Засгийн газрын 2017 оны 327 дугаар

                                                                                                          тогтоолын хавсралт

 

 

 

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ

БҮЛГЭЭС ӨГСӨН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН

ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хийгдэх ажил

Хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

 

Нэг. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр

1.1

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

ФАТФ[1]-аас тодорхойлсон санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах бусад үйл ажиллагаа явуулдаг этгээд болон санхүүгийн бус бизнесийн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарыг мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамруулах зорилгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

 

2017/12-

2018/10

Үндэсний зөвлөл

 

·     Монголбанк

·     Хууль зүй, дотоод хэргийн яам

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Хамтын ажиллагааны зөвлөл

1.2

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан зорилтот болон хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилтот болон хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж батална.

 

2017/12-

2018/10

Тагнуулын ерөнхий газар

 

·     Хууль зүй, дотоод хэргийн яам

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Үндэсний зөвлөл

·     Хамтын ажиллагааны зөвлөл

1.3

Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах төлөвлөгөө боловсруулах

Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хөрөнгө царцаах болон нэн тэргүүнд авах хариу арга хэмжээ, холбогдох байгууллагын үүрэг, оролцоо, олон улсын хамтын ажиллагааг зохион байгуулах зэрэг асуудлыг тусгасан мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлнэ. Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулна.

2018/03

Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл

 

·     Тагнуулын ерөнхий газар

·     Цагдаагийн ерөнхий газар

·     Хамтын ажиллагааны зөвлөл

 

1.4

Хамтын ажиллагааны зөвлөл, Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх

 

Хамтын ажиллагааны болон Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албад нь хамтран ажиллах чиглэл, зарчмыг тохирч, хамтын ажиллагааг эхлүүлнэ.

 

 

2017/12

·     Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл

·     Хамтын ажиллагааны зөвлөл

-

1.5

Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын үндэсний зохицуулагчийн үүргийг Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлд хариуцуулах

 

Терроризмтэй тэмцэх тухай хууль, “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулна.

Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын явцад хяналт тавьж, харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах арга хэмжээ авна.

 

2017/12

Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл

 

·     Хууль зүй, дотоод хэргийн яам

·     Тагнуулын ерөнхий газар

·     Хамтын ажиллагааны зөвлөл

1.6

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрлийн шаардлагыг нэмэгдүүлэх

 

 

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа болон  шинээр авах гэж байгаа этгээд зохистой байдлын шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянах зорилгоор дотоодын холбогдох байгууллага болон гадаадын хяналт шалгалтын байгууллагаас нэмэлт мэдээлэл авах зохицуулалтыг тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулсан хууль, холбогдох журам, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулна.

 

 

2017/12-

2018/10

·     Монголбанк

·     Санхүүгийн зохицуулах хороо

 

·     Улсын ерөнхий прокурорын газар

·     Хууль зүй, дотоод хэргийн яам

·     Тагнуулын ерөнхий газар

·     Авлигатай тэмцэх газар

·     Цагдаагийн ерөнхий газар

1.7

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зохистой байдлын хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах зохицуулалтыг бий болгох

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон хууль сахиулах байгууллагууд “гэмт этгээдтэй холбоотой хувь хүн, хуулийн этгээд” (ялангуяа зохион байгуулалттай гэмт хэргийн хувьд)-ийн мэдээллийг солилцох зохистой байдлын шалгуурын хяналтад дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бий болгоно.

2017/12

Монголбанк

 

·     Улсын ерөнхий прокурорын газар

·     Тагнуулын ерөнхий газар

·     Авлигатай тэмцэх газар

·     Санхүүгийн зохицуулах хороо

·     Цагдаагийн ерөнхий газар

1.8

Мэдээлэх үүрэгтэй этгээд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй харилцагч, түүнтэй холбоотой гүйлгээг тогтмол хяналтдаа байлгах, сэжигтэй гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд тогтмол мэдээлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаар мэдээлэх журам, зааврыг шинэчилнэ.

2017/12-

2018/10

Санхүүгийн мэдээллийн алба

 

·     Монголбанк

·     Санхүүгийн зохицуулах хороо

 

 

 

 

 

 

 

 

1.9

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо банк болон банк бус санхүүгийн байгууллагын   өмчлөлийн талаар мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо хооронд санхүүгийн нэг бүлэгт багтаж байгаа банк, банкнаас бусад санхүүгийн байгууллага (банк, банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн бус бизнесийн, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч, тэдгээрийн салбар)-ын өмчлөгч, эзэмшигчдийн талаар мэдээлэл солилцох  тогтолцоог бий болгож хэрэгжүүлнэ.

 

2017/12-

2018/10

Монголбанк

 

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Санхүүгийн зохицуулах хороо

 

1.10

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалтай холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаатай холбогдон үүссэн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсруулна.

 

 

2018/07

Санхүүгийн зохицуулах хороо

 

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Хамтын ажиллагааны зөвлөл

Хоёр. Зохион байгуулалтын чиглэлээр

2.1

ФАТФ-ын Эрчимжүүлсэн хяналтын үйл ажиллагааны тухай танилцуулгыг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлд улирал тутамд тайлагнах

Холбогдох байгууллагууд үйл ажиллагааны тайлангаа тогтмол тайлагнаж, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна.

2017/12-

2018/10

Үндэсний зөвлөл

 

·     Хамтын ажиллагааны зөвлөл

·     Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл

2.2

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон улсын техникийн туслалцааг зохицуулж, үр дүнг хэлэлцэх

Төлөвлөгөө хэрэгжих хугацаанд холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтмол тайлагнаж ажиллана.

2017/12-

2018/11

Үндэсний зөвлөл

 

·     Хамтын ажиллагааны зөвлөл

·     Санхүүгийн мэдээллийн алба

2.3

Хамтын ажиллагааны зөвлөл нь харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах зорилгоор холбогдох этгээд болон мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, мэдээллээр хангах

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэл болон хөрөнгө царцаахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтын талаар банк болон банкнаас бусад санхүүгийн салбарын байгууллагуудад мэдээлэл түгээнэ.

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба нь  эрсдэлээс зайлсхийх арга хэмжээнээс сэргийлэх төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлж, корреспондент харилцаатай банктай холбогдох асуудлыг Монголын банкуудын холбоотой хамтран шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Монголын банкуудын холбоо Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын бодлого, гарын авлага болон сайн туршлагыг түгээж, банкны систем дэх мэдлэг, мэдээллийг ижил түвшинд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2017/12-

2018/10

Монголбанк

 

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Хамтын ажиллагааны зөвлөл

·     Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл

·     Монголын банкны холбоо

2.4

Харилцан үнэлгээний тайлангийн үр дүнг сайжруулах талаар болон шинээр тулгарч байгаа эрсдэлийн асуудлаар зохицуулагч байгууллагатай хамтран ажиллах

Банк болон томоохон банк бус санхүүгийн байгууллагуудад мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт, ярилцлага, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулна.

2017/12-

2018/10

Монголбанк

 

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Санхүүгийн зохицуулах хороо

·     Хамтын ажиллагааны зөвлөл

2.5

Олон улсын байгууллага, Элчин сайдын яамдтай олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцаа үзүүлэх асуудлаар тогтмол уулзалт зохион байгуулж,  дэмжлэг туслалцааг эрэлхийлэх

АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Япон, Англи, БНСУ, Итали, Австрали, Турк болон ХБНГУ зэрэг улсуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлнэ.

Хамтын ажиллагааны зөвлөлийн ажлын хэсэг бусад орны туршлагыг судлан сайн туршлагын талаар удирдамж бэлтгэн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

Гадаад улс, олон улсын байгууллагаас санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр техникийн туслалцаа (гадаад улсын хууль сахиулах байгууллагуудаас терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, шийдвэрлэх төлөвлөгөө, бодлогыг боловсруулах туслалцаа буюу холбогдох сургалт, журам, заавар г.м асуудлаар) авах ажлыг зохион байгуулна.

Олон улсын байгууллага болон бусад улстай мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана.

2017/12-

2018/10

Гадаад харилцааны яам

 

Хамтын ажиллагааны зөвлөл

2.6

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд албан болон албан бусаар зайлшгүй харилцах шаардлагатай орнуудын жагсаалтыг гаргах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон авлига, албан тушаалын, залилангийн, татвараас зайлсхийх, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэрэг ихээр гарч байгаа улсыг тодорхойлсны үндсэн дээр олон улсын хамтын ажиллагааны хүрээнд албан болон албан бусаар зайлшгүй харилцах шаардлагатай орнуудын жагсаалтыг гаргана.

 

2017/12

Хамтын ажиллагааны зөвлөл

 

·     Улсын ерөнхий прокурорын газар Монголбанк

·     Гадаад харилцааны яам

·     Цагдаагийн ерөнхий газар

·     Үндэсний зөвлөл

 

 

Гурав. Хууль сахиулах байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

3.1

Монгол Улсын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшинг нэгтгэн гаргаж, эрсдэлийн үнэлгээний тайланг хууль сахиулах болон холбогдох хувийн хэвшлийн байгууллагад хүргэх

Монгол Улсын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хувийн хэвшлийн байгууллагад зориулсан эрсдэлийн үнэлгээний тайланг олон нийтэд түгээнэ.

2018/01

Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл

 

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Тагнуулын ерөнхий газар

3.2

Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах тусгай нэгж байгуулах

 

 

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах тусгай нэгж байгуулна.

2018/01

Цагдаагийн ерөнхий газар

 

·     Авлигатай тэмцэх газар

·     Тагнуулын ерөнхий газар

·     Сангийн яам

·     Үндэсний зөвлөл

·     Хамтын ажиллагааны зөвлөл

3.3

Гадаад улсын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын эдийн засгийг      НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор ашиглах эрсдэлийн үнэлгээг боловсруулах

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоолыг хэрэгжүүлэхэд гарсан аливаа зөрчил, дутагдалтай холбогдсон улсуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

2017/12

Терроризмтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл

 

·     Гадаад харилцааны яам

·     Хууль зүй, дотоод хэргийн яам

·     Тагнуулын ерөнхий газар

3.4

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, уг гэмт хэргийг мөрдөн шалгах талаар аргачлал, заавар боловсруулах

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө царцаах, битүүмжлэх, хураах, хураагдсан хөрөнгийн менежментийн асуудлыг тусгасан заавар боловсруулж мөрдүүлнэ.

Мөнгө угаах өндөр эрсдэлтэй гэмт хэрэг (авлига, албан тушаалын, залилангийн, татвараас зайлсхийх, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэрэг)-ийг эдийн засгийн гэмт хэрэгтэй зэрэгцэн мөрдөн шалгах талаарх зөвлөмж, зааврыг холбогдох байгууллагууд хамтран боловсруулж батална.

 

2017/12-

2018/10

Улсын ерөнхий прокурорын газар

 

·     Тагнуулын ерөнхий газар

·     Авлигатай тэмцэх газар

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Цагдаагийн ерөнхий газар

3.5

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх хүсэлтийг бүртгэж, хяналт тавих нэгдсэн бүртгэлийг үүсгэх

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх (хөрөнгө царцаах, битүүмжлэх, хураах үйл ажиллагааг тусгайлан оруулах)-тэй холбогдсон нэгдсэн бүртгэл үүсгэж, хяналт тавина.

 

2018 оны I улирал

Улсын ерөнхий прокурорын газар

 

·     Хууль зүй, дотоод хэргийн яам

·     Шүүхийн ерөнхий зөвлөл

3.6

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн суурь гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагаас Санхүүгийн мэдээллийн албатай  хамтран ажиллах механизмыг боловсронгуй болгох

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн суурь гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл авах, эргэн мэдээлэх үйл ажиллагааг зохицуулах хамтын ажиллагааны баримт бичгийг хамтран боловсруулж батална.

2017/12-

2018/10

Улсын ерөнхий прокурорын газар

 

·     Тагнуулын ерөнхий газар

·     Авлигатай тэмцэх газар

·     Цагдаагийн ерөнхий газар

·     Санхүүгийн мэдээллийн алба

 

3.7

 Цагдаа, авлигатай тэмцэх, тагнуулын болон прокурорын байгууллагын албан хаагчдыг эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан сургалтад тогтмол хамруулах

Олон улсын байгууллага болон дотоодын байгууллагуудаас зохион байгуулагдаж байгаа сургалтуудад тогтмол хамруулна.

2017/12-

2018/11

Хамтын ажиллагааны зөвлөл

 

·     Улсын ерөнхий прокурорын газар

·     Тагнуулын ерөнхий газар

·     Авлигатай тэмцэх газар

·     Шүүхийн ерөнхий зөвлөл

·     Цагдаагийн ерөнхий газар

Дөрөв. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

4.1

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны үйл ажиллагааг бэхжүүлэх

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албаны орон тоог нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлнэ.

2017/12

Монголбанк

-

4.2

Санхүүгийн зохицуулах хороонд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан нэгж байгуулах

Санхүүгийг зохицуулах хорооны батлагдсан орон тоонд багтаан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан хяналт шалгалтын тусгай нэгж байгуулна.

2017/12

Санхүүгийн зохицуулах хороо

 

-

4.3

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга хэмжээг олон нийтэд мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр шинээр гаргасан заавар, журам, хяналт шалгалтын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг корреспондент банкинд нээлттэй байх арга хэмжээ авна.

 

2017/12-

2018/10

Монголбанк

 

·     Санхүүгийн зохицуулах хороо

·     Монголын банкны холбоо

4.4

Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад зориулсан харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, дотоод хяналттай холбоотой зөвлөмж, гарын авлага гаргах

Холбогдох зөвлөмж, гарын авлагыг  боловсруулж, санхүүгийн байгууллагуудад түгээнэ.

2018/10

Санхүүгийн зохицуулах хороо

 

·     Монголбанк

·     Санхүүгийн мэдээллийн алба

4.5

Банк, банк бус санхүүгийн салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэлийн үнэлгээ хийх

Монголбанк харилцагч банкны хяналт, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ, эцсийн өмчлөгчтэй холбоотой харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, сэжигтэй гүйлгээ тодорхойлох, түүнийг мэдээлэх зохицуулалт болон өндөр эрсдэлтэй гэмт хэргийн төрлийн зэрэг асуудлыг хамруулан эрсдэлийн үнэлгээний мэдээллийг шинэчилнэ.

 

Санхүүгийн зохицуулах хороо салбарын эрсдэлийн үнэлгээг зайнаас хийж, холбогдох хяналт шалгалт хийх заавар, журам, гарын авлагыг боловсруулна.

 

2017/12- 2018/10

Монголбанк

 

Санхүүгийн зохицуулах хороо

4.6

Өндөр эрсдэлтэй банкийг тодорхойлж өмнө нь өгсөн үүрэг даалгаврын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд түүвэрчилсэн байдлаар хяналт шалгалт хийх

Тухайн жилд өндөр эрсдэл бүхий таван банкийг сонгож, сэжигтэй гүйлгээний тайланг хангалттай мэдээлэхгүй байгаа банкны талаар Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэл авч хяналт шалгалт хийж, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

2018

Монголбанк

 

 

4.7

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө боловсруулах

Төлөвлөгөөнд хяналт шалгалтын хамрах хүрээ, чиглэл, хуульд заасан хариуцлагын арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагаа зэргийг  тусгасан төлөвлөгөөг боловсруулна. Банкуудын хувьцаа эзэмшигч болон хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэлд тавигдах шалгуурыг хэрхэн хангаж байгааг дахин хянах үүднээс эрсдэлд суурилсан байдлаар цөөн тооны банкийг сонгон хяналт шалгалт хийнэ.

 

2017/11-

2018/10

Монголбанк

 

Санхүүгийн зохицуулах хороо

 

4.8

Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба хамтран тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийх

Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын эрсдэлийн үнэлгээг Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэд дэд ажлын хэсгийг байгуулан боловсруулна. Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөлгүй мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг илрүүлж, зөвшөөрөл өгөх, эсхүл цагдаагийн байгууллагатай хамтарч тэдний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авна.

2018 оны эхний хагас

Монголбанк

 

·     Санхүүгийн зохицуулах хороо

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Тагнуулын ерөнхий газар

·     Цагдаагийн ерөнхий газар

4.9

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх салбарын үнэлгээнд суурилан зорилтот хяналт шалгалт хийх төлөвлөгөө боловсруулах

Санхүүгийн зохицуулах хороо нь  Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба хамтарч мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч этгээдийг зохистой байдлын шалгуурыг хэрхэн хангаж байгаа талаар салбарын эрсдэлийн үнэлгээнд суурилсан зорилтот хяналт шалгалт хийнэ.

2018 оны сүүлийн хагаст

Санхүүгийн зохицуулах хороо

 

·     Монголбанк

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Тагнуулын ерөнхий газар

·     Цагдаагийн ерөнхий газар

4.10

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хэрэгжилтийн талаар санхүүгийн байгууллагуудтай улирал болгон уулзалт зохион байгуулж, сэжигтэй гүйлгээний тайлан, эдийн засгийн гэмт хэргийн талаар тогтмол мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох

Санхүүгийн мэдээллийн алба нь хууль сахиулах байгууллагуудтай хамтран банк болон бусад мэдээлэх үүрэгтэй этгээдийг өндөр эрсдэл бүхий гэмт хэргийн талаарх мэдээллээр тогтмол хангана. Өмнө нь хүлээн авсан сэжигтэй гүйлгээний тайлангийн мэдээллийг хэрхэн ашигласан үр дүнг танилцуулж, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдтэй тогтмол уулзаж санал солилцдог болно. 

2017/12-

2018/10

Монголбанк

 

Санхүүгийн мэдээллийн алба

 

4.11

Үл хөдлөх хөрөнгийн салбарын эрсдэлийн хөндлөнгийн үнэлгээ хийнэ.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын судалгаа хийгдсэний дараа Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо хамтран үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгарах эрсдэл, үйлчлүүлэгчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлэх үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

2018 оны эхний хагас

Монголбанк

 

·     Санхүүгийн зохицуулах хороо

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Татварын ерөнхий газар

·     Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

·     Монголын нотариатчдын холбоо

·     Цагдаагийн ерөнхий газар

4.12

Үл хөдлөх хөрөнгийн салбарт баримтлах зохицуулалт, хяналт шалгалтын бодлогыг боловсруулах

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран үл хөдлөх хөрөнгийн салбарын зохицуулалт, хяналт шалгалтын талаар баримтлах хэтийн бодлого, чиглэлийг боловсруулна.

2018/03

Монголбанк

·     Сангийн яам

·     Санхүүгийн зохицуулах хороо

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Татварын ерөнхий газар

·     Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

·     Монголын нотариатчдын холбоо

·     Цагдаагийн ерөнхий газар 

 

Тав. Санхүүгийн мэдээллийн алба болон бусад байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

5.1

Санхүүгийн мэдээллийн албанаас хууль сахиулах байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх

Хууль сахиулах байгууллагын суурь гэмт хэрэг болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг мөрдөн шалгах, илрүүлэх, хөрөнгийг битүүмжлэх чадавхыг нэмэгдүүлнэ.

Санхүүгийн мэдээллийн алба мэдээлэл цуглуулахаас гадна мэдээллийн санг сайжруулах, цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар хууль сахиулах байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээлэл гаргана.

Санхүүгийн мэдээллийн албаны хяналт шалгалтын зохицуулалт, соён гэгээрүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг дэмжих асуудал хариуцсан орон тоог нэмэгдүүлнэ.

 

2018/10

Санхүүгийн мэдээллийн алба

 

·     Цагдаагийн ерөнхий газар

·     Авлигатай тэмцэх газар

·     Тагнуулын ерөнхий газар

·     Татварын ерөнхий газар

5.2

Санхүүгийн мэдээллийн алба бусад төрийн байгууллагын мэдээллийн санд хандаж, харилцан мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх

Холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмыг баталж, шаардлагатай мэдээллийг харилцан солилцоно.

2017/12-

2018/10

·     Санхүүгийн мэдээллийн алба

 

·     Татварын ерөнхий газар

·      Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

5.3

Хууль бусаар хилээр нэвтрүүлж байгаа бэлэн мөнгө, төлбөрийн бусад хэрэгсэл, үнэт металл, үнэт чулуу зэргийг илрүүлэх чиглэлээр Гаалийн ерөнхий газрын чадавхыг сайжруулах

Хууль бусаар хилээр нэвтрүүлж байгаа бэлэн мөнгө, төлбөрийн бусад хэрэгсэл, үнэт металл, үнэт чулуу зэргийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

2017/12

·     Гаалийн ерөнхий газар

 

·     Тагнуулын ерөнхий газар

·     Хил хамгаалах ерөнхий газар

·     Цагдаагийн ерөнхий газар

5.4

Гаалийн болон татварын байгууллагын албан хаагчдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр чадавхжуулах сургалтад хамруулах

Гаалийн болон татварын байгууллагын албан хаагчдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр чадавхжуулах сургалтад хамруулна.

 

2018 оны II улирал

·     Гаалийн ерөнхий газар

·     Татварын ерөнхий газар

 

·     Санхүүгийн мэдээллийн алба

5.5

Холбогдох байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлийг цэгцлэх

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Улсын дээд шүүхийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлийн тулгалт хийж, зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлнэ.

2017/11-

2018/03

·     Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

 

·     Гадаадын иргэн, харьяатын газар

·     Улсын дээд шүүх

·     Татварын ерөнхий газар

5.6

ФАТФ-аас онцгой эрсдэлтэй хэмээн тодорхойлсон ашгийн бус байгууллагын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэнэ.

Ашгийн бус байгууллагын холбоодтой хамтран судалгаа хийж, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдох эрсдэлийн тухай мэдээллээр хангаж, хууль тогтоомжийн дагуу ашгийн бус байгууллагыг бүртгэх, ил тод, нээлттэй байдлыг хангахад тулгарч байгаа бэрхшээл, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тодорхойлно.

 

 

 

2018/03

·     Тагнуулын ерөнхий газар

 

·     Хууль зүй, дотоод хэргийн яам

·     Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

·     Татварын ерөнхий газар

·     Санхүүгийн мэдээллийн алба

5.7

Монгол Улсад мөнгө угаах болон бусад санхүүгийн гэмт хэрэгт дотоодын болон гадаадын хуулийн этгээдийг  хууль бусаар ашиглах эрсдэлийн үнэлгээ хийнэ.

Хуулийн этгээдийн өмчлөгчийн тухай мэдээллийн ил тод байдал, үнэн зөв эсэхэд хяналт тавьж, үүсч болзошгүй эрсдэлийг шийдвэрлэхэд анхаарал хандуулна.

Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо нь дотоодын болон гадаадын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдлийн эцсийн өмчлөгчийг таньж мэдэх талаарх гарын авлага гаргана.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой зөрчлийг арилгуулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулна.

Хууль сахиулах байгууллагад хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн тухай мэдээлэл цуглуулахтай холбоотой заавар, зөвлөмж боловсруулна.

 

2017/11-

2018/10

Санхүүгийн зохицуулах хороо

 

·     Санхүүгийн мэдээллийн алба

·     Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

·     Цагдаагийн ерөнхий газар

·     Татварын ерөнхий газар

 

 

 



[1] ФАТФ-Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага