Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийслэл хотын албан тагвар /цаашид "НХАТ гэх/-ыг ногдуулах, төлөх, тайлагнахад иргэн, хуулийн этгээд энэхүү аргачлалыг мөрдөнө.

Хоёр. Хамрах хүрээ

2.1.НХАТ төлөгчийн худалдан авсан дараах бараа, үйлчилгээнд албан татвар ногдуулна. Үүнд:

2.1.1.жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа;

2.1.2.жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн тамхи;

2.1.3.зочид буудлын үйлчилгээ;

2.1.4.амралтын газрын үйлчилгээ;

2.1.5.рестораны үйлчилгээ;

2.1.6.баарны үйлчилгээ;

2.2.НХАТ суутгагч нь энэ аргачлалын 2.1-д заасан борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд албан татвар ногдуулж, суутгана.

2.3.НХАТ суутгагчаар бүртгэх, бүртгэлээс хасалт хийхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 29/20 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, мэдээлэл хүлээн авах журам”-ыг баримтлана.

Гурав. Албан татвар тооцох үнэлгээг тодорхойлох

3.1.Албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнг үндэслэн тодорхойлох бөгөөд уг үнийн дүнд бусад албан татвар, төлбөр хураамжийг хамруулахгүй.

3.2.Борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй, бараа ажил үйлчилгээг харилцан солилцсон, харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд, эсхүл өндөр үнээр бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн, үнэ төлбөргүй шилжүүлсэн, өр төлбөрийг албан татвар ногдох барааг шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан бол албан татвар тооцох үнэлгээг Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан "Жишиг үнэ хэрэглэх аргачлал"-ын дагуу харьяалах татварын алба тодорхойлно.

3.3.Энэ аргачлалын 2.1.3, 2.1.4-д заасан үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг дор дурдсан аргаар тооцно. Үүнд:

3.3.1.НХАТ суутгагч нь тухайн цогцолбор байгууламжид харъяалагдах үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн саун, үсчин, гоо сайхан зэрэг нэмэлт үйлчилгээг хэсэгчлэн түрээслүүлсэн тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг НХАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бараа, үйлчилгээ эрхэлж буй түрээслэгчийн хувьд борлуулалтын орлогын дүнгээс;

3.3.2.НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн саун, үсчин, гоо сайхан зэрэг нэмэлт үйлчилгээг хэсэгчлэн түрээслүүлсэн тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг НХАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд дурдсан бараа, үйлчилгээ эрхэлж буй түрээслэгчийн хувьд борлуулалтын орлогын дүнгээс, хуулийн 7 дугаар зүйлд дурдаагүй бараа, үйлчилгээ эрхэлж буй түрээслэгчийн хувьд түрээсийн гэрээний үнийн дүнгээс;

3.3.3.НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс;

3.3.4.Зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд тухайн цогцолбор, байгууламжийг бүхэлд нь түрээслүүлсэн тохиолдолд түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс;

3.3.5.Суутгагч нь НХАТ-ын тухай хуулийн 7 дугаар эүйлийн 7.1-д заасан борлуулсан барааны үнэлгээг тооцохдоо уг барааны борлуулалтын үнийн дүнгээс.

3.4.Албан татвар ногдох бараа, үйлчилгээний үнийг гадаад валютаар тооцсон бол тухайн гүйлгээ хийгдсэн өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.

 

Дөрөв. Албан татвар ногдуулах тооцоолол

 

4.1.НХАТ суутгагч нь албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр суутган авч, энэ тухай төлбөрийн баримт үйлдэж, НХАТ төлөгчид олгоно. Төлбөрийн баримтад албан татварын хувь, хэмжээ болон албан татварын дүнг тусгасан, төлбөрийн баримтад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна.

4.2.Аргачлалын 2 дугаар зүйлд заасан бараа, үйлчилгээд албан татвар ногдуулах тооцоолол

 

Жишээ-1 (аргачлалын 4.3.1.)

“AAA” компанийн 2015 оны 3 дугаар улирлын нийт борлуулалтын орлого дараах байдалтай байсан гэж үзвэл албан татвар тооцох үнэлгээ болон албан татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.

 

Борлуулалтын орлогын нийт дүн:

Архи тамхины борлуулалтын орлого                  12,000,000 төгрөг

Зочид буудлын орлог                                              16,000,000 төгрөг

Үсчин, гоо сайхны үйл ажиллагааны орлого       2,000,000 төгрөг

Рестораны үйлчилгээний орлого                          5,000,000 төгрөг

Нийт борлуулалтын орлого                                    35,000,000 төгрөг

Тооцоолол:

 

Албан татвар тооцох үнэлгээ буюу борлуулсан барааны үнийн дүн 35,000,000 төгрөг

Төлбөл зохих НХАТ-ын дүн 35,000,000 х 1% = 350,000 төгрөг

Тайлбар: Цогцолбор, байгууламжид харьяалагдах бүх үйлчилгээг оруулан тооцно.

Жишээ-2(аргачлалын 4.3.2)

Хэрвээ "С" зочид буудал нь рестораны үйл ажиллагааг "А" компанид, үсчин, гоо сайхны үйлчилгээг иргэн "Б"-д тус тус түрээслүүлсэн бол нийслэл хотын татвар тооцох үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё. /бусад нөхцөл өмнөхтэй ижил/

 

Борлуулалтын орлогын нийт дүн:

Архи, тамхины борлуулалтын орлого 12,000,000 төгрөг

Зочид буудлын орлого 16,000,000 төгрөг

Үсчин, гоо сайхны түрээсийн орлого 2,000,000 төгрөг

Рөстораны түрээсийн орлого 5,000,000 төгрөг

Нийт борлуулалтын орлого 35,000,000 төгрөг

Тооцоолол:

Төлбөл зохих нийслэл хотын албан татварын дүнг тооцохдоо 35,000,000 төгрөгөөс Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заасны дагуу рестораны түрээсийн орлогын дүнг тусад тооцохоор хасч үлдсэн орлогын дүнгээс татвар тооцон ногдуулбал дараах байдалтай байна.

Төлбөл зохих албан татварын дүн 30,000,000 сая х 1%= 300,000 төгрөг

Тайлбар:

Харин ресторан түрээслэгч "А" компани дээр дурдсан үндэслэлээр татвар суутгагчаар бүртгүүлж нийт борлуулалтын орлогын дүнгээс татвар тооцож ногдуулна. Жишээ-3 (аргачлапын 4.3.3, 4.3.4)

Зочид буудлын тусгай зөвшөөрөл эээмшигч "AAA" компани зочид буудлын цогцолборыг бүхэлд нь "Б" компанид түрээслүүлсэн бол албан татвар тооцох үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.

"Б" компаниийн борлуулалтын орлогын нийт дүн:

 Архи, тамхины борлуулалтын орлого 12,000,000 төгрөг

 Зочид буудлын орлого 16,000,000 төгрөг

 Үсчин, гоо сайхны үйлчилгээний орлого 2,000,000 төгрөг

 Рестораны үйлчилгээний орлого 5,000,000 төгрөг

 Нийт борлуулалтын орлого 35,000,000 төгрөг

Тооцоолол:

"Б" компаниийн албан татвар тооцох үнэлгээ буюу борлуулсан барааны үнийн дүн 35,000,000 төгрөг

Төлбөл зохих НХАТ-ын дүн 35,000,000 х 1% = 350,000 төгрөг

Тайлбар: Цогцолбор, байгууламжид харьяалагдах бүх үйлчилгээг оруулан тооцно.

Жишээ-4

Иргэн “А” найзын хамт "XXX" ресторанаар үйлчлүүлэн доорх нэр төрлийн үйлчилгээг худалдан авсан гэж үзвэл албан татвар ногдуулах үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъе.

 

"XXX" ресторан

2015.07.20

 

 

 

Өдөр

 

 

Касс

 

Цаг минут

18:33:43 РМ

д/д

Барааны нэр

Нэг бүрийн үнэ

Ширхэг

Дүн

1

Гахайн шарсан хавирга

14,000

1

14,000

2

Жигнэсэн үхрийн мах

15,000

1

15,000

3

Шинэ ногооны салат

7,000

1

7,000

4

Болор архи 100ф

6,000

1

6,000

5

Хужиртус

2,500

2

5,000

6

Сэнгүр 0,5л

3,500

1

3,500

7

Зайрмаг

7,000

2

14,000

 

Нийт борлуулалтын дүн

 

 

64,500

 

Нийслэл хотын албан татвар 1%

 

645

 НӨАТ 10% 6,450

 Төлөх дүн                                                                                                                           71,595

 

Жишээ-5

“Resort” амралтын газар иргэн “Б” гэр бүлийн хамт 2 хоног амарсан. Амрах хугацаанд дараах бараа, үйлчилгээг худалдан авсан гэж үзвэл албан татвар ногдуулах үнэлгээ болон татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъё.

 

Худалдан авсан бараа, үйлчилгээ:

Хоол худалдан авсан төлбөр                   55,000 төгрөг

Пиво худалдан авсан төлбөр                   25,000 төгрөг

Биллъярд тоглосон төлбөр                      10,000 төгрөг

Караокены төлбөр                                      15,000 төгрөг

Саунаар үйлчүүлсэн төлбөр                     20,000 төгрөг

Ор хоногийн төлбөр                                    100,000 төгрөг

Нийт дүн                                                         225,000 төгрөг

 

Тооцоолол: Албан татвар тооцох үнэлгээ буюу үйлчилгээний үнийн дүн 225 000 төгрөгөөс тооцно.

Төлбөл зохих албан татварын дүн 225,000 х 1%= 2,250 төгрөг

Жишээ-6 (аргачлалын 4.3.5.)

Иргэн "Г нь "AAA" хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэн доорх нэр төрлийн барааг худалдан авсан гэж үзвэл албан татвар ногдуулах үнэлгээ болон албан татварыг хэрхэн ногдуулахыг тодорхойлъе.

 

                                                                                              “AAA” Mini market

                                                                                                                                       Өдөр                     2015.07.20
                                      ______ Кассын талон____________________________ Цаг минут 10:33:43

                                    д/д                   Бараанынэр                         Нэгбүрмйн Ширхэг                                  Дүн

үнэ

1

Тараг

1,380

 

10

13,800

2

Миний монголын сүү

2,000

 

5

10,000

3

Borodino Талх

1,600

 

5

8,000

5

Хужир тус

1,400

 

10

14,000

6

Чингис шар айраг

2,700

 

5

13,500

7

Чихэр Merci

5,600

 

3

16,800

8

Болор архи

16,000

 

1

16,000

 

Нийтдүн

 

 

 

107,300

 

НХАТ ногдуулах барааны дүн

 

 

 

44.700

 

Нийслэл хотын албан татвар 1%

 

 

 

447

 

НӨАТ 10%

 

 

 

10,730

 

Нийт төлөх дүн

 

 

 

118,477

 

Зургаа. Албан татварын хувь, хэмжээ

6.1. НХАТ ногдуулахад хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 29/19 дугаар тогтоолоор батлагдсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.

Долоо. Албан татварыг төсөвт төлөх, тайлагнах
 

7.1.НХАТ суутгагч нь тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан тагварыг дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө.

7.2.НХАТ суутгагч нь албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын
20-ны едрийн дотор, жилийн эцсийн тайланг хуулийн этгээд дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор, хувь хүн дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанаас баталсан
маягтын дагуу өссөн дүнгээр гаргаж, харьяалах татварын албанд тушаана.