Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 55 дугаар тогтоолын хавсралт

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГЫН 2019-2022 ОНЫ СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГ

Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратеги нь Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.

Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийг боловсруулж, тухайн төсвийн жилийн дунд хугaцааны төсвийн хүрээний мэдэгдлийн хамт гурван жилд нэг удаа Төсвийн тухай хуулийн 8.1-д заасан цаглабрын дагуу батлуулна” гэж заасныг үндэслэн Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг /цаашид “Стратегийн баримт бичиг” гэх/-ийг боловсруулсан.

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу 2015 онд баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа 2018 оноор дуусгавар болсон бөгөөд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг үндэслэн стратегийн баримт бичгийг өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан.

Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж, Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага, өрийн зохицуулалтын зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тусгасан үр дүнгийн үзүүлэлтүүдийн биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар бүрэн хангасан.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт дараах онцлох арга хэмжээнүүдийг тусгасан. Үүнд:

  • Төсвийн сахилга бат, санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах бодлогыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдал болон шинээр зээллэг үүсгэх хэрэгцээг бууруулна;
  • Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авна;
  • Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзана. Өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг ашиглахыг эрмэлзэнэ;
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан систем нэвтрүүлнэ;
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож байгаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлнэ;
  • Барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулах, өрийн бичиг бичих зэрэг өрийн хэрэгслээр өр үүсгэхгүй байх бодлогыг баримтална.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу дараах агуулгыг тусгасан. Үүнд:

  • Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тухайн үеийн нөхцөл байдал;
  • Засгийн газрын өрийн шалгуур үзүүлэлтийн дунд хугацааны төсөөлөл;
  • Санхүүжилтийн боломжит эх үүсвэр;
  • Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс;
  • Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн таамаглал;
  • Засгийн газрын өрийн баталгааны багцын тухайн үеийн нөхцөл байдал, өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн таамаглал;
  • Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц;
  • Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, өрийн зохицуулалтын үйл ажиллагаа.

Стратегийн баримт бичгийг боловсруулахдаа Засгийн газрын өрийн багцын зардал, эрсдэлийн шинжилгээг Дэлхийн банкнаас боловсруулсан дунд хугацааны өрийн стратегийн загварыг ашиглаж хийсэн шинжилгээний үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон болно.

1.Дунд хугацаанд дэвшүүлж байгаа зорилт, хэрэгжүүлэх арга зам

            Зорилт 1: Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна.

            Үндэслэл: Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд төлөх нийт 2.9 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар төлөх өрийн оновчтой зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

           Хэрэгжүүлэх арга зам:

  • Төсвийн сахилга бат, санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах бодлогыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдал болон шинээр зээллэг үүсгэх хэрэгцээг бууруулна;
  • Өрийн удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан өрийн багцын оновчтой бүтцийг бий болгох зохицуулалтын арга хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шуурхай, бие даан авч хэрэгжүүлнэ;
  • Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлөх, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авна;
  • Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасыг эргүүлэн худалдан авахад гарах зардал нь ирээдүйд худалдан авах тухайн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр, бусад зардалд төлөх төлбөрийн өнөөгийн үнэ цэнээс бага байх нөхцөлд боломжит хэмжээгээр эргүүлэн худалдан авна;
  • Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзаж, өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэр ашиглахыг эрмэлзэнэ;
  • Засгийн газрын өрийн багц дахь хувьсах хүүтэй гадаад зээлийг зардал, эрсдэлийн судалгаагаар ашигтай нөхцөлд тогтмол хүүтэй зээлд шилжүүлнэ;
  • Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зэрэглэл тогтоогч байгууллага, хөрөнгө оруулагчдыг мэдээллээр тогтмол ханган хамтарч ажиллана.

            Зорилт 2: Гадаад зээллэгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд зардал, үр өгөөжийн тооцооллыг хийж, зөвхөн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх зарчмыг баримтлан тэдгээрийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулна.

            Үндэслэл: Олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдээс авах хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхэд хийгдэх судалгаа, шинжилгээг сайжруулж, хуулиар тогтоосон өрийн хязгаарт багтаан эдийн засаг, нийгмийн хувьд хамгийн үр өгөөжтэй байх төслүүдийг сонгон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд шинээр хэрэгжих хөнгөлөлттэй зээлийн тоо, санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж байгаа тул зөвхөн эдийн засаг, нийгмийн үр ашигтай төслүүдийг сонгон санхүүжүүлэх шаардлага  бий болж байна.

            Хэрэгжүүлэх арга зам:

  • Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн эдийн засаг, нийгмийн ач холбогдол, зардал үр нөлөөг үнэлэх, эрэмбэлэх арга хэмжээг авна;
  • Төсвийн алдагдлыг бууруулж, өрийн хэрэгслийг хязгаарлах замаар шинээр өр үүсгэх шаардлагыг багасгана;
  • Шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналд дүн, шинжилгээ хийх механизмыг бий болгож, эдийн засаг, нийгэмд зайлшгүй шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ.

            Зорилт 3: Орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан Засгийн газрын үнэт цаасны арилжааны дэд бүтцийг бүрдүүлнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлж, зах зээлийн нээлттэй, өрсөлдөөнт, хүртээмжтэй байдлыг хангаж, Засгийн газрын үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулна.

            Үндэслэл: Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн арилжааг 2012 оноос Монголбанкаар, 2014 оноос Монголын хөрөнгийн биржээр дамжуулан тогтмол арилжаалж эхэлсэн боловч үнэт цаасны дийлэнх хэсгийг цөөхөн арилжааны банкууд эзэмшиж, хэт өндөр хүүтэй болсон нь Төрийн сангийн мөнгөн хөрөнгөд төлбөрийн дарамт учруулж байсан тул 2017 оны 10 дугаар сараас эхлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг зогсоосон.

            Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа нь хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлийн хөгжилд чухал нөлөөтэй тул оновчтой хөгжүүлэх, иргэд олон нийтийн оролцоо, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

            Хэрэгжүүлэх арга зам:

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан систем нэвтрүүлнэ;
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны үр ашиг, эрсдэлийн талаарх иргэн, аж ахуйн нэгжид чиглэсэн мэдлэг дээшлүүлэх арга хэмжээг авна;
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэн иргэдэд түлхүү арилжаалах тогтолцоог бий болгоно.

            Зорилт 4: Болзошгүй өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх тогтолцоог хөгжүүлнэ.

            Үндэслэл: Монгол Улс 2012 оноос төсвийг их хэмжээгээр тэлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэн улмаар арилжааны өндөр хүүтэй гадаад, дотоод зээллэгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан нь өрийн дарамтыг эрс нэмэгдүүлсэн. Түүнчлэн 2014-2016 онд барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ, Засгийн газрын өрийн баталгаа, өрийн бичиг гаргах зэргээр их хэмжээний өр үүсгэсэн нь Засгийн газарт өрийн дарамтыг бий болгосон.

            Хэрэгжүүлэх арга зам:

  • Засгийн газрын өрийн баталгаа, батлан даалттай төслүүдэд эрсдэлийн үнэлгээ тогтмол хийх тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлнэ;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах баталгаа гаргах, концессын төлбөрийг төлөх баталгааны захидал олгох зэргээр шууд бусаар болзошгүй өр, төлбөр үүсгэж байгааг хянах, оновчтой удирдах эрх зүйн орчныг бүрдүүлнэ;
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.б-д заасан Засгийн газрын өрийн баталгааны хэмжээг 2018 оноос нэмэгдүүлэхгүй байх бодлогыг баримтална;
  • Барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулах, өрийн бичиг бичих зэрэг өрийн хэрэгслээр өр үүсгэхгүй байх бодлогыг баримтална;
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож байгаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх, зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлнэ.

            Зорилт 5: Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх.

            Үндэслэл: Олон улсын санхүүгийн байгууллагууд хамтран Засгийн газрын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээг 2007 оноос нэвтрүүлэн дэлхийн улс орнуудын өрийн удирдлагын үйл ажиллагааг үнэлдэг болсон. Энэ гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь өрийн удирдлагын төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо, гадаад, дотоод зээллэг, өрийн мэдээллийн иж бүрэн байдал, тайлагналт, аудит зэрэг 14 үзүүлэлтээс бүрддэг.

            Дэлхийн банкнаас манай улсад Засгийн газрын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээг 2008, 2011, 2016 онуудад хийсэн. Тус үнэлгээгээр 2008 онд 1 үзүүлэлт А үнэлгээтэй, 5 үзүүлэлт B үнэлгээтэй, 6 үзүүлэлт C үнэлгээтэй, 3 үзүүлэлт D үнэлгээтэй үнэлэгдсэн, 2011 онд 1 үзүүлэлт B үнэлгээтэй, 8 үзүүлэлт C үнэлгээтэй, 5 үзүүлэлт D үнэлгээтэй үнэлэгдсэн бол 2016 оны үнэлгээгээр 1 үзүүлэлт B үнэлгээтэй, 7 үзүүлэлт C үнэлгээтэй, 6 үзүүлэлт D үнэлгээтэйгээр тус тус үнэлэгдсэн байдаг.

            Хүснэгт 1.Засгийн газрын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээ

Үзүүлэлт

он

A

B

C

D

Засгийн газрын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээ

2008

1

5

6

3

Засгийн газрын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээ

2011

 

1

8

5

Засгийн газрын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээ

2016

 

1

7

6

 

            Дэлхийн хөгжиж байгаа 37 орны туршлагаас үзэхэд эдгээр улсууд нь 2008 оноос Засгийн газрын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээнд ач холбогдол өгч, шат дараатай арга хэмжээг зохион байгуулснаар үнэлгээнүүд жигд сайжирсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын санхүүгийн байгууллагад тухайн улсын өрийн удирдлагын тогтолцоо, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх ач холбогдолтой.

            Хэрэгжүүлэх арга зам:

  • Өрийн удирдлагын тогтолцооны болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжүүлнэ.

2.Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны төсөөлөл

            Засгийн газрын өрийн багцын зорилтот бүтцийг Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банкны хамтарч боловсруулсан дунд хугацааны өрийн стратегийн загварыг ашиглан тус загварт олон төрлийн өгөгдлийг оруулан шинжилж боломжит бүтцийг тодорхойлон гаргасан болно.

            Дэвшүүлсэн зорилтын хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд хүрэх Засгийн газрын өрийн багцын дараах төсөөлөл, зорилтот бүтцийг хангах боломжтой.Үүнд:

Хүснэгт 2.Дунд хугацааны төсөөлөл, зорилтот бүтэц

Засгийн газрын өрийн багцын үзүүлэлтүүд

2018 он

Түвшин

2019 он

2020 он

2021 он

2022 он

  1. Өрийн зардал
           

Жигнэсэн дундаж хүү /хувь/

4.3

дээд

4.3

4.0

3.8

3.6

доод

3.9

3.7

3.5

3.4

  1. Дахин санхүүжилтийн эрсдэл
           

Засгийн газрын өрийн эргэн

төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.2

дээд

8.6

8.1

8.7

8.6

доод

8.5

7.9

8.3

8.0

  1. Хүүгийн эрсдэл
           

Засгийн газрын өрийн хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/

7.6

дээд

7.7

8.0

8.0

8.4

доод

7.7

7.6

7.6

7.4

  1. Ханшийн эрсдэл
           

Гадаад валютаар илэрхийлсэн өр /нийт өрд эзлэх хувь/

92.3

доод

90.0

90.0

88.0

86.0

 

/Засгийн газрын өрийн багцын зорилтот үзүүлэлтүүдийг тооцоход ОУВС болон Дэлхийн банкны аргачлалын дагуу барих-шилжүүлэх төрлийн концесс, Засгийн газрын өрийн баталгааг оруулаагүй болно./

            2.1.Өрийн зардал

            Стратегийн баримт бичгийн хэрэгжих хугацаанд жигнэсэн дундаж хүү 2018 оны жилийн эцсийн байдлаар 4.3 хувь байгаа бөгөөд энэ үзүүлэлтийг үе шаттайгаар бууруулж 2022 он гэхэд 3.4-3.6 хувьд хүргэх боломжтой. Энэ үзүүлэлт нь дотоод үнэт цаасны арилжааны дүнгээс шууд хамааралтай бөгөөд ирэх онуудад шинээр гаргах эх үүсвэрийн дотоод үнэт цааснаас бүрдүүлэх хэсгийг 2022 он хүртэл үе шаттайгаар өсгөн 25.0 хувьд хүргэж нэмэгдүүлэхэд багцын жигнэсэн дундаж хүү 3.6 хувьтай байх тооцоололтой байна. Дотоод үнэт цаас гаргах хэрэгцээг багасгаснаар энэ үзүүлэлтийг бууруулж 3.4 хувьд хүргэх боломжтой.

            2.2.Дахин санхүүжилтийн эрсдэл

            Дахин санхүүжилтийн эрсдэлийг хэмжих үзүүлэлт болох өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа гадаад зээллэгийн хувьд ирэх онуудад төлөгдөх гадаад үнэт цаасны төлбөрүүдийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсэгт дахин санхүүжилт хийснээс хамааран энэ үзүүлэлт 2021 онд 8.7 жил, 2022 онд 8.6 жил хүртэл нэмэгдэхээр байна.

            Дотоод зээллэгийн хувьд 2017 оны 10 дугаар сараас эхлэн шинээр үнэт цаас гаргаагүй, мөн үнэт цаасны тодорхой хэсгийг хугацаанаас нь өмнө буцаан худалдаж авсан зэргээс шалтгаалан 2018 оны жилийн эцсийн байдлаар дотоод үнэт цаасны үлдэгдэл 1.5 их наяд төгрөгт хүрч, эргэн төлөгдөх дундаж хугацаа 5 жил байна. Энэ хоёр үзүүлэлтийг хянаснаар өрийн багцын эргэн төлөгдөх дундаж хугацааг 8 жилээс бууруулахгүйгээр 8.6 жил хүртэл сайжруулах боломжтой болно.

            2.3.Хүүгийн эрсдэл

            2018 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын өрийн багцын 12.8 хувийг хувьсах хүүтэй зээл эзэлж байна. Үүнд: Азийн хөгжлийн банкнаас болон Кредит Свисс банкнаас авсан зээлүүд багтаж байгаа бөгөөд хүүгийн эрсдэлийн хэмжүүр болох хүү шинэчлэгдэх дундаж хугацаа нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 7.6 жил байна.

            Лондонгийн банкнаас тооцоолон гаргасан төсөөлөлд Лондонгийн банк хоорондын захын хүү /Libor хүү/ 2019 онд бага зэрэг бууж, дунджаар 2.4 хувьд хүрэх бол 2020 онд 2.7 хувь, 2021 онд 3.7 хувьд хүрч нэмэгдэхээр байгаа нь стратегийн баримт бичгийн хэрэгжих хугацаанд шинээр хувьсах хүүтэй зээл авахгүй байхад анхаарч, хувьсах хүүтэй зээлийн хүүг тогтмолжуулах арга хэмжээг авснаар Засгийн газрын өрийн хүү шинэчлэгдэх дундаж хугацааг 8.4 жил хүртэл сайжруулах боломжтой юм.

            2.4.Ханшийн эрсдэл

            Засгийн газрын өрийн багцад эзлэх гадаад валютаар илэрхийлэгдсэн өр 2018 онд 92.3 хувьтай байгаа бөгөөд стратегийн баримт бичгийн хэрэгжих хугацаанд төсвийн алдагдал буурч, Засгийн газрын зээллэгийн хэрэгцээ багасах төлөвтэй байна. Иймд төсвийн алдагдлыг нөхөх Засгийн газрын дотоод үнэт цаасны хэмжээ хязгаарлагдах тул нийт Засгийн газрын өрийн багцад эзлэх гадаад өрийн хэмжээ өндөр хэвээр байхаар төсөөлж байна.

 

1.УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР, ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

         1.1.Улсын нийт гадаад өр

            Улсын нийт гадаад өр 2018 оны жилийн эцсийн байдлаар 28.7 тэрбум ам.доллартой тэнцэж, үүнээс Төв банк /Монголбанк/-ны гадаад өр 7 хувь, хадгаламжийн байгууллагын гадаад өр 8.0 хувь, хадгаламжаас бусад байгууллагын гадаад өр 28.0 хувь, өр үүсгэх нөхцөлтэй гадаадын шууд хөрөнгө оруулалт /гадаадын харьяалал бүхий толгой компаниас нь Монгол Улс дахь охин компанидаа дараа төлөгдөх нөхцөлтэй оруулж байгаа шууд хөрөнгө оруулалт/ 32.0 хувь, Засгийн газрын гадаад өр 25.0 хувийг тус тус эзэлж байна.

            График 1.Улсын нийт гадаад өр /тэрбум ам.доллар/

            График 2.Улсын нийт гадаад өр /2018 он, бүтцээр, тэрбум ам.доллар/

 

График 2.Улсын нийт гадаад өр /2018 он, бүтцээр, тэрбум ам.доллар/

            Улсын нийт гадаад өрийн 2017-2018 оны өөрчлөлтийг задалбал гадаадын шууд хөрөнгө оруулалт /компани хоорондын зээллэг/ 1.2 тэрбум ам.доллар, бусад секторын гадаад өр 158.0 сая ам.доллар, банкны салбарын өр 26.0 сая ам.доллар, Төв банк /Монголбанк/-ны өр 5.0 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн байна.

 График 3.Гадаад валютын албан нөөц /2016-2018 он, тэрбум ам.доллар/


           

            Хадгаламжийн бус үйл ажиллагаатай байгууллагуудын гадаад өрийн өсөлтөд Монгол Улсын Хөгжлийн банкны гадаад зээллэг зонхилох хувийг эзэлж байна.

            Засгийн газраас төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулагдсан гадаад хөтөлбөрийн зээл болон гадаадын төсөл, хөтөлбөрийн валютын эх үүсвэрийг зөвхөн Төв банк /Монголбанк/-нд арилжаалж, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

1.2.Засгийн газрын өр

            Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тодорхойлолтын хүрээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдэл 20,212.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 72.5 хувьтай тэнцэж байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оноос 1,256.2 тэрбум төгрөгөөр буурч, 18,955.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна.

            Хүснэгт 3.Засгийн газрын өр /2016-2018 он, тэрбум төгрөг/

Өрийн бүтэц, өрийн хэрэгсэл

2016 он

2017 он

2018 он

дүн

хувь

дүн

хувь

дүн

хувь

I. Засгийн газрын дотоод өр

5,796.0

26.0

3,461.9

15.2

1,564.7

7.0

1.1

Үнэт цаас

5,488.8

24.6

3,461.9

15.2

1,564.7

7.0

1.2

Өрийн бичиг

307.2

1.4

-

-

-

-

II. Засгийн газрын гадаад өр

12,363.8

   55.5

16,857.8

74.1

18,865.6

84.3

2.1

Үнэт цаас

5,380.5

24.1

7,701.6

33.9

7,664.5

34.3

2.2

Зээл

6,983.3

31.3

9,156.2

40.2

11,201.1

50.1

III. Бусад өр төлбөр

4,120.3

18.5

2,431.9

10.7

1,936.7

8.7

3.1

Засгийн газрын өрийн баталгаа

3,451.5

15.5

1,663.7

7.3

1,130.7

5.1

3.2

Концесс /барих-шилжүүлэх төрлийн/

668.9

3.0

768.2

3.4

806.0

3.6

ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР (I+II+III)

22,280.1

100.0

22,751.6

100.0

22,367.0

100.0

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР (ӨҮЦ)

18,861.0

 

20,212.1

 

18,955.9

 

Хуулиар тогтоосон өрийн хязгаар

 

88.0

 

85.0

 

80.0

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

 

78.8

 

72.5

 

58.9

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

 

93.1

 

81.6

 

69.5

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд:

ДНБ /оны үнээр, тэрбум төгрөг/

23,942.9

27,895.5

32,166.0

Тайлант хугацааны ам.долларын ханш /төгрөг/

2490

2427

2 643


            1.2.1.Засгийн газрын дотоод үнэт цаас

            Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2016 онд 5,488.8 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн нь Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж 2,066.7 тэрбум төгрөг, Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор 1,000.0 тэрбум төгрөг, Сайн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулж 596.0 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн алдагдлын санхүүжилтэд 239.9 тэрбум төгрөг, нийт 3,902.5 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасыг арилжаалсантай холбоотой байна.

            Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг 2017 оны 10 дугаар сараас эхлэн зогсоож, зах зээлийн бодит хүүтэй харьцуулахад өндөр хүүтэй үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авах замаар үнэт цаасны үлдэгдлийг 2018 оны эцэст 1,564.7 тэрбум төгрөгт хүргэж, 2016 оноос 71.4 хувиар бууруулсан.

График 4.Засгийн газрын дотоод үнэт цаас /улирлаар, тэрбум төгрөг/

            1.2.2.Өрийн бичиг

            Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд 2015-2016 онд 697.2 тэрбум төгрөгийн өрийн бичгийг бичиж хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд олгосон. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоолоор хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үлдэгдэл, концессын эргэн төлөлтийг өрийн бичгээр баталгаажуулахыг хориглосноор 2016 оноос хойш шинээр өрийн бичиг бичигдээгүй бөгөөд 2016-2017 онд дээрх өрийн бичгийг мөнгөжүүлснээр Засгийн газрын өрд өрийн бичгийн үлдэгдэлгүй болсон.

            График 5.Өрийн бичгийн гаргалт ба эргэн төлөлт /улирлаар, тэрбум төгрөг/

            1.2.3.Засгийн газрын гадаад үнэт цаас /бонд/

            Монгол Улсын Засгийн газраас олон улсын санхүүгийн зах зээлд анх 2012 онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг арилжаалсан бол 2015 онд 161.2 сая ам.долларын ДимСам бонд, 2016 онд 500.0 сая ам.долларын Мазаалай бонд, 2017 онд 600.0 сая ам.долларын Хуралдай бонд, 2018 онд 800.0 сая ам.долларын Гэрэгэ бондуудыг тус тус арилжаалж, нийт 3,561.2 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн. Үүнээс Чингис, ДимСам, Мазаалай бондуудыг төсөл, хөтөлбөр болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр арилжаалсан бол Хуралдай, Гэрэгэ бондуудыг гадаад бондын дахин санхүүжилт хийх зорилгоор арилжаалсан.

            Засгийн газар 2017 оны 03 дугаар сард Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын төлбөрийг дахин санхүүжүүлэхээр Хуралдай бонд, 2017 оны 10 дугаар сард Чингис, ДимСам бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор Гэрэгэ бондыг тус тус арилжаалж өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн.

            Засгийн газрын гадаад үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 2016-2018 онд нийт 1,386.0 сая ам.доллар /үүнээс үндсэн төлбөрт 660.3 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 725.7 сая ам.доллар/-ыг төлөөд байна.

 

Хүснэгт 4.Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээлэл

Гадаад үнэт цаас

Валют

Дүн

Гаргасан огноо

Купон /хувь/

Хуга-цаа

Үлдэгдэл 2018.12.31

сая ам.доллар

тэрбум төгрөг

1

Чингис

сая ам.доллар

 500.0

2012.12.05

4.125

5

-

-

2

Чингис

сая ам.доллар

 1,000.0

2012.12.05

5.125

10

1,000.0

2,642.9

3

ДимСам

сая юань

 1,000.0

2015.06.30

7.5

3

-

-

4

Мазаалай

сая ам.доллар

 500.0

2016.04.06

10.875

5

500.0

1,276.1

5

Хуралдай

сая ам.доллар

 600.0

2017.03.09

8.75

7

600.0

1,531.3

6

Гэрэгэ

сая ам.доллар

 800.0

2017.10.26

5.625

5.5

800.0

2,041.7

 

НИЙТ

 

 

 

 

 

 2,900.0

7,492.0 

График 6.Монгол Улсын зээлжих зэрэглэлийн динамик

            Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээл дээр арилжаалахад тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас гадна үнэт цаас гаргагч орны зээлжих зэрэглэл нь үнэт цаасны арилжаа амжилттай явагдах болон хүүгийн хувь хэмжээг багаар тогтооход чухал нөлөөтэй байдаг.

            Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Мүүдис агентлаг 2016 онд B2, хэтийн төлөвийг сөрөг, Фитч агентлаг В, хэтийн төлөвийг тогтвортой, Эс энд Пи агентлаг В+, хэтийн төлөвийг тогтвортой хэмээн үнэлж байсан бол 2017-2018 онд зэрэглэл тогтоогч байгууллага тус бүрийн үнэлгээгээр зээлжих зэрэглэл 1-2 шатаар нэмэгдээд байна. Энэ нь Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт элсэн орж, эдийн засаг, санхүүгийн зах зээл, төсвийг эрүүлжүүлэх, төсөв, мөнгөний оновчтой бодлого баримталсны үр дүн юм. Мөн төсвийн алдагдлыг бууруулж, ханшийн сулралыг тогтворжуулан гадаад валютын албан нөөцийг 1.0 тэрбум ам.доллароос 3.5 тэрбум ам.долларт хүргэж, 2017-2018 онд төлөх хуваарьтай гадаад бондуудын төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүйгээр төлж барагдуулсан зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна.

            Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна аж ахуйн нэгж, байгууллагуудын зээлжих зэрэглэл нэмэгдэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх бөгөөд олон улсын зах зээлд арилжаалагдаж байгаа Засгийн газрын үнэт цаасны үнэ өсөхөд ач холбогдолтой юм.

            1.2.4.Гадаад зээл

            Монгол Улсын Засгийн газар 2016-2018 онд олон улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас төслийн зээлийн хүрээнд 1,106.3 сая ам.доллар, хөтөлбөрийн зээлийн хүрээнд 796.0 сая ам.доллар, арилжааны нөхцөлтэй 240.0 сая ам.доллар, нийт 2,142.2 сая ам.доллар буюу 5,070.8 тэрбум төгрөгийг авч ашигласан.

            Хүснэгт 5.Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт

Төрөл

2016 он

2017 он

2018 он

Нийт

сая ам.доллар

тэрбум төгрөг

сая ам.доллар

тэрбум төгрөг

сая ам.доллар

тэрбум төгрөг

сая ам.доллар

тэрбум төгрөг

хувь

Төслийн зээл

392.6

863.3

309.7

752.1

404.0

1,015.6

1,106.3

2,631.0

50.0

Хөтөлбөрийн зээл

-

-

606.0

1,478.1

190.0

474.9

796.0

1,953.0

39.0

Арилжааны зээл

240.0

486.7

-

-

-

-

240.0

486.7

11.0

Нийт

632.6

1,350.1

915.7

2,230.2

594.0

1,490.5

2,142.2

5,070.8

100.0

 

            Эдийн засагт төсвийн болон төлбөрийн тэнцлийн хосолсон хүндрэл тулгарсантай холбогдуулан 2017 онд Засгийн газар ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг эхлүүлэн гурван жилийн хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, сэргээх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж, төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн сахилга батыг чангатгах, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.

            График 7.Гадаад зээлийн 2016-2018 оны ашиглалт салбараар /хувиар, сая ам.доллар/

  

            Гадаад зээлийн ашиглалтыг ангилал болон салбараар авч үзвэл нийт зээлийн 11.0 хувь нь арилжааны зээл, 37.0 хувь нь хөтөлбөрийн зээл, 52.0 хувь нь төслийн зээл эзэлж байгаа бөгөөд төслийн зээлийн дийлэнх буюу 32.0 хувийг зам, тээврийн салбарт зарцуулсан байна.

            1991 оноос хойш Монгол Улсад хөгжлийн албан ёсны тусламж хэлбэрээр хамгийн их туслалцаа үзүүлсэн олон улсын байгууллагад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, түнш орнуудад Япон, БНХАУ зэрэг улс орнууд орж байна.

График 8.Гадаад зээлийн 1991-2018 оны ашиглалт, зээлдэгч байгууллагаар /түүхэн ханшаар, тэрбум төгрөг/

            1.2.5.Засгийн газрын өрийн баталгаа

            Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш нийт 11 зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргасан бөгөөд Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрч буурсан боловч Засгийн газар 2015 онд Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээл дээр гаргасан 500.0 сая ам.долларын үнэт цаасанд Засгийн газрын дотоод үнэт цаасыг барьцаалан өрийн баталгаа гаргаснаар Засгийн газрын нийт өрийн баталгаа нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна.

            Хүснэгт 6.Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл

Баталгаа гаргуулагч

Зээлдүү-лэгч

Валют

Огноо

Хүү

/хувь/

Хугацаа

/жил/

2018.12.31

үндсэн валют /сая/

тэрбум төгрөг

I. ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРГАСАН

1

Монгол Улсын Хөгжлийн банк

Global Investors

ам.доллар

2012.03.21

5.75

5

 -

 -

2

МИАТ ТӨХК

PEFCO

ам.доллар

2013.12.24

2.52

10

34.6

91.6

3

МИАТ ТӨХК

ING Capital

ам.доллар

2013.12.24

5.3+

Libor

7

6.0

15.8

4

МИАТ ТӨХК

ING Bank N.V.

ам.доллар

2013.12.24

9.4+

Libor

5

 -

 -

5

Монгол Улсын Хөгжлийн банк

Japan Investors

иен

2014.01.06

1.52

10

30,000.0

718.2

6

Монгол Улсын Хөгжлийн банк

China Dev. bank

ам.доллар

2014.09.03

6.0

8

108.0

285.4

7

Монгол Улсын Хөгжлийн банк

Credit Suisse

ам.доллар

2014.09.05

4.375+Libor

5

 -

 -

8

Монгол Улсын Хөгжлийн банк

VTB

ам.доллар

2016.06.15

5.75+

Libor

1

 -

 -

9

ГБНБ ХХК

Голомт банк

төгрөг

2016.05.01

 

1

 -

 -

10

Эрдэнэс Монгол ХХК

ADB

ам.доллар

2016.04.01

0.6+

Libor

15

7.4

19.7

НИЙТ

1,130.7

II. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСААР БАТАЛГААЖСАН

1

Худалдаа хөгжлийн банк

Олон улсын хөрөнгө оруулалт

ам.доллар

2015.05.19

9.75

5

500.0

1321.5

 

            Засгийн газар 2016 оны 6 дугаар сараас хойш шинээр Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй бөгөөд цаашид Засгийн газрын өрийн баталгааны хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, гаргасан Засгийн газрын өрийн баталгаат зээллэгийн эргэн төлөлтөд тавих хяналтыг сайжруулах бодлогыг баримтлан ажиллаж байна.

            Өрийн удирдлагын тухай хуулийг батлахаас өмнө Монгол Улсын Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын Евробонд, Самурай бонд, Кредит Свисс банк,  БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлүүд, МИАТ ТӨХК-ийн нисэх онгоц худалдан авах зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан бол Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаас хойш Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бонд, Хөгжлийн банкны ОХУ-ын ВТБ банкнаас авсан зээл, Эрдэнэс Монгол ХХК-ний Азийн хөгжлийн банкнаас авсан зээлд  Засгийн газрын өрийн баталгаа гаргасан байна.

            1.2.6.Барих-шилжүүлэх төрлийн концесс

            Өрийн удирдлагын тухай хуулиар улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ нь өрийн хэрэгсэлд тооцогдох бөгөөд улирал бүр гарсан ашиглалтыг үндэслэн Засгийн газрын өрийн үлдэгдэлд бүртгэж байна. Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээний Засгийн газрын өрд бүртгэгдсэн дүн 2015 оны жилийн эцэст 261.0 тэрбум төгрөг байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 806.0 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээний үлдэгдэл 2015-2018 онд нэмэгдсэн бол орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын үлдэгдэл буурсан нь улсын төсвөөс төлөгдөх концессын гэрээний дийлэнх нь 2015-2016 онд байгуулагдаж, төслүүдийн гүйцэтгэл эдгээр онуудад хийгдсэнтэй холбоотой байна.

            Хүснэгт 7.Концессын гэрээний үлдэгдэл /2018 он, тэрбум төгрөг/

Барих-шилжүүлэх төрлийн концесс

Төслийн тоо

Гэрээний дүн

Үлдэгдэл 2018.12.31

Улсын төсөв

23

1,759.5

803.5

100.0 хувийн гүйцэтгэлтэй

13

524.7

290.9

50.0-98.0 хувийн гүйцэтгэлтэй

4

594.1

442.0

1.0-49.0 хувийн гүйцэтгэлтэй

6

640.7

70.7

Орон нутаг

8

8.6

2.5

Баянхонгор аймаг

1

3.7

0.5

Говь-Алтай аймаг

3

3.5

1.3

Завхан аймаг

1

0.5

0.1

Ховд аймаг

3

0.9

0.5

НИЙТ

31

1,768.1

806.0

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Харин орон нутгийн төсвөөс төлөгдөх концессын гэрээнүүд 2012-2014 онд байгуулагдсан бөгөөд дийлэнх гэрээний эргэн төлөлт 2015-2017 онд төлөгдсөнөөр үлдэгдэл багассан байна.

Хүснэгт 8.Барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээний үлдэгдэл /тэрбум төгрөг/

Концессын төрөл

2015 он

2016 он

2017 он

2018 он

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концесс

261.0

623.1

750.9

803.5

Шинээр гарсан ашиглалт

261.0

737.7

299.5

187.3

Төлөгдсөн төлбөр

-

373.8

178.4

79.0

Засгийн газрын өрд бүртгэлтэй концессын

гэрээний тоо

7

28

26

23

Орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концесс

-

45.8

17.3

2.5

Шинээр гарсан ашиглалт

-

70.4

14.6

0.6

Төлөгдсөн төлбөр

-

24.6

43.2

0.5

Засгийн газрын өрд бүртгэлтэй концессын

гэрээний тоо

-

28

18

8

НИЙТ

261.0

668.9

768.2

806.0

 

            Барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ нь Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг өсгөснөөр төсөвт дарамт учруулж байсан тул Засгийн газрын 2016 оны 37 дугаар тогтоолоор барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээг дахин байгуулахгүй байх, гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг зогсоохыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Үндэсний хөгжлийн газарт даалгасан.

            Үүний дагуу Сангийн яамнаас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй аливаа төсөл, арга хэмжээг концессын гэрээгээр хэрэгжүүлэхгүй байхад хяналт тавин ажиллаж байна.

2.САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИТ ЭХ ҮҮСВЭР

            Засгийн газар 2017 оноос эхлэн Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага, өрийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд өндөр хүүтэй, богино хугацаатай арилжааны зээллэгээс татгалзаж, урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийг авч, ашиглаж эхэлсэн.

            Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд гадаад өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газар болон Хөгжлийн банкийг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор шинээр гадаад зээл авах, Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг хязгаарласан.

            Өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд Засгийн газрын санхүүжилтийн дийлэнх хувийг 2016-2017 онд дотоод, гадаадын зах зээлээс татсан арилжааны нөхцөлтэй эх үүсвэрийг ашиглан хангасан бол 2018 онд арилжааны нөхцөлтэй зээллэг хийгдээгүй бөгөөд цаашид төсвийн алдагдал, төсөл, хөтөлбөрийг арилжааны нөхцөлтэй гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэхгүй байх бодлогыг баримталж байна.

            Хүснэгт 9. Шинээр татсан эх үүсвэрийн хэмжээ /тэрбум төгрөг/

Эх үүсвэр

2016 он

2017 он

2018 он

Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр

863.3

2,230.2

1,410.8

Олон талт эх үүсвэр

236.0

1,004.6

718.0

Хоёр талт эх үүсвэр

627.3

1,225.6

692.8

Арилжааны нөхцөлтэй эх үүсвэр

1,508.0

3,445.1

-

Гадаад үнэт цаас

1,021.2

3,445.1

Арилжааны зээл

486.7

-  

Дотоод эх үүсвэр

4,435.4

3,376.6

-

Дотоод үнэт цаас

3,902.5

3,376.6

-

Өрийн бичиг

532.9

-

-

НИЙТ

6,806.7

9,051.9

1,410.8


   2.1.Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр

            Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломжит эх үүсвэрийн хэмжээ 13.3 их наяд төгрөгтэй тэнцэхээр байгаа нь 2018 оны эцэст 10.2 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа гадаад хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдлээс 30.0 хувиар их байна.

            2011-2018 онд зээлийн гэрээ байгуулагдан хэрэгжиж байгаа 68 төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ашиглагдаагүй байгаа зээлийн үлдэгдэл эх үүсвэр 3.5 их наяд төгрөг, шинээр хэрэгжих 19 төсөл, хөтөлбөрийн хүрээнд авч ашиглахаар хүлээгдэж байгаа 2.8 их наяд төгрөгийн эх үүсвэр байна.

            Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжих дундаж хугацаа 4-7 жил байдаг бөгөөд эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд жилд ойролцоогоор 2.2 их наяд төгрөгийн зээлийг авч ашиглахаар байна.

            Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд хэрэгжиж байгаа болон гэрээ хэлэлцээр нь байгуулагдсан хэрэгжихээр хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн саналд дүн шинжилгээ, үнэлгээ хийж, эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн, зайлшгүй шаардлага бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх механизмыг бий болгож, үр ашиг багатай төсөл, хөтөлбөрүүдийг багасгах, хэрэгжүүлэхгүй байх бодлогыг баримтална.

            Хүснэгт 10.Гадаад хөнгөлөлттэй зээлийн ашиглаагүй үлдэгдэл болон шинээр ашиглах дүн

Санхүүжүүлэгч байгууллага

Хэрэгжиж байгаа төслийн хүрээнд

Шинээр хэрэгжих төсөлд

Нийт ашиглагдаагүй үлдэгдэл

сая ам.доллар

тэрбум төгрөг

сая ам.доллар

тэрбум төгрөг

сая ам.доллар

тэрбум төгрөг

БНХАУ

 1,377.2

 3,624.2

 907.0

 2,386.9

 2,284.2

 6,011.1

БНСУ

 685.4

 1,803.6

 19.6

 51.6

 705.0

 1,855.2

БНГУ

 4.2

 11.1

 19.1

 50.1

 23.3

 61.3

Герман

 -

 -

 22.5

 59.1

 22.5

 59.1

Унгар

 -

 -

 25.0

 65.8

 25.0

 65.8

Европын сэргээн босголт хөгжлийн банк

 -

 -

 9.7

 25.5

 9.7

 25.5

Дэлхийн банк

 150.1

 394.9

 12.0

 31.6

 162.1

 426.5

ХААХОУСан

 7.5

 19.7

 -  

 -

 7.5

 19.7

Азийн хөгжлийн банк

 583.8

 1,536.4

 47.2

 124.2

 631.0

 1,660.5

Европын хөрөнгө оруулалтын банк

 38.1

 100.4

 -

 -

 38.1

 100.4

Австри

 17.8

 46.9

 -

 

 17.8

 46.9

Франц

 0.5

 1.4

   

 0.5

 1.4

БНЭУ

 1,018.6

 2,680.6

 -

 -

 1,018.6

 2,680.6

Япон

 124.1

 326.5

   

 124.1

 326.5

Нийт

 4,007.4

10,545.7

 1,062.0

 2,794.8

 5,069.4

 13,340.5


   2.2.Арилжааны нөхцөлтэй гадаад эх үүсвэр

            Засгийн газраас 2012 онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 2015 онд 1.0 тэрбум юань /161.2 сая ам.доллар/-ийн ДимСам бонд, 2016 онд 500.0 сая ам.долларын Мазаалай бонд, 2017 онд 600.0 сая ам.долларын Хуралдай бонд болон 800.0 сая ам.долларын Гэрэгэ бонд, нийт 3.6 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан.

            ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар арилжааны нөхцөлтэй гадаад зээллэгийг зөвхөн дахин санхүүжилтийн зориулалтаар арилжаалахаар тохирсон бөгөөд шинээр төсөл, хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар гадаад зээллэг авахыг улирлын шалгуур үзүүлэлтийн дагуу хориглосон.

            Стратегийн баримт бичгийн хэрэгжих хугацаанд 2021 онд Мазаалай бондын 500.0 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын 1,000.0 сая ам.долларын үнэт цаасыг эргэн төлөх бол 2023-2024 онд Гэрэгэ, Хуралдай бондын хүрээнд арилжаалсан 1,400.0 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдад эргэн төлнө.

            Эдгээр төлбөрүүдийг нэмэлт эх үүсвэргүйгээр төсөв, гадаад валютын албан нөөцөөс төлөх нь эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй тул дийлэнх хэсгийг нь өрийн зохицуулалтын арга хэмжээг авч дахин санхүүжилт хийж төлөхөөр байна.

            Олон улсын зах зээл дээр гаргасан Засгийн газрын Чингис, Мазаалай, Хуралдай болон Гэрэгэ бондуудын хоёрдогч зах зээлийн өгөөж 6.0-8.0 хувьтай байна.

 

График 9.Гадаад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн өгөөж /2015-2018 он/

 2.3.Дотоодын банк, санхүү, хөрөнгийн зах зээлээс татах боломжит эх үүсвэр

            Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах, улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг бага зардлаар цаг хугацаанд нь санхүүжүүлэх, төсвийн болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хугацаанд нь олгоход Засгийн газрын дотоод үнэт цаас чухал үүрэгтэй.

График 10.Төв банкны үнэт цаас болон Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл /тэрбум төгрөг/

            Засгийн газар 1996 оноос эхлэн Засгийн газрын дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжааны банкууд, хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд 2012 оноос эхлэн Төв банк /Монголбанк/-ны цахим системээр, 2014 оноос Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн.

            Үүний үр дүнд Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү буурч, дотоодын зах зээлээс богино хугацаанд бага хүүтэй эх үүсвэрийг төвлөрүүлэх боломж бүрдсэн боловч төсвийн алдагдал өндөр байсан нь Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны дүнг нэмэгдэхэд хүргэж, бодлогын хүү өссөнөөр Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү нэмэгдсэн. Улмаар үндсэн болон хүүгийн төлбөр нь улсын төсөв, Төрийн сангийн мөнгөн хөрөнгөд их хэмжээний дарамт учруулж байсан тул Засгийн газар 2017 оны 10 дугаар сараас эхлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

            Арилжаа зогссоноор Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2018 оны жилийн эцэст 1.6 их наяд төгрөгт хүрч 2016 оныхоос 3.5 дахин буурсан бол Төв банк /Монголбанк/-ны үнэт цаасны үлдэгдэл огцом нэмэгдэж, 2018 оны жилийн  эцэст 5.0 их наяд төгрөгт хүрсэн нь 2016 оныхоос 8.8 дахин өссөн байна. Төв банк /Монголбанк/-ны үнэт цаасны үлдэгдэл өсөх болсон гол шалтгаан нь Засгийн газрын дотоод үнэт цаасны гол худалдан авагч болох арилжааны банкууд сул чөлөөт эх үүсвэрээрээ Төв банк /Монголбанк/-ны үнэт цаасыг түлхүү худалдан авч эхэлсэнтэй холбоотой юм.          

            Засгийн газрын дотоод үнэт цаасны дийлэнх хэсэг буюу 90 гаруй хувийг зөвхөн арилжааны банкууд худалдан авч байсан нь Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүг мөнгөний бодлогын гол хэрэгсэл болох бодлогын хүүгээс хэт хамааралтай болгож, цөөн тооны арилжааны банкууд арилжаанд оролцсоноор хүүгийн түвшинг өндөр тогтоох гол шалтгаан болж байна.      

            Иймд Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, хүүгийн түвшинг бууруулах зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасыг жил бүр тогтмол арилжаалах, арилжааны системийг сайжруулах замаар иргэд, аж ахуйн нэгжийг Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд нээлттэй оролцох боломжийг ханган ажиллаж байна. Банкны нийт хадгаламжийн дүн, Монголын хөрөнгийн биржийн хувьцааны зах зээлийн үнэлгээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа болон жижиглэнгийн үнэт цаасны арилжааны үр дүнгээс үзэхэд дотоодын зах зээлд Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг иргэд, аж ахуйн нэгжид зориулан хөгжүүлэх боломж өндөр байна.

 

График 11.Нийт хадгаламжийн үлдэгдэл ба хувьцааны зах зээлийн үнэлгээ /тэрбум төгрөг/

 

3.ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСӨӨЛӨЛ БА НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

            Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2018 оны төсвийн жилд 80.0 хувиас, 2019 оны төсвийн жилд 75.0 хувиас, 2020 оны төсвийн жилд 70.0 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60.0 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж заасан. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны жилийн эцсийн байдлаар 22.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр хүлээгдэж байгаа ДНБ-ий 58.9 хувьд хүрсэн бол 2019 онд 57.1 хувь, 2020 онд 54.3 хувь, 2021 онд 50.0 хувь, 2022 онд 46.2 хувьд тус тус хүрэх төсөөлөлтэй байна.

            Хүснэгт 11.Засгийн газрын өрийн тусгай шаардлагын төсөөлөл /тэрбум төгрөг/

Өрийн хэрэгсэл

2019.12.31

2020.12.31

2021.12.31

2022.12.31

I. Засгийн газрын дотоод өр

1,873.9

1,723.0

1,529.0

1,169.4

1.1

Үнэт цаас

1,873.9

1,723.0

1,529.0

1,169.4

II. Засгийн газрын гадаад өр

20,631.3

22,986.3

24,678.2

26,814.9

2.1

Үнэт цаас

7,696.6

8,082.3

8,405.6

8,741.8

2.2

Зээл

12,934.7

14,904.0

16,272.6

18,073.0

III. Засгийн газрын өрийн баталгаа

1,107.3

1,057.4

997.4

930.8

3.1

Засгийн газрын өрийн баталгаа

1,107.3

1,057.4

997.4

930.8

IV. Барих-шилжүүлэх концесс

1,178.3

990.4

802.5

614.6

4.1

Барих-шилжүүлэх концесс

1,178.3

990.4

802.5

614.6

ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР

24,790.7

26,757.0

28,007.1

29,529.6

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР (ӨҮЦ)

20,739.6

22,089.1

22,910.5

23,869.2

Хуулиар тогтоосон өрийн хязгаар /хувь/

75.0

70.0

60.0

60.0

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

57.1

54.3

50.0

46.2

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

68.3

65.8

61.1

57.2

 

    3.1.Гадаад валютын ханшийн нөлөөлөл

            Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөөлөлд төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг жил бүр 4.0-5.0 хувиар сулрахаар тооцоолсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Засгийн газрын гадаад өрийн багц дахь дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын ханш 15.0 хувиар өссөн тохиолдолд стратегийн баримт бичгийг шинэчлэх, төсвийн тусгай шаардлагыг түр түдгэлзүүлэхээр заасан байдаг.

            График 12.Гадаад валютын ханшийн нөлөөлөл

            Дунд хугацааны өрийн шалгуур үзүүлэлтийн төсөөллийг гадаад валютын ханшийг 10.0, 15.0 хувь сулрахад мэдрэмжийн шинжилгээгээр:

                        a/ханш жил бүр 10.0 хувь сулрахад өрийн шалгуур үзүүлэлт 2021, 2022 онд 0.8-2.1 хувиар;

                        б/ханш жил бүр 15.0 хувь сулрахад өрийн шалгуур үзүүлэлт 2021-2022 онд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгаараас 10.9-12.7 хувиар зөрчигдөх эрсдэлтэй болохыг харуулж байна.

3.2.Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн нөлөөлөл

            Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөөлөлд ДНБ-ий бодит өсөлтийг 2019 онд 8.0 хувь, 2020-2022 онд 6.0 хувь байхаар тооцоолсон.

            Дунд хугацааны өрийн шалгуур үзүүлэлтийн төсөөллийг ДНБ-ий өсөлтийн таамаглал жил бүр 25.0 хувь болон 50.0 хувиар буурахаар тооцоолсон мэдрэмжийн шинжилгээгээр:

                        а/эдийн засгийн өсөлтийн таамаглал 25.0 хувиар хэлбэлзэхэд 2022 оны эцэст өрийн шалгуур үзүүлэлт 50.4 хувьд;

                        б/50.0 хувиар хэлбэлзэхэд 2022 оны эцэст 53.6 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур үзүүлэлт хангагдахаар байна.

            График 13.ДНБ-ий өсөлтийн нөлөөлөл

            Дээрх мэдрэмжийн шинжилгээнүүдээс дүгнэхэд Засгийн газрын өрийн багц, өрийн шалгуур үзүүлэлт нь ханшийн хэлбэлзэлд ДНБ-ий хэлбэлзлээс өндөр мэдрэмжтэй байгаа бөгөөд дунд хугацаанд валютын ханшийг тогтворжуулах, валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор нийт өрийн багцад гадаад өрийн эзлэх хувийг багасгах, дотоод үнэт цаасны зах зээлийг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байна.

4.ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАГЦ ДАХЬ ЗАРДАЛ, ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ

            Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээний цар хүрээ нь өрийн удирдлагатай холбоотой бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоог тодотгон харуулдаг чухал ач холбогдолтой. Засгийн газрын өрийн багцыг удирдахдаа зардал, эрсдэлийн шалгуурт үндэслэн багцын зохистой харьцааг тогтоосноор төсвийн үзүүлэлтүүдийг эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой юм.

            Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд 2018 оны жилийн эцсийн байдлаар дараах байдалтай байна.

            Хүснэгт 12.Засгийн газрын өрийн багцын зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд /2018.12.31/

Эрсдэлийн үзүүлэлт

Гадаад зээл

Дотоод зээл

Нийт

Засгийн газрын өр /тэрбум төгрөг/

19,990.8

1,564.7

21,555.4

Засгийн газрын өр /сая ам.доллар/

7,563.9

592.0

8,155.9

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

62.1

4.9

67.0

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

51.8

4.9

56.6

Өрийн багцын зардал

Хүүгийн төлбөрийн ДНБ-д эзлэх хувь

2.3

0.6

2.9

Жигнэсэн дундаж хүү /хувь/

3.6

12.2

4.3

Дахин санхүүжилтийн эрсдэл

Эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.4

5.0

8.2

Богино хугацаанд төлөгдөх өр /нийт өрд эзлэх хувь/

2.2

10.6

2.7

Богино хугацаанд төлөгдөх өр /ДНБ-д эзлэх хувь/

1.7

0.5

2.2

Хүүгийн түвшний эрсдэл

Хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/

7.7

5.0

7.6

1 жилд тогтмолжуулах өр /нийт өрд эзлэх хувь/

13.0

10.6

12.8

Тогтмол хүүтэй зээл ба бонд /нийт өрд эзлэх хувь/

88.3

100.0

89.0

Ханшийн эрсдэл

Гадаад валютаар илэрхийлэгдсэн өр /нийт өрд эзлэх хувь/

 

 

92.7

Валютын нөөцөд эзлэх богино хугацаат гадаад өр /хувь/

 

 

5.9

 

/Дээрх хүснэгтэд тусгагдсан Засгийн газрын өрийн багцын зорилтот үзүүлэлтүүдэд ОУВС болон Дэлхийн банкны аргачлалын дагуу барих-шилжүүлэх төрлийн концесс, Засгийн газраас өрийн баталгааг оруулаагүй болно./

         4.1.Өрийн багцын зардал

            2018 оны жилийн эцсийн байдлаар өрийн багцын зардал ДНБ-ий 2.9 хувьтай тэнцэж байгаа бөгөөд үүнээс Засгийн газрын гадаад өрийн зардал ДНБ-ий 2.3 хувь, дотоод өрийн зардал ДНБ-ий 0.6 хувьтай байна. Өрийн багцад эзлэх дотоод өрийн зардал буурахад Засгийн газраас 2017 оны 10 дугаар сараас өндөр хүүтэй дотоод үнэт цаасны арилжааг зогсоож, заримыг нь хугацаанаас өмнө буцаан худалдан авсан нь чухал нөлөө үзүүлсэн.

            2018 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын өрийн багцын жигнэсэн дундаж хүү 4.3 хувьтай байгаа бөгөөд үүнээс гадаад өрийн жигнэсэн дундаж хүү 3.6 хувь, дотоод өрийн жигнэсэн дундаж хүү 12.2 хувьтай байна.

   4.2.Өрийн багцын эрсдэл

           4.2.1.Дахин санхүүжилтийн эрсдэл

 

            Монгол Улсын Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын Евробонд, 500.0 сая ам.долларын Чингис бонд болон 2015 онд арилжаалсан 1.0 тэрбум юанийн үнэт цаас /161.2 сая ам.доллар/-ыг буцаан төлөхөд дахин санхүүжилт хийх эрсдэлтэй тулгарч байсан боловч Засгийн газраас 600.0 сая ам.долларын Хуралдай бонд, 800.0 сая ам.долларын Гэрэгэ бондыг олон улсын зах зээл дээр арилжаалах замаар төсөв, эдийн засаг болон гадаад валютын албан нөөцөд дарамт үүсгэхгүйгээр бүрэн төлж барагдуулсан.

            Гадаад валютын албан нөөц 2017 оны 03 дугаар сард 1.1 тэрбум ам.долларт хүрсэн үед авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ нь инфляцын түвшин нэмэгдэх, валютын ханш унах зэргээр макро эдийн засгийн хэлбэлзэл үүсэхээс сэргийлсэн.

           Засгийн газраас богино хугацаат Засгийн газрын дотоод үнэт цаасны өр төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулснаас гадна 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг зогсоож, 370.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хугацаанаас өмнө буцаан худалдан авснаар дахин санхүүжилтийн эрсдэлийг буурууллаа. Үүний үр дүнд 2018 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын өрийн багцын дахин санхүүжилтийн эрсдэл харьцангуй бага түвшинд буюу нийт багцын хүрээнд эргэн төлөлтийн дундаж хугацаа 8.2 жилтэй тэнцэж байна.

            Стратегийн баримт бичиг хэрэгжих 2021, 2022 онуудад Мазаалай бондын 500.0 сая ам.доллар, Чингис бондын 1,000.0 сая ам.долларын үндсэн төлбөр төлөгдөх тул дахин санхүүжилтийн эрсдэл нэмэгдэхээр байна.

           График 14.Гадаад бондын эргэн төлөлт /сая ам.доллар/

            4.3.Хүүгийн түвшний эрсдэл

            Засгийн газрын өрийн багц дахь хүү тогтмолжуулах дундаж хугацаа 7.6 жил  байгаагаас гадаад өрийн хүү тогтмолжуулах дундаж хугацаа 7.7 жил бол дотоод өрийн хүү тогтмолжуулах дундаж хугацаа харьцангуй бага буюу 5.0 жил байна.

            Төсвийн алдагдал 2016 онд нэмэгдэж, Төв банк /Монголбанк/ бодлогын хүүг 15.0 хувьд хүргэсэн нь Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүг жилийн 18.0 хувь хүртэл өсөхөд нөлөөлж, улмаар 2016-2017 оны төсвөөс төлөгдөх дотоод хүүгийн зардлын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ нийт өрийн багцын өрийн хүү тогтмолжуулах дундаж хугацаа 2017 онд 5.4 жилд хүрч буурсан байна. Энэ нь тухайн хугацаанд богино хугацаат Засгийн газрын дотоод үнэт цаасны нийт зах зээлд эзлэх хэмжээ өндөр байсантай холбоотой юм.

            Засгийн газраас Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүг бууруулах зорилгоор 2017 онд Монголын хөрөнгийн биржээр өрсөлдөөнт хүүгийн арилжааг явуулах, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулга уулзалтыг зохион байгуулах, арилжааны дүнг Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд нийцүүлэн арилжаалах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү 2017 оны 04 дүгээр сараас буурч, жилийн 11.8 хувьд хүрсэн.

            Мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулж, арилжааны нөхцөлтэй Засгийн газрын дотоод үнэт цаасны хэмжээг бууруулах ажлын хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг тодорхойгүй хугацаагаар зогсоож, 2018-2020 онд төлөгдөх нөхцөлтэй, өндөр хүүтэй нийт 370.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2017 оны 11, 12 дугаар сард хугацаанаас өмнө буцаан худалдан авснаар өрийн багцад эзлэх богино хугацаат Засгийн газрын дотоод үнэт цаасны эзлэх хувь эрс багассан нь нийт өрийн багцын хэмжээнд хүү тогтмолжуулах дундаж хугацаа нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2018-2020 онд төлөгдөх байсан Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүгийн зардлыг 120.0 тэрбум төгрөгөөр бууруулсан бөгөөд дотоод үнэт цаасны үлдэгдэл 2017 онд 3,461.9 тэрбум төгрөг, 2018 онд 1,564.7 тэрбум төгрөг болж буурсан.

            График 15.Засгийн газрын 2016-2018 оны дотоод үнэт цаасны хүүгийн хувь

            Засгийн газрын өрийн багцын нийт өрд эзлэх тогтмол хүүтэй зээл 2016 онд 97.0 хувь байсан бол 2018 онд 89.0 хувь болж буурах болсон шалтгаан нь Кредит Свисс банкнаас авсан 250.0 сая ам.долларын зээл, Азийн хөгжлийн банкнаас 2014 онд авсан зээлүүд нь хувьсах хүүтэй эх үүсвэрээс санхүүжих болсонтой холбоотой юм.

            4.4.Валютын ханшийн эрсдэл

            Гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн дийлэнх хэсгийг ам.доллар болон зээлжих тусгай эрхийн багц, японы иен эзэлж байгаа нь тухайн валютуудаас хамаарах ханшийн эрсдэлтэй байна.

            График 16.Гадаад валютаар илэрхийлэгдэх өр /валютын бүтцээр/

            Засгийн газраас дотоод үнэт цаасны арилжааг зогсоон зарим Засгийн газрын дотоод үнэт цаасыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах замаар Засгийн газрын дотоод үнэт цаасны хэмжээг бууруулснаар гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн нийт өрд эзлэх хэмжээ 2018 онд 92.7 хувьд хүрч, 2016 оноос 15.9 хувиар өссөн.     Өрийн багцыг валютын бүтцээр нь харвал Засгийн газрын өрийн 63.0 хувь нь ам.доллар, 17.0 хувь нь зээлжих тусгай эрх, 15.0 хувь нь иен, 3.0 хувь нь евро, 2.0 хувь нь бусад валютаас бүрдсэн байна.

4.5.Зардал, эрсдэлийн шинжилгээ

            Дунд хугацааны өрийн стратегийн зардал, эрсдэлийн шинжилгээнд Дэлхийн банк, ОУВС хамтран боловсруулсан дунд хугацааны өрийн стратегийн загварыг ашиглаж, Засгийн газрын өрийн хэрэгслүүдийг дараах байдлаар багцалсан.

            Хүснэгт 13.Засгийн газрын зээллэгийн боломжит төрлүүд

Ангилал /нэр/

Төрөл

Хугацаа /жил/

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа /жил/

Валютын төрөл

Валют

 Дэлхийн банк /Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан/

тогтмол

25

5

 

гадаад

 

ам.доллар

Сэргээн босголт хөгжлийн олон улсын банк /Азийн хөгжлийн банк/

тогтмол

25

5

 

гадаад

 

ам.доллар

Сэргээн босголт хөгжлийн олон улсын банк /Азийн хөгжлийн банк/

хувьсах

25

5

 

гадаад

 

ам.доллар

Хоёр талт

тогтмол

20

5

гадаад

ам.доллар

Олон улсын бонд

тогтмол

5

4

гадаад

ам.доллар

Арилжааны зээл

тогтмол

5

3

гадаад

ам.доллар

Арилжааны зээл

хувьсах

6

2

гадаад

ам.доллар

Үнэт цаас

тогтмол

1

0

дотоод

төгрөг

Үнэт цаас /1жил/

тогтмол

2

1

дотоод

төгрөг

Үнэт цаас /3жил/

тогтмол

3

2

дотоод

төгрөг

Үнэт цаас /5жил/

тогтмол

5

4

дотоод

төгрөг

Үнэт цаас /7жил/

тогтмол

7

6

дотоод

төгрөг

Үнэт цаас /10жил/

тогтмол

10

9

дотоод

төгрөг

Үнэт цаас /15жил/

тогтмол

15

14

дотоод

төгрөг

 

            4.5.1.Өрийн удирдлагын боломжит хувилбарууд

            Дунд хугацааны өрийн стратегийн загварын дагуу дараах 4 боломжит стратегийг сонгон авч, үр дүнд шинжилгээ хийлээ.

            Загварчлал-1.Засгийн газрын гадаад үнэт цаасыг гадаад валютын албан нөөцөд дарамт учруулахгүйгээр дахин санхүүжүүлэх                                                       

            Стратеги-1 (S1): Засгийн газрын 2021 онд төлөгдөх 500.0 сая ам.долларын Мазаалай бонд, 2022 онд төлөгдөх Чингис бондын төлбөрийг хугацааны эцэст 100.0 хувь дахин санхүүжүүлэх;

            Стратеги-2 (S2): Хөтөлбөрийн зээлийн хүрээнд 2019-2020 онд ашиглах нийт 693.3 сая ам.долларын эх үүсвэрийг хуримтлуулах замаар 2021 онд төлөгдөх Мазаалай бондын төлбөрийг бүхэлд нь төлөх, 2022 онд төлөгдөх Чингис бондын төлбөрийг хугацааны эцэст бүхэлд нь дахин санхүүжүүлэх;

            Стратеги-3 (S3): Хөтөлбөрийн зээлийн хүрээнд 2019-2020 онд ашиглах нийт 693.3 сая ам.долларын эх үүсвэрийг хуримтлуулах замаар 2022 онд төлөгдөх Чингис бондоос 500.0 сая ам.долларын төлбөрийг төлөх, Чингис бондын үлдэгдэл төлбөр болон 2021 онд төлөгдөх Мазаалай бондын төлбөрийг хугацааны эцэст дахин санхүүжүүлэх;

            Стратеги-4 (S4): Хөтөлбөрийн зээлийн хүрээнд 2019-2020 онд ашиглах нийт 693.3 сая ам.долларын эх үүсвэрийг хуримтлуулах замаар 2021 онд төлөгдөх Мазаалай бондоос 150.0 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх Чингис бондоос 350.0 сая ам.долларын төлбөрийг төлөх, үлдэгдэл төлбөрийг хугацааны эцэст дахин санхүүжүүлэх.

Хүснэгт 14.Засгийн газрын өрийн багцын зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд

/загварчлал 1-ийн хүрээнд/

Эрсдэлийн үзүүлэлт

2018 он

2022 он

S1

S2

S3

S4

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

68.9

65.1

64.5

64.0

63.1

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

58.3

55.5

54.6

54.6

53.8

Хүүгийн төлбөрийн ДНБ-д эзлэх хувь

2.9

2.0

2.0

2.2

2.2

Жигнэсэн дундаж хүү /хувь/

4.5

3.6

3.6

3.8

3.8

Дахин санхүүжилтийн эрсдэл

Богино хугацаанд төлөгдөх өр /нийт өрд эзлэх хувь/

2.4

12.4

13.2

13.4

13.5

Богино хугацаанд төлөгдөх өр /ДНБ-д эзлэх хувь/

1.9

7.3

7.8

7.9

7.9

Гадаад өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.7

8.5

8.9

8.6

8.6

Дотоод өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

5.0

3.8

3.2

3.1

3.1

Нийт өрийн багцын эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.5

8.4

8.7

8.3

8.3

Хүүгийн түвшний эрсдэл

Хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/

7.8

7.9

8.2

7.8

7.8

1 жилд тогтмолжуулах өр /нийт өрд эзлэх хувь/

12.7

18.1

19.3

19.3

19.4

Тогтмол хүүтэй зээл ба бонд /нийт өрд эзлэх хувь/

88.9

93.7

93.4

93.6

93.6

Ханшийн эрсдэл

Гадаад валютаар илэрхийлэгдсэн /нийт өрд эзлэх хувь/

92.3

95.9

93.9

93.2

93.2

Валютын нөөцөд эзлэх богино хугацаат гадаад өр /хувь/

4.8

24.6

24.6

24.6

24.6


/Дээрх хүснэгтэд тусгагдсан Засгийн газрын өрийн багцын зорилтот үзүүлэлтүүдэд ОУВС болон Дэлхийн банкны аргачлалын дагуу барих-шилжүүлэх төрлийн концесс, Засгийн газраас өрийн баталгааг оруулаагүй болно./

Дүгнэлт

            Загварчлал 1-ийн үр дүнгээс харахад гадаад үнэт цаасны төлбөрийг хугацааны эцэст дахин санхүүжүүлснээр өрийн нэрлэсэн дүнг бууруулж, хүүгийн зардлыг багасгаж байгаа (S1) боловч гадаад валютын ханшийн эрсдэл өндөр байгаа бөгөөд гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Харин төсвийн алдагдлын зарим хэсгийг Засгийн газрын дотоод үнэт цаас гарган нөхөж, хөтөлбөрийн зээлийн хуримтлуулсан эх үүсвэрээр гадаад үнэт цаасны төлбөрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн төлөх нь гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж, гадаад өрийн дарамтыг бууруулах ач холбогдолтой болохыг шинжилгээний үр дүн харуулж байна.

            Загварчлал-2.Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт

            Стратеги-1 (S1): Засгийн газрын гадаад төслийн зээлийг 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу ашиглах, хөтөлбөрийн зээлээр 2019-2020 онд 693.3 сая ам.долларыг ашиглах;

            Стратеги-2 (S2): Засгийн газрын гадаад төслийн зээлийг 2020-2022 онд төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу ашиглах, 2019-2020 онд хөтөлбөрийн зээлийг ашиглахгүй байх;

            Стратеги-3 (S3): Засгийн газрын гадаад төслийн зээлийг 2020-2022 онд 2.0 их наяд төгрөгөөс багагүйгээр ашиглах, хөтөлбөрийн зээлээр 2019-2020 онд 693.3 сая ам.долларыг ашиглах;

            Стратеги-4 (S4): Засгийн газрын гадаад төслийн зээлийг 2020-2022 онд 1.3 их наяд төгрөгөөс ихгүйгээр ашиглах, 2019-2020 онд хөтөлбөрийн зээлийг ашиглахгүй байх.

Хүснэгт 15.Засгийн газрын өрийн багцын зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд /загварчлал 2-ын хүрээнд/

Эрсдэлийн үзүүлэлт

2018 он

2022 он

S1

S2

S3

S4

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

68.9

63.0

63.2

64.5

63.4

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

58.3

53.4

54.2

54.3

55.2

Хүүгийн төлбөрийн ДНБ-д эзлэх хувь

2.9

2.0

2.1

1.9

2.3

Жигнэсэн дундаж хүү /хувь/

4.5

3.6

3.9

3.4

4.2

Дахин санхүүжилтийн эрсдэл

Богино хугацаанд төлөгдөх өр /нийт өрд эзлэх хувь/

2.4

12.4

13.3

11.4

15.4

Богино хугацаанд төлөгдөх өр /ДНБ-д эзлэх хувь/

1.9

7.3

7.8

6.8

9.1

Гадаад өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.7

8.5

8.3

8.7

7.9

Дотоод өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

5.0

3.8

3.1

5.1

2.7

Нийт өрийн багцын эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.5

8.4

8.0

8.6

7.3

Хүүгийн түвшний эрсдэл

Хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/

7.8

7.9

7.5

8.2

6.9

1 жилд тогтмолжуулах өр /нийт өрд эзлэх хувь/

12.7

18.1

19.2

17.1

21.0

Тогтмол хүүтэй зээл ба бонд /нийт өрд эзлэх хувь/

88.9

93.7

93.6

93.7

93.9

Ханшийн эрсдэл

Гадаад валютаар илэрхийлэгдсэн /нийт өрд эзлэх хувь/

92.3

95.9

93.5

97.8

88.0

Валютын нөөцөд эзлэх богино хугацаат гадаад өр /хувь/

4.8

24.6

24.6

24.6

24.6

 

/Дээрх хүснэгтэд тусгагдсан Засгийн газрын өрийн багцын зорилтот үзүүлэлтүүдэд ОУВС болон Дэлхийн банкны аргачлалын дагуу барих-шилжүүлэх төрлийн концесс, Засгийн газраас өрийн баталгааг оруулаагүй болно./

Дүгнэлт

 

            Загварчлал 2-ын үр дүнгээс харахад хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн ашиглалтыг өсгөснөөр Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнэ буурч, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацаа уртсах, жигнэсэн дундаж хүүгийн түвшин буурах зэрэг эерэг нөлөө үзүүлж байгаа боловч дунд хугацаанд Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал болон валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсөвт болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах сөрөг нөлөөг үзүүлж байна.

            Шинжилгээний үр дүн нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг дунд хугацаанд хязгаарлах, Засгийн газрын өрийн багцын гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах шаардлагатай болохыг харуулж байна.

 

            Загварчлал-3. Нэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах

            Стратеги 1 (S1): Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь 2020 оноос алдагдалгүй, шинээр гаргах гадаад болон дотоод үнэт цаасыг зөвхөн дахин санхүүжилтийн зориулалтаар ашиглах;

            Стратеги 2 (S2): Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь 2020 оноос эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас 2.0 хувиар бага алдагдалтай байхаар тооцож гадаад зээлийн ашиглалт болон дотоод үнэт цаасыг арилжаалах;

            Стратеги 3 (S3): Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь 2020 оноос эхлэн ДНБ-ий 2.0 хувиас илүүгүй алдагдалтай байхаар тооцож гадаад хөтөлбөрийн зээлийн ашиглалт болон дотоод үнэт цаасыг арилжаалах;

            Стратеги 4 (S4): Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын дагуу байх, хөнгөлөлттэй нөхцөлтэй төслийн зээлийг 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу жил бүр ашиглах.

            Хүснэгт 16.Засгийн газрын өрийн багцын зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд /загварчлал 3-ын хүрээнд/

Эрсдэлийн үзүүлэлт

2018 он

2022 он

S1

S2

S3

S4

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

63.6

53.6

58.6

58.2

64.2

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

53.2

46.8

50.4

50.8

54.8

Хүүгийн төлбөрийн ДНБ-д эзлэх хувь

2.9

2.1

2.0

2.2

2.1

Жигнэсэн дундаж хүү /хувь/

4.5

4.4

3.9

4.4

3.7

Дахин санхүүжилтийн эрсдэл

Богино хугацаанд төлөгдөх өр /нийт өрд эзлэх хувь/

2.4

18.9

16.2

19.6

12.5

Богино хугацаанд төлөгдөх өр /ДНБ-д эзлэх хувь/

1.9

9.3

8.8

10.6

7.5

Гадаад өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.7

7.6

8.2

8.0

8.4

Дотоод өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

5.0

2.6

2.7

2.5

3.3

Нийт өрийн багцын эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.5

6.9

7.6

7.0

8.2

Хүүгийн түвшний эрсдэл

Хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/

7.8

6.5

7.2

6.6

7.8

1 жилд тогтмолжуулах өр /нийт өрд эзлэх хувь/

12.7

24.9

22.0

24.9

18.2

Тогтмол хүүтэй зээл ба бонд /нийт өрд эзлэх хувь/

88.9

93.4

93.7

94.1

93.8

Ханшийн эрсдэл

Гадаад валютаар илэрхийлэгдсэн /нийт өрд эзлэх хувь/

92.3

83.4

87.9

78.7

94.5

Валютын нөөцөд эзлэх богино хугацаат гадаад өр /хувь/

4.7

24.6

24.6

24.6

24.6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

/Дээрх хүснэгтэд тусгагдсан Засгийн газрын өрийн багцын зорилтот үзүүлэлтүүдэд ОУВС болон Дэлхийн банкны аргачлалын дагуу барих-шилжүүлэх төрлийн концесс, Засгийн газраас өрийн баталгааг оруулаагүй болно./

 

Дүгнэлт

            Загварчлал-3-ын үр дүнгээс харахад ирэх онуудад нэгдсэн төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт тулгаснаар дунд хугацаанд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ болон Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнийг ДНБ-д харьцуулсан харьцаа нэмэгдэж, ханш суларсан үед төсвийн тусгай шаардлагыг хангахааргүй болох эрсдэлтэй байна.

            Төсвийн алдагдлыг 2020 оноос эхлэн ДНБ-ий 2.0 хувиас доош бууруулснаар гадаад валютын ханш өссөн үед ч Засгийн газрын өр төсвийн тусгай шаардлагыг хангаж, өрийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой тул төсвийн алдагдлыг бууруулж, шинээр өр үүсгэх шаардлагыг багасгах нь зүйтэй байна.

            Загварчлал-4. Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны зохистой хэмжээ

            Стратеги 1 (S1): Засгийн газрын дотоод үнэт цаасыг 2019-2022 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор бага хэмжээгээр арилжаалах, гадаад төслийн зээлийн ашиглалтыг 1.3 их наяд төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр ашиглах;

            Стратеги 2 (S2): Засгийн газрын дотоод үнэт цаасыг зөвхөн дотоодын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор /200.0-300.0 тэрбум төгрөг/ арилжаалах, хөтөлбөрийн зээл болон төслийн зээлийг түлхүү ашиглах;

            Стратеги 3 (S3): Гадаад хөтөлбөрийн зээлийг ашиглахгүй, төслийн зээлийн ашиглалтыг жилийн 1.3 их наяд төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг зөвхөн дотоод үнэт цаас арилжаалан санхүүжүүлэх;

            Стратеги 4 (S4): Төсвийн алдагдлыг зөвхөн дотоод үнэт цаасаар санхүүжүүлэх.

 

Хүснэгт 17.Засгийн газрын өрийн багцын зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд /загварчлал 4-ийн хүрээнд/

 

Эрсдэлийн үзүүлэлт

2018 он

2022 он

S1

S2

S3

S4

Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

68.9

 63.1

63.0

63.3

 63.6

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь

 58.3

54.4

53.5

55.2

58.3

Хүүгийн төлбөрийн ДНБ-д эзлэх хувь

2.9

2.1

1.9

2.3

2.8

Жигнэсэн дундаж хүү (хувь)

4.5

3.9

3.6

4.3

5.4

Дахин санхүүжилтийн эрсдэл

Богино хугацаанд төлөгдөх өр /нийт өрд эзлэх хувь/

2.4

14.3

12.3

15.6

21.3

Богино хугацаанд төлөгдөх өр /ДНБ-д эзлэх хувь/

 1.9

8.4

7.2

9.2

12.6

Гадаад өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.7

8.1

8.5

7.8

6.1

Дотоод өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

5.0

2.8

3.9

2.6

2.4

Нийт өрийн багцын эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.5

7.7

8.3

7.3

5.2

Хүүгийн түвшний эрсдэл

Хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/

7.8

7.3

7.9

6.9

4.9

1 жилд тогтмолжуулах өр /нийт өрд эзлэх хувь/

12.7

19.8

18.0

21.0

25.8

Тогтмол хүүтэй зээл ба бонд /нийт өрд эзлэх хувь/

88.9

94.0

93.8

94.1

95.0

Ханшийн эрсдэл

Гадаад валютаар илэрхийлэгдсэн /нийт өрд эзлэх хувь/

92.3

90.7

96.2

87.3

72.1

Валютын нөөцөд эзлэх богино хугацаат гадаад өр /хувь/

4.8

24.6

24.6

24.6

24.6

 

/Дээрх хүснэгтэд тусгагдсан Засгийн газрын өрийн багцын зорилтот үзүүлэлтүүдэд ОУВС болон Дэлхийн банкны аргачлалын дагуу барих-шилжүүлэх төрлийн концесс, Засгийн газраас өрийн баталгааг оруулаагүй болно./

 

Дүгнэлт

 

  • Засгийн газрын дотоод үнэт цаасыг бага хэмжээгээр гаргах S2 стратегийн хүрээнд Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь, хүүгийн зардлын ДНБ-д эзлэх хувийн үзүүлэлтүүдэд хамгийн бага зардлын утгыг авч байна.
  • Валютын ханш 3 жилийн хугацаанд 30 хүртэл хувиар сулрахад S2 стратегийн хүрээнд Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь 2022 онд 61.2 хувьд хүрэхээр бол төсвийн алдагдлыг дотоод үнэт цаасаар санхүүжүүлэх S4 хувилбарт тус харьцаа 65.8 хувьд хүрч нэмэгдэхээр байна.
  • Валютын ханш 3 жилийн хугацаанд 30 хүртэл хувиар сулрахад S2 стратегийн хүрээнд Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь 2022 онд 73.2 хувьд хүрэхээр бол төсвийн алдагдлыг дотоод үнэт цаасаар санхүүжүүлэх S4 хувилбарт тус харьцаа 72.6 хувьд хүрч буурахаар байна.

 

            5.ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА

 

            Засгийн газраас 2016 оны 6 дугаар сараас хойш шинээр Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй бөгөөд цаашид Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй байх, гаргасан баталгаат зээллэгийн эргэн төлөлтөд тавих хяналтыг сайжруулах бодлогыг баримталж байна.

 

            Өрийн удирдлагын тухай хуулийг батлахаас өмнө Монгол Улсын Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын Евробонд, Самурай бонд, Кредит Свисс банкнаас авсан зээл, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээл, МИАТ ТӨХК-ий нисэх онгоц худалдан авах зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан бол Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаас хойш Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бонд, Хөгжлийн банкны ОХУ-ын ВТБ банкнаас авсан зээл, Эрдэнэс Монгол ХХК-ий Азийн хөгжлийн банкнаас авсан зээлд тус тус Засгийн газрын өрийн баталгаа гаргасан байна.

 

            Засгийн газрын өрийн баталгааны талаар дэлгэрэнгүй авч үзвэл:

 

            5.1.Монгол Улсын Хөгжлийн банкны Самурай бонд

 

            Монгол Улсын Хөгжлийн банкны 30.0 тэрбум иентэй тэнцэх хэмжээний 10 жилийн хугацаатай Самурай бондыг Япон Улсын зах зээлд Японы хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар (JBIC) жилийн 1.52 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Хөрөнгө оруулагчидтай хийсэн бонд арилжаалах гэрээний дагуу үйл ажиллагааны зардал, шимтгэлийг хассан дүнгээр Самурай бондын эх үүсвэр 24.3 тэрбум иен 2014 оны 01 дүгээр сард Хөгжлийн банкны холбогдох дансанд шилжин орж ирсэн. Уг бондын хугацаа 2023 онд дуусах бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк хүүгийн төлбөрийг тухай бүр бүрэн төлж байна.

 

            5.2.БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл

 

            БНХАУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр банкны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, БНХАУ-ын оролцоотой хэрэгжиж байгаа төслүүдийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Засгийн газрын 2014 оны 116 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авах 162.0 сая ам.долларын зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар өрийн баталгаа гаргасан. Зээлийн хугацаа нь 8 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 3 жил, жилийн тогтмол 6.0 хувийн хүүтэй бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар 108.0 сая ам.долларын үлдэгдэлтэй байна.

 

            5.3.МИАТ ТӨХК-ий Боинг нисэх онгоц худалдан авсан зээл болон өрийн бичиг

 

            Засгийн газрын 2013 оны 319 дүгээр тогтоолын дагуу МИАТ ТӨХК-ий Боинг  нисэх онгоцыг худалдаж авахад зориулан нийт 121.4 сая ам.долларын Засгийн газрын өрийн баталгааг Монгол Улсын Засгийн газраас гаргасан бөгөөд дараах гурван дэд зээллэгт хуваагдсан. Үүнд:

 

  • АНУ-ын Экспорт-Импорт банканд 77.4 сая ам.долларын, жилийн тогтмол 2.52 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээл;
  • АйЭнЖи Капитал банканд 23.9 сая ам.долларын, хувьсах хүүтэй /5.3% + ам.долларын 3 сарын Libor/, 7 жилийн хугацаатай зээл;
  • АйЭнЖи банканд 5 жилийн хугацаатай 20.0 сая ам.долларын, хувьсах хүүтэй /9.38 + ам.долларын 3 сарын Libor/ өрийн бичигт Засгийн газар өрийн баталгаа гаргасан.

 

             МИАТ ТӨХК дээрх Засгийн газрын өрийн баталгаат зээллэгүүдийн төлбөрийг хуваарийн дагуу амжилттай төлж байгаа бөгөөд 2018 оны 12 дугаар сард 20.0 сая ам.долларын өрийн бичгийн төлбөрийг төлж дууссанаар Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2018 оны жилийн эцсийн байдлаар 40.6 сая ам.доллар байна.

 

            5.4.Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бонд

 

            Засгийн газрын 2015 оны 163 дугаар тогтоолын дагуу Худалдаа хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондыг Засгийн газрын өрийн баталгаатайгаар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр арилжаалсан. Энэ нь Өрийн удирдлагын тухай хууль батлагдсаны дараа гаргасан Засгийн газрын анхны өрийн баталгаа болж байна.

 

            Өрийн удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт баталгаа гаргуулагч нь гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын дотоод үнэт цаасыг барьцаалсан буюу баталгаажуулсан тохиолдолд тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банк 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1.0 их наяд төгрөгийн нэрлэсэн дүн бүхий Засгийн газрын үнэт цаасыг барьцаалж өрийн баталгаа гаргуулсан. Худалдаа хөгжлийн банкнаас Засгийн газрын өрийн баталгаа гаргуулсан 500.0 сая ам.долларын үнэт цаасны хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж байна.

 

            5.5.Эрдэнэс Монгол ХХК-ий үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас авсан 35.0 сая ам.долларын зээл

 

            Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор Эрдэнэс Монгол ХХК-ий үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх нийт 42.0 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээлийн 85 хувь буюу Азийн хөгжлийн банкнаас авах 35.0 сая ам.долларын, 15 жилийн хугацаатай, 3 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хувьсах хүүтэй зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан. Энэ зээлийн хүрээнд Эрдэнэс Монгол ХХК 2018 оны жилийн эцсийн байдлаар 7.4 сая ам.доллар буюу 19.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас авсан байна.

 

 

 

 

---oOo---