A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 26

Хашаат

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ,хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг, солбицол"-ыг 1-р хавсралтаар,"Газрын үнэлгээ төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээ"-г 2-р хавсралтаар тус тус баталсугай.

2. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (О.Батчулуун), Татварын Улсын байцаагч (П.Уранцэцэг), Газрын даамал (Б.Хосбаяр) нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-н дарга (Ё.Сайхантуяа)-д даалгасугай.

4. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Т.УРАНБИЛЭГ

/Дэлгэрхангай сумын ИТХ-ын 2019 оны 58 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДУНДГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 52

Хашаат

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит есдүгээр хуралдааанаас ТОГТООХ нь :

1.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар баталсан "Соёлын төвийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай" 2017 оны 16 дугаар тогтоол, "Түгээмэл тархацтай ердийн ашигт малтмал ашигласны төлбөр хураамжийн хэмжээ тогтоох тухай" 2017 оны 16 дугаар тогтоол, сумын ИТХ-ын хуралдаанаар баталсан "Сумын газрын үнэлгээний бүсчилэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 2018 оны 26 дугаар тогтоол, "Уурхайн газрын төлбөрт өөрчлөлт оруулах тухай" 2019 оны 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд оруулсан өөрчлөлтөөр хөдөлгөөн хийснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.САНСАРМАА