Засгийн газрын 2016 оны 91 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН

ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид ”хөтөлбөр” гэх)-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, үнэлгээ өгөх, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, ус, газар, ой, амьтан, ургамал болон бусад байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын уялдааг хангах замаар ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлов.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн ”Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, ”Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Төсвийн тухай хууль;

-Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль;

-Аялал жуулчлалын тухай хууль;

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;

-Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого;

-Бусад хууль тогтоомж, хөтөлбөр, бодлогын баримт бичиг.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын жишиг, байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж ажилласан туршлага зэргийг ашиглав.

1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь байгаль орчин, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газрын танхимд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Сайд нь стратегийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын талаар салбар дундын зохицуулалтаар хангаж, салбарын төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллана.

1.6.Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэлтэй тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов.

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгах замаар хэрэгжүүлнэ.

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сайдад эрхэлсэн асуудлынх нь хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжлийн өндөр түвшний, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан тодорхойлж төлөвлөх, хэрэгжүүлэх, энэ чиглэлд Засгийн газрын манлайллыг хангах;

2.2.2.байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрх хувийн хэвшил, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан чиглүүлэх;

2.2.3.яам, салбарын албан хаагч, ажиллагсад байгаль орчныг хамгаалах, цэвэр технологийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх шинжлэх ухааны ололт, олон улсын тэргүүний арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.2.4.байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд шинжлэх ухааны ололт, цэвэр ногоон технологи нэвтрүүлэхэд урамшууллын болон зохицуулалтын хөшүүрэг ашиглах.

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой

ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1.улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, цэвэр технологи, хөрөнгө оруулалт, ногоон үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих, бодлогын удирдамжаар хангах;

2.4.2.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлт болон бусад чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах; /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.4.3.хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

2.4.4.аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

2.4.5.ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоож, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

2.4.6.газар зохион байгуулалт, усны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

2.4.7.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

2.4.8.бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ болон санхүүгийн дотоод аудит хийж эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах;

2.4.9. уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор нэмсэн/

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2.хууль тогтоомж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын байгаль орчны бүрэлдэхүүн бүлэг, ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3.байгаль орчны тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх;

2.5.1.4.нүүрстөрөгч багатай хөгжил, ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.

2.5.2.үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийг системчлэх, сурталчлах;

2.5.2.2.салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлж дэмжих;

2.5.2.3.байгаль орчин, аялал жуулчлалын салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэх;

2.5.2.4.байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх; /Энэ дэд заалтыг ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор хассан/

2.5.2.5.хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хяналт тавих, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх;

2.5.2.6.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах.

2.5.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.2.аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

2.5.3.3.агаарын бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.4.газрын доройтлыг бууруулах, хөрс хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний бохирдол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.5.бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.6.Монгол орны ой, ус, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, зураглал кадастр зохиох, судалгаа хийх.

2.5.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.2.байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулах;

2.5.4.3.аялал жуулчлалын мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, гадаадад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлж жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

2.5.4.4.аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

2.5.5.үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.хууль тогтоомж, ойн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;

2.5.5.2.ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхыг бий болгон ойг хомсдол, доройтлоос сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

2.5.5.3.ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлыг эрчимжүүлж, арга технологийг сайжруулах, бодит хүчин чадлыг бий болгох ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах;

2.5.5.4.ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гаргах бүтээгдэхүүний нэр төрөл, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангах;

2.5.5.5.ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ойн салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгаа, эрх зүйн орчныг сайжруулан “ойн сайн засаглал”-ыг бий болгох ажлыг үе шаттай зохион байгуулах.

2.5.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.газар зохион байгуулалт, усны талаарх хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.6.2.газар зохион байгуулалт, газрын нөөцийн удирдлагын чиглэлээрх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах;

2.5.6.3.усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

2.5.6.4.усны нөөцийг судалж тогтоох, усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах нэгдсэн бодлогын удирдамж, салбар дундын зохицуулалтаар хангах;

2.5.6.5.усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, сав газрын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх.

2.5.7.үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.5.7.1.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.7.2.тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах;

2.5.7.3.тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион байгуулах.

2.5.7.4.Монгол Улсын нэгдэн орсон тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

2.5.8.үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.5.8.1.хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах;

2.5.8.2.холбогдох үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах;

2.5.8.3.салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг удирдан зохицуулах;

2.5.8.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх.

2.5.9. үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд: /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор нэмсэн/

2.5.9.1. уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, гэрээ, хэлэлцээр боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.9.2. уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллага, түнш орнуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохицуулах;

2.5.9.3. байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.
 

2.6.Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

/Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтци-йн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна.

/Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

3.3.1.ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, цэвэр технологи, хөрөнгө оруулалт, ногоон үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах; хууль тогтоомж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын байгаль орчны бүрэлдэхүүн бүлэг, ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, бодлогын удирдамжаар хангах; байгаль орчны тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх; нүүрстөрөгч багатай хөгжил, ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, байгаль орчны тэнцвэрт байдал болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай бодлогын хувилбар, мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, байгаль орчны чиглэлээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх шатны Засаг дарга нар, тэдгээрийн Тамгын газар байна.

3.3.2.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлт болон бусад чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийг системчлэх, сурталчлах; салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлж дэмжих; байгаль орчин, аялал жуулчлалын салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэх; байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх; хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хяналт тавих, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, эрхзүйн зөвлөгөө өгөх; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны нэгж, хуулийн нэгж, санхүүгийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангаж бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, сургалт болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.3.хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах; агаарын бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах; газрын доройтлыг бууруулах, хөрс хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний бохирдол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; Монгол орны ой, ус, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, зураглал кадастр зохиох, судалгаа хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд байгаль орчны үнэлгээ, аудитын нэгж, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, байгалийн нөөцийн менежментэд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжих бодлого, арга зүй, зохицуулалтаар хангахад чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд гол түнш нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нутгийн захиргааны байгууллага байна.

3.3.4.аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, аялал, жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулах; аялал жуулчлалын мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, гадаадад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлж жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах; аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, аялал жуулчлалын чиглэлээрх дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад газар, мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгжүүд байна.

3.3.5.ойн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоож, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, ойн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах; ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхийг бий болгон ойг хомсдол, доройтлоос сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах; ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлыг эрчимжүүлж, арга технологийг сайжруулах, бодит хүчин чадлыг бий болгох ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах; ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гаргах бүтээгдэхүүний нэр төрөл, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангах; ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ойн салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгаа, эрх зүйн орчныг сайжруулан “ойн сайн засаглал”-ыг бий болгох ажлыг үе шаттай зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь ойн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ, салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, ойг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах зэрэгт чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үйлчилгээ үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, ойн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ газрын үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.6.газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд газар зохион байгуулалт, усны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд газар зохион байгуулалт, усны талаарх хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; газар зохион байгуулалт, газрын нөөцийн удирдлагын чиглэлээрх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах; усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх; усны нөөцийг судалж тогтоох, усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах нэгдсэн бодлогын удирдамж, салбар дундын зохицуулалтаар хангах; усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, сав газрын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд усны нөөцийн нэгж, сав газрын удирдлагын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь газар зохион байгуулалт, усны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, усны хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үйлчилгээ үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага бусад хэрэглэгч байна. Энэ газрын үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь холбогдох яамд, болон эрдэм шинжилгээний байгууллага, бүх шатны Засаг даргын Тамгын газар байна.

3.3.7.тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах; тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион байгуулах; Монгол Улсын нэгдэн орсон тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг цогцоор хамгаалах бодлого, экологийн тэнцвэрт байдал, байгалийн нөөц, даацад тохирсон зүй зохистой ашиглалт-хамгаалалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг нарийн чанд сахин, байгалийн нөөцийн зүй зохистой менежментийг нэвтрүүлэн нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын бодлогыг холбогдох бүх талуудтай түншийн харилцаа тогтоох замаар хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, нутгийн иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан нэгж, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд байна.

3.3.8.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ болон санхүүгийн дотоод аудит хийж эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах; холбогдох үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах; салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг удирдан зохицуулах; төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит тус бүрээр дүгнэлт, зөвлөмж гаргаж, холбогдох удирдлага, албан тушаалтныг мэдээллээр хангах, салбарын зорилт, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг үр дүн, үр нөлөөтэй байлгах, эрсдэлээс хамгаалах замаар удирдлагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.9. уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор нэмсэн/

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, гэрээ, хэлэлцээр боловсруулах, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллага, түнш орнуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохицуулах; байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн бодлогын хувилбар, мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бусад яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, байгаль орчны салбарын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байна. Энэ нэгжийн шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, яамд, бусад аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам байна.”

3. Мөн хавсралтын 2.7-д заасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн загвар”-ын “Үйл ажиллагааны стратегийн зорилт” гэсэн баганад “уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэсэн, мөн “Үйл ажиллагааны гол зорилт” гэсэн баганад “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, гэрээ, хэлэлцээр боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх; уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллага, түнш орнуудтай хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохицуулах; байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.” гэсэн нэмэлтийг тус тус оруулсугай.

4. Мөн хавсралтын 3.2-т заасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар”-ын “Төрийн захиргааны удирдлагын нэгж“ гэсэн хэсгийн дараа “Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны нэгж” гэсэн хэсгийг нэмсүгэй.