/УУС-ын 2015-01-13-ны 10-р тушаалаар хүчингүй болгосон/
 
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын
2010 оны 04  дүгээр сарын 01-ний өдрийн 
76 дугаар хамтарсан тушаалын хавсралт
 
 
Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын өөрчлөлт
 
 
Нэг. "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын наймдугаар зүйлийн 8.2.4, 8.3.5 дахь заалтуудыг тус тус хасах;
 
Хоёр. Журмын хоёрдугаар хавсралтаар баталсан "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ"-ний Маягт СШ-1-т "Гарын үсгийн урамшууллын хэмжээ"-г заасан 1.5 дахь заалтыг дор дурдсанаар нэмэх;
 
Д/д
Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Өгөх оноо
Нийт оноо
1.5.
Гарын үсгийн урамшууллын хэмжээ
1.5.1. Хамгийн өндөр гарын үсгийн урамшуулал
1.5.2. Дундаж гарын үсгийн урамшуулал (дээд ба доод саналын ялгаврын 50-100% хүртэл)
1.5.3. Хамгийн бага гарын үсгийн урамшуулал (дээд ба доод саналын ялгаврын 50% хүртэл)
1.5.4. Урамшуулал байхгүй
 
3 оноо
 
2 оноо
 
1 оноо
0 оноо
0-3
                                                                                                                                                                                                 
Гурав. Журмын гуравдугаар хавсралтаар баталсан "Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ"-ний Маягт СШ-2-т "Гарын үсгийн урамшууллын хэмжээ"-г заасан 1.6 дахь заалтыг дор дурдсанаар нэмэх;
 
Д/д
Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Өгөх оноо
Нийт оноо
1.6.
Гарын үсгийн урамшууллын хэмжээ
1.6.1. Хамгийн өндөр гарын үсгийн урамшуулал
1.6.2. Дундаж гарын үсгийн урамшуулал (дээд ба доод саналын ялгаврын 50-100% хүртэл)
1.6.3. Хамгийн бага гарын үсгийн урамшуулал (дээд ба доод саналын ялгаврын 50% хүртэл)
1.6.4. Урамшуулал байхгүй
 
3 оноо
 
2 оноо
 
1 оноо
0 оноо
0-3