ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

Шинэ номын мэдээ - Эрх зүйн хөтчийн гарын авлага



 

Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх цогц ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар “Эрх зүйн хөтчийн гарын авлага” номыг хэвлүүллээ. Манай байгууллага болон зохиогчдын баг нь Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг болох “Эрх зүйн хөтөч”-ийг бэлтгэх гарын авлагыг эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн агуулгад  нийцүүлэн боловсруулсан болно. “Боловсрол бол чадваржсан мэдлэг”, “Эрх зүй бол хууль ёс, шударга ёсны зохистой бөгөөд бодитой нэгдэл” гэж үзвэл “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх “бэлтгэгдэж, чадваржсан эрх зүйн хөтөч” нарын үндэсний хэмжээний сүлжээ, тогтолцоо туйлын чухал. Тийм ч учраас эрх зүйн хөтчийн оролцоо, тусламжтайгаар Засгийн газрын үндэсний хөтөлбөр бүрнээ биелэх   цагт эрх зүйн боловсролтой иргэдэд нийгмийн амьдралын бүхий л салбарт хууль ёсыг хамгаалах, сахиулах үндэсний хэмжээний чадавх бий болно хэмээн гүнээ итгэж байна. Энэхүү гарын авлагыг өмнө нь хийгдсэн ижил төсөөтэй гарын авлагын түвшинд тулгуурлан боловсруулсан тул агуулга, чанарын хувьд ахисан гэж найдаж байна. Эрх зүйн хөтөч нарын хувьд  үндсэн гарын авлагыг арга зүйн гарын авлага болох “Эрх зүйн хөтчид зориулсан сургалтын хөтөлбөр”-тэй хамт эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилд бүтээлчээр ашиглахыг зохиогчдын багийн зүгээс зөвлөж байна. Цаашид Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цогц дэмжлэг төв ТББ нь иргэдийн эрх зүйн боловсролын чиглэлд идэвхтэй ажиллах тул эдгээр гарын авлагын талаарх санал, шүүмж, дүгнэлтээ бидэнд ирүүлэхийг хүсье.

Та бүхэн энэхүү гарын авлагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын номын сан”-аас танилцах боломжтой.




Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 11862 санал өгсөн байна.







зурагт хуудас
зурагт хуудас
Аюулгүйн бүс
Байгаль орчныг бохирдохоос хамгаалах
эх болсон байгаль дэлхий
Газрын тухай хууль
жолооч та дараах үүрэгтэй
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Сургалт / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (714)
  • Улсын Их Хурлын тогтоол (1916)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (559)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (187)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (275)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4483)
  • Сайдын тушаал (798)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (189)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (75)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (292)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (24)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (117)
Дээр очих