Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 192,А/243 дугаар тушаалын 2 дугаар  хавсралт

 

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хог хаягдлын тухай хуулийн 9.1.4-т заасны дагуу нутаг дэвсгэртээ мөрдөх нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батална.

1.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хог хаягдлын тухай хуулийн 9.2.1-т заасны дагуу нутаг дэвсгэртээ мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх нэгж тарифыг батална.

Хоёр.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тогтоох

2.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тогтооход дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ.

2.1.1.хог хаягдлын төвлөрсөн цэгийн алслагдсан байдал;

2.1.2.хог хаягдал ачих, буулгах арга ажиллагааны механикжсан байдал;

2.1.3.Хураамж нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын гаргаж буй хог хаягдлын   хэмжээ, норматив дээд хязгаарт үндэслэсэн бодитой байх;

2.1.4.тээврийн хэрэгслийн төрөл, даац;

2.1.5.хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт;

2.1.6.хог хаягдлын шууд зардал;

2.1.7.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэхээр шалгарч, гэрээ байгуулан ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг;

2.2.Хог хаягдлын үйлчилгээний зардлын бүрдэл

2.2.1.Шууд хөдөлмөр (жолооч, ачигчийн цалин);

2.2.2.Шатахууны зардал (тээврийн хэрэгслийн);

2.2.3.Тээврийн хэрэгслийн элэгдэл, хорогдол

2.2.4.Засвар, үйлчилгээний зардал

2.2.5.Багаж хэрэгслийн зардал

Гурав. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалыг боловсруулах

3.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалын тооцооллыг холбогдох хүснэгтэд заасны дагуу боловсруулна.

3.1.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх зардлыг тооцох аргачлал

Хүснэгт 1

Үзүүлэлтүүд

Нэгж

Тайлбар

A

Нэг өдөрт цэвэрлэх талбайн хэмжээ

өдөр/м2

Ажлын зураг авалтаар тодорхойлох

B

Нэг өдөрт зарцуулах багаж хэрэгслийн зардал

Өдөр/төг

Сүүлийн 3-н жилийн дунджаас тооцох

C

Ажилтны нэг өдрийн цалин

Өдөр/төг

Нэг сарын үндсэн болон нэмэгдэл цалингаас тооцох

D

Ажиллах хүчний задал

Өдөр/төг

D=B+C

E

Нэг м2 талбайг цэвэрлэхэд шаардагдах зардал

м2

E=A/D

 

 3.1.2. Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлыг тооцох аргачлал

Хүснэгт 2

Үзүүлэлтүүд

Нэгж

Тайлбар

A

Нэг рейсийн тээвэрлэлтийн дундаж зай

км

Ажлын зураг авалтаар тодорхойлно.

B

Хөдөлгөөний үеийн шатахуун зарцуулалтын норм

Км/л

Зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишиг нормыг үндэслэн тооцох

C

Нэг рэйсд хийх хөдөлгөөний үеийн шатахуун зарцуулалтын дундаж

км/л

 С=(A*B)/100

D

Ачилтын үеийн шатахуун зарцуулалтын норм 

Мин/л

Зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишиг нормыг үндэслэн тооцох

E

Ачилтын үеийн цаг ашиглалт

Мин

Зураг авалтаар тодорхойлно нэг рейсийн нийт цагийн тооцоолол

F

Ачилтын үеийн шатахуун зарцуулалт

Мин/л

F=D*E                  

G

Шатахууны үнэ

Төг/л

Тухайн үеийн зах зээлийн үнэ

H

Нэг рейст зарцуулах шатахуун

Төг/л

H=(C+F)*G

I

Ажиллах хугацааны үндсэн цалин

Төг/рейс

Нэг сарын үндсэн болон нэмэгдэл цалингаас тооцох

J

Ажилтны багаж хэрэгсэл

Төг/рейс

Сүүлийн 3-н жилийн дундаж зардлаас тооцох

K

Нэг рейсд шаардагдах зардал

төг/рэйс

K=H+J+I+L+M

L

Тээврийн хэрэгслийн элэгдлийн зардал

Төг/рейс

Элэгдлийн зардлыг тооцоолох.

M

Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал

Төг/рейс

Сүүлийн 3-н жилийн дундаж зардлаас тооцох

N

Нэг рейст ачиж тээвэрлэх хогийн дундаж хэмжээ

төг/Тн

Техник хэрэгслийн үзүүлэлт хүчин чадлаас хамаарах

O

Нэг тонн хогийг тээвэрлэх зардал

Тн/төг

O=K/N

 

3.1.3. Энгийн хог хаягдлыг булшлах зардлыг тооцох аргачлал

Хүснэгт 3

 

Үзүүлэлтүүд

Нэгж

Тайлбар

A

Өдөрт дарж булах хогийн хэмжээ

Тн

Сүүлийн 3-н жилийн дундаж хэмжээнээс тооцох

B

Өдөрт ажиллах цаг

Цаг

ажлын зураг авалтаар

C

Нэг цагт зарцуулах шатахууны норм

Цаг/л

Зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишиг нормыг үндэслэн тооцох

D

Шатахууны үнэ

Төг/л

Тухайн үеийн зах зээлийн үнэ

E

Нэг өдөрт зарцуулах шатахуун

Өдөр/төг

E=(B*C)*D

F

Ажилтны нэг өдрийн цалин 

төг

Ажилтны нэг сарын үндсэн болон нэмэгдэл цалингаас тооцох

G

Нэг өдөрт ажиллах ажилтны тоо

Тоо

Ажлын зураг авалтаар тодорхойлох

H

Ажлын багаж хэрэгсэл

Өдөр/төг

Сүүлийн 3-н жилийн дундаж зардлаас тооцох

I

Элэгдлийн зардал

Өдөр/Төг

Элэгдлийн зардлыг тооцох

J

Засвар үйлчилгээний зардал

Өдөр/Төг

Сүүлийн 3-н жилийн дундаж зардлаас тооцох

K

Ажиллах хүчний зардал

Өдөр/төг

K=F*G+(H+I+J)

L

Нэг тонн хог хаягдлыг дарж булах зардал

тн/төг

L=(E+K)/A

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тээвэрлэлтийн зайг тооцох /нэг рейс/

Хог тээвэрлэлтийн зайг тооцохдоо тухай орон нутгийн хог хаягдал ачиж, цуглуулах цэг бүрээс төвлөрсөн цэг хүртэлх зайг тооцно.