- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫГ БАТЛАХ ТУХАЙ-/СЗХ-ны 2020.06.10-ны 352-р өөрчлөлт орсныг тусгав./
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
Дугаар 46
2019 оны 3 дугаар сарын 20 өдөр Улаанбаатар хот
"ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 238 дугаар тогтоолоор баталсан "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
СЗХ-ны 2020.06.10-ны 352-р өөрчлөлт орсныг тусгав.
Текст томруулах
A
A
A