A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОЖ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Дээрх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 147 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.

ДАРГА   С.ДАВААСҮРЭН

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/555

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД РЕГИСТРИЙН ДУГААР ШИНЭЭР ОЛГОХ, ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын иргэнд регистрийн дугаар шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Нармандах/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААСАНДОРЖ