Хэвлэх DOC Татаж авах

Үхрийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх,

 тэмцэх зааврын хоёрдугаар хавсралт

ХЭЭРИЙН СУДАЛГАА ХИЙХ ҮЕД БАРИМТЛАХ БИО-ХАМГААЛЛЫН СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

Тодорхойлолт

Био-хамгаалал гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг цогц дадал бөгөөд өвчин үүсгэгч нэвтрэх эрсдэл/хөдөлгөөнийг аль болох хамгийн доод түвшинд хүртэл бууруулахад чиглэгдэнэ. Био-хамгаалал нь аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн хямд, хамгийн үр дүнтэй арга юм.

Зорилго

Малын эмч нар болон судалгаанд оролцож байгаа бусад хүмүүс халдварыг өөр газарт байгаа мал сүрэгт тараахаас урьдчилан сэргийлэх зорилготой.

Хамрах хүрээ

Био-хамгааллын хатуу арга хэмжээ нь аж ахуйд тохиолдох өвчний эрсдлийг бууруулах, бусад мал амьтдад тархахаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Энэ нь дараах 3 үе шатаас бүрдэнэ. Үүнд:

1)Тусгаарлах (цэвэр материалаас бохир материалыг хол байлгах)

2)Цэвэрлэгээ (элс, шавар, ялгадас, цус, шороозэргийг цэвэрлэнэ)

3)Халдваргүйтэл (зөвхөн цэвэр гадаргууг халдваргүйтгэнэ)

Хэнд зориулагдсан

Малын эмч нар

Судалгаанд оролцож байгаа бусад хүмүүс

Био-хамгааллын зарчим

Сүрэг хоорондын хавьтлыг боломжит доод түвшинд хүртэл багасгах зорилго тавьж ажиллана. Био-хамгааллыг сахих зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөдөг:

  • Шаардлагагүй бол аж ахуйд орж-гарахгүй байх, хэрэггүй зүйлс авч очихгүй, авч гарахгүй байх;
  • Аж ахуйд орох, гарах болгондоо цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх;
  • Аж ахуйд орж-гарахдаа “бохир” ба “цэвэр” бүсийн хязгаарыг тогтоож, холбогдох журмыг чанд мөрдөх;
  • Үүсгэгчийн эпидемиологийнонцлогоос хамаарч “бохир бүсэд” нэвтэрсэн хүнийг хорио цээрт оруулах хугацааг тогтоох
  • Эмнэл зүйн үзлэгийн баг ажиллаж байгаа бохир бүс рүү оруулсан бүх уут, савыг тухайн бүсээс гаргахаас өмнө халдваргүйтгэх; иймд зөвхөн дээж авахад шаардлагатай зүйлийг л дотогш оруулна.
  • Дээж агуулсан савыг халдваргүйтгэгч бодист дүрэхээс өмнө сайтар таглаж битүүмжлэн дээжний чанарт сөргөөр нөлөөлөхөөс сэрэмжлэх

Халдваргүйтгэх зарчим:

  • Халдваргүйтгэхээс өмнө цэвэрлэнэ: халдваргүйтгэхээс өмнө сайтар угаах нь бохирдол, органик зүйлийг арилгаж халдваргүйтгэх бодисын үйлчилгээг сайжруулна.
  • Гадаргууг бүрэн гүйцэд халдваргүйтгэнэ: халдваргүйтгэгчийг зөвхөн шүршиж цацаад хангалттай үр дүн өгөхгүй. Резинэн гутлыг халдваргүйтгэгчид дүрэх нь үр дүнтэй.
  • Үйлчлэх хангалттай хугацаа олгоно: Халдваргүйтгэгч бодис үйлчилгээ үзүүлтэл тодорхой хугацаанд хүлээх шаардлагатай.

Шаардлагатай хэрэгсэл (шаардлагатай зүйлсийн тоо хэмжээ нь хэдэн хүн судалгаанд оролцож байгаагаас хамаарна)

Малын эмч нар аж ахуйд очихдоо хувийн эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлуудыг мэддэг байх шаардлагатай бөгөөд, шаардлагатай бусад хэрэгслийн талаар бусад малын эмч нартай зөвлөлдөх хэрэгтэй. Үүнээс гадна хэт хүйтэн эсвэл халуун нөхцөлд эдгээр үйл ажиллагааг тухайн нөхцөлд тохируулан өөрчлөх шаардлага гарч болно.

 

Хувийн хамгаалах хэрэгсэл (нэг хүний)

  • Усны хамгаалалттай нэг удаагийн Tyvek комбинзон (өмдний шуумаг нь резинэн гутал дотуур)
  • Усны хамгаалалттай, юүдэнтэй гадуур хувцас (өмдний шуумаг нь резинэн гутлын гадуур) (заавал биш)
  • Хоёр давхарлаж өмсөх латекс/нитрил бээлий; гадна талын бээлийг Tyvekкомбинзоны ханцуйн дээгүүр давуулж амсрыг нь скочоор ороож битүүмжлэн бугуйг хамгаална.
  • Резинэн гутал
  • Резинэн гутлын гадуур углааш 2 хос – гутлын бохирдлыг багасгаж, цэвэрлэгээг хөнгөвчилнө.
  • Малгай/Юүдэн
  • Халдваргүйтгэгч
  • см өргөнтэй скоч
  • Гахайн аж ахуйд ажиллах тохиолдолд чихний хамгаалалт

Хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж, тайлах ламинардсан заавар

Халдваргүйтгэлийн цэгээр дамжин аж ахуйгаас гарах заавар

Аж ахуйд ажиллах үед

  • Сэжигтэй аж ахуйд нэвтрэх заавар
  • Халдваргүйтгэгч
  • Урт иштэй сойз
  • Цэвэр ус
  • Эргэдэг тагтай лонх
  • Доод тал нь 2 ширхэг хувин/өргөн амтай сав
  • Гар утас (цэнэгтэй, битүүмжлэлтэй гялгар уутанд хийсэн)
  • Хувцас/хэрэгслийг тээвэрлэх, устгахад шаардлагатай гялгар уут, болж өгвөл био-аюултай хог хаягдлын шар/улаан уут
  • Халдваргүйтгэлийн цэгт газар дэвсэх доод тал нь 1.5х2 м хэмжээтэй гялгар цаас
  • Тухайн аж ахуйд орсон зорилгоос хамаарч шаардагдах бусад хэрэгсэл (дээж авах хэрэгсэл, хурц үзүүртэй, иртэй багаж хийх сав гэх мэт)

Тээврийн хэрэгсэл

Тандалтанд хэрэглэсэн зүйлийг хийх хангалттай тооны гялгар уут

Тээврийн хэрэгсэлд зориулсан зааварчилгаа

 

Үйлчилгээ сайтай халдваргүйтгэгч бодис:

Виркон 1% (w/v), Hi-Cop

Аж ахуйд нэвтрэх тээврийн хэрэгслийн био-хамгаалал

  • Машинаас шаардлагагүй зүйлсийг зайлуулна.
  • Машинд “цэвэр” (жишээ нь, хойд талын суудал), “бохир” (жишээ нь, багааж) бүс бий болгож гялгар цаас/уут дэвсэнэ.
  • Аж ахуй руу машинтайгаа орж болохгүй. Гадна тавина.
  • Машины түлхүүр, түрийвч, цаг, ээмэг, зүүлт зэрэг эд зүйлээ тайлж машиндаа орхино.
  • Аж ахуйд авч орох шаардлагатай бүх зүйлээ уутанд хийнэ; машинд буцаж авчрахдаа уутыг нь солино.

Сэжигтэй аж ахуйд нэвтрэх заавар

  • Аж ахуйд машинтай орж болохгүй, орц-гарц байж болох тохиромжтой цэгт тавина.
  • Зөвхөн шаардлагатай зүйлийг л аж ахуйд авч орно. Түрийвч, түлхүүр гэх мэт шаардлагагүй зүйлээ машинд орхино. Зургийн аппарат аль болох бага ашиглана, шаардлагатай тохиолдолд усны хамгаалалттай видео аппарат хэрэглэнэ.
  • Аж ахуйд орохоос өмнө юм мартаагүй эсэхээ нягтална.
  • Халдвар хамгааллын хувцас өмсөх газраа товлоно. Товлохдоо малын хөлөөс хол, тоног хэрэгсэл, тэжээл зэрэг бохирдсон байж болзошгүй зүйлээс зайдуу, цэвэр газрыг сонгоно.
  • Багийн бүх гишүүн энэхүү товлосон газар халдвар хамгааллын хувцсаа өмсөнө.
  • Гар утсаа битүүмжлэлтэй гялгар уутанд хийнэ.
  • Халдваргүйтгэл хийхэд хамгийн тохиромжтой цэгийг сонгоно. Сонголт нь тухайн нөхцөлөөс шалтгаалах хэдий ч цэвэр, хуурай, усан хангамжиндойр, “цэвэр” ба “бохир” бүсийг зааглах боломжтой байх нь оновчтой.

Хувийн хамгаалах хувцсыг өмсөх.

  1. Tyvek комбинзоныг өмсөнө. Цахилгаанаа заавал татна.
  2. Резинэн гутал өмсөнө. Tyvek комбинзоны өмдний шуумгийг резинэн гутлын дотуур хийнэ, харин усны хамгаалалттай гадуур хувцасны шуумгийг резинэн гутлын гадуур тавина.
  3. Резинэн гутлын гадуур углааш өмсөнө.
  4. Хоёр давхар бээлий өмсөнө.
  5. Гадна талын бээлийг Tyvek комбинзоны ханцуйн дээгүүр давуулж амсрыг нь скочоор ороож битүүмжлэн бугуйг хамгаална.
  6. Tyveк комбинзон, усны хамгаалалттай гадуур хувцасны юүдэн таны үсийг бүрэн далдалж байгаа эсэхийг нягтална.

Аж ахуйд нэвтрэх газар халдваргүйтгэлийн цэг бий болгох

Усан хангамж маш чухал: хэрэв халдваргүйтгэл хийх газар усан хангамж байхгүй бол усыг хэрхэн зөөвөрлөж авчрахаа тооцоолно.

Урьдчилан товлосон халдваргүйтгэлийн цэг бий болгоно.

а) “Цэвэр” ба “бохир” бүсийг заагласан тэмдэг тавина 

б) Зохих өтгөрүүлгээр найруулсан халдваргүйтгэгч бодис дүүргэсэн хувин болон сойзыг “цэвэр” бүсэд тавина.

в) Мөн ийм халдваргүйтгэгч дүүргэсэн хувин, сойзыг “бохир” бүсэд тавина.

Халдваргүйтгэгч бодис нь зохистой өтгөрүүлэгтэй, шинэ байхаас гадна дундарсан тохиолдолд дүүргэж байна.

г) “Цэвэр” бүсэд гялгар цаас (барилгын гялгар цаас/гялгар уут) дэвсэж булангуудыг нь чулуугаар даруулна.

д) Халдвартай хог хаягдал хийх зорилгоор “бохир” бүсэд гялгар уут тавина.

е) “Цэвэр” бүсэд 2 гялгар уут тавина; нэг нь дээж болон холбогдох бусад зүйл, нөгөө нь цэвэрлэж халдваргүйтгэсэн усны хамгаалалттай гадуур хувцас, резинэн гутал хийх зориулалттай.

ё)Жич: дээрх 3 гялгар уутыг чулуу юм уу бусад хүнд зүйлээр даруулж хийсэхээс сэргийлнэ.

ж)Халдваргүйтгэлийн цэгийн “цэвэр” бүсэд нөөц гялгар уут тавина.

з)Халдваргүйтгэлийн цэгийн “цэвэр” бүсэд скоч тавина.

Дүгнэлт

  • Бохир бүс: усны гутал, дээж агуулсан уут сав,тэмдэглэл, уутанд хийсэн гар утас зэргийг цэвэрлэж халдваргүйтгэнэ
  • Цэвэр бүс: Дээрх зүйлсийг дахинхалдваргүйтгэнэ; мөн гар, нүдний шил зэргийг халдваргүйтгэнэ
  • Малын эмч тухайн очсон аж ахуйн нөхцөл байдлаас шалтгаалан дор дурдсан доорх биологийн хамгаалалтын зохих түвшингбаримтална.

Аж ахуйгаас гарах заавар

  • Аж ахуй тус бүрийн тоноглол, зохион байгуулалт харилцан адилгүй тул доорх зааварчилгааг нөхцөл байдалдаа тохируулан ашиглана.
  • Аж ахуйгаас авч гарах халдвартай байж болзошгүй зүйлийн тоо хэмжээг аль болох багасгах нь чухал. Халдваргүйтгэлийн цэгийн “бохир” бүсэд байгаа хогны уутанд хаягдлаа хийнэ. Хурц үзүүртэй, иртэй зүйлийг тусгай саванд хаях бөгөөд энэхүү савыг мөн адил хог хаягдлын уутанд хийсэн байна.
  • Хэрэв тухайн аж ахуйд ус шүршдэг хоолой/цэвэрлэх төхөөрөмж байвал түүнийг ашиглан бохирдлыг аль болох сайтар цэвэрлэхийг хичээнэ.
  • Халдваргүйтгэлийн цэгийн “бохир” бүсэд дээжний сав/уут, багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйтгэн, “цэвэр” бүсэд байгаа дээж/багаж хэрэгслийн уутанд хийнэ.
  • Гар утас агуулсан битүүмжлэлтэй гялгар уутыг цэвэрлэж халдваргүйтгэн “цэвэр” бүсэд байгаа гялгар дэвсгэр дээр тавина.
  • Халдвар хамгааллын хувцсыг тайлах газрыг товлоно. Мал устгал, халдваргүйтгэл хийгээд удаагүй газраас хол байвал сайн. Багийн бүх гишүүн халдвар хамгааллын хувцсаа энд тайлна.
  • Гадна талынхаа бээлийг халдваргүйтгэнэ. Хэрэв нойтон сальфеткаар арчсан бол сальфеткаа халдвартай хог хаягдлын уутанд хаяна.
  • Резинэн гутлын гадуур углаашийг амсраас нь эхлэн гадагш эргүүлэх байдлаар тайлж хогны уутанд хаяна.
  • Резинэн гутлаа халдваргүйтгэгч бодист дүрж бохирдлыг сойзоор унагааж цэвэрлэнэ (гутлын улны бүх бохирдол арилсан байх ёстой).
  • Цэвэрлэсэн резинэн гутлаа дахин халдваргүйтгэнэ.
  • Усны хамгаалалттай гадуур хувцсаа цэвэрлэж халдваргүйтгэнэ. Ингэхдээ мөр, нуруу хэсэг, энгэр, ханцуй, өмдний шуумгийг бүрэн хамруулна.
  • Усны хамгаалалттай гадуур хувцсаа тайлна. Ингэхдээ гадна тал нь Tyvekкомбинзонтой шүргэлцэхээс сэрэмжилнэ. Тайлаад “цэвэр” бүсэд тавьсан резинэн гутал/усны хамгаалалттай гадуур хувцасны уутанд хийнэ.
  • Гадна талын бээлийнээс скочыг салгаж тайлна. Ингэхдээ дотор талын бээлийд хүрч болохгүй. Тайлаад хогны уутанд хаяна.
  • “Цэвэр” бүсэд гарна (“Цэвэр” бүсэд гялгар цаас тавьсан бол түүн дээрээ гишгэнэ).
  • “Цэвэр” бүсэд тавьсан хувинтай халдваргүйтгэгч ашиглан резинэн гутлаа дахин цэвэрлэж халдваргүйтгэнэ.
  • Tyvek комбинзоны цахилгааныг тайлж, дотроос нь гадагш эргүүлэх маягаар тайлж “бохир” бүсэд байгаа хогны уутанд хаяна.
  • Резинэн гутлаа тайлж “цэвэр” бүсэд байгаа резинэн гутал/усны хамгаалалттай гадуур хувцасны уутанд хийнэ.
  • Дотор талын бээлийг тайлна. Ингэхдээ нүцгэн гартаа хүрч болохгүй. Тайлаад хогны уутанд хаяна.
  • Гар, бугуйгаа цэвэрлэж, халдваргүйтгэнэ.
  • Гар утас агуулсан битүүмжлэлтэй гялгар уут, дээж гэх мэт авч явах зүйлээ цэвэрлэж халдваргүйтгэн “цэвэр” бүсэд байгаа уутанд хийнэ. Мэдээлэл бүхий бүх цаасыг нэг нэгээр нь гялгар хавтсанд хийж, скочдон битүүмжилж халдваргүйтгэнэ.
  • Нүдний шил зүүдэг бол халдваргүйтгэгч бодист дүрнэ.
  • Уутны хоёр үзүүрийг зангидна. “Цэвэр” бүсэд байгаа дээж/багаж хэрэгсэл; резинэн гутал/усны хамгаалалттай гадуур хувцас агуулсан хоёр гялгар уутыг скочдож битүүмжилнэ.
  • Дээрх гялгар уут тус бүрийг давхар гялгар уутанд хийж, скочдож битүүмжилнэ.
  • Гар, бугуй, ялангуяа хумсны завсраа дахин цэвэрлэж халдваргүйтгэнэ.
  • Халдваргүйтгэгч шингээсэн сальфеткаар нүүрээ арчиж, “бохир” талд байгаа хогны уутанд хаяна.
  • Гар утас бүхий битүүмжилсэн уутыг онгойлгож утсаа аваад уутыг хогонд хаяна.
  • Гутлаа өмсөнө.
  • “Цэвэр” бүсэд байгаа хувингийн гадна талыг цэвэрлэж халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэгч бодисын үлдэгдлийг газарт дэвссэн гялгар цаасан дээр асгасны дараа гялгар цаасыг хогны уутанд хаяна.
  • Давхар савлагаатай хоёр гялгар уутыг машиныхаа “бохир” хэсэгт байрлуулна.
  • Дээж, багаж хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас зэрэг зүйлийг товлосон газар хүлээж авах багт гардуулах ажлыг зохион байгуулна.

Тээврийн хэрэгслийн био-хамгаалал: Тээврийн хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйтгэх

  • Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн зарчмыг мөрдөнө.
  • Даралттай ус, нэг удаагийн порлон ашиглан илэрхий бохирдлыг цэвэрлэнэ (дугуйны хэсгийн).
  • Гадна талыг халдваргүйтгэгчээр шүршинэ.
  • Дотор тал: бүх хогийг хаяж, бохирдлыг цэвэрлэнэ.
  • Жолооны хүрд, араа солих хөшүүрэг, педаль, гар тоормос, шал зэргийг халдваргүйтгэгч шингээсэн алчуураар арчина.
  • Машины бусад хэсэгт эрсдэл байгаа эсэхийг ажиглан, зохих арга хэмжээг авна.

Тандалтын талбайг орхисны дараа хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар

Халдвар хамгааллын хэрэгслийг устгах 

  • Халдвартай материал агуулсан гялгар уутыг битүүмжилж, зохистой устгана. Халдвартай хог хаягдал бүхий уутыг байршуулахдаа орон нутгийн албаныхан/тандалтын асуудал хариуцсан ажилтны зааварчилгааг мөрдөнө.
  • Шатаах, булах гэх мэт устгах аргын хэрэглээ тухайн нөхцөл байдал, орон нутгаас хамаарч өөр өөр байж болно. Орон нутгийн албаныхан/тандалтын асуудал хариуцсан ажилтан хэрэглэсэн халдвар хамгааллын хувцас болон вирустэй хавьтсан бусад эд зүйлийг хэрхэн устгавал зохихыг шийдвэрлэнэ.

Тандалтанд оролцсон хүмүүс

  • Хэрэв танайд үхрийн мялзанд мэдрэмтгий мал байхгүй бол гэртээ шууд харьж хувцсаа солино, үсээ угааж, шүршүүрт орно.
  • Хэрэв танайд үхрийн мялзанд мэдрэмтгий мал байгаа бол өөр зохих газар очиж хувцсаа солино, үсээ угааж, шүршүүрт орно.
  • Аж ахуй дээр өмссөн өөрийнхөө бүх хувцсыг угаахаас өмнө зохих өтгөрүүлгээр найруулсан халдваргүйтгэгч шингэн бүхий саванд хийж 30 минут үйлчлүүлнэ. Дараа нь доод тал нь 60 хэмийн халуун усаар угаана.

 

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн

А/04 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

/CLASSICAL SWINE FEVER/

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. Зорилго:Гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2. Хамрах хүрээ: Гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Гахайн сонгомол мялзан өвчиннь өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрч,хавьтлын замаар халдварладаг, гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий боловчөсвөр насны гахай толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Flaviviridae язгуурын Pestivirus-ын төрлийнА, В гэсэн хоёр ийлдсэн хэвшилтэй,35–40 нм хэмжээтэй,РНХ агуулсан дугуй хэлбэртэй, вирус юм. А хэвшил нь цочмог явцтай, үжил хэлбэрийн мялзан үүсгэдэг бол зөвхөн торойд хоруу чанартай байдаг В хэвшил нь хэв шинжит бус, эсвэл архаг мялзанг үүсгэдэг.Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй. Гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2–4оС–д 4–6 сар, хөлдөөсөн маханд 2–4 сар, давсалсан маханд 1 жил, арьсанд 1–2 сар, хатаасан гэдсэнд 3–6 сар, гахайн байранд 1 жил хадгалагдана. Үүсгэгч нь 56оС–д 60 мин, буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн хүүр, бууцанд 3–5 хоногийн дараа, хөрсөнд 1–2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодисуудад мэдрэмтгий.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Зэрлэг болон тэжээвэр гахайгүүлдэр, нас харгалзахгүй өвчүүлдэг. Өвчтэй, өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болж, тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, хэвтэр бууц, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүмүүсийн хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3–10 сар тээгч болно. Шаардлагаар нядласан гахайн мах, гулууз, дотор эрхтнүүд халдвар тархах эх үүсвэрболно. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас авсан гахай ньхалдвар тархах эх үүсвэр болно. Шавж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулдаг. Халдвар тэжээл боловсруулах, амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьтлын замаар халдварлана. Өвчин нь богино хугацаанд бүх насны гахайг улирлын шинж чанаргүй хамарч, үхлийн өндөр хувьтайбайдаг.

 

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан өвчний нууц үе нь 3–9 хоног байдаг ч заримдаа 12–20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг, хэв шинжит бус явцтай байна. Ховор тохиолдох хэт цочмог явц нь ихэвчлэн хөхүүл болон эхээс тусгаарласан торойд ажиглагдана. Биеийн халуун 41–42оС хүрч, тэжээлээс гарч гэнэт номойрч бөөлжих, зүрх, амьсгалын эрхтний ажиллагаа эрчтэйалдагдан24–48 цаг болоод үхнэ. Цочмог явцтай үжилт хэлбэр нь хамгийн өргөн тохиолдоно. Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5–42оС хүрч 7–8 хоног халуурдаг. Биеийн халуун нь 8–9 дэх хоногт 40–40.5оС болон буурдаг.Өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2–3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болно. Энэ үед бөөлжих, баас хатах, эсвэл цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдахын дээр зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус, идээ, салстай нус гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэхийн дээр явахдаа гуйвагнаж, шээхдээ зовиурлана. Зарим гахай саажин таталдаж, бөгсөн бие нь мэдээгүй болно. Өвчний 5–9 дэх хоногт арьсан дээр цэгэнцус харвалтууд илрэх бөгөөд цаашид хоорондоо нийлж хар хүрэн өнгөтэй толбо болохын гадна дарж үзэхэд арилдаггүй онцлогтой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхөрнө. 7–10 хоноод үхнэ. Цочмогдуу явц 3 долоо хоног үргэлжилж, өвчилсөн гахайн биеийн халуун үе үе нэмэгдэж баас хатах, эсвэл чацга алдах, турах шинж илэрнэ. Үхэл нь30–60%-тай байна. Цочмогдуу явцтай үед иж балнад, цусан халдвар өвчний хоёрдогч халдвараар хүндэрдэг.Иж балнадаар хүндэрсэн үед мялзангийн гэдэсний хэлбэр илэрч турж арьс үрэвсэн,цус, залхагтай өмхий чацга алдана. Цусан халдвараар хүндэрсэн үед цээжний хэлбэрээр өвчлөх бөгөөд турах, уушги, гуурсан хоолойн үрэвсэл болох, ханиах, хамраас салст идээтэй нус гоожих шинж ажиглагдана. Өвчин үхлээр дуусна.Архаг явц хэдэн долоо хоногоос сараар үргэлжилнэ. Эмнэлзүйн шинж тэмдэг цочмогдуу явцтай адил байдаг. Тэжээлийн дуршил алдагдах, турах, баас хатах, чацга алдах, зовхи үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Архаг явцын үед иж балнад, цусан халдвар өвчний хоёрдогч халдвараар байнга хүндэрдэг бөгөөд үхлийн хувь 30–60 байна. Энэ хоёр өвчнөөр зэрэг өвчилж хүндэрч болно.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Цочмог хэлбэрийн үед бүх эд эрхтэнд янз бүрийн хэлбэр, хэмжээний цусан харвалт илэрнэ. Тунгалгийн зангилаа томорч хүрэн улаан өнгөтэй болж, зүсэж үзэхэд алагласан байна. Дэлүү томроогүй ч зах ирмэгээр нь шигдээс үүссэн байх ба бөөрний хальсан бүрхүүл, тархилаг, холтослог давхарга, давсагны салст бүрхүүлд цус харвасан байна. Элэг томроогүй ч цус тогтонгишлын цус ихдэлт болсон, уушгинд цус харвасан, хавагнасан, цус ихэдсэн, салст, усавхи, цусархаг үрэвсэл болсон байна. Зүрхэнд цус харвасан, заримдаа баруун ховдол тэлсэн байна. Тархи, нугас, тархины хатуу бүрхүүлд цус ихдэлт, хаван, цус харвалт үүссэн байна. Ходоод, гэдсэнд цочмог салст үрэвсэл болсон байхын дээр гүвдрүү үүссэн байна. Цочмогдуу болон архаг явцтай үед өвчний хүндрэлтэй холбоотой хувиралт тод ажиглагдана. Цусан халдвараар хүндэрсэн үед уушгины сахуулайт, цусархаг, үхжилт үрэвсэл, гялтан, үнхэлцэгний ширхэгэнцэрт, эсвэлцусархаг үрэвсэл, арьс, бөөр, төвөнх, багалзуур, мөгөөрсөн хоолой, гялтан, зүрхний гадарга дээр цус харвалт ажиглагдана. Иж балнадаар хүндэрсэн үед бүдүүн гэдэс, ходоодонд хааяа нарийн гэдсэнд эмгэг хувиралт үүссэн байна. Олгой,хотронхой гэдсэнд цагаан шар өнгөтэй мялзангийн бундуу, бүдүүн гэдэсний салст бүрхүүлд цагаан шар өнгөтэй өнгөрөөр хучигдсан түгмэл сахуут үрэвсэл болсон байна.

2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг холбогдох журмын дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялган авах, дархан туяаралтын арга БХ-ПГУ, ФХЭБУзэргийг ашиглаж оношилно.

2.4.Ялгаварлан оношлох: Гахайн гастроэнтерит, цусан суулга, гахайн африк мялзан, гахайн үржил-амьсгалын замын хам шинж, цусан халдвар, ёлом, иж балнадаас ялгаварлан оношлоно.

2.5.Эмчилгээ: Байхгүй, шууд нядлаж устгана.

 

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Өвчнийг тухайн бүс, нутагт орж ирмэгц эрт илрүүлэх, мэдээлэх аргаар өртөг багатай бага зардлаар шуурхай тэмцэхзорилгыг баримтална.

3.1.1. Вакцинжуулах механизм: Вакцинжуулах хөтөлбөр нь ГСМ өвчний уршгаар учрах эдийн засгийн нөлөөг багасгах, тухайн бүс нутагт заналхийлж буй вирусын эргэлтийг зогсоох, аж ахуй хооронд дамжих замыг таслах зэрэг зорилго, түүнд хүрэх зорилтуудтай байна.ГСМ өвчний гаралт тархалтын байдал, бүсийн статус, улс орны уг өвчинтэй тэмцэх шаталсан арга хэмжээний зорилго, хэрэгжүүлж буй арга хэмжээнээс шалтгаалан вакцинжуулалтын 2 үндсэн аргыг авч хэрэгжүүлнэ.

3.1.1.1. Төлөвлөгөөт вакцинжуулалт: ГСМ өвчнөөр халдвартай, эсвэл тайван боловч өндөр эрсдэлтэй нутаг дэвсгэртуг өвчнийг устгах, үүсгэгч вирусын тархалтыг хумих, шилжилт хөдөлгөөнд орох сүргийг вакцинжуулах, эрүүл бүсэд халдвар орохоос сэргийлэх, сүргийг хамгаалах зорилгоор дараах зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийхдээ эрсдэлийн үнэлгээ, мониторинг шинжилгээний үр дүн, эпидемиологийн нөхцөл байдалд тулгуурлан урьдчилан боловсруулж, төлөвлөсний үндсэн дээр торойг төрснөөс хойш 30 хоногийн дотор вакцинжуулна. Үржилд ашиглах гахайг жилд 2 удаа вакцинжуулна.
  2. Төлөвлөгөөт вакцинжуулалтыг гахай бүхий иргэд, аж ахуй нэгжүүдэдграфикийн дагуу тогтмол хугацаанд, цаг тухайд нь таслалгүй хийж гүйцэтгэнэ.

3.1.1.2. Яаралтай вакцинжуулалт: ГСМ өвчний вакцин таригдаагүй бүс нутагт өвчлөлгарсан үедсүргийн дархлааг зориудын аргаар богино хугацаанд бий болгож, халдварын тархалтыг сааруулах, өвчнийг голомтонд барих зорилгоор яаралтай вакцинжуулалтын аргыг сонгон хэрэглэнэ. Үүнд:

  1. Халдварын тархалтын цар хүрээг ийлдэс судлалын аргаар тандан шинжилж тогтоосны үндсэн дээр эрсдэл бүхий бүх гахайг вакцинжуулна.
  2. Хамгаалалтын бүс үүсгэн вакцинжуулах: Халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор шинээр бүртгэгдсэн голомтын гадна талаарх гахай бүхий иргэд, аж ахуй нэгжийг хамгаалалтын бүс үүсгэн вакцинжуулна.
  3. Хамгаалалтын бүсийн гаднаас нь дотогш нь хумьсан хэлбэрээр вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  4. Хэрвээ ГСМ өвчин 2 болон түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэр болон төмөр зам, нисэх, хилийн боомт, улсын чанартай авто зам дагуу гарсан тохиолдолд тухайн бүс, орон нутгийн бүх гахайг толгой дараалан яаралтай вакцинжуулах ажлыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Энэхүү арга хэмжээний зорилго нь өвчнийг нутгийн бусад хэсэгт өргөн хүрээнд тархахаас сэргийлэхэд оршино.

Мониторинг: Вакцинжуулалтын дараах мониторингийг вакцинжуулснаас хойш 30-45 хоногийн хугацаанд МЭЕГ-ийн даргын шийдвэрээр гүйцэтгэнэ.Гахайн сонгомол мялзангийн вакциныг нарны гэрлийн шууд тусгалгүй, сэрүүн, хуурай газар хадгалах ба зориулалтын тээврийн хэрэгслээр 2-8 °C-ын дулаанд,эмзэг, хагарах бараа тээвэрлэх журмыг баримтлан тээвэрлэнэ.Хөлдөөж огт болохгүй.

3.2. Урьдчилан сэргийлэх өвөрмөцарга хэмжээ: Гахайаж ахуй эрхлэгчид нь өөрийн гахайндаа хамгийн багадаа өдөрт 1 удаа эмнэлзүйн үзлэг, ажиглалтыг хийж,идэвхгүй тандалт явуулан бүртгэж, өвчний сэжиг бүхий шинж тэмдэг илэрмэгц харъяа хувийн малын эмчдээ мэдээлнэ. Мал эмнэлгийн тасаг нь асуумж судалгаа, үзлэг, ажиглалтыг тогтмол явуулж,өвчний мэдээллийн баазыг үүсгэн, Мал эмнэлгийн ерөнхий газарт тодорхой давтамжтайгаар мэдээллээ өгч байна.

3.3. Тандалт: Улсын хэмжээнд уг өвчнөөс эрүүл бүс нутгаа хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх, зорилгоор идэвхтэй болон идэвхгүй тандалтыг байнга явуулахмехнизм нь ГСМ өвчнөөс урьчилан сэргийлэх гол арга хэмжээ юм..ДМАЭМБ-ын хуурай газрын кодын холбогдох заалтад нийцүүлэн тархвар зүйн тандалт судалгааны аргуудыг дараах байдлаар явуулна.Тухайн бүс нутаг, аймаг, нийслэл, сумдад ГСМ өвчний халдвар/эсвэл зорчилт буй эсэхийг тандах, түүнийг нотлох зорилгоор эмнэлзүйн болон ийлдэс судлал тандалтын аргыг ашиглан эпидемиологийн тооцоололд суурилсан түүвэр судалгааны аргаар тандалтад хамрагдах аймаг, сум, гахай бүхий өрх, аж ахуй, сорьцын тоо хэмжээг тогтоон, шинжилж гарах үр дүнг баталгаажуулна.

3.3.1. Гахайн сонгомол өвчнийг эрт илрүүлэх тандалт: Бүс нутгийн гахай бүхий иргэд, аж ахуйд халдвар орж ирсэн даруйд эрт илрүүлэх, оношлох, мэдээлэх, хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор идэвхгүй болон идэвхтэй тандалтыг тогтмол явуулна. Идэвхтэй тандалтын аргаар нийт сүргийг төлөөлж чадахуйц хамгийн цөөн тооны гахайг хамруулах, эпидемиологийн тооцооллыг гарган ийлдэс судлалын тандалтыг тодорхой хугацаанд тогтмол жилд 1-2 удаа явуулна. Ингэснээр тухайн өрх, аж ахуйд халдвар орж ирэхэд халдварын тархалтын цар хүрээг шууд тодорхойлох, өртөг багатай бага зардлаар хариу арга хэмжээг шуурхай авах, өвчнийг бүрэн устгах боломжтой болно.

3.3.2. Өвчний халдварлалтын түвшинг тогтоох, вирусын эргэлтийг судлах тандалт: Вакцин хэрэглэдэг бүсэд гахайн сонгомол мялзангийн вирус эргэлдэж буй эсэхийг тандах,халдвар нэвтэрсэн хугацааг тоймлон мөшгөсний үндсэн дээр халдварлалтын түвшин, түүний тархалтын цар хүрээг тодорхойлох, шинэ халдвар үүсэх, өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах хуваарь, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх энэхүү танадалтыг ийлдэс судлал, эмнэлзүйн, тархвар зүйн асуумж, дэгдэлтийн судалгааны аргуудын тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ.

ДӨРӨВ.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох:Дуудлагаар очсон малын эмч халдвартай гэж үзвэл био-хамгааллын дэглэмийг чанд баримтлана.Голомтонд ажиллаж байгаа эмч гахай маллагчаасасуумжсудалгаа авч эмнэлзүйн болон задлангийнүеийн эмгэг өөрчлөлтүүдийг баримтжуулж гүйцэтгэсэн ажлын тайланг өдөр бүрээр тэмдэглэнэ. Голомтонд байгаа иргэдэд өвчний талаарх ерөнхий мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ойлгуулна. Био-хамгааллындэглэмийг баримтлан оношилгоонд зориулан дээж авна. Шинэ дэгдэлтийн үед тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлох, халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох, тухайн дэгдэлтийг зогсоох, хяналтад авах талаар зөвлөмж боловсруулах зорилгоор судалгаа хийнэ.Уг тандалтаар гаралт илэрсэн хот айлын малтай сүүлийн 1-3 сарын хугацаанд хавьтал болсон байх магадлалтай айлуудын малдэмнэлзүйн үзлэг хийж, ийлдэс цуглуулж лабораторид шинжлүүлнэ. Хэрэв ямар нэгэн сэжиг илрээгүй буюу халдвар цааш тархаагүй гэж үзвэл хамгийн сүүлд эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойш 30 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг татан буулгана. Энэ тандалтын үр дүнгийн талаарх мэдээллийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

4.2.Хорио цээр тогтоох: Гахайн сонгомол өвчний гаралтын үед хорио цээр тогтоож ажиллана.

4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ:Виркон, Эко-цид, Хай-Коп зэрэг хлор агуулсан халдваргүйтгэх бодисууд, Формалин 1% уусмалд идэвхээ алддаг. Виурс нь 65.5°С халуунд 30 минутын дотор идэвхээ алдана.Гахайн байр, хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж Виркон Sбэлдмэлийн 1%-ийн уусмал, Хай-Копзэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ.

4.4. Өвчилсөн мал, амьтныг утсгах арга хэмжээ: Гахайн сонгомол мялзангийнилэрхий эмнэлзүйн шинж тэмдэгтэй өвчилсөн гахайг эрүүлээс тусгаарлана. Өвчилсөн гахайг журмын дагуу толгой дараалан устгах бөгөөд халдвар аваагүй гахайг устгаагүй үлдээсэн тохиолдолд ялгах тэмдэглэгээ хийнэ.ГСМ өвчнөөр үхсэн гахайн хүүр, сэг зэмийг шатааж, булж устгана.

4.5. Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Мэргэжлийн багт томилогдон ажиллаж байгаа малын эмч нь эмнэлзүйн үзлэг хийж, шинж тэмдэгтэйгээр өвчилсөн гахайг ялгаж тусгаарлан, устгалд оруулна. Өдөр бүр гахайд малд үзлэг хийж, нэмж өвчилсөн тохиолдолд тухайн тусгаарласан сүрэгт нийлүүлэн устгах журмын дагуу гахайг толгой дараалан устгалд оруулна.ГСМ өвчнөөр тайван, эсвэл эндемик бүсэд өвчилсөн болон далд халдвартай байгаа бүх гахайн аж ахуйн гахайггаднаас дотогш хумих байдлаар вакциндана.Голомтын бүсийн болон голомтын бүсийг оновчтой тогтооход төвөгтэй байрлалд байгаа хот суурин, сумын төв, хамар хашаа, зэрэгцээ фермүүдэд эмнэлзүйн шинж тэмдэггүй, халуунгүй, халдвар орж ирсэн байх боломжит хугацаанд ийлдэс судлалын шинжилгээгээр сөрөг дүн үзүүлсэн гахай бүхий өрх, гахайн аж ахуйн сүргийг урьдчилан сэргийлэх вакцинд шуурхай хамруулна. Мал амьтныг устгах, сэг зэмийг булахдаа мал, амьтныг зовиургүй аргаар, техникийн аюулгүй байдлын зааварчилгааг мөрдөж ажиллана.Устгал хийсний дараа халдваргүйтгэлийг хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй халдваргүйтгэлийн аргыг сонгон хийж гүйцэтгэнэ.ГСМ өвчинтэй тэмцэх үеийн мал амьтны шилжилт хөдөлгөөнийг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг баримтлана.Био-аюулгүй байдал, био-хамгааллын зохих шаардлагыг сайтар хангасны дараа голомтын дотор шилжилт хөдөлгөөн, үзлэг тандалт хийх, сорьц авах ажлыг гүйцэтгэнэ.Голомтын бүсэд мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд ДМАЭМБ-аас эрхлэн гаргадаг “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”-ын 15.2 заасан зөвлөмжүүдийг баримтална.

4.6. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Халдварын тархалт бүрэн зогсож, халдвар авсан гахай бүрийг устгаснаас хойш ДМАЭМБ-ын “Хуурай газрын код”-ын 15.2 заасан зөвлөмжийг баримтлаж ажиллана.

4.7. Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: ГСМ өвчнөөр тайван болон тайван бус орноос амьд гахай, гахайн гаралтай бүтээгдэхүүн импортлох тохиолдолд ДМАЭМБ-аас эрхлэн гаргадаг “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”-ын 15.2 зэрэгт заасан зөвлөмжүүдийг баримтална.

4.8.Гахайн сонгомол мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийх стандарт ажиллагааны зааврыгхавсралтын дагуу ашиглана.

4.9.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.