- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монголбанкны 2019 оны А-138 дугаар тушаалаар хүчингүй/
/Монголбанкны 2019 оны А-138 дугаар тушаалаар хүчингүй/
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дугаар А-57 Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 460 дугаар "Журам шинэчлэн батлах тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т даалгасугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A