Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

“ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА


2020.05.08
 Монгол улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж  “ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” илтгэлийн уралдааныг зарлаж байна.  

Зорилго: Прокурорын хяналтын ажилд тулгамдаж буй асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, олон улсын чиг хандлага, дэвшилттэй, шинэлэг санал, санаачлагыг дэмжих, тэдгээрийг прокурорын хяналтын ажилд нэвтрүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оршино.

Оролцогч: Уралдаанд прокурор, прокурорын байгууллагын ажилтан, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, өмгөөлөгч, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, эрдэмтэн зэрэг хуульч, эрх зүйчид оролцоно.

Сэдэв, агуулга:

Илтгэл нь “Прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд байна. Мөн уралдаанд оролцогч ерөнхий сэдвийн агуулгын хүрээнд тодорхой асуудлыг хөндөж, нарийвчилсан сэдвийг сонгон бичиж, илтгэлээ ирүүлж болно.

Илтгэлд тавигдах шаардлага:

-хуудасны тоо (нүүр хуудас, хавсралт оролцуулалгүй): 5-10;

-цаасны хэмжээ: А4,цаасны тал бүрээс 2.5 см;

-үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ: 12, мөр хоорондын зай: 1.5 lines;

-нүүр хуудсанд: уралдаанд оролцогчийн овог, нэр, эрхэлж буй ажил, албан тушаал, холбоо барих утасны дугаар, сэдвийн нэрийг бичих;

-илтгэлийн бичвэр үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;

-илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх.

-Агуулгын хувьд хууль зүйн болон онол, практикийн ач холбогдолтой, олон улсын чиг хандлага, сайн туршлагыг судалж эрэлхийлсэн, шинэлэг санаа дэвшүүлсэн, санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой, хууль зүйн нэр томьёо, хэл зүй, найруулгын шаардлагад нийцсэн байна.

-Илтгэл нь урьд өмнө хэвлэгдээгүй, эрдэм шинжилгээний болон онол, практикийн бага хурлаар хэлэлц6эгдээгүй байна.

-Хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан илтгэлд нэмэлт засвар оруулахыг зөвшөөрөхгүй.

Хүлээн авах хугацаа:

Илтгэлийг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17.30 цаг хүртэл gpo@prokuror.mn цахим хаяг руу файл хэлбэрээр ирүүлнэ. Мөн “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Хуульчдын гудамж 15/1, зип код-27, Улсын Ерөнхий Прокурорын Газар” гэсэн хаягаар шуудангаар ирүүлж болно.

Шалгаруулалт: Улсын ерөнхий прокурорын тушаалаар томилогдсон ажлын хэсэг уралдааныг зохион байгуулж, дүгнэнэ. Ажлын хэсэг илтгэлийг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шалгаруулж, www.prokuror.mn цахим хуудсаар эхний 3 байр, тусгай байр эзэлсэн оролцогчдын нэрсийг зарлана. 

Шагнал:  Уралдаанд шалгарсан илтгэлийн эзэнд дараах шагналыг олгоно:

Нэгдүгээр байр- Өргөмжлөл, 2.000.000 төгрөг, дурсгалын зүйл;

Хоёрдугаар байр -Өргөмжлөл, 1.500.000 төгрөг, дурсгалын зүйл;

Гуравдугаар байр - Өргөмжлөл, 1.000.000 төгрөг, дурсгалын зүйл;

Тусгай байр - 2 хүн, тус бүр 250000 төгрөг, дурсгалын зүйл.

Мөн Уралдаанд шалгарч, тэргүүн байр эзэлсэн оролцогч Прокурорын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах онол, практикийн бага хуралд оролцож, илтгэл тавина.

Илтгэлийн уралдаантай холбоотой мэдээллийг 99097937, 99071651, 99171480 дугаарын утаснаас лавлаж болно.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР


Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 13463 санал өгсөн байна.







2018.11.21
tusgaar togtnol
huuli
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (781)
  • Улсын Их Хурлын тогтоол (2044)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (592)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (186)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (289)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4734)
  • Сайдын тушаал (848)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (248)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (101)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (445)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (31)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (156)
  • Хуулийн орчуулгa /Laws in English/ (50)
  • Бусад эрх зүйн актын орчуулга /Other legal acts in English/ (9)
Дээр очих