Хэвлэх DOC Татаж авах

“Даатгалын нөөц сан, албанжурмын даатгалын сан
болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд
хяналт тавих журам”-ын 1 дүгээр хавсралт

 

 

МАЯГТ СЗХ04147. Даатгалын нөөц сангийн актуар тайлан

Даатгалын нөөц сангийн актуар тайлан нь техник тооцоолол болон холбогдох тайлбарыг агуулсан байх бөгөөд хөндлөнгийн актуарч, хянан шалгагч тооцооллыг үнэн зөв эсэхийг дүгнэхэд хангалттай мэдээлэл агуулсан байна.

Актуар тайлангийн агуулга дараах байдалтай байна. Үүнд:

1.Тайлангийн зорилго, хамрах хүрээ, хязгаарлалт:

        •        Зорилго

        •        Тайлангийн хамрах хугацаа, даатгалын бүтээгдэхүүн ба хэлбэрийн мэдээлэл

        •        Тайлан гаргах цаг хугацааны болон бусад хязгаарлалт, бусад мэдээлэл

2.Үндэслэл:

•      Тооцоололд тавигдах нийтлэг үндэслэл болон өмнөх үеийн тооцооллоос өөрчлөгдсөн болон нэмэгдсэн зүйлийн талаарх мэдээлэл.

3.Ашиглагдсан мэдээлэл:

•      Даатгалын нөөц санг тооцоолоход ашиглагдсан компанийн түүхэн мэдээлэл, мэдээллийн эх үүсвэр, хэрхэн баталгаажуулсан болон ямар       хугацааны    мэдээлэл ашиглагдсан талаарх тайлбарыг тусгах.

4.Аргачлалууд:

•      Даатгалын нөөц санг тооцоолох үндсэн аргачлалуудаас сонгосон аргачлал, уг аргачлалыг сонгох шалтгаан, үндэслэлийн хамт тусгах. Аргачлалуудыг хавсарч ашиглах тохиолдолд мөн үндэслэлээ тайлбарлах.

5.Дүн шинжилгээ, хэлэлцүүлэг:

•      Бүх ашиглагдсан тооцоолол, мэдээллийн тохируулга болон бусад зүйл дээр ашиглагдсан таамаглал, тохиргоо, өөрчлөлтүүдийн тайлбарыг дэлгэрэнгүй тусгах. Жишээ нь, инфляцийн нөлөөг тооцоололдоо оруулж байгаа тохиолдолд ашиглагдах инфляцийн мэдээллийг эх үүсвэрийн хамт дурдаж, хэрхэн тооцсоноо харуулах.

6.Хавсралт, бусад файлуудтай холбогдох дугаарлалт

•      Актуарч тайландаа тооцоололд ашиглагдсан түүхэн мэдээлэл болон бусад холбогдох файлуудаа хавсаргах бөгөөд эдгээрийг ойлгомжтой хэлбэрээр тайланд тусгасан байх.