Засгийн газрын 2013 оны 366 дугаар

                                                                             тогтоолын хавсралт

 

 “БАРУУН БҮСИЙН ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1

Баруун бүсийн газар тариаланг хөгжүүлэх техник-эдийн засгийн үндэслэлийг гаргах

2013 оны III, IY улирал

ҮХААЯ

2

Баруун бүсэд байгаа атаршсан болон өнжөөсөн талбайг тариалангийн эргэлтэд оруулж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

2014-2016

ҮХААЯ, БХБЯ,

МХЕГ, Аймгуудын ЗДТГ

3

Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бүсийн гурилын хэрэгцээг хангах ажлыг орон нутагтай хамтран зохион байгуулах

2013-2016

ҮХААЯ,

Аймгуудын ЗДТГ

4

Үр үржүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдүүдийг сонгох, таримлын үр үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, бүс нутгийн үрийн хэрэгцээг хангах арга хэмжээг зохион байгуулах

2014-2016

ҮХААЯ,

БШУЯ, Бүсийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв

5

Үр тариа, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор  агуулах, үтрэмийн аж ахуй, техникийн хангамжийг нэмэгдүүлэх болон техникээр үйлчилгээ үзүүлэх дундын төвийг байгуулах арга хэмжээ авах

2014-2016

ҮХААЯ, ЭЗХЯ,

СЯ

6

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усны хайгуул, судалгааны зураг төсөл хийх, усан сан, услалтын систем барих ажлыг зохион байгуулах

2013-2016

ҮХААЯ

7

Тариалангийн талбайг хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, таримлыг сэлгээнд үе шаттайгаар шилжүүлэх, ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулах

 

2014-2016

ҮХААЯ,

БОНХЯ

8

Газар тариалангийн үйлдвэрлэлийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулах

2013-2016

ҮХААЯ

9

Орон нутгийн аюулаас хамгаалах тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, тэжээлийн үйлдвэр байгуулах, хадлангийн техникийн хангамжийг сайжруулах

2013-2016

ЭЗХЯ, ҮХААЯ,

СЯ

10

 

Газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах, судалгаа тооцоо хийж хэрэгжүүлэх

2013-2016

ҮХААЯ

11

“Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх төсөл”-ийг гадаад орон, олон улсын зээл, тусламжид хамруулах арга хэмжээ авах

Тухай бүр

ҮХААЯ, ГХЯ, ЭЗХЯ,

СЯ