Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолын З дугаар хавсралт

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД БАЙХ ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ
/Энэ хавсралтыг 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд  тооцсон/

Нэг.Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл

1.Монгол Улсын төрийн ордон
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ордон, өргөө
З.Монгол  Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон төрийн тусгай хамгаалалтад байгаа бусад албан тушаалтны зориулалтын орон сууц
4."Их тэнгэр"-ийн ам
5.50-ийн I харш
 6.50-ийн Ү байр
 7.З0 дугаар байр
 8.Төрийн тусгай хамгаалалтын газрын гарааш
9.Төрийн  тусгай  хамгаалалтын  газрын хүнсний болон бусад агуулах
10."Их тэнгэр"-ийн амны гүүр.
11.Монголын Улсын Дээд шүүхийн байр
12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байр /Энэ заалтыг Засгийни газрын 2006 оны 182 дугаар тогтоолоор нэмсэн/
13.Засгийн газрын II байрны "В" корпусын Зам, тээвэр, аялал жуулчлалын яам байрладаг хэсэг /Энэ заалтыг Засгийни газрын 2007 оны 4 дүгээр тогтоолоор нэмсэн/
14. Авлигатай тэмцэх газар /Энэ заалтыг Засгийн газрын 2007 оны 214 дүгээр тогтоолоор нэмсэн/.
15. Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байр /Энэ хэсгийг 2008-11-05-ны өдрийн 23-р тогтоолоор нэмсэн/ 
16. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК
17. Монголын хөрөнгийн бирж ХК /16, 17 дахь заалтыг 2012-1-11-ний 8-р тогтоолоор нэмсэн/

 Хоёр.Төрийн тусгай хамгаалалтад түр байх зүйл

1.Төрийн  ордныг  засвар,  үйлчилгээтэй  байх үед Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн  Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын үйл ажиллагаагаа явуулах ордон, байр.
2.Олон  улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээр хийх байр, танхим.
З.Дайны  байдал,  дайн  бүхий  байдал, онц байдал зарласан үед  төр, засгийн  эрх  барих  дээд  байгууллага,  удирдлага, зэвсэгт хүчний дээд командлал байрлах тусгай байр.
4.Төрийн   тусгай  хамгаалалтын  I  зэрэглэлд  хамаарагдах хамгаалуулагчийн зорчих авто замын болон төмөр замын гүүр.

 Гурав.Төрийн  тусгай  хамгаалалтын  бүсэд хамаарах орчин, нутаг дэвсгэрийн хил

1.Төрийн  ордны  эргэн тойрны 50 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэр.
2.Ерөнхийлөгчийн   ордон,  өргөө,  бусад  хамгаалуулагчийн зориулалтын орон сууц, З0 дугаар зочид буудал, 50-ийн I харш, тусгай  хамгаалалтад байх  бусад зүйлийн эргэн тойрны 40 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэр.
З.Шадар,  гадуур  болон  цувааны  хамгаалалт зохиогдож буй орчны З0 метр хүртэлх нутаг дэвсгэр.
4.Төрийн  тусгай  хамгаалалтад  авсан  агаарын хөлөг, галт тэрэг,  авто  тээврийн хэрэгслийн эргэн тойрны 25 метр хүртэлх орчин,   нутаг   дэвсгэр төрийн  тусгай хамгаалалтын   бүсэд хамаарагдана.
-----OOO------