Засгийн газрын 2016 оны 249 дүгээр
тогтоолын  хавсралт


ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ
БОЛОВСРУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

(Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төрийн захиргааны төв болон Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага (цаашид “захиргааны байгууллага” гэх) Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4.1-6.4.3, 6.5.1, 6.5.2-т заасан урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахтай холбогдсон нийтлэг харилцааг энэхүү журмаар зохицуулна.

2. Энэ журмын 1-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахад хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.

3. Улсын төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тухай хуулийг дагаж мөрдөнө.

4. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахад Засгийн газрын     2010 оны 123 дугаар тогтоолоор баталсан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам”-ыг дагаж мөрдөнө. 

5. Орон нутгийн төсвийн төслийг боловсруулахад Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ыг дагаж мөрдөнө.

6. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн төслийг боловсруулахад Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг дагаж мөрдөнө.

7. Засгийн газрын гадаад тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн төслийг боловсруулахад Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ыг дагаж мөрдөнө.

8. Энэ журмын 1-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтална.

9. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

9.1. “төсөл” гэж захиргааны байгууллагаас боловсруулж байгаа энэ журмын 1-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн эх бичвэрийг;

9.2. ”ерөнхий мэдээлэл” гэж бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор төслийг боловсруулах үеийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг тодорхойлсныг;

9.3. “нөхцөл байдлын дүн шинжилгээ” гэж асуудлын шалтгаан, үр нөлөөг тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн хамрах хүрээний хамт тодорхойлсон бодлогын хувилбар боловсруулахад ашиглах судалгааг;

9.4. ”бодлогын зорилт” гэж асуудлыг хэсэгчлэн болон бүрэн шийдвэрлэхэд чиглэсэн Засгийн газраас аливаа бодлогын хүрээнд дэвшүүлсэн оновчтой, хэмжиж болохуйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;

9.6. “бодлогын үр нөлөө” гэж бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчны хүрээнд бий болох өөрчлөлтийг;

9.7. “бүтээгдэхүүн” гэж бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагаас авсан арга хэмжээний хүрээнд холбогдох талуудад нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээг;

9.8. “орц” гэж зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн болон хүний нөөц, эдийн болон эдийн бус хөрөнгийг;

9.9. “шалгуур үзүүлэлт” гэж хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр төсөлд заасан чанарын болон тоон үзүүлэлтийг;

9.10. “суурь түвшин” гэж төслийг боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг; 

9.11. “зорилтот түвшин” гэж бодлогыг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

9.12. “нөлөөллийн урьдчилсан үнэлгээ” гэж бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчин, аливаа байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эрх зүйн орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг; 

9.13. “бодлогын хувилбар” гэж нөхцөл байдлын дүн шинжилгээ болон нөлөөллийн урьдчилсан үнэлгээнд үндэслэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон бодлогын 2-оос дээш сонголтуудыг.

Хоёр. Төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах

10. Захиргааны байгууллага төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу санаачлан боловсруулах бөгөөд төслийг боловсруулахдаа уг төслийг хэрэгжүүлэх хүний нөөц, чадавхтай уялдуулна.

11. Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг, төрийн захиргааны төв байгууллага төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг, төрийн захиргааны төв байгууллага болон Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага үндэсний хөтөлбөрийн төслийг, Засаг дарга аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын баримт бичгийн төслийг тус тус боловсруулна.

12. Захиргааны байгууллага нь дараах төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох хууль тогтоомжид хамтран боловсруулахаар заасан болон бусад захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаач, мэргэжлийн холбоод, бодлогын баримт бичиг батлагдсанаар ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц этгээдийн төлөөлийг оролцуулан байгуулж, удирдамжаар ханган, үйл ажиллагаанд нь хяналт тавина:

12.1. төрөөс баримтлах бодлого;

12.2. бүсчилсэн хөгжлийн бодлого;

12.3. үндэсний хөтөлбөр.

13. Засаг дарга нь дараах төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаач, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан байгуулж, удирдамжаар ханган, үйл ажиллагаанд нь хяналт тавина:

13.1. аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт;

13.2. дэд хөтөлбөр.

14. Захиргааны байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн  6.2, 6.3-т заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, бодлогын хувилбарыг боловсруулах ажлыг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаар гүйцэтгүүлнэ.

15. Захиргааны байгууллага төсөл боловсруулах ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг төлөвлөсөн байна.

16. Хөгжлийн бодлогын баримт бичгийг батлах эрх бүхий этгээд бодлогын хувилбаруудаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн оновчтой хувилбарыг нь сонгоно.

Гурав. Төсөл боловсруулах төлөвлөгөө

17. Энэ журмын 12, 13-т заасан Ажлын хэсэг нь төсөл боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

18. Төсөл боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа болон хариуцан гүйцэтгэх, оролцох талын нэрийн хамт тусгана:

18.1. нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;

18.2. нөхцөл байдлын дүн шинжилгээнд үндэслэн хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг тодорхойлох;

18.3. хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх бодлогын хувилбаруудыг боловсруулах;

18.4. бодлогын хувилбаруудад нөлөөллийн урьдчилсан үнэлгээ хийх;

18.5. хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах;

18.6. хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах.

19. Ажлын хэсэг төсөл, бодлогын хувилбаруудын төслийг эцэслэн боловсруулж, холбогдох хавсралтын хамт захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх.

Дөрөв. Нөхцөл байдлын дүн шинжилгээ

20. Нөхцөл байдлын дүн шинжилгээ хийхдээ тухайн бодлогын баримт бичигт тусган шийдвэрлэх эдийн засаг, нийгэм, эсхүл тодорхой зорилтот бүлэгт урт, дунд хугацаанд тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх хүндрэл, бэрхшээлийг мэдэрч, асуудлыг судалж тодорхойлно. Энэхүү судалгаанд өмнө нь уг асуудлаар хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, статистик судалгаа, түүвэр судалгаа, олон нийтийн зүгээс давтагдан гарч байгаа санал, шүүмжлэл зэргийг ашиглана.

21. Нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх ажилд тухайн асуудлаас хамааруулан холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, холбогдох бусад талуудыг оролцуулна.

22. Төслийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх болон төслийг боловсруулах явцад тухайн асуудалтай холбоотой мэдээллийг бусад хүчин төгөлдөр бодлогын баримт бичиг, судалгаа, мэдээллээс иш татсан тохиолдолд бодлогын баримт бичиг болон судалгаа, мэдээллийн эх сурвалжийг заана.

23. Нөхцөл байдлын дүн шинжилгээ нь тухайн асуудлаар хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл, шаардлагыг гаргасан тулгамдсан асуудлыг мэдэрч тодорхойлсон баримт бичиг байна.

Тав. Нөлөөллийн урьдчилсан үнэлгээ

24. Нөлөөллийн урьдчилсан үнэлгээг төсөл санаачлан боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэж, уг үнэлгээний дүгнэлтийг төсөлд тусгасан байна.

25. Эдийн засаг, нийгэм, эсхүл тодорхой зорилтот бүлэгт урт, дунд хугацаанд тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай ажил, үйлчилгээтэй холбоотой асуудлын эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон санхүүгийн салбарт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөө нь их гэж үзсэн тохиолдолд нөлөөллийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

26. Нөлөөллийн урьдчилсан үнэлгээг өмнө хийсэн судалгаа, үнэлгээ, албан ёсны тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн хийнэ.

Зургаа. Олон нийтээр хэлэлцүүлэх

27. Төслийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19.2-т заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна.

28. Хэлэлцүүлэг болохоос 5-аас доошгүй өдрийн өмнө төслийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хэлэлцүүлэгт оролцогчдод хүргүүлнэ.

29. Төслийн талаар хувь хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага, холбогдох байгууллага, мэргэжлийн холбоодоос бичгээр болон цахим хэлбэрээр санал авч болно.

30. Энэ журмын 29-т заасан саналд дүн шинжилгээ хийж, шаардлагатай гэж үзвэл төсөлд тусгана.

Долоо. Зөвшөөрөл авах

31. Төрийн захиргааны төв байгууллага нь төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна. Санал авахаар бодлогын баримт бичгийг хүргүүлэхдээ дараах мэдээллийг хавсаргасан байна:

31.1. нөхцөл байдлын дүн шинжилгээ;

31.2. энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу боловсруулсан хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн зорилго, зорилтын уялдаа;

31.3. энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн хувилбар бүрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийн төсөөлөл тооцоо;

31.4. энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан төслийг нийтээр хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг багцалсан товьёог;  

31.5. энэхүү журмын 4 дүгээр хавсралтын дагуу боловсруулсан нөлөөллийн урьдчилсан үнэлгээ, түүгээр бодлогын хувилбаруудыг харьцуулан үнэлсэн тухай товч мэдээлэл;

31.6. энэхүү журмын 5 дугаар хавсралтын дагуу боловсруулсан хөгжлийн бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлт;

31.7. энэхүү журмын 6 дугаар хавсралтад заасан бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө;

31.8. энэхүү журмын 9 дүгээр хавсралтын дагуу тодорхойлсон тэргүүлэх болон нэмэлт зорилтууд (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолоор нэмсэн)

32. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ журмын 31.1-31.7-д заасан мэдээллийн хамт хүргүүлнэ.

33. Аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын төслийг Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр Хурлын ажлын албанд энэ журмын 31.1-31.7-д заасан мэдээллийн хамт хүргүүлнэ.

34. Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн төсөл нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5.1-д заасан зарчим, мөн хуулийн 17.2-т заасан шаардлага, энэхүү журамд заасан бүрдэл материал дутуу тохиолдолд уг зарчим, шаардлага болон бүрдлийг хангуулах талаарх зөвлөмжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Найм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон
хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний
төсөл боловсруулах

35. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нэгтгэн боловсруулж, зохих журмын дагуу хэлэлцүүлнэ.

36. Захиргааны байгууллага нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлогын зорилго, зорилтуудыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах өөрийн хариуцсан асуудлын хүрээн дэх бодлогын тэргүүлэх зорилтын талаарх саналыг чиглэл болгосон хугацаанд багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

37. Захиргааны байгууллага нь энэ журмын 35-д заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах 3 хүртэлх тооны бодлогын тэргүүлэх зорилтыг тодорхойлсон байна. 

38. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах бодлогын тэргүүлэх зорилтын талаарх саналыг чиглэл болгосон хугацаанд багтаан Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдад хүргүүлнэ.

39. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг нэгтгэн хянан боловсруулж зохих журмын дагуу Засгийн газраар батлуулна.

40. Захиргааны байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгуулах саналыг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн нэрсийн жагсаалтын хамт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 30 хоногийн дотор боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

41. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хамт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг боловсруулна.

42. Захиргааны байгууллага нь үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг шинээр боловсруулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж ангилан, ач холбогдлоор нь эрэмбэлсэн байна.

43. Үндэсний хөтөлбөрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авахдаа баримт бичгийн төслийг энэ журмын 31.1-31.7-д заасан мэдээллийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Ес. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн
төсөл, дэд хөтөлбөрийн жагсаалтын
төслийг боловсруулах

44. Засаг дарга нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг дэд хөтөлбөрийн жагсаалтын хамт боловсруулна. 

45. Дэд хөтөлбөрийн жагсаалтыг шинээр боловсруулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэж ангилан, ач холбогдлоор нь эрэмбэлсэн байна.

46. Шинээр боловсруулах дэд хөтөлбөрийн төслийг Засаг дарга боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр Хурлын ажлын албанд энэ журмын 31.1-31.7-д заасан мэдээллийн хамт хүргүүлнэ.

Арав. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийн төслийг боловсруулах

47. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12.3, 12.4, 12.6, 12.7-д заасан цаглабарын дагуу боловсруулна.

48. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг дараах шаардлагын хүрээнд нэгтгэн боловсруулна:

48.1. үндсэн чиглэлийн төсөлд тусгасан арга хэмжээ нь тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай байх;

48.2. энэхүү журмын 7 дугаар хавсралтын хүснэгт 1-д заасны дагуу арга хэмжээ бүрт шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр нь үндэслэлтэй, бодитой, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;

48.3. үндсэн чиглэлийн төсөлд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг өөрчлөх тохиолдолд тухайн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагатай харилцан зөвшилцөнө.

49. Захиргааны байгууллага нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгуулах саналаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон үндэсний хөтөлбөрийн тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг үндэслэн боловсруулж Сангийн яаманд заасан хугацаанд хүргүүлнэ.

50. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн захиргааны төв, холбогдох төрийн захиргааны байгууллагаас үндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар хүргүүлсэн саналыг хянаад төсөлд тусгасан, эсхүл тусгаагүй тухай үндэслэл, тайлбарыг энэхүү журмын 7 дугаар хавсралтын хүснэгт 2-т заасны дагуу боловсруулж, төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Арван нэг. Төслийн бүтэц, агуулга

51. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төсөл нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.7, 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

52. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.3, 6.4.3-т заасан төсөл дараах ерөнхий бүтэц, агуулгатай байна:

52.1. нэгдүгээр бүлэг. Ерөнхий мэдээлэл;

52.2. хоёрдугаар бүлэг. Бодлогын зорилго, зорилт;

52.3. гуравдугаар бүлэг. Бодлогын хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагаа;

52.4. дөрөвдүгээр бүлэг. Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт;

52.5. тавдугаар бүлэг. Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр;

52.6. зургаадугаар бүлэг. Бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө.

53. Энэхүү журмын 52.1-д заасан “Ерөнхий мэдээлэл” бүлэгт дараах зүйлийг тусгасан байна:

53.1. тулгамдаж байгаа асуудал, нөхцөл байдлын дүн шинжилгээний гол үр дүн;

53.2. бодлогын төслийг боловсруулах үндэслэл;

53.3. төслийн хамрах хүрээ.

54. Энэхүү журмын 52.2-т заасан “Бодлогын зорилго, зорилт” бүлэгт дараах асуудлыг тусгасан байна:

54.1. бодлогын зорилго, зорилт нь тухайн бодлогыг хэрэгжүүлснээр урт, дунд хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжилд бий болохоор хүлээгдэж байгаа өөрчлөлтийг илэрхийлсэн бодлогын үр нөлөөнд тулгуурласан тодорхой, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц бодитой байна;

54.2. бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байна; 

54.3. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.3-т заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх болон нэмэлт зорилтуудыг тодорхойлсон байна.

54.4. үндэсний хөтөлбөрийн төсөлд төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн төсөлд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх болон нэмэлт зорилтуудыг тус тус тодорхойлсон байна;

54.5. энэхүү журмын 9 дүгээр хавсралтын хүснэгт 1-ийн дагуу бодлогын зорилтуудын хоорондын нөлөөллийг, хүснэгт 2-ын дагуу бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлсний үндсэн дээр хамгийн их эерэг нөлөөлөл үзүүлэх зорилтуудаас сонгон тэргүүлэх болон нэмэлт зорилтуудыг тодорхойлсон байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолоор нэмсэн)

55. Төслийн зорилго, зорилт нь дараах уялдааг хангасан байна:

55.1. төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын зорилго нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын зорилтод үндэслэх;

55.2. аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын зорилго нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлогын зорилтод үндэслэх;

55.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын зорилтод үндэслэх;

55.4. үндэсний хөтөлбөрийн зорилго нь төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод үндэслэх;

55.5. улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;

55.6. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго нь аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод үндэслэх;

55.7. дэд хөтөлбөрийн зорилго нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод үндэслэх.

56. Энэхүү журмын 52.3-т заасан “Бодлогын хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагаа” бүлэгт бодлогыг хэрэгжүүлэх үе шат бүрт зорилт тус бүрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон байна.

57. Энэхүү журмын 52.4-т заасан “Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт” бүлэгт бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд бий болох бүтээгдэхүүн, үр нөлөө, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.

58. Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлтийг бусад бодлогын баримт бичиг, статистикийн мэдээ, салбарын мэдээлэлд үндэслэн дараах байдлаар тодорхойлно:

58.1. бодлогын зорилго, зорилт бүрийг хэрэгжүүлсний үр дүнд бий болох эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг тодорхойлох;

58.2. зорилт тус бүрийн хүрээнд 2-5 хүртэлх тооны эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг тодорхойлж, тухайн үр нөлөө бүрт 2-оос доошгүй шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

58.3. бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагаас бусад этгээдэд хүргэх эцсийн бүтээгдэхүүнийг завсрын бараа, ажил, үйлчилгээ буюу эцсийн бүтээгдэхүүнийг бий болгоход ашиглагдах бүтээгдэхүүнээс ялгаж тодорхойлох;

58.4. бодлогын бүтээгдэхүүн бүрт 1-ээс доошгүй шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

58.5. төсөлд шалгуур үзүүлэлтийн суурь түвшин, суурь он, зорилтот түвшин болон он, мэдээллийн эх сурвалжийг тодорхойлсон байх бөгөөд шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар илэрхийлнэ:

58.5.1. бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд гарах өөрчлөлт нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын зорилт, шалгуур үзүүлэлттэй уялдсан байдал;

58.5.2. бодлогын хэрэгжилтийг үнэлэх бусад шалгуур үзүүлэлт;

58.6. төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн зорилтот түвшин нь тодорхой байгаа үед завсрын онуудын зорилтот түвшинг тодорхойлохдоо дараахь 3 үе шатыг баримталж тодорхойлно: (Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолоор нэмсэн)

      58.6.1. суурь түвшнээс эцсийн зорилтот түвшин хүртэлх завсрын онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг жил бүр жигд өөрчлөлттэй байх нөхцөлөөр тооцно.

      58.6.2. шалгуур үзүүлэлтийн сүүлийн 10 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож гаргана. Өмнөх онуудын дундаж өөрчлөлтийн хувийг суурь түвшнээс эцсийн зорилтот түвшин хүртэл тооцсон хувьтай харьцуулна.
 
      58.6.3. зорилтот түвшингийн жигд өөрчлөлтийн тооцоонд гадаад, дотоод хүчин зүйл, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн чиг хандлага, төлөвлөсөн томоохон төсөл, арга хэмжээ зэргийг харгалзан засвар өөрчлөлт хийнэ.

58.7. төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн зорилтот түвшин нь тодорхой бус үед завсрын онуудын болон эцсийн зорилтот түвшинг тодорхойлохдоо дараахь 3 үе шатыг баримталж тодорхойлно: (Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолоор нэмсэн)

      58.7.1. шалгуур үзүүлэлтийн сүүлийн 10 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож, түүнд үндэслэн зорилтот түвшинг төсөөлнө. Өмнөх онуудын тоо мэдээлэл хангалтгүй шалгуур үзүүлэлтүүдийн хувьд, тухайн шалгуур үзүүлэлт нь тогтсон норм, нормативтай бол түүнийг үндэслэн, эсхүл тодорхой мэдэгдэж байгаа хугацааны өөрчлөлтийг харгалзаж үзнэ.

      58.7.2. өмнөх онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг 3 хувилбараар  (олон жилийн дунджаас доогуур, олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дээгүүр)  авч, суурь оноос эхлэн жил бүр тогтмол өөрчлөлттэй байх нөхцөлөөр зорилтот түвшинг тооцно.

      58.7.3. Тухайн бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан тэргүүлэх зорилго, зорилт, үйл ажиллагаа, макро эдийн засгийн бодлогын нөлөө, нэмэлт тооцоо, судалгаа зэргийг харгалзан бодит нөхцөлд тохируулан зорилтот түвшний үзүүлэлтэд зохих өөрчлөлт оруулж, 3 хувилбараас сонголт хийн зорилтот түвшинг эцэслэн тооцно.
 

59. Энэхүү журмын 52.5-д заасан “Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр” бүлэгт дунд хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг бодлогын зорилт тус бүрээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад өрийн зохистой харьцаа, төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт үндэслэсэн тооцооны хамт тусгасан байна:

 
60. Энэ журмын 52.6-д заасан “Бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө” бүлэгт дараах зүйлийг тусгасан байна:

60.1. хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байгууллага, нэгтгэн тайлагнах хугацаа;

60.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн, санал зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа.

61. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл дараах ерөнхий бүтэц, агуулгатай байж болно:

61.1. нэгдүгээр бүлэг. Ерөнхий мэдээлэл;

61.2. хоёрдугаар бүлэг. Эдийн засгийн хөгжлийн бодлогын зорилго, тэргүүлэх зорилтууд;

61.3. гуравдугаар бүлэг. Нийгмийн хөгжлийн бодлогын зорилго, тэргүүлэх зорилтууд;

61.4. дөрөвдүгээр бүлэг. Байгаль орчны бодлогын зорилго, тэргүүлэх зорилтууд;

61.5. тавдугаар бүлэг. Засаглалын бодлогын зорилго, тэргүүлэх зорилтууд;

61.6. зургадугаар бүлэг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ.

62. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг энэхүү журмын 8 дугаар хавсралтад заасан хүснэгтийн дагуу боловсруулна.

63. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн салбарын танилцуулга бүлэгт тухайн салбарт дунд, богино хугацаанд тулгарч байгаа асуудал, нөхцөл байдлын дүн шинжилгээ, өмнөх оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг тусгасан байна.

64. Үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн санал, төсвийн хязгаарт үндэслэн энэхүү журмын 7 дугаар хавсралтын хүснэгт 1-д нийцүүлэн боловсруулна.

65. Нутгийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа энэхүү журмын 65, 66-д заасныг баримтална.

Арван хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа

66. Дунд хугацааны бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд үндэслэн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргана.

67. Урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр нөлөөний талаар бодлого боловсруулагчид болон нийтэд мэдээлэхдээ хөндлөнгийн үнэлгээний тайланд үндэслэнэ.

68. Төслийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа өмнө нь хэрэгжүүлсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээний тайланг харгалзана.

69. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэлх хувийг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд уг бодлогыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.
         

 

---о0о---

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах

                                                                                                                                                        нийтлэг журмын 1 дүгээр хавсралт

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН УЯЛДАА

(бодлогын хувилбар бүрээр)

Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолоор энэ хавсралтыг өөрчилсөн.

Боловс-руулж байгаа бодлогын баримт бичгийн зорилт

Монгол Улсын хөгжлийн үзэл баримт-лал

Үнэлгээ*

Дэлхийн тогтвор-той хөгжлийн зорилгын үндэсний зорил-тууд

Үнэлгээ

Төрөөс баримт-лах бодлого

Үнэлгээ

Бүсчил-сэн хөгжлийн бодлого (Бүсчил-сэн хөгжлийн үзэл баримт-лал)

Үнэлгээ

Бусад бод- логын баримт бичиг 

Үнэлгээ

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийцсэн хувь**

(тоо, %)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар

(Энэ хэсэгт хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл нь бусад бодлогын зорилттой хэрхэн уялдаж байгаа талаар товч танилцуулга бичнэ. Агуулгын хувьд уялдсан болон огт тусгагдаагүй гэсэн үнэлгээ авсан зорилтын тухайн үнэлгээ авсан шалтгаан буюу бүрэн тусгагдаагүй үндэслэлийг тодруулан бичнэ.)

*Үнэлгээ гэсэн хэсэгт шууд тусгагдсан, агуулгын хувьд уялдсан, огт тусгагдаагүй, манай оронд хамааралгүй гэсэн үнэлгээний аль тохирохыг бичнэ. Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилт шууд уялдаж байгаа бол шууд тусгагдсан гэдэг үнэлгээг, зарим хэсгүүд уялдсан, эсвэл өөр хэлбэрээр илэрхийлсэн боловч агуулгын хувьд тухайн зорилттой нийцэж байгаа тохиолдолд агуулгын хувьд уялдсан гэдэг үнэлгээг, огт уялдаагүй бол огт тусгагдаагүй гэсэн үнэлгээг тус тус өгнө. Манай оронд хамааралгүй гэдэг үнэлгээг зөвхөн боловсруулж байгаа баримт бичгийн зорилтын Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан байдлыг үнэлэхэд хэрэглэж болно.

**Ангилал бүрээр үнэлэгдсэн зорилтуудын үнэлгээний нийлбэрийг гарган нийт зорилтуудад эзлэх хувийг тооцох бөгөөд тухайн салбарын онцлогоос хамаарч нийцсэн байдлын дүгнэлтээ гаргана.

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах

                                                                                                                                                                      нийтлэг журмын 2 дугаар хавсралт

 

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХУВИЛБАР БҮРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД

ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, САНХҮҮЖИЛТИЙН ЭХ

ҮҮСВЭРИЙН ТӨСӨӨЛӨЛ ТООЦОО (хувилбар бүрээр)

 

                                                                                                                                                                                                                                  (сая төгрөгөөр)            

Бодлогын зорилго, зорилт

Эхлэх/ дуусах огноо

 

Нийт

(1+2+...+k)

 

 

Төсвийн жил 1

(1)

Төсвийн жил 2

(2)

Төсвийн жил к

(к)

Нийт шаардагдах санхүүжилт

Урсгал зардал

Хөрөнгө оруулалт

Нийт шаардагдах санхүүжилт

Урсгал зардал

Хөрөнгө оруулалт

Нийт шаардагдах санхүүжилт

Урсгал

зардал

Хөрөнгө оруулалт

1

Зорилго 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.

Зорилт 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2.

Зорилт 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт шаардагдах хөрөнгийн хэмжээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санхүүжилтийн эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улсын төсөв

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орон нутгийн төсөв

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гадаадын зээл, тусламж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Концессын гэрээ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусад эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах       

нийтлэг журмын 3 дугаар хавсралт

 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САНАЛЫН БАГЦ ТОВЬЁОГ

 

 

 

Бодлогын баримт бичгийн холбогдох зорилго, зорилт

 

Байгууллага, хувь хүн

Санал гаргасан

Тусгасан эсэх

(Тайлбар, үндэслэл)

Нэмэлт оруулах

Хасах

Өөрчлөх

Найруулах

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах

         нийтлэг журмын 4 дүгээр хавсралт

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН НӨЛӨӨЛЛИЙН

УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ

 

А. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжил,

захиргааны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл

1. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр нөлөө үзүүлэх зорилтот бүлэг болон бусад бүлэг

Бодлогыг хэрэгжүүлснээр хууль ёсны эрх ашиг, санхүүгийн боломж, өнөөгийн нөхцөл байдалд нь шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа нийгмийн зорилтот бүлгийг тодорхойлно. Зорилтот бүлэг гэж бүлэг хувь хүмүүс, нийгмийн бүлэг, хуулийн этгээд (Засгийн газрын болон орон нутгийн удирдлагын байгууллага, түүний ажилчид) зэрэг тухайн бодлогыг хэрэгжүүлснээр эерэг болон сөрөг нөлөө хүртэх бүлгийг хэлнэ.

2. Эдийн засгийн хөгжил болон захиргааны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө

1. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох

2. Захиргааны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцоолох:

         2.1. захиргааны үйл ажиллагааны нөлөө хэвээр үлдэж байгаа бол бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь зорилтот бүлгийн эрх ашиг, хариуцлагыг хөндөхгүй гэдгийг тодорхойлон бичих;

         2.2. захиргааны үйл ажиллагааны нөлөө буурч байгаа бол бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс үр шим хүртэж байгаа нийгмийн бүлэг, байгууллага, аж ахуй, салбарыг тодорхойлон бичих;

         2.3. захиргааны үйл ажиллагааны нөлөө нэмэгдэж байгаа бол бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь нийгмийн ямар бүлэг, байгууллага, аж ахуй, салбарт үзүүлж байгаа ямар гол өөрчлөлтүүд бий болж байгааг тодорхойлон бичих.

3. Бусад мэдээлэл

Энэхүү нөлөөллийн үнэлгээний “А”-гийн 1, 2 дахь хэсэгт дурдаагүй эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар энд бичиж болно.

Б. Хөгжлийн бодлогын баримт бичгийн нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл

1. Бодлогын баримт бичгийн төсөл нь хэд хэдэн нийгмийн бүлэгт нөлөө үзүүлэхээр байгаа бол тус бүрээр нь тодорхойлно. Мэдээлэл нь тодорхой бүлэгт үзүүлэх нөлөөллийн хэмжээ, нөлөөлөх магадлал, үр дүнгийн талаар байна. Асуудал болон бодлогын хувилбарууд аль бүлэгт хамааралтай болохыг тодорхойлно. Тухайлбал, орон нутгийн захиргааны байгууллага, Засгийн газар, жижиг, дунд, том бизнес эрхлэгчид, импортлогчид, экспортлогчид, дотоодын зах зээлд бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид, газар зүйн бүсүүд, нийгмийн бүлгүүд байна.

Нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь шилжилтийн байх, эсхүл урт хугацааны байх гэдгийг тодорхойлно. Түүнчлэн нийгэмд үзүүлэх нөлөөлөлд ямар эрсдэл учирч болох, түүнийг хэрхэн даван туулах талаар мэдээлсэн байна.

2. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр ямар нөлөө үзүүлэхийг дараах байдлаар тодорхойлсон байна:

         2.1. хүмүүсийн амьдралын хэв маягт үзүүлэх нөлөөний талаар;

         2.2. хүмүүсийн соёлд ямар нөлөө үзүүлэх  (хамтын итгэл, зан үйл, үнэт зүйл, соёл гэх мэт);

         2.3. хүмүүсийн амьдардаг суурин болон нийгмийн бүлэгт ямар нөлөө үзүүлэх (уялдаа, тогтвортой байдал, шинж чанар, үйлчилгээ, байгууламж);

         2.4. хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлэх (хүмүүсийн хэрэглэдэг ус, амьсгалдаг агаарын чанар, хүнсний бүтээгдэхүүний чанар, олдоц, аюул, эрсдэлийн түвшин, тоос, дуу чимээний хэмжээ, ариун цэврийн байгууламжийн хангамж, байгууламжийн аюулгүй байдал, нөөцөөс хүртэх боломж, нөөцөд хяналт тавих боломж).

3. Бусад мэдээлэл

Энэхүү нөлөөллийн үнэлгээний “Б”-гийн 1, 2 дахь хэсэгт дурдаагүй нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар энд бичиж болно.

В. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр дагаж мөрдөж байгаа хууль

тогтоомж болон эрх зүйн тогтолцоонд үзүүлэх нөлөө

1. Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн акт

Тухайн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай Улсын Их Хурлаар батлагдах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомж, дүрэм, журам, тэдгээрийн хэрэгцээ, шаардлага, агуулгын талаар жагсаан бичнэ.

2.      Хариуцах байгууллага

Энэхүү нөлөөллийн үнэлгээний “В”-д дурдсан хууль, эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хариуцсан байгууллагын талаарх мэдээллийг энд бичнэ.

Г. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар үйл ажиллагаа

явуулж байгаа байгууллагын (институцийн) тогтолцоонд үзүүлэх нөлөө

1. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд оролцох байгууллагууд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох эрх бүхий бүх байгууллага, хуулийн этгээдийг тодорхойлж, хэрэгжилтийн аль үе шатанд оролцох талаар бичнэ.

 

2. Төрийн удирдлагын үйл ажиллагаа, бүтцэд үзүүлэх нөлөө

(шинээр бүтэц бий болох, өнөөгийн институцийг татан буулгах, эсхүл бүтцийг өөрчлөн байгуулах)

1. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд шинээр байгууллага бий болгох шаардлагатай тохиолдолд одоо байгаа байгууллагын бүтцээр бодлогыг хэрэгжүүлж болохгүй байгаа шалтгааныг бичнэ.

2. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад аливаа нэгэн байгууллагыг татан буулгах шаардлагатай тохиолдолд цаашид энэхүү байгууллагын чиг үүргийг хэрхэн үргэлжлүүлэх талаар тайлбарлан бичнэ.

3. Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцад аливаа нэгэн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай тохиолдолд тус байгууллагын чиг үүрэг хэрхэн өөрчлөгдөх, тодорхой чиг үүргийг тухайлбал, бүс, орон нутгийн байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болохгүй талаар тайлбарлан бичнэ.

4. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх боломжийг судалж бичнэ.

5. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлэх боломжийг судалж бичнэ.

3. Хүний нөөцөд үзүүлэх нөлөө

Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагын хүний нөөц, чадавхид өөрчлөлт оруулахгүйгээр бодлогыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар бичнэ.

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах

       нийтлэг журмын 5 дугаар хавсралт

 

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ШАЛГУУР

ҮЗҮҮЛЭЛТИЙН ХҮСНЭГТ

 

Бодлогын баримт бичгийн бүлэг/заалт

Зорилт

Шалгуур үзүүлэлт

 

 

 

 

Хэмжих нэгж

 

 

 

 

Суурь түвшин

Зорилтот түвшин

Мэдээллийн эх сурвалж

Хэрэгжүүлэх

байгууллагууд*

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

 

 

  1. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын зорилт, шалгуур үзүүлэлт (он/зорилтот түвшин)

(энэ хэсэгт зөвхөн Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай уялдсан шалгуур үзүүлэлтүүдийг тусгана)

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Бодлогын баримт бичгийн үр дүнг үнэлэх бусад шалгуур үзүүлэлтүүд

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       

 

    *-хэрэгжүүлэх байгууллагуудыг хэрэгжилтийг хангах хариуцлагын эрэмбээр жагсаана.


Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах

                                                                                                                                           нийтлэг журмын 6 дугаар хавсралт

 

 

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗАГВАР

 

Зорилго

Бодлого, хөтөлбөрийн зорилго

Үр нөлөө (үр нөлөөний шалгуур үзүүлэлт)

Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан үр нөлөөг бичнэ. Түүнчлэн хэрэгжилтийн үр дүнг үнэлэхэд ашиглах үр нөлөөний шалгуур үзүүлэлтийг бичнэ.

1. Үйл ажиллагааны чиглэл

Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан болон шинэ

үйл ажиллагааны чиглэл

  

   №

Үйл ажиллагаа

Бүтээгдэхүүн

Шалгуур үзүүлэлт

Хэрэгжилтийг хариуцах байгууллага

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

Хэрэгжих хугацаа

Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилт 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилт 2

 

 

 

 

 

 

 

2. Үйл ажиллагааны чиглэл

Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан болон шинэ

үйл ажиллагааны чиглэл

 

   №

Үйл ажиллагаа

Бүтээгдэхүүн

Шалгуур үзүүлэлт

Хэрэгжилтийг хариуцах байгууллага

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

Хэрэгжих хугацаа

Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилт 1

 

 

 

 

 

 

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах      

нийтлэг журмын 7 дугаар хавсралт

Хүснэгт 1. ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮСНЭГТ

 

Дунд хугацааны бодлогын баримт бичиг

Арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

Хүрэх түвшин, үр дүн

Шаардлагатай хөрөнгийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр

Хариуцах

байгууллага

1

2

3

4

5

6

7

Зорилт 1.

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 2. ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛД ИРҮҮЛСЭН САНАЛУУДЫН ТАЙЛБАР ТОВЬЁОГ

 

 

Төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллага

Арга хэмжээ

Дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдсан эсэх

Үндсэн чиглэлд туссан эсэх

Тусгаагүй арга хэмжээний тайлбар

Төлөвлөгдсөн  санхүүжилт

(төлөвлөсөн/баталсан)

Батлагдсан санхүүжилтийн хувь

1

Зам, тээврийн яам

Арга хэмжээ 1

 

 

 

 

 

2

 

Арга хэмжээ 2

 

 

 

 

 

3

 

Арга хэмжээ 3

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах

                                                                                                      нийтлэг журмын 8 дyгаар хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН … ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

ЗГҮАХ-т тусгагдсан

зорилт

Зорилтыг хэрэгжүүлэх
арга хэмжээ

 

 

 

 

Хэрэгжих хугацаа

 

 

Нийт

хөрөнгийн хэмжээ,

эх үүсвэр

(сая төгрөг)

          Хүрэх түвшин, үр дүн (хөрөнгийн хэмжээ эх үүсвэр)

Хэрэгжүүлэх байгууллага

2017 он

2018 он

2019 он

2020 он

Үндсэн

Хамтрагч

Оролцогч

Хүрэх түвшин,

үр дүнгийн үзүүлэлт

Төсөв

Хүрэх түвшин,

үр дүнгийн үзүүлэлт

Төсөв

Хүрэх түвшин,

үр дүнгийн үзүүлэлт

Төсөв

Хүрэх түвшин,

үр дүнгийн үзүүлэлт

Төсөв

ХӨГЖЛИЙН САЛБАР №1.1. ХӨДӨӨ АЖ АХУЙ

Зорилго №1.1.1. Бэлчээрийн малын удмын санг хадгалж, сүргийн бүтцийн зохистой харьцааг бүрдүүлж, малын эрүүл мэнд, эрсдэл даах чадварыг сайжруулах, мал амьтны эрүүл мэндийн хяналт, үйлчилгээнд олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэн, хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд гаргана.

Тэргүүлэх зорилт №1.1.1.1.

Хангайн бүсийн аймгуудад өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй, говь хээрийн бүсэд өндөр ашиг шимт хонь, ямааны аж ахуйг дэмжиж, тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх;

1.

Арга хэмжээ 1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

Арга хэмжээ 2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

Арга хэмжээ 3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

Арга хэмжээ 4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.

Арга хэмжээ 5.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндсэн зорилтууд №1.1.1.2.1.

Малын индексжүүлсэн даатгалыг давхар даатгалд хамруулах замаар олон улсын стандартын дагуу мал сүргийг бүртгэж даатгах;

1.

Арга хэмжээ 1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

Арга хэмжээ 2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

Арга хэмжээ 3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах

       нийтлэг журмын 9 дүгээр хавсралт

 

Энэхүү хавсралтын дагуу үнэлгээг хийхдээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19.2-т заасан оролцооны арга хэлбэрийг ашиглана.

    Хүснэгт 1. Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтуудын хоорондын нөлөөллийг үнэлэх хүснэгт:
 

Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтууд

Зорилт 1

Зорилт 2

Зорилт 3

Зорилт …

ДҮН

 (оноог мөрийн дагуу нэгтгэн гаргана)

Зорилт 1

 

 

Зорилт 2

 

 

Зорилт 3

 

 

Зорилт …

 

 

*Хүснэгтийн нүдийг бөглөхдөө мөрт байгаа зорилтуудыг хэрэгжүүлснээр баганад байгаа зорилт тус бүрт нөлөөлөх нөлөөллийг үнэлж гаргах бөгөөд дараахь онооны аль нэгийг өгнө. Хүснэгтийн хар нүдийг бөглөхгүй орхино.
• Харьцуулж буй зорилтын хэрэгжилтэд шууд хүчтэй эерэг нөлөөтэй бол +3 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд тус болох бол +2 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг яваандаа бүрдүүлэх бол         +1 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд эерэг болон сөрөг ямар нэг нөлөө үзүүлэхгүй бол 0 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх сонголтуудыг хязгаарлах бол -1 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх бол -2 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй болгох хүчтэй эсрэг нөлөөтэй бол -3 оноо

Хүснэгт 2. Бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх хүснэгт:

 

Урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтуудын хэрэгжилтэд тухайн боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн нөлөөлөх байдлыг үнэлнэ.

(Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, бүсчилсэн хөгжлийн бодлого гэх мэт)

ДҮН

(оноог мөрийн дагуу нэгтгэн гаргана)

Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтууд

Зорилт 1

Зорилт 2

Зорилт 3

Зорилт …

Зорилт 1

 

Зорилт 2

 

Зорилт 3

 

Зорилт …

 

*Хүснэгтийн нүдийг бөглөхдөө мөрт байгаа зорилтуудыг хэрэгжүүлснээр баганад байгаа зорилт тус бүрт нөлөөлөх нөлөөллийг үнэлж гаргах бөгөөд дараахь онооны аль нэгийг өгнө.


• Харьцуулж буй зорилтын хэрэгжилтэд шууд хүчтэй эерэг нөлөөтэй бол +3 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд тус болох бол +2 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг яваандаа бүрдүүлэх бол         +1 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд эерэг болон сөрөг ямар нэг нөлөө үзүүлэхгүй бол 0 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх сонголтуудыг хязгаарлах бол -1 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх бол -2 оноо

• Харьцуулж буй зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй болгох хүчтэй эсрэг нөлөөтэй бол -3 оноо

Хүснэгт 3. Тэргүүлэх зорилтыг тодорхойлох хүснэгт:

 

Бодлогын зорилтуудын хоорондын нөлөөлөл    (Хүснэгт 1)

Бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөлөл (Хүснэгт 2)

Нэгдсэн эрэмбэ

Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтууд

Дүн

Эрэмбэ (хамгийн өндөр оноо авснаас эхлэн эрэмбэлнэ)

Дүн

Эрэмбэ (хамгийн өндөр оноо авснаас эхлэн эрэмбэлнэ)

Зорилт 1

         

Зорилт 2

         

Зорилт 3

         

Зорилт …

         

Тайлбар: Хүснэгт 1 болон Хүснэгт 2-оос гарсан үр дүнг хамгийн өндөр оноо авсан зорилтоос эхлэн эрэмбэлж, тэргүүлэх зорилтыг тодорхойлж гаргана. Ингэхдээ Хүснэгт    1-ийн зорилт тус бүрийн үнэлгээг 60%-иар, Хүснэгт 2-ын зорилт тус бүрийн үнэлгээг    40%-иар жинлэн тооцож зорилт тус бүрийн нэгдсэн оноог гаргах бөгөөд хамгийн өндөр оноо авсан зорилтоос эхлэн эрэмбэлж тэргүүлэх зорилтыг тодорхойлно.