A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 153

 


ТӨРӨӨС БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ


Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4, 8.5, Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

  2. “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.

3. “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

 

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                       Ё.БААТАРБИЛЭГ