A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

Дугаар 46

2019 оны 3 дугаар сарын 20 өдөр Улаанбаатар хот

"ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 238 дугаар тогтоолоор баталсан "Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН

СЗХ-ны 2020.06.10-ны 352-р өөрчлөлт орсныг тусгав.