A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 14/02

Эмээлтолгой

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын үнэлгээний бүсчлэлийн зургийг нэгдүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг харгалзан 1м.квгазрын жилийн төлбөрийн хэмжээг газар ашиглалтын зориулалтаар хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх,газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Сайнбилэг/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 11/08, 11/09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.УРАНЧИМЭГ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 9/21

Эмээлтолгой

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6/25 дугаар тогтоолоор сумын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон тул "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 14/02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (д.Уранчимэг)-д даалгасугай.

ДАРГА П.БАЯРСАЙХАН