Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн долоодугаар хавсралт

 

ДААТГАГЧ, ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН АУДИТОРТ
ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн (цаашид хамтад нь “даатгалын байгууллага” гэх) үйл ажиллагаанд аудит хийх аудиторт тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Даатгалын байгууллагад аудит хийх аудиторт тавигдах нөхцөл, шаардлага

2.1.Даатгалын байгууллага нь Даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус заасны дагуу дараах шаардлагыг хангасан аудиторыг томилно:

2.1.1.санхүү, тѳсвийн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зѳвшѳѳрѳл болон Хорооноос олгосон даатгалын байгууллагад аудит хийх эрхтэй аудитын байгууллагад ажилладаг байх;

2.1.2.даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны тѳрѳлжсѳн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан байх

2.1.3.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад шаардлагыг хангасан байх.

2.2.Аудитор бие даан даатгалын байгууллагад аудитын үйл ажиллагаа явуулахгүй бѳгѳѳд даатгалын байгууллагад аудит хийсэн аудитын тайлан, дүгнэлтийн хариуцлагыг Хорооноос даатгалын байгууллагад аудит хийх эрх олгосон аудитын байгууллага хүлээнэ.

2.3.Хороо энэ журмын 2.2-д заасан даатгалын байгууллагад аудит хийх эрхийг Аудитын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлага хангасан аудитын байгууллагад олгоно:

2.3.1.санхүү, тѳсвийн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зѳвшѳѳрѳл нь хүчинтэй байх;

2.3.2.даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны тѳрѳлжсѳн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан хоёроос доошгүй аудитортой байх;

2.3.3.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад шаардлагыг хангасан байх.

2.4.Дээрх шаардлагыг хангасан аудитын байгууллага дор дурдсан баримт бичгийг Хороонд ирүүлнэ:

2.4.1.эрх олгохыг хүссэн ѳргѳдлийг энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу;

2.4.2.аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн болон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зѳвшѳѳрлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

2.4.3.аудитын байгууллага, түүний удирдлагын талаарх тодорхойлолтыг энэ журмын хоёрдугаар хавсралтаар, аудитын байгууллагын аудиторуудын тодорхойлолтыг энэ журмын гуравдугаар хавсралтаар тус тус;

2.4.4.компанийн танилцуулга болон дүрэм;

2.4.5.даатгалын байгууллагад аудит хийх дотоод стандарт;

2.4.6.Хорооноос олгосон аудиторуудын үнэмлэхний хуулбар;

2.4.7.даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий аудиторууд нь ёс зүйн зѳрчил гаргаж байгаагүй, эсхүл зөрчилгүйд тооцогдох хугацаа нь дууссан эсэх талаар Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс гаргасан тодорхойлолт.

2.5.Даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох эсэхийг аудитын байгууллагаас эрх хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.

2.6.Хороо аудитын байгууллагыг шаардлага хангасан гэж үзвэл даатгалын байгууллагад аудит хийх эрхийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээний загварыг энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу хэвлэнэ.

2.7.Хороо эрх олгохоос татгалзсан тохиолдолд энэ тухай үндэслэл бүхий мэдэгдлийг хүсэлт гаргасан аудитын байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

2.8.Эрх авсан аудитын байгууллага дараах зѳрчил дутагдал гаргасан тохиолдолд нэг жилийн хугацаагаар эрхийг түдгэлзүүлнэ.

2.8.1.даатгалын байгууллагын санхүүгийн тайланг санаатай буруу баталгаажуулсан, аудитын үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн, үйлчлүүлэгчийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, түүнтэй адилтгах нѳхцѳл байдал үүсгэсэн;

2.8.2.Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

2.8.3.даатгалын зах зээлийн нэр хүнд, тогтвортой байдалд хохирол учруулахуйц ёс зүйн болон үйл ажиллагааны ноцтой алдаа гаргасан;

2.8.4.Хороо ашиг сонирхлын зөрчил бүхий нѳхцѳл байдал бий болсон гэж үзсэн;

2.8.5.энэ журмын 4.1, 4.2-т заасныг хангаагүй;

2.8.6.холбогдох хууль тогтоомжийг зѳрчсѳн нь тогтоогдсон.

2.9.Хороо аудитын байгууллага гаргасан зѳрчлѳѳ түдгэлзүүлсэн хугацаанд бүрэн арилгасан нѳхцѳлд даатгалын байгууллагад аудит хийх эрхийг сэргээнэ.

2.10.Хороо дор дурдсан үндэслэлээр аудитын байгууллагын даатгалын байгууллагад аудит хийх эрхийг хүчингүй болгоно:

2.10.1.аудитын байгууллага ѳѳрѳѳ хүсэлт гаргасан;

2.10.2.эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд Хорооноос тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

2.10.3.даатгалын байгууллагад аудит хийх эрхийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон;

2.10.4.холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг удаа дараа болон ноцтой зѳрчсѳн;

2.10.5.даатгалын байгууллагын нууцтай холбогдсон мэдээллийг бусдад задруулсан, дамжуулсан нь тогтоогдсон;

2.10.6.хуурамч дүгнэлт гаргасан;

2.10.7.Хорооноос даатгалын байгууллагад аудит хийх үнэмлэх авсан аудиторын тоо энэ журамд заасан хэмжээнд хүрэхээ больсон;

2.10.8.санхүү, тѳсвийн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллага аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

2.11.Хорооны тусгай зѳвшѳѳрѳл, эрхийн нэгдсэн бүртгэл хариуцсан ажилтан даатгалын байгууллагад аудит хийх эрх олгосон болон эрхийг нь түдгэлзүүлсэн, сэргээсэн хүчингүй болгосон талаарх дэлгэрэнгүй бүртгэлийг хѳтѳлж Ажлын албанд тухай бүр мэдэгдэж байна.

2.12.Даатгалын байгууллагад аудит хийх эрхийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай Хорооны шийдвэрийг Ажлын алба ажлын 10 өдөрт багтаан даатгалын байгууллагуудад албан бичгээр, олон нийтэд цахим сүлжээгээр мэдээлнэ.

2.13.Журмын 2.10.2-2.10.6-д заасан үндэслэлээр эрх нь хүчингүй болсон аудитын компани 2 жилийн хугацаанд Хороонд дахин хандах эрхгүй.

Гурав. Хороо аудитын байгууллагыг томилох

3.1.Даатгалын байгууллага нь даатгалын байгууллагад аудит хийх эрхгүй аудитын байгууллагаар аудит хийлгэсэн тохиолдолд Хороо даатгалын байгууллагын оролцоогүйгээр эрх бүхий аудитын байгууллагыг сонгон томилж, санхүүгийн тайланд дахин аудит хийлгэнэ.

3.2.Хороо аудитын байгууллагыг энэхүү журмын 3.1-т заасны дагуу томилохдоо тухайн тайлангийн жилд хамгийн олон даатгалын байгууллагад аудит хийсэн аудитын байгууллагыг эхний ээлжид сонгох зарчмыг баримтална.

3.3.Тухайн сонгогдсон аудитын байгууллага уг ажлыг гүйцэтгэх боломжгүй тухайгаа мэдэгдсэн тохиолдолд Хороо дараагийн эрх бүхий аудитын байгууллагыг сонгоно.

3.4.Хорооноос даатгалын байгууллагад аудит хийх эрх аваагүй аудитын байгууллагаас аливаа даатгалын байгууллагын үйл ажиллагааны талаар гаргасан тайлан, дүгнэлт нь хүчин тѳгѳлдѳр бус байна.

3.5.Энэ журмын 3.1-т заасны дагуу Хорооноос сонгож томилсон аудитын байгууллагын ажил, үйлчилгээтэй холбогдох бүхий л зардлыг тухайн даатгалын байгууллага бүрэн хариуцна.

Дөрөв. Даатгалын байгууллагад аудит хийхэд тавигдах шаардлага

4.1.Аудитын байгууллага нь даатгалын байгууллагад аудит хийхдээ дараах нөхцөлүүдийг бий болгосон байна.

4.1.1.даатгалын аудитын ажлын багт үнэмлэхтэй аудиторууд ажилласан байх;

4.1.2.даатгалын байгууллагад аудит хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй

байх.

4.2.Аудитор нь Аудитын тухай хуулийн 9, Даатгалын тухай хуулийн 36, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна даатгалын байгууллагын санхүүгийн тайлангийн дор дурдсан зүйлсийг шалган дүгнэлт ѳгсѳн байна.

4.2.1.даатгалын байгууллагын санхүүгийн тайлангийн нэмэлт мэдээллийн үнэн зѳвийг холбогдох орлого, зарлага, мѳнгѳн гүйлгээ, бусад шаардлагатай санхүүгийн баримт, бичгийг үндэслэн шалгаж баталгаажуулах;

4.2.2.Даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, заавар, журмын дагуу нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хѳтлѳх, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь даатгагчид туслалцаа үзүүлэх, зѳвлѳгѳѳ ѳгѳх, стандартын хэрэгжилтийг шалгах;

4.2.3.давхар даатгалын үйл ажиллагаа нь Хорооноос баталсан холбогдох шаардлагын дагуу явагдаж буй эсэх, даатгагчийн давхар даатгалын гэрээ, тайлан, давхар даатгалын нөхөн олговрын төлөгдсөн байдал, хураамж, давхар даатгагч компанийн санхүүгийн болон төлбөрийн чадварын байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.2.4.мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.2.5.даатгалын нөхөн олговор олголт болон баримт бүрдүүлэлтийн байдалд үнэлгээ өгөх;

4.2.6.даатгагчийн төлбөрийн чадвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн чадавхид үнэлэлт дүгнэлт өгөх;

4.2.7.даатгагчийн эд хөрөнгийн чанар, хөрөнгө оруулалт, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, компанийн хувьцаа, ногдол ашиг хуваарилалт, зээл олголтын байдлыг хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх;

4.2.8.даатгалын нөөц сангийн бүрдүүлэлт, хуваарилалт нь зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;

4.2.9.даатгалын нөөц сангуудын байршлыг шалгаж баталгаажуулах;

4.2.10.даатгагчийн гэрээгээр хүлээсэн эрх үүрэг, хариуцлага болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг тогтоож, дүгнэлт гаргах.

4.3.Аудитор нь Даатгалын байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Даатгалын тухай хуулийн 36, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон тухай болон хязгаарлалттай дүгнэлт өгсөн эсхүл дүгнэлт өгөхөөс татгалзсан тохиолдолд Хороонд нэн даруй мэдэгдэнэ.

Тав. Хяналт, хариуцлага

5.1.Хороо энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

- - - o O o - - -


“Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах нөхцөл, шаардлага”-ын 1 дүгээр хавсралт

 

 

Маягт СЗХ04007

 

 

ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД АУДИТ ХИЙХ АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХҮССЭН ѲРГѲДѲЛ

 

Огноо:

Хаана: Санхүүгийн зохицуулах хороо,

Засгийн газрын IV байр Бага тойруу-6,

Улаанбаатар-46,

Монгол Улс

Хэнээс:

(ѳргѳдѳл гаргагч хуулийн этгээдийн хаяг, байршил, утас, факс, электрон шуудангийн хаягийг бүрэн дэс дарааллаар нь бичнэ үү.

/хуулийн этгээдийн нэр/

Аудитын байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон нэмэлт үйл ажиллагааны талаар бичих:

1/......................................................................................................................

2/......................................................................................................................

3/......................................................................................................................

4/......................................................................................................................

5/......................................................................................................................

/байгууллагын үйл ажиллагааны тѳрѳл/

Аудитын байгууллагын үүсгэн байгуулагч иргэд, хуулийн этгээд нь дараах мэдээллийг үнэн зөв бичнэ үү. Үүнд:

Овог, нэр /Хуулийн этгээдийн нэр/

Регистрийн

дугаар

Иргэний үнэмлэхийн дугаар /Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар/

Хаяг

Хувь нийлүүлэх хѳрѳнгийн хэмжээ (мянган тѳгрѳгѳѳр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аудитын байгууллагын үүсгэн байгуулагч /үүсгэн байгуулагчид/ нь ѳѳрийн хууль ёсныөмчлөлд байгаа мөнгөн хөрөнгөөр хувь нийлүүлсэн болно.

Аудитын байгууллагын захирал, аудиторууд нь Аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах хүмүүс ажиллаж байгаа болно. Үүнд:

Овог, нэр

Одоогийн эрхэлж байгаа ажил

Регистрийн

дугаар

Иргэний

үнэмлэхийн

дугаар

Аудитын байгууллагад эрхлэх албан тушаал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Даатгалын байгууллагад аудит хийх эрх хүссэн Хороонд бүрдүүлж хүргүүлсэн баримт бичгүүдийг Компанийн тухай хууль, Аудитын тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын багц дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв бүрдүүлсэн болно. Бүрдүүлсэн баримт бичигт ямарваа худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.

Өргөдөл, баримт бичгүүдийг хүлээн авч, хянан шийдвэрлэж даатгалын байгууллагад аудит хийх эрх олгоно уу.

Даатгалын байгууллагад аудит хийх эрх авсан тохиолдолд Аудитын тухай хууль, Даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооноос ѳгсѳн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах болно.

ѲРГѲДѲЛ ГАРГАГЧ:

/тамга/

 

/.......................................................................... /                       / ............................................................................./

      /хуулийн этгээдийн нэр/                                                                      /албан тушаал/

/............................................................................../                    / .......................................................................././                                       

/гарын усэг/                                                               /овог, нэр/

 

- - - o O o - - -


“Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах нөхцөл, шаардлага”-ын 2 дугаар хавсралт

 

Маягт СЗХ04008


АУДИТЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ

А. Аудитын байгууллагад ямар албан тушаал эрхэлдэг талаар тэмдэглэнэ:

•          Байгууллагын дарга                                          □

•          Орлогч дарга                                                      □

•          Бусад ................................................................  □

/Албан тушаалыг тодорхой бичих/

Б. Аудитын байгууллага, түүний удирдлага нь дараах мэдээллийг үнэн зөв бичиж ирүүлнэ үү. Үүнд:

1.     Аудитын байгууллага:

•                      Оноосон нэр:

•                      Байгуулагдсан он, cap, ѳдѳр:

•                     Үйл ажиллагаа эрхлэх хугацаа:

•                      Байршил буюу хаяг:

•                      Улсын бүртгэлийн дугаар:

•                      Регистрийн дугаар:

•                      Аудитын байгууллагын удирдлагын овог, нэр:

•                      Аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон танилцуулга:

/эрхэлж ирсэн үйл ажиллагаа туе бүрийг эрхэлеэн хугацаагаар нь, хараат буюу охин компанитай эсхул нэгжтэй эсэх, тэдгээрийн болон тухайн байгууллагын уйл ажиллагаа, санхуугийн ур дун, байршил, ѳмчлѳлийн байдал, бусад байгууллагад хувь нийлуулеэн хѳрѳнгѳ зэргийг хамруулан бичнэ/.

■ Боловсролын талаар /Ерөнхий боловсролын сургуулийг оролцуулан бичнэ/

Тѳгссѳн сургууль

Эзэмшсэн

мэргэжил

Элссэн он

Тѳгссѳн он

Диплом,

гэрчилгээний

дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 

 

• Ажлын туршлагын талаар:

Хаана ажиллаж байсан

Албан тушаал

Ажилд орсон он, cap, ѳдѳр

Ажлаас гарсан он, cap, ѳдѳр

Шалтгаан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 

 

“____________ -   Аудит” ХХК нь аудитын байгууллагын хуулиар зөвшөөрөгдсөн

үйл ажиллагаа явуулах бөгөөд холбогдох материалуудыг үнэн зөв, хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн танайд хүргүүлсэн болохоо нотлохын зэрэгцээ үүнээс үүсэх аливаа эрсдлийг хууль тогтоомжийн дагуу бүрэн хариуцахаа илэрхийлж байна.

 

 

/.......................................................................... /                       / ............................................................................./

      /хуулийн этгээдийн нэр/                                                                /албан тушаал/

/............................................................................../                    / ...........................................................................././                                       

/гарын усэг/                                                                                      /овог, нэр/

 

 


 “Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах нөхцөл, шаардлага”-ын  3 дугаар хавсралт

Маягт СЗХ04009


АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АУДИТОРЫН ТОДОРХОЙЛОЛТ

А. Аудитын байгууллагад ямар албан тушаал эрхэлдэг талаар тэмдэглэнэ:

·         Үндсэн аудитор                                            □

·         Бусад ..........................................................  □

/Тодорхой бичих/

Б. Аудитын байгууллагын аудитор нь дараах мэдээллийг үнэн зов бичиж ирүүлнэ үү.

Үүнд:

Товч намтар түүх:

(Урьд ѳмнѳ эрхэлж байсан ажил, тѳрлийн байдал, аль нэг хуулийн этгээдийг тѳлѳѳлдѳг эсэх, тууний үйл ажиллагаа, байршил, даатгалын байгууллагатай харьцаж байсан түүх, даатгалын байгууллагын хувь нийлүүлэгч эсэх, Аудитын болон бусад холбогдох хууль тогтоомж зөрчиж хариуцлага хүлээж байсан эсэх,

одоо хууль хяналтын байгууллагад хэрэг үүсгэгдсэн эсэх зэрэг тухайн үйл ажиллагааг эрхэлхэд аливаа сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал байгаа эсэхийг тодорхой гаргацтай, үнэн зөв бичнэ):

• Боловсролын талаар (Ерөнхий боловсролын сургуулийг оролцуулан бичнэ):

Хаана ямар сургууль

Элссэн он cap

Төгссөн он cap

Эзэмшсэн

мэргэжил

Диплом № Гэрчилгээ №

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 

• Ажил, мэргэшлийн туршлагын талаар:

Хаана ажиллаж байсан (албан газар тухайн үеийн нэрээр бичнэ)

Албан тушаалд ажилласан

Ажилд орсон он, cap, өдөр

Ажлаас гарсан он, cap, өдөр

Шалтгаан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 

ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ

/............................................................................../                    / ........................................................................./                                       

/гарын усэг/                                                                                                      /овог, нэр/

 

 

                                                                       Он, cap, өдөр

- - - o O o - - -

 “Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах нөхцөл, шаардлага”-ын 4 дүгээр хавсралт

 

 

 

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД АУДИТ

ХИЙХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ

 

Дугаар. . .

... оны ... сарын . . . ѳдѳр                                                                                                                                                                                                                               Улаанбаатар хот                                                                                 

Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, болон бусад хууль тогтоомж, Хорооноос баталсан “Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах нөхцөл, шаардлага”-д заасан шаардлагыг хангасан тул Санхүүгийн зохицуулах хорооны        оны       сарын ѳдрийн           дугаар тогтоолыг үндэслэн  хот,    аймаг  дахь, регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай -д энэхүү эрхийн гэрчилгээг олгов.

 

ДАРГА

(Гарын үсэг)           (Нэр)

Тамга

(Энэхүү гэрчилгээ нь хавсралтын хамт хүчинтэй болно.

 

     МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

_______________________TOOT

ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ

ХАВСРАЛТ

/Даатгалын байгууллагад аудит хийх аудитын

байгууллагын тэмдэглэлүүд/

 

Тэмдэг

 

 

 

 

(Энэхүү хавсралт нь эрхийн гэрчилгээний хамт хүчинтэй болно.)

 

                                                                                                 НЭГ. Хуулийн этгээдийн оноосон нэр:

ХОЁР. Хуулийн этгээдийн хаяг, хаягийн ѳѳрчлѳлтийн тэмдэглэл:

Д/д

Хаяг

Утас, факс, и-мэйл хаяг

Тэмдэглэл хийсэн огноо,тэмдэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 

ГУРАВ. Аудиторын тэмдэглэл:

Д/д

Аудиторын овог, нэр

Эрх

олгосон

огноо,

тушаалын

дугаар

Эрхийн үнэмлэхний дугаар

Эрх

сунгасан

огноо,

тушаалын

дугаар

Шилжилт

хѳдѳлгѳѳн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 

ДӨРӨВ. Бусад ѳѳрчлѳлтийн тэмдэглэл:

Өөрчлөлтийн тэмдэглэл

Өөрчлөлтийг бүртгэсэн огноо, тэмдэг, гарын үсэг