A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/30

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2 дахь заалтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт /ТТ-23(1)-ыг 1 дүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн тайлангийн маягт /ТТ-20/-ыг шинэчлэн 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу 2019 оны тайлант жилээс эхлэн тайлан, мэдээг аймаг, нийслэл, дүүргийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сумын газрын даамлаас хүлээн авч татвар, төлбөрийн тооцоо хийхийг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Г.Алтаншагай/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/105 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД ДЭД ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар А/191

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын Ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Газрын төлбөрийн тайлан"-гийн маягт (ТТ-20)-ийг 1 дүгээр, "Газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн мэдээ"-ний маягт (ТТ-20А)"-г 2 дугаар, Газрын төлбөрийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар, "Газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн мэдээний маягтыг нөхөх заавар"-ыг 4 дүгээр, "Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-23(1), 5 дугаар, "Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн мэдээ"-ний маягт /ТТ-23(1)/"-г 6 дугаар, "Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягтыг /ТТ-23(1)/-ыг нөхөх заавар"-ыг 7 дугаар, "Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн маягт ТТ-23(1)А/-г бөглөх заавар"–ыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Тайлангийн маягт батлах тухай" Татварын Ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/30 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

3.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.

4.Батлагдсан маягтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн, нийтлэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Татварын ерөнхий газрын харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ