорхойлно.

3.4.Зөвшөөрөгдөхгүй хөрөнгө гэж даатгалын компанийн төлбөрийн чадварын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж болохуйц хөрөнгийг хэлнэ. Зөвшөөрөгдөхгүй хөрөнгийг тухайн хөрөнгийн дүнгээс дараах хувиар тооцно:

3.4.1.Банкны харилцах, хадгаламж                                                       0%

3.4.2.Банкны хадгаламжийн сертификат                                             0%

3.4.3.Касс                                                                                                     0%

3.4.4.Засгийн газрын бонд                                                                       0%

3.4.5.Төв банкны үнэт цаас                                                                     0%

3.4.6.Давхар даатгалын авлага                                                              0%

3.4.7.90 хоногоос доош хугацаанд төлөгдөөгүй

байгаа авлага                                                                                           0%

3.4.8.Тухайн даатгалын компанийн холбогдох этгээдэд

үл хамаарах банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлээр

байршуулах мөнгөн хөрөнгө                                                                 5%     

3.4.9.Санхүүгийн болон үйл ажиллагааны лизинг                              5%

3.4.10.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас                                          8%

3.4.11.Үл хөдлөх хөрөнгө                                                                       8%

3.4.12.Хөрөнгө оруулалтын сан /Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 6.2.1-д заасан нээлттэй, эсхүл хаалттай санг ойлгоно./

3.4.12.a Нээлттэй сан:                                                                5%

3.4.12.б Хаалттай сан:                                                               10%

3.4.13.Орон нутгийн засаг захиргааны бонд                           10%

3.4.14.Компанийн бонд                                                              10%

3.4.15.Хуримтлал барьцаалсан зээл                                        10%

3.4.16.МХБ-ийн хувьцаат компанийн хувьцаа

  1. I ангилал                                                                      20%

3.4.16.б    II ангилал                                                                    30%

3.4.17.Бусад авлага                                                                   100%

3.4.18.Биет бус хөрөнгө                                                            100%

3.4.19.Бараа, материал, тоног төхөөрөмж                              100%

3.4.20.Урьдчилж төлсөн зардал                                                100%

3.4.21.Бусад хөрөнгө (даатгагчийн хөрөнгийн

3.4.1-3.4.20-дзааснаас бусад хөрөнгө)                                     100%

3.5.Өр төлбөрийн дүнг даатгагчийн санхүүгийн байдлын тайлангийн Өр төлбөр хэсэгт бичсэн дүнгээр тодорхойлно.

3.6.Төлбөрийн чадварын хязгаарыг тооцохдоо даатгагчийн зөвшөөрөгдөх хөрөнгийн дүнгээс өр төлбөрийн дүнг хасч тогтооно.

ТЧХ- Төлбөрийн чадварын хязгаар

3.7.Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг энэ журмын 2.18-2.20-д заасны дагуу үнэлнэ.

3.8.Даатгагчийн төлбөрийн чадварын хязгаар нь даатгагчийн төлбөрийн чадварын хамгийн бага үзүүлэлттэй тэнцүү буюу түүнээс дээш байна.

3.9.Хэрэв даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа болон төлбөрийн чадварын хязгаарын аль нэг нь шаардлага хангаагүй бол тухайн даатгагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно.

3.10.Төлбөрийн чадварын хамгийн бага үзүүлэлт нь нөөцийн сангийн актуар тооцооллын хувь (3.10.1) ба даатгалын гэрээний эрсдэлтэй хэсгийн үнэлгээний хувь (3.10.2)-ийн нийлбэртэй тэнцүү байх бөгөөд хэрэв энэ нийлбэр нь зайлшгүй байх хөрөнгийн хэмжээ (3.10.3)-нд хүрэхгүй тохиолдолд зайлшгүй байх хөрөнгийн хэмжээ (3.10.3)-ээр тооцож байна. Үүнд:

3.10.1.Нөөц сангийн актуар тооцооллын хувь. Үүнийг өмнөх санхүүгийн жилийн эцсийн байдлаарх дараах үзүүлэлтүүдийн нийлбэрээр тодорхойлно:

3.10.1.а Гэрээний үргэлжлэх хугацаанд даатгуулагч нь даатгалын компанийн ашгаас ногдол ашиг авах талаар гэрээнд заагаагүй урт хугацааны даатгалын гэрээ буюу хувь оролцоогүй гэрээний нөөц сангийн 3 хувь;

3.10.1.б Гэрээний үргэлжлэх хугацаанд даатгуулагч нь даатгалын компанийн ашгаас ногдол ашиг авах нөхцөл бүхий урт хугацааны даатгалын гэрээ буюу хувь оролцоотой гэрээний нөөц сангийн 2 хувь;

3.10.1.в Даатгалын хураамжийн зохих хэсэг нь даатгуулагчийн хүсэл сонирхол болон тодорхой гэрээнд заасан нөхцөлийн дагуу хөрөнгө оруулалтад байршдаг урт хугацааны даатгалын гэрээ буюу хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний нөөц сангийн 1 хувь.

3.10.2.Даатгалын гэрээний эрсдэлтэй хэсгийн үнэлгээний хувь (өмнөх санхүүгийн жилийн төгсгөл дэх нийт даатгалын гэрээний эрсдэлтэй хэсгийн үнэлгээний 0.2 хувиар тооцно. Энэ нь давхар даатгалд шилжүүлсэн гэрээг хасаж тооцно);

3.10.3.Зайлшгүй байх хөрөнгийн хэмжээг Хорооноос тогтоосон даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээгээр тооцно.

Дөрөв. Хяналт, хариуцлага

4.1.Даатгагч нь энэ журмын 2.4 болон 3.4-т заасан хөрөнгийг гадаад улсад байршуулахаар бол Хороонд хүсэлтээ бичгээр тавих ба Хорооны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар зөвшөөрөл олгох эсэхийг даатгагч албан бичиг ирүүлсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг даатгагчид албан бичгээр хүргүүлнэ.

4.2.Ердийн болон давхардаатгагч нь энэ журмын нэгдүгээр хавсралт “СЗХ04144” маягт болон хоёрдугаар хавсралт “СЗХ04145” маягтын дагуу өөрийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тооцоолон гаргаж, улирал бүр санхүүгийн тайлангийн хамт цаасаар болон цахимаар Хороонд хүргүүлнэ.

4.3.Урт хугацааны даатгагч нь энэ журмын тавдугаар хавсралт “СЗХ04146” маягтын дагуу өөрийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тооцоолон гаргаж, улирал бүр санхүүгийн тайлангийн хамт цаасаар болон цахимаар Хороонд хүргүүлнэ.

4.4.Даатгагч нь сар бүр, шаардлагатай гэж үзвэл тухайн бүрд төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тооцох боломжтой байх шаардлагатай.

4.5.Хороонд хүргүүлсэн төлбөрийн чадварын зохистой харьцааг үнэн зөв тооцоолсон эсэхэд Хорооны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар хяналт тавьж, баталгаажуулах бөгөөд Даатгагчаас ирүүлсэн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийн тайлантай холбогдуулан шаардлагатай гэж үзвэл Хороо нэмэлт мэдээлэл, материал шаардаж болно.

4.6.Энэ журамд заасны дагуу даатгагч төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсон тохиолдолд Хорооноос тогтоосон хугацаанд энэхүү нөхцөл байдалд хүргэсэн хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэдгээрийн нөлөөллийг үе шаттайгаар бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Хороонд хүргүүлнэ.

4.7.Хороо энэ журмын 4.6-д заасан төлөвлөгөөг хянаж, шаардлагатай тохиолдолд даатгагчид зөвлөмж хүргүүлэн, тус төлөвлөгөөний дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавина.

4.8.Хороо энэ журмын хэрэгжилтэд байнга хяналт тавих бөгөөд зөрчсөн этгээдэд Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.