- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 108
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Барилгын тухай хуулийн 32.1.7, 32.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-д дараахь өөрчлөлтийг оруулсугай:
/ Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /
1/"Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 4.6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:
"4.6.Комисс энэ дүрмийн 4.4-т заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хуралдаанаараа эцэслэн гаргахаас өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг комиссын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө."
2/мөн дүрмийн 4.5 болон 1 дүгээр хавсралтын 1, 2, 3 дахь заалтын "Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл (Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.1.7, 34.1.12-т тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын төлөөлөл)" гэсний "…34.1.4" гэснийг тус тус хасах.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх