Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 11 сарын 18-ны өдрийн

А/ 222 тушаалын хавсралт

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, 

УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон бүртгэл хөтлөх, улсын бүртгэлийн дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа болон төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан тушаалтан, иргэн, Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын албаны автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаа нь энэхүү журамд хамаарахгүй.

1.3. Автотээврийн хэрэгслийг бүртгэхдээ “Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт” MNS ISO 3833:2010 стандартыг баримтална.

Хоёр. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх

2.1. Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн болон ашиглалттай холбоотой бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хөтөлнө.

2.2. Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна.

2.2.1. автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх;

2.2.2. автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл;

2.2.3. автотээврийн хэрэгслийн техникийн өөрчлөлт;

2.2.4. автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг нөхөн олгох;

2.2.5. автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасах, бүртгэлийг сэргээх;

2.2.6. автотээврийн хэрэгсэлд түр дугаар олгох;

2.2.7. автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын өөрчлөлт, солилт

Гурав. Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх

3.1. Импортоор оруулж ирсэн болон Монгол Улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгслийг мэдээллийн санд шинээр бүртгэнэ.

3.2. Шинээр бүртгэсэн автотээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгоно.

3.3. Монгол улсын иргэн автотээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

       3.3.1. бүртгэлийн мэдүүлэг /энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу цаашид “бүртгэлийн мэдүүлэг” гэх/;

               3.3.2. иргэний үнэмлэх;

3.3.3. гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг;

3.3.4. импортоор оруулж ирсэн шинэ болон ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн, эсхүл экспортын дагалдах баримт бичиг ;

3.3.5. Монгол Улсын Иргэний хуульд заасан өмчлөх эрх шилжүүлэх бүх төрлийн гэрээ;

3.3.6. техникийн хяналтын үзлэгт тэнцсэн тухай баримт;

3.3.7 улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ, үйлчилгээний хөлс төлсөн баримт;

3.3.8. үйлдвэрээс тусгай тоноглол суурилагдсан автотээврийн хэрэгслийн хувьд нэмэлт төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан дүгнэлт;

3.3.9. Монгол Улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгслийн хувьд тохирлын болон техникийн гэрчилгээ, автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар /VIN code/ олгосон тухай баталгаажуулсан баримт;

3.4. Хуулийн этгээд автотээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

            3.4.1. хүсэлт;

            3.4.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 

            3.4.3.энэхүү журмын 3.3.1, 3.3.3-3.3.9-д заасан баримт бичиг

3.5. Дипломат байгууллага нь автотээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

3.5.1. гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт;

     3.5.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.4-3.3.7, 3.4.2-т заасан баримт бичиг;

3.6. Төрийн болон орон нутгийн өмчит  үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага нь автотээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

3.6.1. төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэр

3.6.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.3-3.3.9, 3.4.2-т заасан баримт бичиг;

3.7. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний автотээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

3.7.1. оршин суух үнэмлэх;

3.7.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.3-3.3.9-т заасан баримт бичиг;

3.8. Энэхүү журмын 3.3.3, 3.3.4-д заасан баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас авсан хуулбар лавлагаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж хүчингүй болсон тухай баримт бичгийг тус тус үндэслэн бүртгэнэ.

3.9. Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг горим үйлчлэх хугацаанд бусдад шилжүүлэхгүй.

3.10. Автотээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг энэхүү журмын 2 дугаар хавсралтад дурдсан жагсаалтын дагуу техникийн хяналтын үзлэгийн мэдээлэлд үндэслэн бүртгэлийн санд бүртгэнэ.

3.11. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг монгол, англи хэл дээр хэвлэнэ.

3.12. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг өмчлөгчийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу олгоно.

 

Дөрөв. Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл

4.1. Шилжүүлж буй өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

4.2. Монгол улсын иргэн автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхэд  дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

         4.2.1. журмын 3.3.1, 3.3.2 болон 3.3.6, 3.3.7-д заасан баримт бичиг;

         4.2.2. энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

         4.2.3. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт;

          4.2.4. хуулиар оногдуулсан торгууль төлсөн баримт;

          4.2.5. автотээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлж буй иргэн биечлэн ирээгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хэлцэл Монгол Улсын Иргэний хуульд заасан өмчлөх эрх шилжүүлэх бүх төрлийн гэрээ

4.3. Хуулийн этгээд автотээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

              4.3.1. хүсэлт,

             4.3.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

             4.3.3. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

4.4. Дипломат байгууллага автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

4.4.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  хүсэлт;

4.4.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 3.4.2, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

4.5. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

4.5.1. оршин суух үнэмлэх;

4.5.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

4.6. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

              4.6.1. төрийн болон орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэр,

             4.6.2. шилжүүлэн авсан болон шилжүүлэн өгсөн байгууллагын хүсэлт;

4.6.3.энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 3.4.2, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

4.7. Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгэл хийнэ.

4.8. Хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр болон улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг шинэчлэн бүртгэнэ.

4.9. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нас барсан тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өвлөгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэнэ. 

4.10. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр автотээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хязгаарласан, цуцалсан, өмчлөх эрхийг баталгаажуулсан бол уг шийдвэрийг үндэслэн бүртгэж мэдээллийн санд оруулна.

4.11. Монгол Улсын Иргэний хуулийн дагуу өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд тухайн гэрээнд заасан өмчлөгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэнэ.

Тав. Автотээврийн хэрэгслийн техникийн өөрчлөлтийн бүртгэл

5.1. Автотээврийн хэрэгслийн техникийн өөрчлөлтөд дараах өөрчлөлтүүд хамаарна. Үүнд:

         5.1.1.автотээврийн хэрэгслийн зориулалтын өөрчлөлт;

         5.1.2. өнгөний өөрчлөлт;

         5.1.3. хөдөлгүүр солих

5.2. Тухайн автотээврийн хэрэгслийн зориулалтыг зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр өөрчлөх ба үйлдвэрлэгчээс эрх олгогдсон авто үйлчилгээний байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулсан байна.

5.3. Монгол Улсын иргэн техникийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

              5.3.1. журмын 3.3.1, 3.3.2, 3.3.6, 3.3.7, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичгүүд;

              5.3.2. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

5.3.3. техникийн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;

5.4. Хуулийн этгээд / дипломат байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд нэгэн адил хамаарна/ техникийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

            5.4.1. хүсэлт;

            5.4.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

5.4.3.энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.2, 4.2.3, 4.2.4, 5.3.3 -т заасан баримт бичиг;

5.5. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн техникийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

5.5.1. оршин суух үнэмлэх

5.5.2. журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.2, 4.2.3, 4.2.4, 5.3.3-т заасан баримт бичгүүд;

 

Зургаа. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар,

гэрчилгээг нөхөн олгох

 

6.1. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг дараах тохиолдолд нөхөн олгоно.Үүнд:

       6.1.1. цаашид ашиглах боломжгүй болсон;

        6.1.2. хаяж, үрэгдүүлсэн;

6.2. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгоход Монгол Улсын иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

6.2.1. бүртгэлийн мэдүүлэг;

6.2.2. иргэний үнэмлэх;

6.2.3. хүчингүй болгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;

6.2.4. энэ журмын 3.3.6, 3.3.7, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг

6.3. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгоход хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

6.3.1. хүсэлт;

6.3.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

6.3.3. энэ журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.3, 4.2.4, 6.2.3-т заасан баримт бичиг;

6.4. Дипломат байгууллага автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

6.4.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт;

6.4.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 3.4.2, 4.2.3, 4.2.4, 6.2.3-т заасан баримт бичиг;

6.5. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага нь автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

6.5.1.төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт;

6.5.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 3.4.2, 4.2.3, 4.2.4, 6.2.3-т заасан баримт бичиг;

6.6. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

6.6.1. оршин суух үнэмлэх;

6.6.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.3, 4.2.4, 6.2.3-т заасан баримт бичиг;

6.7. Улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд нөхөн олгоно.Үүнд:

6.7.1. цаашид ашиглах боломжгүй болсон;

6.7.2. хаяж, үрэгдүүлсэн;

6.8. Улсын бүртгэлийн дугаарыг нөхөн олгох тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн нөхөн олгоно.

6.9. Цаашид ашиглах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаарыг өмчлөгчийн хүсэлтээр энэ журмын 6.2.3-т зааснаас бусад баримт бичгийг үндэслэн сольж олгоно.

6.10. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр автотээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хязгаарласан тохиолдолд шийдвэр гаргасан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн нөхөх болон сольж олгоно.

Долоо. Автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасах, бүртгэлийг сэргээх

7.1. Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад дараах тээврийн хэрэгсэл хамрагдана. Үүнд:

7.1.1. ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл;

7.1.2. Монгол Улсад ашиглагдаж байгаад экспортод гарсан автотээврийн хэрэгсэл;

7.2. Дараах тохиолдолд бүртгэлийн байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна. Үүнд:

7.2.1. эрх бүхий хуулийн байгууллагын шийдвэр гарсан байх;

7.2.2. тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч тогтоогдохгүй байх;

7.2.3. сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй

7.3. Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулахад иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

7.3.1. энэ журмын 3.3.1, 3.3.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

7.3.2. үйлчилгээний хөлс төлсөн баримт;

7.3.3. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарын тэмдэг үрэгдүүлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;

7.3.4. автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрт тушаасан бол тухайн үйлдвэрийн тодорхойлолт;

7.3.5. хэрэв автотээврийн хэрэгслийг улсын хилээр гаргасан бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг

7.4. Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

7.4.1. хүсэлт;

7.4.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

7.4.3. энэхүү журмын 3.3.1, 4.2.3, 4.2.4, 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг

7.5. Дипломат байгууллага автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.Үүнд:

7.5.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт;

7.5.2. энэхүү журмын 3.3.1, 3.4.2, 4.2.3, 4.2.4, 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг;

7.6. Төрийн болон орон нутгийн өмчит  үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага нь автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

7.6.1. төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэр;

7.6.2. энэхүү журмын 3.3.1, 3.4.2, 4.2.3, 4.2.4, 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг;

7.7. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

7.7.1. оршин суух үнэмлэх;

7.7.2. энэхүү журмын 3.3.1, 4.2.3, 4.2.4, 7.3.2-7.3.5-д заасан баримт бичиг;

7.8. Бүртгэгч нь бүртгэлийн мэдүүлэг, баримт бичгийг үндэслэн бүртгэлээс хасагдсан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаарын тэмдгийг хураан авч, мэдээллийн санд бүртгэн, тодорхойлолтыг өмчлөгчид олгоно.

7.9. Энэхүү журмын 7.2.2, 7.2.3-т заасан үндэслэлээр хассан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээнэ.

7.10. Хасагдсан тээврийн хэрэгслийн бүртгэлийг сэргээхэд дараах дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

7.10.1. бүртгэлийн мэдүүлэг;

7.10.2. иргэний үнэмлэх;

7.10.3. тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангасан тухай техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;

7.10.4. энэ журмын 3.3.7, 4.2.3, 4.2.4-д заасан баримт бичиг

7.11. Улсын бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгсэлд энэхүү журмын 4 дүгээр хавсралтад дурдсан тодорхойлолтыг олгоно.

Найм. Автотээврийн хэрэгсэлд түр дугаар олгох

8.1. Автотээврийн хэрэгсэлд түр дугаарыг дараах тохиолдолд олгоно.

8.1.1. экспортод гаргах зорилгоор автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасагдсан  тээврийн хэрэгсэлд “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын D хавсралтын 4 дэх зурагт заасан загварын хүрээнд түр дугаарыг олгоно.

8.1.2. автотээврийн хэрэгсэл худалдаалах албан ёсны эрх бүхий байгууллагын худалдан борлуулахаар импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгсэлд иргэн хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт үндэслэн үзэсгэлэн худалдаанд оролцох зорилгоор авто замын хөдөлгөөнд оролцох үед;

8.1.3. барааг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын конвенцийн хавсралт А-д заагдсан АТА, СPT карнейг үндэслэн түр дугаар олгохдоо холбогдох Олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хугацааг тогтооно.

8.2. Экспортод гаргах зорилгоор автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгсэлд олгох түр дугаарын үйлчлэх хугацаа 72 цагаас хэтрэхгүй;

8.3. Импортоор орж ирсэн автотээврийн хэрэгслийг Автотээврийн тухай хуулийн 1711 дэх хэсэгт заасан хугацаанд гаалийн хяналтын талбайгаас өмчлөгчийн хүсэлт гаргасан байршил хүртэл гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг үндэслэн авто замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.

8.4. Албан ёсны эрх бүхий байгууллагын хүсэлт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн 8.1.2 -т заасан дугаарыг олгоно.

8.5. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа автотээврийн хэрэгсэлд түр дугаар олгох зохицуулалтыг Замын хөдөлгөөний тухай конвенцийн дагуу шийдвэрлэнэ.

8.6. Замын хөдөлгөөний тухай конвенцид нэгдэн ороогүй улсын автотээврийн хэрэгсэлд түр дугаар олгох асуудлыг Засгийн газрын хооронд байгуулсан автотээврийн хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ.

8.7. Энэхүү журмын 8.1.2-т заасан түр дугаарыг “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын D хавсралтын 4 дэх зургийн “Transit” гэдгийн оронд албан ёсны борлуулагчийн нэр, “дугаарын  оронд автотээврийн хэрэгслийн арлын дугаарыг бичиж олгоно.

 

Ес. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын өөрчлөлт, солилт

 

9.1. Улсын бүртгэлийн дугаарыг өөрчилж, сольсон тохиолдолд өмнөх улсын бүртгэлийн дугаарын тэмдгийг заавал хураан авч, устгалд оруулна.

9.2. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөх, солих тохиолдолд Монгол Улсын иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

9.2.1. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

9.2.2. энэ журмын 3.3.1, 3.3.2, 3.3.6, 3.3.7, 4.2.3, 4.2.4 -т заасан баримт бичиг

9.3. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөх, солих тохиолдолд хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

9.3.1. хүсэлт;

9.3.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

9.3.3. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.3, 4.2.4-д заасан баримт бичиг;

9.4. Дипломат байгууллага автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөх, солих тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

9.4.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  хүсэлт;

9.4.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 3.4.2, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

9.5. Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний иргэний автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөх, солих тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

9.5.1. оршин суух үнэмлэх;

9.5.2. энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

9.6. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөх, солих тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

9.6.1. төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэр,

9.6.2. шилжүүлэн авсан болон шилжүүлэн өгсөн байгууллагын хүсэлт;

9.6.3. Энэхүү журмын 3.3.1, 3.3.6, 3.3.7, 3.4.2, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасан баримт бичиг;

9.7. Улсын бүртгэлийн дугаарыг өмчлөгчийн хүсэлтээр тухайн оршин суух засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяаллын дагуу сольж, өөрчилнө.

9.8. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хооронд нь солих тохиолдолд талууд 3.3.1, 3.3.2, 3.3.6, 3.3.7, 3.4.2, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасныг мөн адил бүрдүүлнэ.

9.9. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр автотээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хязгаарласан тохиолдолд улсын бүртгэлийн дугаарыг өөрчлөх, солих бүртгэл хийгдэхгүй.

Арав. Автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзах

10.1. Дараах тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана:

10.1.1. бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн бус, мэдээлэл зөрүүтэй, засварласан;

10.1.2.техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй;

10.1.3. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөөгүй байх;

10.1.4. хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлж барагдуулаагүй;

10.1.5. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй зориулалтыг өөрчилсөн;

10.1.6. шилжүүлж буй өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн ирээгүй;

10.1.7. улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ, үйлчилгээний хөлс төлөөгүй;

10.1.8.эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн;

10.1.9. хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлэгт “сэлбэг”, “бүхээг” гэж бичигдсэн тохиолдолд улсын дугаар олгохоос татгалзана.

10.2. Бүртгэлийн мэргэжилтэн нь тухайн автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой тайлбарлан бүртгэлийн мэдүүлэгт тэмдэглэж, гарын үсэг зурж хувийн дугаар бүхий тэмдэг дарна.

           

Арван нэг. Бүртгэлийн байгууллага, ажилтны нийтлэг эрх үүрэг

 

11.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан нийтлэг чиг үүргийг тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

11.2. Бүртгэлийн байгууллага нь энэхүү журамд заасан бүртгэл хөтлөхийн зэрэгцээ өөрийн үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ, тайлан гаргах, өмчлөгчтэй холбоотой лавлагаа, мэдээлэл өгөх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

11.3. Сайдаас эрх олгосны дагуу ажил хариуцуулан гүйцэтгүүлэх тухай гэрээнд бүртгэлийн байгууллагын эрх, үүргийн талаар тодорхой тусгасан байна.

11.4. Экспортлогч улсын холбогдох байгууллагатай хамтран ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн автотээврийн хэрэгслийн түүх агуулсан мэдээллийн сан бий болгох ажлыг зохион байгуулна.

11.5. Бүртгэлийн ажилтан нь Улсын бүртгэлийн хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хүлээх бөгөөд ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан заасан байна.

11.6. Бүртгэлийн ажилтан нь автотээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой мэдээлэлд албан бус хайлт хийх, ашиглах, төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Арван хоёр. Автотээврийн хэрэгсэлд дугаар олгох

12.1. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 1-р хэсэг. Ерөнхий шаардлага. MNS 4410-1:20021 стандартад заасан улсын бүртгэлийн дугаарыг дараах автотээврийн хэрэгсэлд олгоно:

12.1.1. автомашины энгийн улсын бүртгэлийн дугаарыг дипломат байгууллагын, технологийн, эко болон нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаагаас бусад "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлт бүхий авто машинд;

12.1.2. дипломат байгууллагын автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан Олон улсын байгууллага /Нэгдсэн Үндэстний байгууллага, Европын Холбооны суурин төлөөлөгч/ болон тэдгээрийн дипломат ажилтны хувийн автомашинд;

12.1.3. нийтийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг зорчигч тээврийн стандартаар тогтоосон шаардлагуудыг хангасан нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй бүх төрлийн автобус, таксинд;

12.1.4. технологийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлтээс дээш үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл, чиргүүлд;

12.1.5. эко улсын бүртгэлийн дугаарыг цахилгаан, ус төрөгчөөр ажилладаг болон тэдгээрийн хосолмол эх үүсвэрээр ажилладаг хөдөлгүүр бүхий автомашинд;

12.1.6. хүнд машин, механизмын улсын бүртгэлийн дугаарыг "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлт бүх төрлийн дугуйт болон гинжит трактор, өөрөө явагч машин механизмд;

12.1.7. мотоциклын улсын бүртгэлийн дугаарыг “Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт” MNS ISO 3833:2010 стандартын 3.5-д заасан мотоциклд;

12.1.8. чиргүүлийн улсын бүртгэлийн дугаарыг “Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт” MNS ISO 3833:2010 стандартын 3.2-т заасан, "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 12-т заасан зөвшөөрөгдөх техникийн үзүүлэлт бүхий чиргүүлд тус тус олгоно.

12.2. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 1-р хэсэг. Ерөнхий шаардлага. MNS 4410-1:20021 стандартад заасны дагуу “энгийн”, “эко”, “нийтийн зорчигч тээвэр”, “технологийн” гэсэн улсын бүртгэлийн дугаарын дэвсгэр өнгийг бичих талбартай байна.

12.3. Автотээврийн хэрэгслийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэх болон хасагдах тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулах эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн дугаарын сери болон тоог өөрчлөхгүйгээр зөвхөн дэвсгэр өнгийг өөрчлөн сольж олгоно.

12.4. Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулж, иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн дугаарыг сонгон захиалах боломжоор хангасан байна.

 

12.5. Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна.

12.6. Энэ журмын 12.5-д заасан хэлбэрээр үнэ хаялцуулж худалдан борлуулах улсын дугаарын жагсаалтыг бүртгэлийн байгууллага эрэмбэлэн мэдээллийн санд байршуулна.

12.7. Үнэ хаялцуулах ажиллагааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн бүртгэлийн байгууллага бусад байгууллагатай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулна.

12.8. Үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгоно.

12.9. Үнэ хаялцуулах ажиллагаагаар төвлөрүүлсэн орлогоос үйл ажиллагааны зардлыг тооцон суутгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлнэ.

Арван гурав. Мэдээллийн сан бүрдүүлэх болон

цахим үйлчилгээ

 

13.1. Мэдээллийн сан нь бүртгэлийн эх баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэх бөгөөд мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахдаа эрх бүхий байгууллагаас гаргасан төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг зохицуулсан журам, зааврыг мөрдлөг болгоно.

13.2. Мэдээллийн сан нь төрийн үйлчилгээний нэгдсэн сантай холбогдож энэхүү журмын 13.1. дэх заалтын хүрээнд холбогдон харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

13.3. Автотээврийн хэрэгслийн талаар бусад төрийн байгууллагуудаас авах мэдээллүүдийг бүртгэлийн байгууллага нь баримтаар шаардахгүй ба төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох журмын хүрээнд цахим сүлжээгээр дамжуулан мэдээллийг авч архивлана.

13.4. Үйлчлүүлэгч цахим хэлбэрээр үйлчилгээ авах нөхцөлийг бүртгэлийн байгууллагаас бүрдүүлсэн байна.

13.5. Үйлчлүүлэгч нь төрийн нэгдсэн үйлчилгээний системээр болон бүртгэлийн байгууллагын цахим системээр дамжуулан цахим үйлчилгээг авна.

13.6. Үйлчлүүлэгч нь өөр хоорондоо “Цахим гарын үсгийн тухай” хуулийн дагуу тоон гарын үсгээр баталгаажуулсан хэлцлийн дагуу бүртгэлийн байгууллага нь цахимаар бүртгэл хийнэ.

13.7. Цахим үйлчилгээ авахдаа энэхүү журамд заасан бүртгэлийн мэдүүлэг, шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангасан байна.

13.8. Цахимаар үйлчлүүлэгчид автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтийг шуудангаар,эсхүл угтах үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчид хүргэж болно. Шуудангаар хүргүүлсэн тохиолдолд тухайн үйлчилгээнд мөрдөж байгаа үнэ тариф нэмэгдэж тооцогдоно.

13.9. Өмчлөгчийн болон техникийн мэдээллийг энэхүү журмын нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтад заасны дагуу мэдээллийн санд бүртгэнэ.

13.10. Мэдээллийн санд автотээврийн хэрэгслийн марк, загвар,хөдөлгүүр, арлын дугаарыг латин үсгээр, бусад мэдээллийг кирилл үсгээр бүртгэнэ.

Арван дөрөв. Бусад зүйл

14.1. Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

14.2. Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээг гаргаж автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангана.

14.3. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн мэдүүлэг, экспортын сертификатын загварыг батлах, хэвлүүлэх, хадгалах, зарцуулах үйл ажиллагаанд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

14.4. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-------------оОо-----------------