ШУУРХАЙ МЭДЭЭ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА
2020.02.19


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН №11
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Төлөвлөгөө батлах тухай* | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. | Хөрөнгө гаргах тухай | Д.ЦОГТБААТАР |
4. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
5. | Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
6. | Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
7. | Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
8. | Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
9. | Протокол батлах тухай | Ц.НЯМДОРЖ |
10. | Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
11. | “Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай | Ц.ДАВААСҮРЭН |
12. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
13. | Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
15. | Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
16. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Н.ЦЭРЭНБАТ |
17. | Эдийн засгийн төлөв байдлын талаар* | Ч.ХҮРЭЛБААТАР |
18. | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар | Ё.БААТАРБИЛЭГ |
Тайлбар:*Материалыг хуралдаан дээр тараана.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/1ssv