A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/11

Баян-Ухаа

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Их-Уул сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг"-ийг 1 дүгээр хавсралт, "Газрын төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /М.Гансүх/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7дугаар сарын 9-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА И.ЭНХТҮВШИН

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 27

Баян-Ухаа

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зийлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хилийн зааг, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" А/11 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Намсрайжав)-т даалгасугай.

ДАРГА С.БАТСҮХ