Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 204 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ
ӨДРИЙН ЖАГСААЛТ


1. Түүхэн үйл явдлын ой:

      1.1. Хүннү гүрэн байгуулагдсаны ой-жил бүрийн Цагаан сар-билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр;

      1.2. Халх голын байлдааны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;

      1.3. Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;

      1.4. Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны ой-жил бүрийн 6 дугаар сард;

      1.5. 1990 оны Ардчилсан хувьсгалын ой-жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр;

      1.6. Ардчилсан сонгуулийн ой “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдөр;

      1.7. Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн ой-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр. 

2. Салбарын, зарим ажил, мэргэжлийн ажилтны тэмдэглэлт өдөр:

      2.1. Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр-жил бүрийн 3 дугаар сарын  6-ны өдөр;

      2.2. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр;

      2.3. Усны болон цаг уурын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр;

      2.4. Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн  3 дугаар сарын 26-ны өдөр;

      2.5. Дэлхийн театрын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдөр;

      2.6. Дэлхийн ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдөр;

      2.7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр;
    
      2.8. Газрын харилцааны ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;

      2.9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гараг;

      2.10. Газрын тосны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг;

      2.11. Иргэний агаарын тээвэрчдийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын     4 дэх Ням гараг;

      2.12. Олон улсын музейн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр;

      2.13. Энхийг сахиулагчдын өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдөр;

      2.14. Банкны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын              2-ны өдөр;

      2.15. Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Бямба гараг;

      2.16. Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын       2 дахь Ням гараг;

      2.17. Онцгой байдлын албаны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр;

      2.18. Хуульчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;

      2.19. Тамирчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;

      2.20. Тагнуулын байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын  З-ны өдөр;

      2.21. Хоршоологчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын эхний Ням гараг;

      2.22. Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр-жил бүрийн  7 дугаар сарын 19-ний өдөр;

      2.23. Авто тээвэрчдийн өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь Ням  гараг;

      2.24. Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гараг;

      2.25. Төмөр замчдын өдөр-жил бүр 8 дугаар сарын эхний Ням гараг;

      2.26. Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр-жил бүр 8 дугаар сарын хоёр дахь Ням гараг;

      2.27. Прокурорын албаны өдөр -жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр;

      2.28. Эрчим хүчний ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 3 дахь Ням гараг;

      2.29. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх Ням гараг;

      2.30. Барилгачдын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын эхний Ням гараг;

      2.31. Соёл, урлагийн ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;

      2.32. Үндэсний татварын ажилтны өдөр-жил бүр 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;

      2.33. Хилчдийн өдөр-жил бүр 9 дүгээр сарын 17-ны өдөр;

      2.34. Ой модны салбарын ажилчдын өдөр-жил бүр 9 дүгээр сарын гурав дахь Ням гараг;

       2.35. Дэлхийн энх тайвны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр;

      2.36. Аялал, жуулчлалын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдөр;

      2.37. Багш нарын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр;

      2.38. Оюутны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр;

      2.39. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-жил бүрийн      10 дугаар сарын 2 дахь Ням гараг;

      2.40. Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр -жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өөр;

      2.41. Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр;

      2.42. Гаалийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр;

      2.43. Маркетеруудын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр;
       
      2.44. Геологичдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь Ням гараг;
 
      2.45. Авто замчдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 4 дэх Ням гараг;

      2.46. Хөдөө аж ахуйн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь Ням гараг;

      2.47. Улсын бүртгэлийн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын     23-ны өдөр;

      2.48. Даатгалын өдөр-жил  бүрийн 11 дүгээр  сарын  24-ний өдөр;

      2.49. Шинжлэх ухааны ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх Ням гараг;

      2.50. Архивчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр;

      2.51. Санхүү, эдийн засагчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гараг; 

      2.52. Экспортлогчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь Бямба гараг; (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 1 дүгээр тогтоолоор нэмсэн)

      2.53. Худалдааны ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын З дахь Ням гараг;

      2.54. Уурхайчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр;

      2.55. Дипломат албаны өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр.

2.52-2.54 дэх заалтын дугаарыг Засгийн газрын 2020 оны 1 дүгээр тогтоолоор өөрчилсөн.

3. Бусад тэмдэглэлт өдөр:

      3.1. Иргэний нийгмийн өдөр-жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдөр;

      3.2. Наурызын баяр-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр;

      3.3. Хөрс хамгаалах үндэсний өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг;

      3.4. Үндэсний бичиг үсгийн баяр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;

      3.5. Хүмүүнлэгийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр; 

      3.6. Байгаль хамгаалах өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь Ням гараг;

      3.7. Мод тарих өдөр-жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь Бямба гараг;

      3.8. Бурхан багшийн их дүйцсэн өдөр-билгийн тооллын зуны эхэн сарын арван тавны өдөр;

      3.9. Үндэсний хувцасны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 9-ний өдөр (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоолоор нэмсэн)

 


-----о0о-----