A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф, /ЭХЗХ-ны 2021 оны 462 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4369 дүгээрт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 243

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,"Ховд дулааны станц" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ховд дулааны станц"ТӨХК /Д.Энхсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА