A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 03

Цант

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрйн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг хил зааг, солбицол"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ төлбөрийн Т-1 дугаар бүсчлэлийн 1 м.кв газрын төлбөрийн хэмжээний нэгтгэл"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн аж ахуй нэгж, байгууллагын газрын эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн газрын төлбөрийг ноогдуулах биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Мядагмаа/, Татварийн байцаагч /Б.Нарангэрэл/, Газрын даамал /А.Жанчивдорж/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар тоотлыг хүчингүй болгосонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.ДОВУУЧИЙ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 19

Цант

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.17 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр,төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг батлах тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.ЖАМБАЛРАГЧАА