- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 20 өдөр Дугаар 46 Улаанбаатар хот
“ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 238 дугаар тогтоолоор баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН