Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн зургаадугаар хавсралт

 

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү аргачлалаар даатгагч, даатгуулагч даатгалын үнэлгээг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР. Даатгалын үнэлгээ хийх аргачлал

2.1.Эд хөрөнгийн даатгалын үнэлгээг тухайн эд хөрөнгийн өөрийн өртөг, зах зээлийн үнийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохирч тогтооно.

2.2.Иргэд өөрийн амь нас, эрүүл мэндээ мөнгөн дүнгээр үнэлж, даатгагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр даатгалын үнэлгээг тогтооно.

2.3.Иргэд, байгууллага бусдын өмнө хүлээх өөрийн хариуцлагаа үнэлж даатгагчтай харилцан тохиролцож даатгуулна. Даатгагч нь иргэд, байгууллагатай хийх хариуцлагын даатгалын гэрээнд хариуцлагын даатгалын үнэлгээний дээд, доод хязгаарыг зааж болно.

2.4.Санхүүгийн даатгалын үнэлгээг үндсэн үйл ажиллагааны зардалд үндэслэн даатгагч, даатгуулагч нар даатгалын үнэлгээг харилцан тохиролцож тогтооно. Зардалд оруулж тооцохгүй зүйлийг даатгалын гэрээнд тодорхой зааж болно.