A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 58

Цагаантолгой

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн шинэчилсэн тарифыг 1 дүгээр хавсралтаар, хог хаягдлыг дарж булшлах нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар, энгийн хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үнийн тарифийг мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд сурталчлах арга хэмжээ авч, хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хагас жил тутамд танилцуулж ажиллахыг Засаг дарга / Б.Буянхүү /-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 38 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ГАНЗОРИГ