A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 16

Мандалговь

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сайнцагаан сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан гэр бүлийн хэрэгцээ, худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг, солбицол"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон 1 мкв газрын төлбөрийн хувь хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэлийн 1м.кв газрын төлбөрийн хувь хэмжээний нэгтгэлийг"-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж хамтран ажиллахыг сумын Засаг дарга /Р.Мөнхтогтох/, Татварын хэлтсийн байцаагч /А.Нямгэрэл/, Газрын даамал /Л.Мөнхсарнай, Б.Мөнх-Эрдэнэ/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын тэргүүлэгчдэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2014 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА: Б.ӨЛЗИЙБАЯР

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 68

Хуурч

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Газрын үнэлгээ зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 62 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ч.Болортуяа/-д даалгасугай.

ДАРГА Г.ЦЭНДСҮРЭН