A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 204

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 1, 197 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 250, 254 дүгээр тогтоол, Засгийн газрын 2024 оны 09 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ