- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 37
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, мөн зүйлийн 52.1.11-д заасныг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
Хоёр. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.
Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
/Сангийн сайдын 2021 оны 253 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/.
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/251
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 53 дугаар зүйлийн 53.3, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A