Гахайн сонгомол мялзан өвнөөс урьдчилан

 сэргийлэх, тэмцэх зааврын хавсралт

 

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ

СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

 

ТОДОРХОЙЛОЛТ

Дэгдэлтийн судалгаа гэдэг нь системтэй,цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана.

ЗОРИЛГО

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү САЗ нь ГСМ өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно.

ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ(тухайн нөхцөл байдалд тохируулжтоо ширхэгийг тооцоолно)

Дэгдэлтийн судалгаа хийх дараалал

  1. Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс:
  1. Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллүүдийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:
  1. Дэгдэлт илэрсэн аж ахуйд очин судалгаа хийх

Тайлагнах

Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, дээж авсан лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорхи мэдээллүүдийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.

Цаг хугацаа(эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)

(дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.)

Газар нутаг(Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.)

Зэрлэг амьтад

Вакцинжуулалтын түүх

Таамаглал дэвшүүлэх

ЗӨВЛӨМЖ

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн

А/04 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт

 

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

/PESTE DES PETITS RUMINANTS/

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. Зорилго:Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2. Хамрах хүрээ: Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт:Бог малын мялзан(БММ) өвчнөөр бог малаас гадна бөхөн, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир зэрэг нэлээд хэдэн төрлийн зэрлэг амьтад өвчилнө. Зэрлэг амьтад уг өвчний эпидемиологид зохих үүрэг гүйцэтгэдэг байж болох ч энэ талаар мэдээлэл маш хомс, батлагдсан баримт алга байна. Үхэр, тэмээ байгалийн болон туршилтын нөхцөлд халдварлаж болно. Гэвч эдгээр амьтад өвчний сүүлийн тээгч гэж үздэг. Өвчний халдвар авсан үхэр шинж тэмдэг үзүүлсэн тохиолдол байхгүй ч сарлаг илэрхий өвчилсөн тохиолдол байдаг. Африкт нэг бөхт тэмээнд эмнэлзүйн илэрхий шинж тэмдэгтэй тохиолдол цөөнгүй гарсан байдаг ч хоёр бөхт тэмээнд уг өвчний шинж тэмдэг үзүүлж өвчлүүлсэн мэдээ байхгүй. Үхэр, тэмээ нь бусад мэдрэмтгий амьтдад вирусын халдвар тараадаггүй гэж үздэг. Харин салаа туруутан зэрлэг амьтныг гаршуулан тэжээх үед БММ өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолддог. Зэрлэг амьтдын дундах БММ өвчний талаар нарийвчилсан судалгаа байдаггүй ч олон төрлийн зэрлэг амьтад өвчилдөг болох нь тогтоогдсон. Халдвар авсан гэрийн тэжээвэр амьтадтай зэрлэг амьтан хамт бэлчих, уст цэг орчмын шууд хавьтлын замаар халдвар дамждаг гэж үздэг.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: БММ өвчин нь морбилливирусээр (Парамиксовиридэе овгийн) үүсгэгддэг. Мөн үхрийн мялзан, хүний улаан бурхан, нохойн гударга зэрэг өвчнүүд нь морбилливирусын төрөлд хамаарна. БММ өвчний вирус ийлдсийн нэг хэвшилтэй бөгөөд хоруу чанар, нуклейн хүчлийн дарааллаас хамаарч 4 өөр удамд /I-IV/ хуваагддаг. Африк тивд I-III омгууд тохиолддог бол IV дэх удам нь Ази, Арабын хойг, Дундад азийн орнуудаас гадна хойд болон төв Африкт сүүлийн үед илэрчээ. Амьсгалын зам халдварын тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Халдварын нууц үед нус, нуух, шүлс, шээс, баасаар вирус гадагшилна. Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг. Урт хугацаагаар халдвар тээдэг амьтан байхгүй гэж үздэг ч сүүлийн үеийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэггүй болсон ямааны хорголд 3 сарын дараа вирусынэсрэгтөрөгч буюу нуклейн хүчил илэрсэн байна. Тэмээ, гөрөөс зэрэг бусад төрлийн амьтны биеэс вирус хэрхэн ялгардаг, халдвар хэрхэн дамждаг талаар хуримтлуулсан мэдлэг хомс байна.Өвчний үүсгэгч вирус нь мал эмнэлгийн халдваргүйтгэлд өргөн хэрэглэдэг нийтлэг бодисуудад амархан идэвхээ алддаг онцлогтой. Уг вирус нь гадаад орчинд тэсвэр муутай тул вирусээр бохирлогдсон зүйлсээр халдвар дамжих эрсдэл бага. Үүсгэгч 37°C-т 2 цаг, 50°C-т 60 минут байлгахад идэвхгүйжнэ. рН: 5.8-10.0 хоорондох рН-т тэсвэртэй, 11.0 рН-т идэвхгүйжнэ.Нууц үе 2-10 хоног үргэлжилнэ. Ихэнх тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг 3-6 хоногийн дараа илэрдэг.Уртхугацаагаархалдвартээдэгамьтанбайхгүйгэжүздэг ч сүүлийнүеийнсудалгаагаарэмнэлзүйншинжтэмдэгньарилсанямааныхорголд 1-3 сарындараавирүсийнэсрэгтөрөгчбуюунуклейнхүчилилэрчээ.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчний вирусын халдвар ихэвчлэн ойр хавьтлаар дамжина. Халдвар амьсгалын замыг илүү гэмтээнэ. Халдварын нууц үед вирус нь нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. БММ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн мал вирус тээгч болдоггүй гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрдөг. Ямааг бэлчээрээр маллаж байгаа үед уг вирус тархах, хадгалагдах нөхцөл бий болдог гэж үздэг. Мөн олон улсын туршлагаас харахад амьд малын наймаа, худалдаа эрхлэгчид халдвар тархахад нөлөөтэй болох нь батлагдсан. Тухайлбал амьд малын эрэлт хэрэгцээ ихэссэн үед халдвартай малыг эрүүл бүс нутагт худалдаалах эрсдэл нэмэгддэг байна. БММ өвчний халдвар тархахад дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:

  1. Халдвар тархах гол зам нь ойрын хавьтал,
  2. Халдвартай болон эрүүл малыг нэг хашаа хороонд хотлуулах, нэг газраас услах, бэлчээрт хамт хариулах,
  3. Хэвтэр бууц, тэжээл, ус, хужрын онгоц,
  4. Жижиг хэмжээний булаг, шанд, гар худаг, багахан хэмжээний цас, мөсний эх үүсвэр,
  5. Бороо үед болон чийглэг ихтэй орчинд өвчний гаралт нэмэгдэнэ.
  6. Халдвартай малыг эрүүл бүсэд авчрах,
  7. Малын хяналтгүй отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн,
  8. Халдвартай малыг тээврийн хэрэгслээр зөөх,
  9. Үржлийн малыг хараа хяналтгүй шилжүүлэх, ашиглах юм.

 

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Вирусын хоруу чанар, амьтны төрөл, үүлдэр, хавсарсан халдвар зэргээс шалтгаалан эмнэлзүйншинж тэмдгийн илрэл, өвчлөл, хорогдол янз бүр байна. Ихэвчлэн цочмог хэлбэрийн өвчлөл тохиолдоно. Энэ үед мал, амьтан 4-10 хоногийн дотор үхэж болно. Халуурч эхэлснээс хойш эмнэлзүйн шинж тэмдэг3-5 хоногийн дотор ихэвчлэн илэрнэ. Өвчин даамжрах тусам салст бүрхүүлд цус ихэсч, залхаг нус гоожиж, тэжээлийн дуршилгүй болж чацга алдана. БММ өвчний хоруу чанар өндөртэй вирусын халдварын үед уушгинд цус ихдэлт болж хавагнах ба 7 хоногийн дотор үхдэг. Зарим тохиолдолд эсрэгээрээ буюу удаан үргэлжилсэн ужиг халдвар болох бөгөөд уушгины цулцангийн хананд олон бөөмт аварга эс цуглаж, яваандаа уушгины голомтот үрэвслээр хүндэрч болно. Ийм амьтан сараас дээш хугацаагаар амьд байна. Халдварын тавилан БММӨ-ий вирусын эсрэг тухайн амьтны өвөрмөц дархлаанаас хамаарна. Шимэгч ихтэй, тэжээлийн дутагдалд орсон амьтан халдвар авбал хүндэрч улмаар үхэж болно. БММ өвчнөөр тайван бүс нутгийн мал сүрэгт халдвартай мал, амьтан нийлүүлэх үед хэт цочмог хэлбэр ихэвчлэн тохиолдох ба өндөр халуурч богино хугацаанд үхнэ. Эндемик бүс нутагт хонь, ямаа хөнгөн хэлбэрээр буюу шинж тэмдэггүйгээр өвчлөх нь элбэг тохиолддог. Өвчний хэлбэрээс хамаараад эмнэлзүйн доорх шинж тэмдгүүд илэрнэ. Өвчний нууц үе: 3-10 хоног, ихэнх тохиолдолд 10 хоног байдаг. Биеийн халуун /40-41°C/ хүрч огцом ихсэж, 3-5 хоног үргэлжлэн халуурах, номойрох, ус тэжээлээс гарах, нулимс ихээр гоожиж аажимдаа нуухтаж нүдний доод булан үрэвсэнэ.Халуурч эхэлснээс хойш 4-5 хоногийн дотор буйл нь улайж, амны хөндийд шархлаат гэмтэл үүсэх ба амны салстын үхжилт үрэвсэл явагдах, ам нь эвгүй, өмхий үнэртэй болох зэрэг гол гэмтлүүд илэрнэ. Хоёрдогч халдвараас шалтгаалж үрэвсэл үргэлжилнэ. Нус гоожих эхэн үед усархаг байснаа салсархаг, идээтэй болж хувирна. Доод уруулын дотор тал, буйл үрэвсэж зарим тохиолдолд хэл саажиж унжих нь бий. Нүдний салст үрэвсэх ба зовхи тод улаан өнгөтэй болно.Усархаг, цустай хар ногоон чацга алдах явдал өвчний хожуу шатанд тохиолддог. Чацга нь бөгсөн биеийг нэлэнхүйд нь бүрхдэг онцлогтой.

Хамраас гарах усархаг шингэн гоождос нь салсархаг идээтэй болох ба цаашид салсархаг шүүдэс нь хамрын нүхэнд барьцалдан хатаж, битүүрснээс амьд үлдсэн малд амьсгал давчдах шинж илрэн, салсархаг идээт гоождос 14 хүртэл хоногийн турш үргэлжлэн гарна. Ам, уруул тойрсон хатуу тав үүснэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт:Тагнай, залгиур, улаан хоолойд үрэвслийн голомтууд үүснэ.Халдвар авсан малыг задлах үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:

2.2.1. Үхсэн малын тэжээл боловсруулах замыг эхнээс нь дуустал ажиглахад гэдэсний үхжилт, цусархаг үрэвслүүд, цус ихдэлт үүссэн байна.

2.2.2. Дэлүү хэвийнхээс бага зэрэг томорно.

2.2.3. Цээжний хөндийн шингэн нэмэгдэж, гялтан хальс үрэвсэнэ.

2.2.4. Бөөрний тархилаг давхарга зөөлөрнө.

2.2.5. Нарийн гэдэсний дотор талд цус харвалт, цус ихдэл болсон байна.

2.2.6. Цагаан мөгөөрсөн хоолой үрэвссэн.

2.2.7. Тунгалагийн зангилаанууд хэмжээгээрээ томорно.

2.2.9. Уушигүлэмж хэмжээгээр голомтолж үрэвсэх ба голомтууд нэгдэж хэлтрүүд нь нэлэнхүйдээ цайвар болох нь өвчний хожуу үед голдуу ажиглагдана.

2.2.10. Элэг зөөлрөх ба гараар барихад урагдаж, цоорно.

2.2.11. Бүдүүн гэдэсний дотор хананд “тахийн судал” мэт цус ихдэлт болно.

БММӨ-өөр өсвөр бага насны мал, амьтад илүү хүндээр өвчлөх бөгөөд хонийг бодвол ямаанд эмнэлзүйн шинж тэмдэг илүү тод илэрнэ. Гэхдээ өвчлөл хөнгөн буюу далд хэлбэрээр явагдаж болох бөгөөд ямаа уг өвчний халдварт өртөх хүртэл бусад мал, амьтан маш хөнгөн өвчлөх эсвэл өвчлөхгүйгээр халдвар тархах эрсдэл байх боломжтой.

2.3.Лабораторийн оношлогоо,сорьцавах, хадгалах, лабораторидилгээх: БММ өвчний сэжигтэй сорьцийг зориулалтын саванд авна.Вирусын ген илрүүлэх шинжилгээнд нус, нуухны арчдас, хамар, ам, завж, уруулын гадна, дотно шархнаас хэт бага биш сорьцийг 1,8 мл, 15 мл, 50 мл-ийн тубений аль нэгд авна. Вирусын өсгөвөрлөх шинжилгээнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн амьд малын нүд, хамрын арчдас, хэрэв мал үхсэн бол уушги, гуурсан хоолой, чацархай орчмын тунгалгийн зангилаанууд, уушги, дэлүү, бүдүүн, нарийн гэдэсний хэсгээс авч тубенд хийж шингэн азотонд хийж лабораторид хүргүүлнэ. Мөн өвчний эхний үед бүлэгнүүлээгүй авсан цуснаас вирусыг өсгөвөрлөнө. Лабораторид ирүүлсэн эмгэгт эдийн сорьцонд эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээг давхар хийнэ. Ийлдэс судлалын шинжилгээнд зориулж өвчилсөн болон эрүүл, сэжигтэй гэж үзсэн малаас түүвэрлэж цус авна. Ийлдсийг ялган хүйтэн нөхцөлд тээвэрлэнэ. Эмгэг судлалын шинжилгээний сорьцийг 10%-ийн сулруулсан формалинд дээрх эд, эрхтнээс багагүй хэмжээгээр тэгш хэлбэртэйгээр зүсч аван, хөлдөөхгүйгээр хүргүүлнэ. Уусмалын сав нь 200 мл, 500 мл эзлэхүүнтэй байх ба формалиныг савны 3/2 байхаар тооцож хийнэ. БММ өвчний эд болон ийлдсийн сорьцийг гүн хөлдөөгч эсвэл шингэн азотод удаан хугацаанд найдвартай хадгална. Хээрийн нөхцөлд эмнэлзүйн шинж тэмдэг, малчны асуумж зэргийг үндэслэн урьдчилсан оношийг тавина. Вирусынэсрэгтөрөгч илрүүлэх түргэн тест ашиглах ба тест тавих зааврын дагуу нөхцөлийг сайтар бүрдүүлж байж хийнэ. Түргэн тестээр эерэг дүн үзүүлсэн тохиолдолд лабораторийн шинжилгээнд дээжийг тестийн хамт илгээнэ.Өвчний оношилгоог ДМАЭМБ-ын зааварт тусгасан арга зүйн дагуу хийж гүйцэтгэнэ. Эцэст нь вирусынгенийн дараалал тогтоох шинжилгээг хийж, аль бүлгийн вирусын халдвар болохыг тодорхойлно. БММ өвчин өмнө нь оношлогдож байгаагүй бус нутагт илэрсэн тохиолдолд сорьцийг БММ өвчний лавлагаа лабораторид илгээж оношийг баталгаажуулна.

2.3.1.Оношлох арга: Бодит цагийн полимеразын гинжин урвал, Буцаан хувиргах полимеразын гинжин урвал, эсрэгтөрөгч илрүүлэх ЭЛИЗА, эсрэгбием илрүүлэх ЭЛИЗА, вирус өсгөвөрлөх, удам зүйн гарлыг тодорхойлох, вирус саармагжуулах урвал, нэвчин тунадасжуулах аргуудыг хэрэглэнэ. Мөн вирусын М болон N генийн аль нэгийг илрүүлэх бодит цагийн полимеразын гинжин урвал ашигладаг.

2.3.2.Баталгаажуулах арга:ДМАЭМБ-аас зөвлөсөн арга зүйн дагуу шинжилгээ хийж эерэг гарсан тохиолдолд онош батлагдсан гэж үзнэ. Голомттой бүс нутагт дан ийлдэс судлалын шинжилгээгээр онош тавих нь учир дутагдалтай. БММ өвчний байгалийн халдвар болон вакцины урвалыг ялгах боломжтой эсрэгбием илрүүлэх цомгийг худалдаанд гаргаагүй байна. Харин тандалт шинжилгээгээр эрүүл бүс нутгийн вакцинжуулалтад хамрагдаж байгаагүй мал сүргээс эсрэгбием илэрвэл шалтгааныг тогтоох ба вакцинжуулалтад хамрагдсан худалдааны мал эсвэлөвчлөөд өнгөрсөн гэж үзнэ.

2.3.3.Ялгаварлан оношлох:Цусан халдварт, хонь, ямааны цэцэг, үхрийн мялзан, шүлхий, ямааны годрон, хэл хөхрөх, үнхэлцэг үрэвсэх, кокцидоз, хордлого, найробын хонины өвчин зэрэг өвчнөөс ялгаварлан оношлоно.

2.4.Эмчилгээ: БММӨ-ий эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Уушги, амьсгалын зам, тэжээл боловсруулах эрхтэн тогтолцоог хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор антибиотикийн эмчилгээ хийж болно. Үүнд: Окситетрациклин, хлортетрациклин бүлгийн антибиотикууд хэрэглэж болно.

 

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: БММӨ өвчний шинж тэмдэг, түүний хор уршигын талаар нийтэд болон малчид, аж ахуйн нэгжид зориулсан гарын авлага, зурагт хуудас, нугалбарт танилцуулга бүхий мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан түгээн байнга сануулж байна.Идвэхгүй тандалт нь малын өвчлөлийн талаархи төлөвлөгөөт мэдээнд үндэслэнэ. Хил дагуух болон хөрш улс, аймаг, сумдад өвчин нэвтэрч болох эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулж дамжих нэвтрэх боломжит замуудыг хяналтанд авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээг авна.Малын болон зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавина.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Вакцинжуулах хөтөлбөр нь БММ өвчний уршгаар учрах эдийн засгийн нөлөөг багасгах, халдвар авсны дараа эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлэх малын тоог бууруулах, тухайн бүс нутагт заналхийлж буй вирусын эргэлтийг зогсоох, малын биед гинжлэгдэн дамжих замыг таслах, эрүүл бүс үүсгэх, байгуулахад ашиглах зэрэг олон зорилго, түүнд хүрэх зорилтуудтай байна.Хэрэглэх вакцин нь Монгол улсад оношлогдож байгаа БММ өвчний вирусын бүлгийнх байх ба дэлхийн болон бүсийн лавлагаа лабораторид хүлээн зөвшөөрөгдсөн, зөвлөмж болгосон, дотооддоо судлагдсан вакцин байна.БММ өвчний гаралт тархалтын байдал, бүсийн статус, улс орны тэмцэх шаталсан арга хэмжээний зорилго, хэрэгжүүлж буй арга хэмжээнээс шалтгаалан вакцинжуулалтын 2 үндсэн аргыг авч хэрэгжүүлнэ.

3.2.1.Төлөвлөгөөт вакцинжуулалт: БММөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд ашиглаж байгаа сулруулсан амьд, вакцин нь насан туршийн хамгаалах дархлаа үүсгэдэг. Вирусын эргэлт, тархах эпидемиологийн мөчлөгийг таслан зогсоохын тулд зорилтот мал сүргийн 80%-аас дээш хувьд дархлаа тогтоох шаардлагатай. Энэ нь сүргийн эргэлтийг сайтар тооцохыг шаардана. Халдвартай бүс нутгийн малыг эхний жил 100% вакцинжуулах ба дараагийн жилээс зөвхөн 3 сараас дээш насны төл малыг 100% вакцинжуулна. Дэлхий даяар хэрэглэж байгаа БММ өвчнөөс сэргийлэх ихэнх вакциныг Nigeria 75/1 омгоор үйлдвэрлэдэг бөгөөд уг вакцин нь БММ өвчний вирусынбүхудмынэсрэгнайдвартайхамгаалахчадвартай. БММ өвчний вакцин нь дулаанд тэсвэргүй тул үйлдвэрлэснээс хойш малд тарих хүртэлх бүхий л хугацаанд хүйтэн хэлхээний горимыг тасралтгүй баримтална. БММ өвчнийвакцин нь (2-8оС)-д багаар бодоход 2 жил, -20оС-т хэдэн жилээр идэвхээ хадгална. Вакциныг шингэлснээс хойш 30 минутад багтаан хэрэглэнэ.Вакцинжуулалтыг баталсан удирдамж, зааврын дагуу тухайн сум, аймгийн малын эмч нар гардан гүйцэтгэнэ. Төлөвлөгөөт вакцинжуулалтыг халдвартай болон сэжигтэй бүс нутгийн мэдрэмтгий төл малд 3-аас дээш сарын настайд нь 1 удаа хийнэ. Халдвартай бүсэд төл малын вакцинжуулалтыг 3 жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд нас гүйцсэн малыг хамруулна.Төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийхдээ эрсдэлийн үнэлгээ, мониторинг шинжилгээний үр дүн, шүлхийн эпидемиологийн нөхцөл байдалд тулгуурлан урьдчилан боловсруулж төлөвлөсний үндсэн дээр тогтмол хугацаанд эсвэл тодорхой давтамжтайгаар хавар, намрын улиралд хийж гүйцэтгэнэ.Төлөвлөгөөт вакцинжуулалтыг тогтмол хугацаанд, цаг тухайд нь таслалгүй хийнэ. Вакциныг хүйтний улирал, байгалийн гамшигт үзэгдлүүд (цас, бороо, шороо) мөн харанхуй нөхцөлд тарихыг хориглоно.

3.2.2.Яаралтай вакцинжуулалт: БММ өвчнөөр эрүүлтайванвакцин хэрэглэдэггүй бүсэд эсвэл вакцин таригдаагүй бүс нутагт өвчлөл гарвал, халдварт өртөх нь тодорхой, мэдрэмтгий мал сүрэгт яаралтай вакцинжуулалтын аргыг сонгон хэрэглэнэ. Зорилго нь сүргийн дархлааг зориудын аргаар богино хугацаанд бий болгож, халдварын тархалтыг сааруулах, өвчнийг голомтонд барих явдал юм. Вакцины нөөцийн хэмжээг тооцсон, зохих нөөц бүрдүүлсэн байна.Өвчний тархалтыг ийлдэс судлалын аргаар тандан шинжилж, халдварын тархалтын цар хүрээг тогтоосны үндсэн дээр эрсдэл бүхий бүсийн бүх салаа туурайтан малыг вакцинжуулна. Вакцин хэрэглэх зааврыг заавал орчуулан улсын ерөнхий эмчээр батлуулж гүйцэтгэгчид хүргүүлнэ.Хамгаалалтын бүс үүсгэн вакцинжуулах, халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор шинээр бүртгэгдсэн голомтын гадна талаар хамгаалалтын бүс үүсгэн вакцинжуулна. Хамгаалалтын бүсийн өргөн 5-20 км-ийн радиустай байна.Хамгаалалтын бүсийн гаднаас нь дотогш нь чиглэсэн хэлбэрээр тарих арга хэмжээг хэрэгжүүлнэ.Нэг аймаг, сум, дүүрэгт гарсан нэг тохиолдлын үед тухайн бүсэд байгаа мэдрэмтгий малд нэг үйлдвэрлэгчийн нэг төрлийн вакциныг хэрэглэнэ.Хэрвээ БММ өвчин 2 болон түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэр болон төмөр зам, нисэх, усан замын буудал, хилийн боомт, улсын чанартай авто болон мал тууврын замд гарсан тохиолдолд тухайн бүс, орон нутгийн мэдрэмтгий малыг толгой дараалан яаралтай вакцинжуулах ажлыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Энэхүү арга хэмжээний зорилго нь өвчнийг нутгийн бусад хэсэгт өргөн хүрээнд тархахаас сэргийлэхэд оршино.

3.4.Вакцинжуулалтын гүйцэтгэлийн хяналт:Тухайн бүс нутагт хэрэгжсэн вакцинжуулалтын үр дүнг үнэлэх гол арга нь вакцинжуулалтын дараах тандалтын дүн байна. Өөрөөр хэлбэл вирусын хадгалагдах, тархах эпидемиологийн мөчлөгийг таслан зогсоохын тулд зорилтот мал сүргийн 80%-аас дээш хувьд дархлаа тогтсон байх шаардлагатай. Вакцины дараах тандалтыг вакцин тарьж дууссанаас хойш 30-90 хоногийн хооронд эпидемиологийн аргачлалаар дээж цуглуулж хийнэ. Вакцинжуулалтын дараах тандалтын явцад малчнаас вакцинжуулалтын талаар тодруулж, малчны өрхийн дэвтэрт хяналт тавина.

3.5. Тандалт: Халдварыг аль болох эрт илрүүлэх нь БММ өвчинтэй тэмцэх арга хэмжээг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, халдварын хүрээг тэлэхгүй байхад чухал ач арга хэмжээ. Иймд БММӨ-ий эрсдэлтэй болон эрүүл бүсэд идэвхтэй тандалтыг хэрэгжүүлнэ. Эрсдэлтэй бүс нутгийн мал эмнэлгийн байгууллагууд жилд хамгийн багадаа нэг удаа БММӨ илрүүлэх идэвхтэй тандалт хийж, нөхцөл байдлаа тодорхойлно. Уг тандалтыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн удирдамжийн дагуу хийхээс гадна тухайн аймаг нь өөрсдийн санаачлагаар хийж болно.

 

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Дуудлагаар очсон малын эмч тухайн хот айлыг халдвартай гэж үзвэл био-хамгааллын дэглэмийг чанд баримтлана.Голомтонд ажиллаж байгаа эмч малчнаас асуумжсудалгаа авч эмнэлзүйн болон задлангийнүеийн эмгэг өөрчлөлтүүдийг баримтжуулж гүйцэтгэсэн ажлын тайланг өдөр бүрээр тэмдэглэнэ. Голомтонд байгаа малчдад БММ өвчний ерөнхий мэдээллийг малчдад ойлгуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ойлгуулна. Оношилгоонд зориулан дээж авах ба био-хамгааллындэглэмийг баримтлан ажиллана.Шинэ дэгдэлтийн үед тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлох, халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох, тухайн дэгдэлтийг зогсоох, хяналтад авах талаар зөвлөмж боловсруулах зорилгоор дэгдэлтийн судалгаа хийнэ.Гаралтын хүрээг тогтоох тандалт (вакцинжуулалтаас өмнө)БММ өвчний шинэ гаралт бүртгэгдсэн тохиолдолд уг тандалтыг халдварын хүрээг тогтоох зорилгоор хийнэ. Уг тандалтаар гаралт илэрсэн хот айлын малтай сүүлийн 1-3 сарын хугацаанд хавьтал болсон байх магадлалтай айлуудын малд эмнэлзүйн үзлэг хийж, ийлдэс цуглуулж лабораторид шинжлүүлнэ. Хэрэв ямар нэгэн сэжиг илрээгүй буюу халдвар цааш тархаагүй гэж үзвэл хамгийн сүүлд эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс хойш 30 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг татан буулгана.

4.2.Хорио цээр тогтоох: БММ өвчний гаралтын үед зөвхөн хорио цээр тогтоож ажиллана.

4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: БММ өвчний вирус нь мал эмнэлгийн халдваргүйтгэлд хэрэглэж байгаа ихэнх бэлдмэлүүдэд идэвхээ богино хугацаанд алддаг. Үүнд: Этилийн спирт, эфир, фенол агуулсан бэлдмэлүүд байна. (+50°С халуунд 60 минутын дотор идэвхээ алдана)БММ өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдвар тараах эрсдэлтэй гэж малын эмч үзвэл булж, шатааж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаажVirkonS бэлдмэлийн 1 %, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ.Халдвар илэрсэн хот айлын малын өтөг бууцыг цэвэрлэж хатаана. Гар худаг, жижиг хэмжээний тогтоол ус халдвар дамжуулж магадгүй тул хянаж үзэн шаардлагатай бол 1 удаа халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын PH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ. БММ өвчний вирус (pH 5.8 – 10.0) хооронд тогтвортой харин (pH <4.0 эсвэл >11.0) байхад идэвхээ амархан адана.Хөдөө хээр өвчилж үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг нэг бүрчлэн цуглуулж устгах шаардлагагүй ч мал сүргийг тэр орчимд тодорхой хугацаанд бэлчээхгүй байх арга хэмжээ авах. Хэрэв хороо хашаа, уст цэгийн ойролцоо сэг зэм тааралдвал холдуулж, цэвэрлэнэ. Өвчний халдвар авсан малыг ганц нэгээр хөдөө хээр орхих буюу маллагаагүй орхихыг хатуу анхааруулж хяналт тавина.

4.4.Өвчилсөн мал, амьтныг утсгах арга хэмжээ: БММ өвчнийилэрхий эмнэлзүйн шинж тэмдэгтэй өвчилсөн малыг эрүүлээс тусгаарлана. Өвчний явц, хэлбэр, мэдрэмтгий амьтны нягтаршил улирлын байдал зэргийг харгалзан халдвартай малыг устгах эсэхийг шийдвэрлэнэ. Голчлон тавилан муутай малыг устгах бөгөөд өвчилсөн малыг устгаагүй үлдээсэн тохиолдолд ялгах тэмдэглэгээ хийнэ.Эрүүл бүс нутагт нэг эсвэл цөөн өрхөд өвчлөл гарсан тохиолдолд өвчлөөд эдгэрсэн малын шинж тэмдэг арилснаас хойш 6 сарын дотор мал эмнэлгийн хяналтан доор нядлаж мах, түүхий эд, дайврыг зөвхөн үйлдвэрийн боловсруулалт хийж бүтээгдэхүүн болгоно. Эндемик бүсэд өвчлөл гарсан тохиолдолд тавилан муутай болон шинж тэмдэгтэй малыг журмын дагуу устгаж хорио цээрийн журмын дагуу вакцинжуулна.

4.5.Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Мэргэжлийн багт томилогдон ажиллаж байгаа малын эмч нь мэдрэмтгий малд эмнэлзүйн үзлэг хийж, шинж тэмдэгтэйгээр өвчилсөн малыг ялгах ба малчин, малын хотноос зайдуу газрыг сонгон тусгаарлан хашаа хороо барьж, тэмдэг тавьж тусгаарлан тэжээж маллана. Өдөр бүр мэдрэмтгий малд үзлэг хийх ба нэмж өвчилсөн тохиолдолд тухайн тусгаарласан сүрэгт нийлүүлнэ. Эмнэлзүйн шинж тэмдэггүй эдгэрсэн малыг буцаан сүрэгт нь нийлүүлнэ.Хурц явцтай өвчилсөн тавилан муутай малыг журмын дагуу устгана. БММ өвчнөөр тайван эсвэл эндемик бүсэд өвчилсөн болон далд халдвартай байгаа бүх малыг гаднаас дотогш чиглэсэн байдлаар вакциндана.Хэрвээ голомтын бүсийг оновчтой тогтооход төвөгтэй байрлалд байгаа хот суурин, сумын төв, хамар хашаа, зэрэгцээ фермүүдэд эмнэл зүйн шинж тэмдэггүй, халуунгүй, халдвар орж ирсэн байх боломжит хугацаанд ийлдэс судлалын шинжилгээгээр сөрөг дүн үзүүлсэн голомтын бүсэд байгаа мэдрэмтгий мал сүргийг урьдчилан сэргийлэх вакцинд шуурхай хамруулж болно.Мал амьтныг устгах, сэг зэмийг булахдаа зохих зааврыг баримтлан мал, амьтныг зовиургүй аргаар, техникийн аюулгүй байдлын зааварчилгааг мөрдөж ажиллана. Устгал хийсний дараа цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй халдваргүйтгэлийн арга болон уусмалаар сонгон хийж гүйцэтгэнэ.БММ өвчинтэй тэмцэх үеийн мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянана.Био-аюулгүй байдал, био-хамгааллын зохих шаардлагыг сайтар хангасн с ы дараа голомтын дотор шилжилт хөдөлгөөн, үзлэг тандалт хийх, сорьц авах ажлыг гүйцэтгэнэ.Голомтын бүсэд мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд ДМАЭМБ-аас эрхлэн гаргадаг “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7 заасан зөвлөмжүүдийг баримтална.

4.6.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Халдварын тархалт бүрэн зогсож, өвчилсөн мал, амьтан бүрэн шинж тэмдэг нь арилсан буюу хамгийн сүүлчийн тохиолдлыг устгаснаас хойш ДМАЭМБ-ын “Хуурай газрын код”-ын 14.7 заасан зөвлөмжүүдийг баримтална.

4.7.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: БММ өвчнөөр тайван болон тайван бус орноос амьд мал, амьтан, бүтээгдэхүүн импортлох тохиолдолд ДМАЭМБ-аас эрхлэн гаргадаг “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”-ын 14, 7, 8,9,10,11,13,15,17,19,20,22,23,24,25,26 зэрэгт заасан зөвлөмжүүдийг баримтална.

4.8. Бог малын мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийх стандарт ажиллагааны зааврыг хавсралтын дагуу ашиглана.

4.9. Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.

 

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан

сэргийлэх, тэмцэх зааврын хавсралт

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

 

ТОДОРХОЙЛОЛТ

Дэгдэлтийн судалгаа гэдэг нь системтэй,цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана.

ЗОРИЛГО

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү САЗ нь БММ өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно.

ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ(тухайн нөхцөл байдалд тохируулжтоо ширхэгийг тооцоолно)

Дэгдэлтийн Судалгаа Хийх Дараалал

  1. Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс:
  1. Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллүүдийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:
  1. Дэгдэлт илэрсэн аж ахуйд очин судалгаа хийх

Тайлагнах

Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, дээж авсан малын лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорхи мэдээллүүдийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.

Цаг хугацаа(эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)

Мал амьтан(дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.)

Газар нутаг(Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.)

Зэрлэг амьтад

Вакцинжуулалтын түүх

Таамаглал дэвшүүлэх

ЗӨВЛӨМЖ