Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын

2017 оны 11 дүгээр сарын  01-ний  өдрийн A/179 дүгээр

тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

СУРГАЛТ-ХҮМҮҮЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ

ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

                                   Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасны дагуу их, дээд сургууль, коллеж, тусгай дуңд сургууль, ерөнхий боловсролын сургууль, оюутан сурагчдын дотуур байр, мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төв, хүүхдийн ордон, хүүхдийн асрамж, халамж, үйлчилгээний төв, хүүхдийн зуслан, цэцэрлэг, ясли, хүүхэд харах үйлчилгээ зэрэг хүүхэд асарч, сургаж, хүмүүжүүлэх бусад байгууллагын (цаашид сургалт хүмүүжлийн байгууллага гэх) үйл  ажиллагаанд өмчийн төрөл хэлбэр харгалзахгүй мөрдлөг болгоно.

1.2. Сургалт хүмүүжлийн байгууллага бүр энэхүү үлгэрчилсэн дүрмийг загвар болгон өөрийн онцлог байдал, үйл ажиллагааны чиглэлдээ тохируулан байгууллагын  дотоод журмыг боловсруулан, баталж мөрдөнө.

1.3. Байгууллага бүр энэхүү дүрмийн хэрэгжилтэнд дотоодын хяналт тавьж ажиллана.

Хоёр. Барилга байгууламж, орчны эдэлбэр газрын эрүүл ахуйн шаардлага

2.1. Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, шинээр барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөн засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.

2.2.  Орчны талбайн тохижилт, барилгын хэв шинж, байршил, үйлчлэх хүрээний тооцоо, нутаг дэвсгэрийн байршил, зохион байгуулалт, галын аюулаас хамгаалах, дулаан ба усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч   цахилгаан техникийн байгууламж, тоног төхөөрөмж байрлуулах зайг БНбД-II-66-88-д заасан хэм хэмжээнд тохируулан барьж, байгуулан ашиглана.

2.3. Сургалт-хүмүүжлийн барилга байгууламжийн зориулалтыг өөрчлөх, өргөтгөх буюу бусад аж ахуйн нэгж, цэг салбарын нэмэлт үйлчилгээг явуулах тохиолдол бүрт тухайн нутаг дэвсгэрийн хяналтын байгууллагын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэнэ.

2.4. Сургалт-хүмүүжлийн барилга байгууламжийг хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй гудамж, төмөр зам, үйлдвэрийн дуу шуугиан, химийн хорт бодис, хорт хий, утаа, тортог, цацраг тоос болон бусад бохирдуулж болох эх үүсвэрээс 500-аас доошгүй метр, үйлдвэр, ахуйн хатуу, шингэн хог хаягдлаас 200 метрээс доошгүй зайд үер, гал, усны аюулд өртөхөөргүй газарт барьж байгуулна. Сургуулийн барилгыг гэрэл сайн тусахаар урагшаа буюу зүүн урагш харуулан барина.

2.5. Сургалт хүмүүжлийн байгууллага нь өөрийн эдэлбэр газартай байна. Эдэлбэр газрын эргэн тойронд бут, сөөг тарьж ногоон байгууламж байгуулах ба нийт талбайн 50-иас доошгүй хувийг зүлэгжүүлэн, мод тарьж, 50 хүртлэх хувийг цардаж зассан байна. Модыг барилгын цонхноос 10 м-ийн зайд, бут, сөөгийг 5 м-ээс доошгүй зайтай тарьж суулгана.

2.6. Сургалт хүмүүжлийн байгууллагын эдэлбэр газрын талбай, бүсчлэлийн хувийн үзүүлэлтийг хүснэгт 1-д зааснаар төлөвлөнө.            

        Хүснэгт1                         

 

Сургалт- хүмүүжлийн байгууллага

Нэг суудалд ногдох талбай, м2

Эдэлбэр газрын ерөнхий бүсчлэл

 

Сургалт- хүмүүжлийн байгууллагын эдэлбэр газар

Хичээллэх

Биеийн тамир спортын

Амралтын

Аж ахуй

а/ Сургуулийн өмнөх насны  хүүхдийн байгууллага:

     150 хүртэл суудалтай 

 

40

+

+

-

0,6

300 хүртэл суудалтай 

35

+

+

-

1,0

б/ Ерөнхий боловсролын сургууль:

     80 хүртэл сурагчидтай бага сургууль

 

60

6

11,2

10

12,6

600 хүртэл сурагчидтай бүрэн бус дунд  сургууль

 

40

6,3

15,1

1,1

1,4

         800 хүртэл сурагчидтай

 

35

12

13,3

1,5

1,2

  1300 хүртэл сурагчидтай

20

1,6

6,1

1,5

0,6

    80 хүртэл сурагчидтай дотуур байрт сургууль

 

65

12

13,3

-

1,5

в/ 300 хүртэл сурагчидтай техник мэргэжлийн сургууль

 

75

30

37,5

-

7,5

1440 хүртэл сурагчидтай

 

32

12,3

16,0

-

3,2

500 хүртэл сурагчидтай тусгай мэргэжлийн сургууль

 

55

22

27,7

-

5,5

1500 хүртэл сурагчидтай

 

30

12

15

-

8,0

г/ 300 хүртэл суудалтай үйлдвэрлэл-сургалтын комбинат

 

25

25

-

-

+

1440 хүртэл суудалтай

 

15

15

-

-

+

д/ 2000 хүртэл оюутантай их, дээд сургууль

 

+

3-7

20

-

10

10000 хүртэл оюутантай

+

2-5

10

-

10

                                                                                                        

2.7. Эдэлбэр газрын тоног төхөөрөмжийг (сүүдрэвч, вандан, сандал, биеийн тамир, хөдөлгөөнт тоглоомын гэх мэт) тогтмол засан сэлбэж, хүүхэд бэртэж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авна.

2.8. Хүүхдийн байгууллагын эдэлбэр газрын хөрсний ариун цэврийн үнэлгээг хүснэгт 2-д заасны дагуу үнэлгээ өгнө.

                                                                                                                                                                                                                                     Хүснэгт 2

 

Хөрсний ариун цэврийн байдал

0.25 мкв талбайн хөрсөн дэхь ялааны авгалдайн тоо

1кг хөрсөн дэхь шимэгч хорхойн өндөгний тоо

Таньц савхан

царын тоо

Перфрин генсийн тоо

Ариун цэврийн тоо

1

Цэвэр

0

0

1.0 түүнээс цөөн

0.1 -с цөөн

0.98-с их

2

Бохирдолт багатай

 

 

1.0-ээс цөөн

10 хүртэл

0.1 - 0.01

0.1-0.001

0.85-0.98

3

Дунд    зэргийн бохирдолттой

10-25

11-100

0.01-0.001

0.01-0.0001

0.70-0.85

4

 

 

Их бохирдолттой

 

 

25 түүнээс их

100-с их

0.0001-с их

0.0001-с их

0.70-с их

               

2.9. Барилгын давхрын дээд хязгаарыг хүснэгт 3-д заасны дагуу тогтооно.                                                                                                                                                                                                                            Хүснэгт 3

Сургалт хүмүүжлийн байгууллага

    Давхрын тоо

Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага

            2

Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургууль

200 мянгаас дээш хүн амтай хот

            3

 

 

            4

Техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн дунд сургууль, үйлдвэрлэл сургалтын комбинат

            4

Их, дээд сургууль

            9

 

2.10. Сургалт-хүмүүжлийн байгууллагыг үйлчлэх хүрээний чиглэлээр тогтоосон нормативын дагуу хүснэгт 4-д заасны дагуу байрлуулна.

                                                                                              Хүснэгт 4

Сургуулийн байгууллага

Бүс нутаг

   Хот

Хөдөө

Уур амьсгалын I бүс

Сургуулийн өмнөх насны хүүхэд:

      Ердийн ясли, цэцэрлэг

      Цэцэрлэг – ясли

      Түр цэцэрлэг

300м

1500м

 

200м

 

Ерөнхий боловсролын сургууль

Сургалт хүмүүжлийн цогцолбор

Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургууль

750м

1500м

 

 

2.11. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байрлуулна. 150 хүртэл хүүхэдтэй цэцэрлэг, яслийг орон сууцны барилгатай залгаж барихыг зөвшөөрнө. Харин түр цэцэрлэг, яслийг шууд орон сууцны барилгад байрлуулах эсвэл тусад нь орон сууцны барилгад залган барьж болно. 

2.12. Сургуулийн өмнөх насны хүүхдийн ердийн байгууллагын эдэлбэр газрыг эргэн тойрон 1,6м-ээс өндөргүй хашаагаар хүрээлүүлэн барина. Хашааг амьд суулгацаар барихаар төлөвлөж болно.

2.13. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургуулийн эдэлбэр газрыг эргэн тойрон 1,2 м-ээс өндөргүй хашаагаар хүрээлүүлэн барина.

2.14. Сургалт хүмүүжлийн байгууллагын хичээлийн өрөө, тасалгааны цонх, тарьсан модны их биеэс 10м-ээс багагүй, бут сөөгөөс 5м-ээс багагүй зайтай байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургуулийн эдэлбэр газарт хортой ургамал, өргөстэй бут, сөөг тарихгүй байна.

2.15. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургууль, ерөнхий боловсрол-тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургуулиас бусад сургалтын байгууллагыг байнгын хөдөлгөөнтэй төв замаас 50м-ээс, орчных нь гудамж замаас 25м-ээс хол зайтай байрлуулан төлөвлөнө.

2.16. Сургалт хүмүүжлийн байгууллагын анги танхим байрласан давхрын хонгилын өргөн болон барилгаас барилгад шилжих хэсгийн өргөнийг 2,2м-ээс багагүй, бусад хэсгийн хонгилын өргөнийг 1,4м-ээс багагүй хэмжээтэй төлөвлөнө.

2.17. Хичээлийн анги танхимыг дуу шуугиан ихтэй, элдэв үнэр ялгаруулдаг,  тухайлбал хөдөлмөрийн хичээл, биеийн тамирын болон соёлын танхим, гуанзны өрөө, тасалгаанаас тусгаарласан байрлалтай төлөвлөнө.

2.18. Цэцэрлэгийн 4 бүлэг, яслийн 2 бүлэг тутамд нэг гол орц төлөвлөнө.

2.19. Орон сууцны барилгад байрлах түр цэцэрлэг, яслийн бүлгийн нэг хүүхдэд 4м2 талбай ногдохоор өрөөний нийт талбайн хэмжээг тооцож тогтооно.

2.20. Цэцэрлэгийн орох, гарах хаалганы шат довжоог хальтиргаанаас хамгаалсан, хаалганы гадна орчинд цардсан талбайтай байна.

            2.21. Цэцэрлэг нь орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг бол оршин суугчдын орцноос тусдаа хаалгатай байна.

2.22. Сурагчдын бие засах газрын гадаалгуурыг задгай кабинд байрлуулна. Кабиныг шалны төвшнөөс дээш 1,75м өндөр самбаруудаар хаших ба самбарын доод ирмэг шалны төвшнөөс 0,20м хөндий байна. Охидод бие засах зориулалттай нэг кабиныг хаалгатай төлөвлөнө.

2.23. Тусдаа угаалтуурын гоожуурын хоорондох зай 0,6м-ээс багагүй байна. Угаалтуурыг шалны түвшнээс дээш I ангийн сурагчдад– 0,5м, II-IV ангийн сурагчдад – 0,6м,  V-XI  ангийн сурагчдад – 0,7м өндөрт байрлуулан төлөвлөнө.

Угаалтуурын эсрэг талын ханын хоорондуур өнгөрөх зай 1,1м-ээс багагүй, зэрэгцээ хоёр угаалтуурын хооронд 1,6 м-ээс багагүй зайтай байхаар төлөвлөнө.

2.24. Сургуулийн өмнөх насны хүүхдийн барилгад 45°-аас ихгүй, бусад барилгад 60° -аас ихгүй налуутай хүн аврахад зориулсан гадна талын нэмэгдэл задгай шатыг нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн тооцоог үндэслэн 2-р давхраас шууд гадагшаа гарахаар төлөвлөнө.

2.25. Цэцэрлэгийн барилгын шатны хашлагын өндөр 1,2м-с багагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шатны хашлагын өндөр 1,5м-1,8м байна.

Шатны босоо сараалжны хоорондох зай 0.1 м, хүүхдэд зориулж шатны сараалж хэсэгт 0.5 м өндөртэй тусгай бариул хийнэ. Шат нь эвтэйхэн, хүүхдийн хөл ядрахгүй зөөгдөх боломжтой хүүхдийн хөлийн алхмын урт, хөлөө өргөх өндөр хоёрыг тооцон шатны тавиурын гүн 27-30 см, өндөр нь 12-14 см, уртын өргөн 1,2 метрээс багагүй байна.

2.26. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын цонхны тавцангийн өндөр 0,5-0,6 м байна.

2.27. Анги, танхимын цонхны өндөр 2,5 м, өргөн нь 1,8-2 м-ээс багагүй байна. Мөн цонх нь эгц ба ташуу хэлбэрийн салхивчтай байх бөгөөд салхивчийн талбай нь шалны талбайн 1/50-тай хэмжээтэй байна.

    2.28. Ариун цэврийн төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй байгууллагууд нь Монгол Улсын “Нүхэн жорлон, угаадасны нүх. Ерөнхий шаардлага” MNS 5924:2015 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байна. Тухайн байгууллага өөрийн онцлогт нийцүүлэн MNS 5924:2015 стандартын жорлонгийн хувилбаруудаас сонгон хэрэглэнэ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нүхэн жорлон, угаадасны нүх нь үндсэн барилгаас 20м, ус түгээх цэгийн байрнаас 20 метрийн зайд, ноёлох салхины доор байрлуулна. Сургуулийн гадна бие засах газар, бохир усны цооногийг хичээлийн байрнаас 25-50 метрийн зайтай, зонхилох салхины доод талд байрлуулж, долоо хоногт 2-оос доошгүй удаа цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.

2.29. Ариун цэврийн байгууламжийн засвар, үйлчилгээ, ашиглалтанд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-ыг мөрдөн ажиллана.

2.30. Хүүхдийн байгууллагын өрөө тасалгааг аж ахуй нэгж, хувь хүнд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлэн эзэмшүүлэхийг хориглоно.

2.31. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрт сургуулийн ариун цэврийн хэрэгслийн тоог хүснэгт 5-д заасны дагуу төлөвлөнө.

                                                                                  Хүснэгт 5

Өрөө тасалгаа            

Хэмжих нэгж

Талбай, м2

Ариун цэврийн хэрэгслийн тоо

Гадаалуур

Угаалтуур

Шүршүүр

А. Сургуулийн барилга, дотуур байрт сургуулийн хичээлийн байр

Сурагчдын бие засах газар:

  • Охид
  • Хөвгүүд

Нэг сурагч

 

0,1

0,1

 

30 охидод 1

40 хөвгүүн 1

 

 

Ажилчдын бие засах газар

Нэг сурагч

       3

 

 

 

Эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн кабин (ажилчдын )

Ариун цэврийн

1 хэрэгсэлд

        3

 

1

1

 

Хичээлин байранд байгаа соёлын танхим, лекц-хичээлийн танхимын дэргэдэх бие засах газар

Ариун цэврийн

2 цэгт

        6

1

1

1

Б. Сургууль, дотуур байрт сургуулийн барилгад:

Биеийн тамирын танхимын хувцаслах өрөөний дэргэдэх шүршүүр, бие засах газар

Хувцаслах 1 өрөөнд

        2

1

1

2

Гуанзны ажилчдын шүршүүр, бие засах газар

Ариун

цэврийн 1

цэг, 1

шүршүүр

        3

1

1

1

В. Дотуур байрт сургуулийн унтлагын байр, сургуулийн унтлагын байр, сургуулийн дэргэдэх дотуур байр, унтлагын байр

Сурагчдын бие засах газар

Нэг сурагч

0,35

15 охин-1

20 хөвгүүн-1

8 охин-1

8 хөвгүүн-1

 

Охидын эрүүл ахуйн кабин

Нэг кабин

3

1

70 охин - 1

1

Ажилчдын бие засах газар

Ариун цэврийн 1 цэг

3

1

1

 

               

2.32. Хүүхдийн суултуурын өндөр 2-3 насны хүүхдэд 0,20 м, 4-5 насны хүүхдэд 0,27 м-ээс ихгүй, шээлтүүрийн өндөр 4-5 насны хүүхдэд 0,31 м-ээс багагүй байна.

2.33. Цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, 1 дүгээр ангийн сурагчдад зориулсан угаагуурыг шалнаас 0,5м-т, 7-оос дээш насных бол 0.6м-0.7м-ийн өндөрт байрлуулна.

2.34. Хүүхдийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, гар угаагуур 1-ээс багагүй байна.

    2.35. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад цахилгаан залгуурыг шалны төвшнөөс 1.8м – ийн өндөрт байрлуулна.

Гурав. Анги танхимын эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд тавигдах шаардлага

3.1. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын барилга байгууламжид  бүлэг тусгаарлалтын зарчмыг чанд мөрдөнө. Бүлгийн хэсэг бүр тусдаа орох, гарах хаалга, бүлгийн талбайтай байна. 

3.2. Сургалт-хүмүүжлийн байгууллагын анги, танхим, бүлгийн үндсэн өрөөнүүдийн агаарын хэм 16-200С, харьцангуй чийг 40-60 хувь, өрөөний агаарт нүүрсхүчлийн хий 0.1 хувь, агаарын исэлдэмж 4мг/мЗ, агаарын хөдөлгөөний хурд 0.25 м/сек-ээс ихгүй байна. Спорт зал, дугуйлангийн өрөө 17-200С, тоглоомын болон бага ангийн өрөө 20-240С, эмнэлгийн өрөө, спорт заалны туслах өрөө 20-220С, бусад нь 16-240С байна.  

3.3. Анги танхимын ханын дээд хэсэг, адрыг цагаан өнгөөр будаж шохойдон бусад хэсгийг цайвар шар, ногоон, ягаан, цэнхэр өнгөөр, хаалга, цонхыг цагаан өнгийн тосон будгаар будах ба гэрлийн ойлт 48% байна. Дотоод тоног төхөөрөмжийг өнгө будаг гэрэл ойлгох цайвар өнгийн будгаар будна.

3.4. Сургалт хүмүүжлийн байгууллагын үндсэн өрөө тасалгаанд тусах нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3 цагаас багагүй байхаар төлөвлөнө. Цонхны тавцан дээр гэрэл хаах эд зүйлс байрлуулаагүй, цонхны цаана нарны гэрлийн тусгал хаах мод байх ёсгүй.  Анги, танхимын цонхны өндөр 2,5 м, өргөн нь 1,8-2 м-ээс багагүй байна.

3.5. Сургуулийн барилгыг гэрэл сайн тусахаар урагшаа буюу зүүн урагш харуулан барина. “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07” стандартын шаардлагын дагуу үндсэн өрөөнүүдийн нарны тусгалыг тооцоолно. Сургууль болон эсрэг орших барилгын өндрийн хэмжээнээс 2,5 дахин их байна.

3.6. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын барилга, байгууламжийн агаар солилцооны давтамж, агаарын тооцооны температурыг хүснэгт 6-д заасны дагуу төлөвлөнө.

                                                                                                   Хүснэгт 6

Өрөөний нэр

Агаарын тооцооны температур, °С

Цагийн агаар солилцооны давтамж

I бага насны групп хувцаслах

II бага насны групп хувцаслах

Дунд, ахлах бүлэг

Унтлагын:

  • Яслийн бүлэг
  • Сургуулийн өмнөх насны бүлэг

Жорлон:

  • Яслийн бүлэг
  • Сургуулийн өмнөх насны бүлэг

Зоогийн өрөө

Хөгжим, гимнастикийн хичээлийн танхим

Эмнэлгийн өрөө тасалгаа

Аж ахуйн өрөө

Гал тогоо

Угаалгын өрөө

Индүүдлэгийн өрөө

22

21

20

 

21

19

 

22

20

16

19

22

18

15

18

16

1,5

1,5

1,5

 

1,5

1,5

 

1,5

1,5

1,5

1,0

1,0

1,0

-

5

5

3.7. Агааржуулалтыг хүснэгт 7-д заасны дагуу хийнэ.

                                                                                                       Хүснэгт 7

Гаднах агаарын хэм, °C

Өрөөний агааржуулалтын үргэлжлэх хугацаа, /минутаар/

Богино завсарлагааны үед

Их завсарлагааны үед

+10 - +16

4-10

25-35

+5 – 0

7-3

20-30

0-оос -5

2-5

15-25

- 5-аас -10

1-3

10-15

-10-аас доош

1-1,5

5-10

 

3.8. Анги, танхим бүлгийн өрөөнүүдийн салхивчийг зуны улиралд 20-30 минут, хүйтний улиралд 5-10 минут нээж, 2 цаг тутамд цэвэр агаар оруулж байна.

3.9. Сургуулийн өмнөх байгууллагын өрөө тасалгаан дах агаар солилцоог хүүхдүүдийг байхгүй үед цонх ба салхивчаар агааржуулалтыг хийнэ. Ялангуяа унтаж босох, үдийн хоолны дараа буюу үдээс хойш агаар илүү бохирдсон үед  заавал хийх ёстой.

3.10. Технологийн кабинет, лаборатори, биеийн тамирын заал, хурлын танхим болон тусгай тоноглогдсон өрөө /комьютерийн танхим/, хувцас угаах, хатаах өрөө, шүршүүр, угаалга, гал тогооны өрөө нь агааржуулалтын механик болон автомат тоног төхөөрөмжтэй байх ба байнгын хэвийн ажиллагаатай байна.

3.11. Хими, физикийн хичээлийн кабинет нь тусгай тоноглогдсон ширээтэй байна. Химийн кабинет болон лаборантын өрөө нь сорох шүүгээтэй байна. 

Мастерийн кабинетийн 1 ажлын байранд 6 м.кв талбай ногдохоор төлөвлөнө. Технологийн кабинетийг халуун, хүйтэн усаар хангана.

3.12. Биеийн тамирын заалны агаарыг цэвэр байлгахын тулд завсарлага бүрд агаар сэлгэлт хийж, багш, сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд зөвхөн биеийн тамирын хувцастай хичээллэнэ. Сургуулийн сурагчдын хичээлийн өмнө ба хойно усанд орох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3.13. Хүүхдийн байгууллагын тасалгааны агаарын цэврийн үзүүлэлтийг хүснэгт 8-д заасны дагуу үнэлгээ өгч ажиллана.

                                     Хүснэгт 8

Агаарын ариун цэврийн  байдал /1м3 агаарт/

Зун

Нийт бактерийн тоо

Цус

задлагч кокк

Өвөл

Нийт бактерийн тоо

Цус

задлагч кокк

 

 

 

Цэвэр

 

 

1500-3000

36

5000-7500

50

 

 

 

 

Бохир

3000-6000 дээш

36-50 дээш

7500-1 0000 дээш

50-100 дээш

 

3.14. Бүлгийн өрөө, тасалгааг нэвт буюу булангаас агааржуулах системтэй байхаар тооцож байрлуулна.

3.15. Проекторыг экранаас 4-7м-ийн зайд байрлуулсан тохиолдолд эхний эгнээний сурагчид дэлгэцнээс 1.8-2 м-ээс доошгүй зайд, сүүлийн эгнээний сурагчдыг 4-6 м зайд суулгана.                                                                                                            

3.16. Анги, танхим, бүлгийн үндсэн өрөөнүүдийн байгалийн гэрэлтүүлгийн коэффициент нь 1.5-аас багагүй, гэрэлтүүлгийн коэффициент буюу цонхны талбайг шалны талбайд харьцуулсан харьцаа нь 1:4-1:6 –ээс багагүй байна.

3.17. Зохиомол гэрэлтүүлэгт ердийн болон өдрийн гэрэл хэрэглэх бөгөөд анги, танхимын зохиомол гэрэлтүүлгийн хэмжээ хүснэгт 9-д заасан шаардлагыг хангасан байна.

                                                                                                                                                                                                                                                         Хүснэгт 9

 

 

 

Өрөөний нэр

Гэрэлтүүлгийн хамгийн бага хэмжээ /люкс/

 

Шалны 1м2 талбайд тусах

Өдрийн гэрэл

Ердийн гэрэл

Ердийн гэрлийн хүч /ваттаар/

Өдрийн гэрлийн хүч

/ваттаар/

А.Хичээлийн анги танхим, технологийн хичээлийн кабинет номын сан, лабораториуд

300

150

48

20

Б. Зургийн кабинет компьютерийн хичээлийн өрөө

500

300

80

32

В. Технологийн хичээлийн  кабинет

400

200

64

25

Г. Эмч, багш нарын өрөө, урлагийн болон биеийн тамирын танхим

200

100

32

13

Д. Завсарлах байр үүдний өрөө

150

75-100

10-24

7-16

Е.Хувцас тайлах өрөө

100

50

16

7

Е.Унтлагын өрөө гар угаагуур, ариун цэврийн өрөө, хонгил

75

30

16

5

3.18. Гэрэлтүүлэгчийг хоёр эгнээгээр ажлын талбайн гадаргуугаас 1.9 м-ийн өндөрт гадна ба дотно талын хананаас 1.5 м-ийн зайд байрлуулна. Мөн гэрэлтүүлэгчийн эгнээний хоорондын зай 2.65 м байна. Гэрэлтүүлгийн стандартад улайсмал гэрэлтэй тохиолдолд 300-500 лк, өдрийн гэрэлтэй тохиолдолд 500-1500 лк байна.

3.19. Сургуулийн өмнөх 3-аас дээш насны хүүхдийн бүлгийн өрөө, тоног төхөөрөмж байрласан анги, танхим, кабинет, лабораторийн ширээ, ажлын байранд тусах байгалийн гэрэлтүүлгийн тусгал зүүн гар талаас нь эсвэл хажуу тал, дээрээс нь хосолсон байхаар төлөвлөнө.

3.20. Хүүхдийн техник хэрэгсэл ашиглах жишиг хугацааг хүснэгт 10-д заасны дагуу тогтооно.                                                                 

                 Хүснэгт 10  

Анги

Үргэлжлэх дээд хугацаа /мин/

Электрон самбар, экран

Кино

Компьютер

Телевизор

Радио соронзон бичлэг

1-2

10

15

15

15

10

3-4

15

20

15

20

15

5-7

20

25

25-ээс хэтрэхгүй

25

20

8-11

25

30

30

25

 

3.21. Комьпютерийн  хичээлийн өрөөнд 1 сурагчид 4-5 м2 талбай ногдох бөгөөд тооцоолох техниктэй ажиллахад шуугианы хэмжээ 45-50 ДБ-аас хэтэрч болохгүй ба хана нь дуу шуугиан тусгаарлагчтай байна.

3.22. Сурагчийн ширээ, сандал нь хүүхдийн биеийн өндөрт тохирсон, сууж босоход чөлөөтэй, 1 буюу 2 суудалтай стандартын шаардлага хангасан байна.

3.23. Ширээ, сандлыг ангид 3 эгнээгээр байрлуулах ба эгнээ хооронд 70-75 см, гадна хананаас 60-70 см, эсрэг талын хананаас  50-60 см, арын хананаас 40-60 см зайтай ба самбараас эхний ширээ хүртэл 2-2.75 м, самбараас хамгийн арын ширээ хүртэл 8 м зайтай байна.

3.24. Ангид байх ширээг цайвар цэнхэр өнгийн будгаар, самбарыг хар ногоон буюу хүрэн өнгөөр будна.

3.25. Самбарын доод ирмэг бага ангид шалнаас дээш 70-80 см, дунд, ахлах ангид 80-90 см өндөрт байхаар байрлуулна.

3.26. Мужааны ширээг цонхонд эгц буюу 30-45 градусын өнцөг үүсгэн ширээний хооронд 80 см-ийн зайтай, дарханы ажлын ширээг цонхны дагуу нэг эсвэл хоёр эгнээгээр хооронд нь 1,2 м зайтай тус тус байрлуулна.

3.27. Лекц, хичээлийн танхимыг төхөөрөмжлөх шаардлага, зайн хэмжээ нь “Олон нийт, иргэний барилга БНбД 31.03.03” стандартын шаардлага хангасан байна.

Дөрөв. Өдрийн дэглэм ба сургалт хүмүүжлийн ажлын

 эрүүл ахуйн шаардлага

4.1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн танхимд 1 хүүхдэд 2.0 м2 талбай ногдохоор төлөвлөнө.

4.2.  Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын бүлгийн хүүхдийн тоог  насны ангиллыг харгалзан хүснэгт 11-д зааснаар төлөвлөнө.

                                                                                                       Хүснэгт 11

Цэцэрлэг, яслийн бүлэг

Хүүхдийн насны ангилал

                     Нэг бүлгийн хүүхдийн тоо

Ердийн ясли, цэцэрлэг

Тусгай ясли, цэцэрлэг

Түр цэцэрлэг

Ясли:

Бага бүлэг (өлгий)

Бага бүлэг (мөлхөө)

Дунд бүлэг

Ахлах бүлэг

 

45 хоног- 9 сар

9 сар- 1,2

1,2-2

2-3

15

20

20

20

 

-

15

15

15

 

10

10

10

15

Цэцэрлэг

      Бага бүлэг

      Дунд бүлэг

      Ахлах бүлэг

   Бэлтгэл бүлэг

 

3-4

4-5

5-6

6-7

 

25

25

25

20

 

15

15

15

15

 

15

15

15

15

 

4.3. Сургалтын байгууллагын нэг анги, бүлэгт байх хүүхдийн тооны дээд хэмжээг хүснэгт 12-д заасны дагуу зохион байгуулна.

                                                                                                          Хүснэгт 12

Сургуулийн байгууллага

Анги, бүлэгт байх хүүхдийн тоо

Ерөнхий боловсролын сургууль:

    I анги

    II-IX анги

Дотуур байрт сургууль:

    I анги

    II-XI анги

Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд сургууль:

    I анги

    II-IX анги

    X-XI анги

Техникийн мэргэжлийн сургууль

Тусгай мэргэжлийн дунд сургууль

Үйлдвэр-сургалтын комбинат

Их, дээд сургууль

Мэргэжил дээшлүүлэх институт

 

30

35

 

30

35

 

 

30

35

30

30

25

25

25

20

4.4. Сургуулийн өмнөх насны хүүхдийн ердийн хэв шинжийн барилгын өрөөний нэг хүүхдэд ногдох талбайг хүснэгт 13-д заасны дагуу зохион байгуулна.

                                                                                                                        Хүснэгт 13

Цэцэрлэг, яслийн бүлэг

Нэг хүүхдэд ногдох талбай, м2

Яслийн насны бүлэг:

      Хүлээн авах, хувцаслах өрөө

      Тоглох өрөө

       Унтлагын өрөө

       Бие засах газар

       Зоогийн өрөө

6,2-с ихгүй

0,9

2,5

1,8

0,8

0,15

Цэцэрлэгийн насны бүлэг:

       Хүлээн авах, хувцаслах өрөө

      Тоглох өрөө

       Унтлагын өрөө

       Бие засах газар

       Зоогийн өрөө

5,5-с ихгүй

0,72

2,0

2,0

0,6

0,12

Тусгай ясли, цэцэрлэг:

       Хүлээн авах, хувцаслах өрөө

      Тоглох өрөө

       Унтлагын өрөө

       Бие засах газар

       Зоогийн өрөө

       Тусгай хичээл явуулах өрөө

11,3-с ихгүй

1,2

3,3

2,4

1,0

0,2

3,3

 

4.5. Хичээлийн үргэлжлэх хугацаа 1, 2 дугаар ангид 35 минут, бусад ангид 40 минут байх ба 1, 2, 4, 5 дугаар хичээлийн завсарлага 10 мин,  3 дугаар цагийн хичээлийн дараа 30 мин буюу их завсарлага хийнэ.

4.6. Хичээлийн хуваарийг хийхдээ байгалийн ухаан, математик, нийгмийн ухааны хичээлүүдийг дуу хөгжим, зураг, хөдөлмөр, биеийн тамирын хичээлтэй зөв хослуулан хийх бөгөөд хичээлийн хүнд, хөнгөн байдлыг харгалзан сүүлийн цагуудад хөнгөн хичээл байхаар тооцож, 2,4 дүгээр цагийн хичээлд хамгийн хүнд хичээлийг оруулахаар зохион байгуулна.

4.7. Хамгийн хүнд хичээлийг долоо хоногийн мягмар, лхагва гаригт оруулах ба хөдөлмөр, биеийн тамирын хичээл нь пүрэв гаригт байх нь тохиромжтой, Мөн жилийн хугацаанд үзэх үндсэн материалыг хичээлийн жилийн 2-р улирал, 3-р улирлын эхний хагаст багтаан заана.

4.8. Бичгийн хичээл нь хүүхдийг амархан ядраадаг тул бага ангийн сурагчдад тасралтгүй бичих үйл ажиллагааг 8-10 минутаас хэтрүүлэхгүй төлөвлөнө.

4.9. Хичээллэх нэг мөчлөгийн эрүүл ахуйн жишиг хэмжээг хүснэгт 14-д заасны дагуу тогтооно.

                                                                                                         Хүснэгт 14

   

 

Нас

 

 

 

Үргэлжлэх дээд хугацаа/ мин/

 

Уншлага

Бичлэг

Амсхийх амралт

 

 

Нийт

Тасралтгүй

Нийт

Тасралтгүй

7-9

10-12

12-15

1 5-аас дээш

15-20

20-25

25-30

40-45

5-7

10

15

2 0

7-10

15-20

20-30

30-35

3-5

10

12

15

 

5

3

1

1

 

4.10. Цэцэрлэгт хичээл хүмүүжлийн ажлыг бага ангид 10-15 минут, дунд ангид 20 минут, ахлах ангид 20-25 минут сургуульд бэлтгэх ангид 25-30 минутаар зохион байгуулна.

4.11. Цэцэрлэгийн бага ба дунд ангид хичээлийг өдөрт 2 удаа, ахлах болон бэлтгэл ангид 3-4 удаа байх бөгөөд 2 цагийн хичээлийг өглөөгүүр, 1 удаагийн хичээлийг үдээс хойш зохион байгуулах нь зохимжтой.

4.12. Хүүхдийн нойр, хөдөлгөөний хэмнэл, хугацааг хүснэгт 15-д заасны дагуу тогтооно.

                                                                                                                Хүснэгт 15

Хүүхдиин нас

 

 

Хоногийн эрэлт хэрэгцээ / цаг/

Нойрсох хугацаа

Идэвхт хөдөлгөөн

Нярай

  1-24 сар

2-4 нас

4-7 нас

8-12 нас

12-1 8 нас

22-23

16-18

12-14

10-12

10

8.5

-

4

4

4

3

2

 

4.13. Сургуулийн өмнөх насны хүүхдиин өдрийн дэглэмийг хүснэгт 16-д заасны дагуу зохион байгуулна.

                                                                                                         Хүснэгт 16

Дэглэм

 

 

Насны бүлэг

3-4 нас

4-6 нас

6-7 нас

   1.Гадаа наадах нийт хугацаа

- нэг удаа

6 цаг

2 цаг

3-6 цаг

1.5-2 цаг

3-6 цаг

1.5-2 цаг

   2.Унтах нийт хугацаа

-өдрийн

 -шөнийн

12 цаг

2 цаг

10 цаг

12 цаг

2 цаг

10 цаг

1.5-2 цаг

1.5-2 цаг

10 цаг

   3. Хооллох  удаа

6-8

4

3

   4.Хооллолтын хоорондын хугацаа

4 цаг

3.5 цаг

4 цаг

3.5-4 цаг

4 цаг

3.5-4 цаг

 

Гадаа тоглох тохиромжтой хугацаа 10-12 цаг, 16-19 цаг байх ба тоглох үед хөдөлгөөн хязгаарлахгүйгээр хувцаслана.

4.14. Сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэнгийн материал нь эрүүл ахуйн шаардлага хангасан, угааж, цэвэрлэхэд тохиромжтой байвал зохино.

Тав. Хүүхдийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэлд тавигдах

 эрүүл ахуйн шаардлага

5. 1.  Хүүхдэд зориулсан гутал, хувцасны материал, хийц, хэв загвар нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Улирлын онцлог, хүүхдийн биед тохируулан, хүүхдийн хувцсыг хөвөн-цаасан, ноосон бөс даавуугаар стандартын дагуу хийнэ.

5.2. Нярай хүүхдийн хувцас, өлгий даавууны материал нь нийлэг эд ацетат зэрэг химийн нэгдлийг агуулаагүй байх ба Хүүхдийн өлгий. Техникийн шаардлага MNS0491:2012 стандартын шаардлагад нийцсэн байна.

5.3. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн хувцасны материалд нийлэг эд, химийн нэгдлийг 40 хувь хүртэл, гадуур хувцасны материалд 50-100  хувь нийлэг эд агуулж болно.

5.4. Бага насны хүүхдийн хувцасны дулаалгыг зөвхөн үс, ноос, хөвөн цаасан эдээр хийнэ. Түүнээс дээшхи насны хүүхдийн хувцасны дулаалга хийх материалд 15 хувь хүртлэх хэмжээний нийлэг эд агуулж болно.

5.5. Дотуур хувцасны материал нь уян, зөөлөн, сэвсгэр сийрэг, ус чийг шингээх, уур агаар сайн нэвтрүүлэх, чанар сайтай байвал зохино. Дотуур хувцсыг хөвөн цаасан бөс бараа, хөвөн цаасан сүлжмэл эд, дуураймал торгон сүлжмэл эдээр хийнэ.

5.6. Зуны улиралд өмсөх хувцас нь уур, чийг агаар, нарны хэт ягаан туяаг сайн нэвтрүүлэх чанартай угааж цэвэрлэхэд хялбар, бөх, цайвар өнгийн материалаар хийнэ. Хүйтний улиралд өмсөх хувцсыг бараан өнгийн,  дулаан  бага  алдах хөнгөн цэмбэ, хөвөн, пролон дотортой драп, арьсаар  хийж  болно.

5.7. Хүүхдийн гуталд арьс, хиймэл арьс нийлэг материал ашиглаж болно. Гутлын дээд хэсгийг арьсаар, өнгөлгөөг хиймэл арьс, нийлэг эдээр хийж болно. Гутлын доторлогоог дан арьс, үс ноосоор хийнэ.

5.8. Сургуулийн өмнөх насны хүүхдийн гутлын өсгий 0.8 см, бага ангийн хүүхдийн гутал 1-2 см, ахлах ангийн хүүхдийн гутал 2-3 см-ээс өндөргүй  өсгийтэй байх нь тохиромжтой.

5.9. Сургууль, цэцэрлэгийн гадна, талбайн зохион байгуулалт, тоглоом, бусад тоног төхөөрөмж нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байна. Сургууль, цэцэрлэгийн хашаан дотор худаг, хогийн сав, муу усны нүх, бие засах газар байрлуулсан тохиолдолд таглаж битүүмжилнэ.

5.10. Тоглоом хийхэд хэрэглэх модны хуурай чийглэг нь 10-12%-иас илүүгүй. Бичил цахилгаан хөдөлгүүртэй механик тоглоомд цахилгаан хүчдэл нь 12 вольтоос илүүгүй байвал зохино.            

5.11. Шаржигнадаг тоглоом дотор хийсэн зүйл нь 5мм-ийн диаметртэй байна.              

5.12. Тоглоомын хүндийн жин нь сургуулийн өмнөх насны хүүхдэд 350г сургуулийн бага ангийн хүүхдэд 500г, сургуулийн ахлах ангийн хүүхдэд 700-800 гр-аас илүүгүй жинтэй байна.

5.13. Зөөлөн тоглоомд цэвэр хөвөн, эдийн цэвэр өөдөс мал эмнэлгийн байгууллагаар зөвшөөрөгдсөн ноос, үс, арьс хэрэглэнэ.

5.14. Дуу гаргадаг тоглоомын дуугарах хүч нь 40 ДБ-ээс хэтрэхгүй байвал  зохино.

5.15. Нийлэг эдлэлээр хийсэн тоглоомд стирол, этилен винилен, пропилен зэрэг хорт бодисгүй байна.

5.16. Хуванцар тоглоомд формальдегид 5мг/л-ээс илүүгүй байна.

5.17. Хүүхдийн тоглоом нь олон улсын болон Монгол Улсад мөрдөж буй стандартын шаардлагыг хангасан байна.

5.18. Мөн олон улсын конвенцээр хориглосон тоглоомыг худалдан борлуулахгүй.

5.19. Тоглоом будахад хэрэглэдэг будаг, лак нь бөх, бат хальс нь халцарч хуурахгүй, үнэргүй байх бөгөөд 60 хэмийн савантай халуун ус, 0.2 хувийн хлорын шохойн уусмалаар 2-3 минут угаахад будаг нь хуурахгүй байвал зохино.

5.20. Модон тоглоом нь цавгүй, өө сэвгүй сайн өнгөлөгдсөн гөлгөр байна.

5.21. Тоглоом нь хүүхдэд бэртэл, гэмтэл учруулах хурц өнцөг, ирмэг хэсэггүй байна.

5.22. Тоглоом хийхэд хэрэглэдэг материал болон бэлэн тоглоомыг үйлдвэр, худалдааны газруудад гэрэлтүүлэг, агааржуулалт сайтай, цэвэр, хуурай байранд хадгална.

5.23. Хүүхдийн ном, сурах бичгийг хэвлэх цаасны өнгө цагаан буюу ялимгүй шаравтар туяатай, гэрэл ойлгох коэффициент нь 0.75-аас багагүй байна. Ном, сурах бичгийн цаасны нэвт харагдах чанар сул, гөлгөр гадаргатай байвал  зохино.

5.24. Барзгар гадаргатай цаас нь амархан бохирдож, өвчин үүсгэгч бичил биетэн удаан хадгалагдана. Хэвлэх үйлдвэрийн хэвлэлд зориулсан №1.2 А, Б маркын цаас тохиромжтой.

            5.25. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хэвлэлтийн цаас, цавуу, хор будаг нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн номыг офсет  хэвлэлийн цаасыг ашиглан хэвлэх нь тохиромжтой. Өнгөт цаасан дээр үг, өгүүлбэрийг өнгөтэйгээр хэвлэхгүй.

           5.26. Сурах бичгийн үндсэн ба нэмэлт хэмжээг хүснэгт 17-д заасны дагуу тогтооно.

                                                                                            Хүснэгт 17

Анги

Үндсэн хэмжээ/мм/

Нэмэлт хэмжээ /мм/

I анги

84х108/16

70х90/16, 70х108/16

II-IV (V)анги

84х108/16

70х90/16, 70х108/16

V(VI)- VIII(IX)анги

70х100/16

84х108/32, 60х90/16

IX (X)- X (XII) анги

70х90/16

84х108/32, 60х90/16

5.27. Сурах бичгийн үсэг нь уншигдах чадвар сайтай, бичвэрийн мөр хоорондох зай бүх хуудсанд ижил байх ба мөр хоорондын болон нэг мөрөн дэх үг хоорондын зай жигд байна.

5.28. Сурах бичгийн гарчиг, санамж, зүүлт, зургийн тайлбарын үсгийн хэмжээний зөрүү 6 пунктээс ихгүй байна.

5.29. I- IV(V) ангийн сурах бичиг, V(VI)- X(XII) ангийн эрүүл мэнд, байгалийн ухааны сурах бичгүүдийг 2-4 өнгөөр хэвлэнэ. Шаардлагатай бол тусгай хуудсуудыг (хавсралт) 5-6 өнгөөр хэвлэнэ.

            5.30. Сурах бичигт химийн цайруулалт хийгдээгүй, цайруулалтын зэрэг нь 60-80%, 70г/м2 жинтэй хэвлэлийн цаасыг хэрэглэнэ.

5.31. Сурах бичиг нь хатуу, зөөлөн хавтастай байж болно. Сурах бичгийн зөөлөн хавтсыг 200-250г/м2-ын шохойтой эсвэл хагас шохойтой цаасан дээр хэвлэж бүрэлт хийнэ.

5.32. Сурах бичгийн хэвлэлийн цаас, цавуу, хор, будаг нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

5.33. Сурах бичгийн бүх хуудасны хэвлэлт жигд байна. Өнгөтөй дүрсийг өнгөний зөрүүтэй хэвлэсэн байна.

5.34. Сурах бичгийн хуудасны ар, өврийн хэвлэлтийн зөрүү 2мм-с хэтрэхгүй байна.

5.35. Хатуу хавтастай сурах бичгийн хавтасны хэвлэмэл материал нь бүх талбайд жигд, бат бөх холбох чанартай байна.

5.36. Сурах бичгийг үдэж, халуун цавуун бэхэлгээгээр бэхэлнэ. Цавууны хэрэглээний баталгаат хугацаа дуусаагүй, бат бөх холбох чанартай байна. 

            5.37. Ахлах ангийн сурагчдад зориулсан номны үсгийн өргөн, өндрийн харьцаа 1:1.5 ба 1:1.75 байна.

            5.38. Номын хуудасны хажуу, дотор, дээд талбай 18-22 мм, гадна доод талын талбай 25-30 мм байх бөгөөд дотор дээд, хажуу, гадна, дотно талын талбай 2:3:4:5 харьцаатай байна.

            5.39. Номын нэг мөрний үсгүүдийн хоорондох зай 0.5 мм-ээс багагүй, үгийн хоорондох зай /апрош/ 2 мм-ээс багагүй, номын хуудасны мөр хоорондох зай /интерлиняж/ Змм-ээс багагүй, хүүхдэд зориулсан номны үсэг өрөлтийн нягт 1 см талбайд 15 тэмдэгтээс илүүгүй байна.

            5.40. Хүүхдийн нэг өдрийн хичээлд хэрэглэх сурах бичиг, дэвтрийн нийт хэмжээ 1-2 ангид 1.5 кг-аас ихгүй, 3-4 ангид 2 кг-аас ихгүй, 5-6 ангид 2.5 кг–аас ихгүй, 7-8 ангид 3.5 кг-аас ихгүй, 9-11 ангид  4 кг-аас ихгүй байна.

            5.41. Хүүхдийн цүнхний жин нь биеийн жингийн 10%-иас хэтрэхгүй, хугарч нугардаггүй, нордоггүй, өнгө үзэмж сайтай, бат бөх материалаар хийгдсэн, оосор үүргэвч хөдөлгөөнд саад болохгүй, мөрний хэмжээнд тохируулагчтай байна.

Зургаа. Хоолны газар, хүүхдийн хоол хүнсний эрүүл ахуйн шаардлага

6.1. Нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхээс өмнө харъяалах нутаг дэвсгэр дэх мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэн, урьдчилсан хяналт шалгалтад хамрагдаж дүгнэлт гаргуулсан байна.

6.2. Сургуулийн байгууллагад хооллох өрөөний суудлын тоог хүснэгт 18-д заасны дагуу тогтооно.

                                                                                                                     Хүснэгт 18

Сургуулийн байгууллага

Нийт суралцагсдын тооноос нэг ээлжинд хамааруулахаар тогтоосон хувь

Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил нэгэн зэрэг олгох политехникийн дунд  сургууль

33

Дотуур байрт сургууль

50

Техникийн мэргэжлийн сургууль

33

Тусгай мэргэжлийн дунд сургууль

20

Үйлдвэрлэл сургалтын комбинат

14

Их, дээд сургууль

20

Мэргэжил дээшлүүлэх институт

                  25

6.3. Их, дээд сургуульд төлөвлөх нийтийн хоолны байгууллагын төрөл, суудлын тоог хүснэгт 19-д заасны дагуу төлөвлөнө.

                                                                                                                        Хүснэгт 19

Нийтийн хоолны байгууллагын хэв шинж

Хэрэглэгчдийн 1000 хүн тутамд ногдох

               суудлын тоо

Оюутан

Профессор, багш нар

Эрдэм шинжилгээний ажилтан, үйлчлэх ажилтан

Ердийн гуанз

140

-

20

Сувилалын гуанз

20

20

20

Кофе

-

140

-

Тусгай үйлчилгээтэй хоолны газар

20

-

20

Зоогийн газар

20

40

40

6. 4.  Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, савлалт, борлуулалт, ашиглалтын үед хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын ерөнхий зарчмыг баримтална.

6.5. Хоолны хэрэглэл аяга, таваг, халбага, сэрээг хооллох хүний тоогоор бүрэн хангаж, 1.5-2 дахин их нөөцтэй төлөвлөж, зааврын дагуу угааж, халдваргүйжүүлсэн байна.

6.6. Хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн сав, баглаа боодол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна. Хүнсний зориулалтын бус хуванцар материалтай хоолны хэрэгсэл, аяга тавгийг хэрэглэхгүй.

6.7. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж, дотоод хяналтын бүртгэл, тэмдэглэл, лабораторийн шинжилгээний хариу зэрэг баримт бичгийг хадгална. 

6.8. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн болон хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтан ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 6 сар тутамд хамрагдсан байна. Ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа ажиллуулна.  

6.9. Хооллох заалны дэргэд гар угаах угаагуур, саван, гар хатаагч заавал тавьж  хэрэглүүлж хэвшсэн байна.

6.10. Хүүхдийн байгууллагад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 900:2005 стандартын шаардлага хангасан унд, ахуйн халуун, хүйтэн усаар тасралтгүй хангагдсан байна.

            6.11. Өдрийн ажиллагаатай хүүхдийн байгууллагын 1 хүүхдэд өдөрт 75 л, 24 цагийн ажиллагаатай байгууллагын 1 хүүхдэд хоногт 100 л ус ногдохоор ус нөөцлөх савтай байх ба усны сав, гоожуурт угаагуурын усыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллан халуун усаар угааж, чанарын баталгаажилттай халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлнэ.

6.12. Зөөврийн болон хэсгийн усан хангамжтай байгууллага нь унд, ахуйн усандаа улирал тутам шинжилгээ хийлгэнэ.

6.13.  Хүүхдийн зуслан, дотуур байр, хүүхдийн асрамж, халамж үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн нас, бие, эрүүл мэндийн онцлогт тохирсон хоол, хүнсээр хангасан байна.

6.14. Хүүхдийн бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хоногийн хоол, хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, эслэг, аминдэм, эрдэс бодисыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалаар батлагдсан зөвлөмж хэмжээг баримталж, хүснэгт 20, 21, 22-д тус тус заасны дагуу байхаар тооцно. Тус тушаалаар батлагдсан орлуулан хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг ашиглаж болно.

Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын  

зохистой хэмжээ

                                                                                               Хүснэгт 20

Амьд

ралын бүлэг

Нас

Хүйс

Илчлэг

(ккал)

Уураг, г

 

Тос, г

Нүүрс ус, г

Эслэг, г

Нийт

үүнээс

Нийт

үүнээс

Нийт

үүнээс

амьтны

ургам

лын

ханасан

ханаа гүй

Нийл

мэл

энгийн

Нялх хүүхэд

0-6 сар

эр

720

10

10

0

32

6

26

97

87

10

 

эм

660

9

9

0

29

6

23

90

81

9

 

7-12 сар

эр

820

12

9

3

32

8

24

120

109

11

 

эм

750

11

8

3

29

7

22

111

101

10

 

Хүүхэд өсвөр нас

1-3 нас

эр

1060

15

11

4

41

9

32

158

143

15

14

эм

980

14

10

4

38

9

29

144

131

13

14

4-6 нас

эр

1470

22

15

7

49

13

36

235

215

20

18

эм

1330

20

14

6

44

12

32

212

194

18

18

7-10 нас

эр

1820

28

20

8

61

17

44

290

265

25

24

эм

1650

29

20

9

55

15

40

260

237

23

20

11-14 нас

эр

2500

45

27

18

78

22

56

405

371

34

24

эм

2170

46

28

18

67

19

48

344

314

30

20

15-18 нас

эр

2700

60

36

24

84

24

60

426

389

37

28

эм

2280

52

31

21

71

20

51

358

327

31

22

Хоногийн хоол хүнсээр авбал зохих аминдэмүүдийн зохистой хэмжээ

                                                                                                    Хүснэгт 21

Хүн амын бүлэг

 

Тосонд уусдаг аминдэмүүд

Усанд уусдаг аминдэмүүд

Амьд

ралын мөчлөг

Нас

Хүйс

А

(мкг)

Д

(мкг)

Е

(мкг)

К

(мкг)

С

(мг)

В1

(мг)

В2

(мг)

В6

(мг)

Ниа

цин (В3,мг)

Био

тин

(мкг)

В5

(мг)

В12

(мкг)

Фолийн хүчил

(мкг)

Нялх хүүхэд

0-6 сар

эр, эм

375

10

2.7

5

25

0.2

0.3

0.1

2

5

1.7

0.4

80

7-12 сар

эр, эм

400

10

2.7

10

30

0.3

0.4

0.3

4

6

1.8

0.7

80

Хүүхэд өсвөр нас

1-3 нас

эр, эм

400

15

5

15

30

0.5

0.5

0.5

6

8

2

0.9

150

4-6 нас

эр, эм

450

15

5

20

30

0.6

0.6

0.6

8

12

3

1.2

200

7-10 нас

эр, эм

500

15

7

25

35

0.9

0.9

1

12

20

4

1.8

300

11-14 нас

эр

600

15

10

35

40

1.2

1.3

1.3

16

25

5

2.4

400

эм

600

15

7.5

35

40

1.1

1

1.2

16

25

5

2.4

400

15-18 нас

эр

600

15

10

55

40

1.2

1.3

1.3

16

25

5

2.4

400

эм

600

15

7.5

55

40

1.1

1

1.2

16

25

5

2.4

400

Хоногийн хоол хүнсээр  хоногт авбал зохих эрдэс бодисуудын зохистой хэмжээ

                                                                                                         Хүснэгт 22

Хүн амын бүлэг

 

Кальци (мг)

Селен (мкг)

Магни (мг)

Цайр (мг)

Төмөр (мг)

Фосфор (мг)

Иод (мкг)

Кали (мкг)

Фтор (мг)

Манган (мкг)

Молибден (мкг)

Хром (мг)

Натри (г)

Хлор (г)

Амьд

ралын мөчлөг

Нас

Хүйс

Нялх хүүхэд

0-6 сар

эр, эм

300

15

26

2.8

-

100

90

0.4

0.1

0.003

2.0

0.2

0.12

0.18

7-12 сар

эр, эм

400

20

54

4.1

7.7

275

90

0.7

0.5

0.6

3.0

5.0

0.37

0.57

Хүүхэд өсвөр үе

1-3 нас

эр, эм

500

20

60

4.1

4.8

460

90

3

0.7

1.2

17.0

11.0

1

1.5

4-6 нас

эр, эм

600

30

76

4.8

5.3

500

90

3.8

1.0

1.2

22.0

15.0

1.2

1.9

7-10 нас

эр, эм

700

30

100

5.6

7.4

500

120

3.8

1.0

1.5

22.0

15.0

1.2

1.9

11-14 нас

эр

1300

40

230

8.6

12.2

1250

120

4.5

2.0

1.9

34.0

25.0

1.5

2.3

эм

1300

40

220

7.2

11.7

1250

120

4.5

2.0

1.6

34.0

21.0

1.5

2.3

15-18 нас

эр

1300

55

230

8.6

15.7

1250

150

4.7

3.0

2.2

43.0

35.0

1.5

2.3

эм

1300

55

220

7.2

25.8

1250

150

4.7

3.0

1.6

43.0

24.0

1.5

2.3

6.15. Хүүхдэд шаардлагатай нийт илчлэгийг өглөөний хоол 20%, бага үдийн цай 10-15%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 10%, оройн хоол 20-25% байхаар хуваарилна.

6.16. Онцгой хоолны дэглэмтэй /өвчлөл, хүнсний харшил, цагаан хоолтон/ сурагчдын хооллолтын судалгааг гарган түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулж үр дүнг тооцож ажиллана.

            6.17. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцөлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгчид хадгална. Хөргөгч, хөргүүр -0 хэмээс +5, хөлдөөгч -18 хэмээс доош байх ба термометр байрлуулж, хэмийг тогтмол хянаж бүртгэл хөтөлнө. Түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгч, хүйтэн зооринд тогтоосон тодорхой хэм, хугацаагаар хадгална.

6.18. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

6.19. Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 40С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлнө. Дээжийн савыг ариутгаж хэвшинэ.

6.20. Болсон, түүхий мах, ногоо, гурил, талхны вандан, хавтгай мод, хутга нь тус тусдаа таних тэмдэгтэй, хэрэглэсэн тухай бүр халуун усаар угааж хадгална.

6.21. Хүнсний бүтээгдэхүүн савлах, тээвэрлэх, хайрцаг савыг цайрдсан төмөр, зэвэрдэггүй материалаар доторлон байнга угааж халдваргүйжүүлнэ.   

6.22. Сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн хийдэг сав, мах, ногооны машин бусад механик хэрэглэлийг зориулалтын угаалгын бодистой халуун усаар угааж зайлж хатаана.  

6.23. Хоол үйлдвэрлэлийн ажил дууссаны дараа ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зориулалтын халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэж халдваргүйжүүлнэ.

Долоо. Хүүхдэд ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал олгоход багш ажиллагсдын баримтлах зарчим

7.1. Хүүхэд, хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцан ажиллагсад, зусланд амрах, цэцэрлэг яслийн хүүхдэд холбогдох журмын дагуу урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэж дэвтэрт тэмдэглүүлсэн байна.

7.2. Бие зассаны дараа хэрэглэх ариун цэврийн цаас, охидын ариун цэврийн хэрэглэлээр бүрэн хангагдаж хэрэглэж хэвшсэн байна.

            7.3. Анги танхим цэвэрлэх, хичээл хийх, тоглох, бие зассаны дараа хоол унд идэж уух, асарч, хооллох, угжихын өмнө гараа савандаж  угааж хэвшинэ.

            7.4. Бохир гар, хуруу, тоглоом, үзэг харандааг амандаа хийх, хумсаа мэрэх, хуруугаа долоох, золбин нохой, мууртай тоглох гудамж талбайд хог, цаас, нус цэрээ хаях, ил задгай бие засахгүй байх талаар хэвшүүлнэ.

7.5. Түүхий сүү, ус уух, угааж цэвэрлээгүй жимс, ногоо идэх, бохь, хүнсний зүйл, аяга, халбага сэрээ, ам дамжуулан хэрэглэхгүй байх дадал хэвшил олгоно.

7.6. Хүүхэд бүрт гар, нүүр, биеийн, хөлийн алчуур, бие угаах резин, шүдний сойз, сойзны гэр, оо, үсний сам, саван, хамрын алчуур, хумсны хайч хэрэглүүлж хэвшүүлнэ.

7.7. Унтахын өмнө хөл, гар, шүд, биеэ угааж, унтлагын хувцас өмсч хэвшүүлнэ.

7.8. 7 хоног бүр усанд тогтмол орж, ор дэрний хэрэглэл, хувцсаа сольж  угаана.

7.9. Бие зассаны дараа усаа татаж, гараа угаах хэвшилд сургана. Гар халдваргүйжүүлэхэд спиртэд суурилсан уусмалыг хэрэглэнэ. /ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмж/

7.10. Сурагч бүр мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн хичээлийн явцад өмсөх халад, хормогч, ханцуйвч, амны хаалт, малгайтай байж бохирдох бүрт угааж индүүдэж хэрэглэх ба хүүхэд бүр цэвэр, бохир хувцасны шүүгээ өлгүүрээр хангагдсан байна

7.11. Хүүхдийн байгууллагад хүүхэд тус бүр гудас, хөнжил, цагаан хэрэглэлтэй байх ба ор хоорондын зайг 1 м-ээс багагүй байлгана.

7.12. Цэцэрлэг болон дотуур байранд хүүхдүүдийг шаахай өмсөж хэвшүүлнэ.

Найм. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эмч, багш, ажилчдын үүрэг

8.1. Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, байгууллагын удирдлага, дотоод хяналтын ажилтан нь түүхий эд, бүтээгдэхүүн,  үйлчилгээнийхээ  чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг бүрэн хариуцна.

8.2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хүүхдийн зуслан, асрамж, халамжийн газрын багш, туслах багш, ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн багш, дотуур байрны болон өдөр өнжүүлэх бүлгийн багш, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хичээлийн жил эхлэхээс өмнө 30 хоногийн дотор Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/145 дугаар тушаалаар батлагдсан журамд заасны дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.

8.3. Сургалт хүмүүжлийн байгууллага нь Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй орон тооны эмчтэй байна.

8.4. Сургалт хүмүүжлийн байгууллага нь эмчийн өрөө, тусгаарлах өрөөтэй байх бөгөөд шаардлагатай /эрүүл мэнд, осол гэмтлийн анхны тусламж үзүүлэх тоног төхөөрөмж, хэрэгсэл, эм/  тоног төхөөрөмж, анхны болон яаралтай тусламжийн эм тариагаар бүрэн хангагдсан байна.

8.5. Холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтийг хянаж, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд нөлөөлөх үр дагавар эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана.

8.6. Хүүхдийн сургалт хүмүүжлийн ажлын ачаалал, өдрийн дэглэм, хоол хүнс, эрүүл мэнд, хувийн ариун цэвэр, хувцаслалтын байдалд хууль тогтоомжийн дагуу байнгын хяналт тавьж дутагдлыг арилгах ажлыг эцэг эх, асран хүмүүжүүлэгчидтэй хамтран гүйцэтгэнэ.

8.7. Хүүхдийн ирцийн бүртгэлийг өдөр бүр үнэн зөв хөтөлж, өдөр, 7 хоног, сар, улирлаар нэгтгэн дүгнэлт хийнэ.

8.8. Цэцэрлэг, сургуульдаа ирээгүй, оюутан, сурагч, хүүхдийн шалтгааныг өдөрт нь шуурхай тогтоох, ямар нэгэн халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулна.

8.9. Ажилтнуудыг ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах, хөдөлмөрийн чадвар алдалт, осол гэмтлийн тайланд дүн шинжилгээ хийж, түүний мөрөөр эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авна.

8.10. Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн байдалд антропометрийн үзүүлэлтээр үнэлгээ өгч жингийн хоцрогдолтой ба илүүдэлтэй хүүхдийг эрүүлжүүлэх  арга хэмжээг хэрэгжүүлнэ.

8.11. Халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, холбогдох журам, зааврыг мөрдөж ажиллана.

8.12. Хүүхдийн хүнсний хангамж, хүрэлцээ, хоолны илчлэг нь шаардлага хангаж байгаа эсэх, гуанз, гал тогооны ариун цэврийн байдалд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

8.13. Амралт, зуслан, сургууль, цэцэрлэгийн хүүхдэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээг зааврын дагуу хийлгэн, өвчний сэжигтэй хүүхдийг түр тусгаарлах буюу өрхийн эмчийн хяналтанд гэрт нь буцаах арга хэмжээ авна.

8.14. Хүүхдэд ариун цэврийн дадал эзэмшүүлж эрүүл ахуйн анхны мэдэгдэхүүнтэй болгоно.

8.15.  Ажилчид, сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аж төрөх ёсны мэдлэг, хүмүүжил олгох, гэмт хэргээс сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулна.

8.16. Сургалт хүмүүжлийн байгууллагын багш, ажилчид ажлын байранд согтууруулах ундаа уух, тамхи татахгүй.

8.17. Хүүхдийн хоол тэжээл, зөв хооллолтын талаар сурталчилгааны ажлуудыг зохион байгуулна.

8.18. Хүүхдэд чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх, амны хөндийн болон амьсгалын замын өвчлөлийг бууруулах талаар эцэг, эхтэй хамтран ажиллана.

8.19. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай холбоо харилцаа тогтоож, хамтран ажиллана.

8.20. Сургалт хүмүүжлийн байгууллагын орчинд халдварт өвчин, хоолны хордлого гарах, хүүхэд бэртэл, гэмтэл авахаас бүрэн сэргийлж ажиллана.

8.21. Хоолны цэс нь хүүхдийн нас, бие, эрүүл мэндийн онцлогт тохирсон эсэх, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд нь чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхийг тогтмол хяналт тавьж ажиллана.

8.22. Хүүхдийг амин дэм, эрсдэс бодисоор баялаг, тэжээллэг хоол хүнсээр хангаж буй эсэхэд зөвлөмж өгч ажиллана.

8.23. Өглөө бүр хүүхдийн биеийн байдлыг хянан шаардлагатай тохиолдолд халууныг үзэж өвчний сэжиг илэрвэл эцэг, эхэд мэдэгдэн харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандана.

8.24. Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сурагч, хүүхэд, багш, ажилчдад зориулан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээлэл боловсруулан түгээнэ.

     8.25. Халдварт өвчний тохиолдол илэрвэл харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төв, боловсролын хэлтэс, газарт шуурхай мэдээлнэ.

Ес. Сурагчдаар хийлгэх нийгмийн тустай хөдөлмөр ба насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглох ажлын байрны нөхцөл

          Ажлын байдал нь сурагчдын эрүүл мэнд, нас биеийн онцлог, тэдний дадлага, чадварын хэмжээнд тохирсон байна.

9.1. Сурагчдаар (6-17 насны) хийлгэх нийгмийн ашигт хөдөлмөрийн хэлбэрүүд:

а/ ангийн жижүүр хийх, ангид байгаа тасалгааны цэцэг, ургамлыг услах арчлах, анги цэвэр байлгах

б/ сургуулийн эдэлбэр газрыг цэвэр байлгахын тулд зам талбайг чийглэж шүүрдэх, цас арилгах

в/ хичээлийн жирийн үзүүлэн бэлтгэх

г/ туршлагын талбай, ургамал цэцгийг арчлах, услах, хөрсийг сийрэгжүүлэх, хог ургамлыг түүх

9.2. 11-18 насны сурагчдаар дараахь ажлыг хийлгэж болох ба ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм сахисан байна.

а/ ангийн шалыг цэвэр байлгах, тоосыг соруулах буюу чийгтэй даавуугаар цэвэрлэх

б/ нэг ба олон наст цэцэг, бут сөөг суулгах, услах, арчлах

в/ цонхны хүрээ, тавцан, хана, хаалга, ширээ, сандал, шүүгээ, самбар үзүүлэн  угааж, цэвэрлэх

г/ орон нутгийн байгалийн материал цуглуулахад оролцож, материалыг эмхлэн цэгцлэх, нимгэн ном сэтгүүл хавтаслах

д/ хичээлийн үзүүлэн материалыг засах, бэлтгэх

9.3. Ажиллахыг хориглох нөхцөл:

Насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" - д тусгагдсан ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

       Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад дурдсан ажлуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасан насаар ойлгоно.

         Насанд хүрээгүй хүнийг эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д дурдсан хөдөлмөрийн нөхцөл, ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Уг тушаалд өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлийн хүчин төгөлдөр тушаалыг мөрдөнө.

Арав. Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх

       10.1. Их цэвэрлэгээг 10-14 хоног тутам, байнгын цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийнэ.

       10.2. Ашиглаж буй хивс, хивсэнцэр, хөнжил, гудсыг тоос сорогчоор цэвэрлэх ба сар бүр нар салхинд 1-2 цаг тавьж цэвэршүүлнэ.

       10.3. Тааз, хана, шал, хаалга, цонхны хүрээ, тавцанг цагаан цайвар өнгөөр будаж шохойдно.

       10.4. Хүүхдийн тоглоомыг савантай буюу содын 2%-ийн уусмалтай 600С-ын халуун усаар өдөр бүр угааж, цэвэрлэн халдваргүйжүүлнэ.

        10.5. Цагаан хэрэглэлийг бохирдсон тухай бүр нь сольж 300С-ын бүлээн усанд 4-12 цаг норгож тавиад сод, шүлт, саван хийж угаана. Дараа нь таглаатай саванд 1000С-ын усанд дахин сод, шүлт, угаалгын нунтаг хийж, 60-90 минут байлгасны дараа угааж, цэвэр усаар зайлж хатаана.

       10.6. Сургалт-хүмүүжлийн байгууллагад хэрэглэх ор дэрний цагаан хэрэглэл алчуурыг 2-оос доошгүй ээлжээр хүүхэд тус бүрийг ханган, угааж халдваргүйжүүлсэн байна.

        10.7. Бүлгийн үндсэн өрөө, анги, танхим, коридор, гал тогоо, угаалга, бие засах өрөөний цэвэрлэгээний хувин, сав, алчуур, даавуу, сойз, шалны мод нь тус тусын таних тэмдэгтэй, хэрэглэсний дараа савантай халуун усаар угааж 1%-ийн гипохлорид кальцийн /хлорын шохой, хлорамины/ уусмалд дүрж халдваргүйжүүлнэ.

        10.8. Байгууллагын орчинд хог, цаас шатаахыг хориглох ба хуурай хог хаягдлыг цуглуулах таглаатай савтай, түүний орчин, бохирын цооног, бие засах газрыг 7 хоног бүр хлорын шохойн 4-10% ийн уусмалаар халдваргүйжүүлж, хогоо ачуулдаг байна.

         10.9. Төвлөрсөн системд холбогдсон байгууллагын бие засах газрын шаазан суултуур ванн, угаагуурыг цэцэрлэг, яслид өдөрт 3 удаа 2%-ийн давсны хүчлийн уусмал, 3-5%-ийн хлорын шохойн шингэрүүлсэн уусмалаар, хана, хаалганы бариул, шил, хүүхдийн хөтөвчийг 1-3%-ийн хлорын шохойн уусмалаар, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа угааж, цэвэрлэн халдваргүйжүүлнэ.

         10.10. Бохирдсон модон шалыг бүлээн, савантай усаар угааж, 1 хувин усанд 2 халбага цуу, нашатырын  спиртийн  аль  нэгийг  хийж угаан  өнгөлнө.

         10.11. Шавж, мэрэгчийн устгал, ариутгал, халдваргүйтгэлийг улирал бүр мэргэжлийн байгууллагаар хийлгэж, үйлчилгээ хийлгэсэн газраас хийлгэсэн үйлчилгээний нэр, хэрэглэсэн бодисын нэр, тун хэмжээг тодорхой тусгасан тэмдэглэлийн 1 хувийг авч үлдэнэ. Халдварт өвчний голомтод хийх ариутгал, халдваргүйтгэлийг батлагдсан заавар, журмын дагуу гүйцэтгэнэ.

Цэцэрлэгт цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах химийн бодис, ариун цэврийн хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байрлуулахыг хориглоно.

         10.12. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын цэвэрлэгээг онгорхой салхивчтай үед өдөр бүр саван буюу содын уусмал ашиглаж чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Шалыг өдөрт 2 удаа угааж, бүх тоног төхөөрөмж, хэрэгслийг чийгтэй алчуураар арчина.

         10.13. Цонхны шилийг гадна талаас нь жилд 4-өөс доошгүй, дотор талаас сард 1-2 удаа цэвэрлэж байна.

         10.14. Жил бүр урсгал засвар хийж, хана, тааз, шалны ан цав, зай завсрыг шавар, цемент, шохойгоор сайн чигжиж бөглөн, хортон шавж, мэрэгч үржих, дамжих замыг таслан зогсоох арга хэмжээ авч, сар бүр их цэвэрлэгээ хийж байна.

         10.15. Хүүхдийн байгууллагын тасалгааны агаарын цэврийн үзүүлэлт хүснэгт 23-д заасны дагуу байна.

                                                                              

                                                                             Хүснэгт 23

Агаарын ариун цэврийн  байдал     /1м3 агаарт/

Зун

Өвөл

 

 

 

Нийт

бактерийн тоо

Цус

задлагч кокк

Нийт бактерийн

 тоо

Цус

задлагч кокк

 

Цэвэр

 

 

 

 

1500-3000

36

5000-7500

50

 

 

 

 

 

Бохир

 

3000-6000 дээш

36-50 дээш

7500-10000 дээш

50-100 дээш

10.16. Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээг хүснэгт 24-д заасны дагуу тогтооно.

          А. Дотоод цэвэрлэгээ

                                                                                                       Хүснэгт 24

Талбайн ялгавар

Хэмжээ м2

Албан контор

Үйлдвэрлэл үйлчилгээний газар

1

Модон шал

300-350

250-300

2

Дүпэн шал

350-400

300-350

3

Алаг чулуун шал

325-375

275-325

4

Хулдаасан шал

315-365

260-315

 

Нийтээрээ 75м2-ээс доош талбайтай 15-30 суултуур, хөтөвч, гар угаагууртай бие засах газар хавтанцар, алаг чулуун шал, хана зэргийг оролцуулан 150м2–ээс доошгүй талбайд, хивсэнцрээр битүү хучсан шалыг цахилгаан хэрэгслийн тусламжтайгаар цэвэрлэх ажилд 250-300 м2 талбайд тус тус нэг үйлчлэгч байна.

         Б. Гадна талбай

1. Асфальт, бетон, зүймэл бетон хавтанцар талбай, гудамж зам

А. Дулааны улиралд 14000-16000м

Б. Хүйтний улиралд 12000- 13000м

2. . Асфальт, бетон, зүймэл бетон хавтанцар явган хүний зам

А. Дулааны улиралд 14000-16000м

Б. Хүйтний улиралд 12000- 13000м

3. Төрөл бүрийн таримал мод, ургамал бүхий цэцэрлэгт талбай

А. Дулааны улиралд 18000м

Б. Хүйтний улиралд 20000м

4. Орон сууцны шат, хаалга – 700м

Арван нэг. Хариуцлага

11.1. Зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

 

-----оОо----